Сонин хүмүүс байх юм…

3901218wyh

Сайн байцгаана уу, та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргий. Би энэ сайтыг байнга уншдаг л даа. Заримдаа гайхах, уур хүрэх, өрөвдөх сэтгэл төрөх юмдаа. Энд захиа бичиж байгаагийн ихэнх хувь нь хүүхнүүд байдаг. Манай ихэнх хүүхнүүд өөрсөддөө жоохон арчаа муутай юмаа. Бас ихэнх захианы сэдэв болсон залуучууд хүн чанар болон үүрэг хариуцлага хүлээх чадваргүй хүмүүс байх юм. Сургуулиа төгсөөгүй жоохон жоохон хүүхдүүд аль үжээний доодохоороо оролдоод жирэмсэн болсон яахуу, найз залуу маань хаяад явчихлаа, аан аль эсвэл нэг муу хүүхэн булаачихсан, энээ тэрээ гэж их юм ярьж орж ирэх юмаа.

Хүүхэд хөөрхөөн, зөндөө хөөрхөн гэхдээ хүүхэд эрүүл орчинд, эцэг эхтэйгээ элэг бүтэн амьдрах ёстой болохоос хэн нэгний 1 удаагийн алдааний золиос байх ёсгүй биздээ. Аавтайгаа өсөөгүй хүүхэд ямар хэцүү байдгийг мэдэх үү? Би 2 дүүгээ хараад, эгчийгээ хараад үзэн яддаг. 12 настай дүү маань 1 удаа надаас ингэж хэлсэн: Ээж гэж 1 юм амьдралаа төлөвлөөгүй байж яах гэж бид 2-г гаргасан юм бэ? Би бусад хүүхдүүд шиг аавтайгаа тоглож, ярилцаж загинуулж, намайг хамгаалах хүнтэй гэж мэдрэхийг хүсч байна гэж хэлсэн. Тэр үед дээрээс минь тэнгэр нураад ирэх шиг л болсон. Дүү мин юугаарч дутаж өсөөгүй хүүхэд шүү дээ, аавгүй л болохоос.

Хэдий эцэг эх ар гэр чин боломжтой, хүүхдийг чинь өсгөөд хүн шиг аваад явах чадалтай байсан ч хүүхэд эцэг эхтэйгээ л байхыг хүсдэг юм байна. Тийм учраас охид хөвгүүд, хөөрхөн бүсгүйчүүл залуус минь ээ , сурч боловсорч одоо л хүүхэдтэй болий, гэр бүл зохиоё гэсэн үедээ болж байлдаа. Хэн 1н хүнд хальт хайртай болчингуутаа л хүүхдийг нь тээх юм. Тэр хүсээгүй хүүхдэд 2 сонголт байдаг, аборт юмуу эцэггүй бутач хүүхэд болон өсөх!

Хамгаалалт хэрэглэж сур л даа. Хүүхдийг битгий хайрынхаа золиос болон хэн нэгнийг хүүхдээрээ тогтоох муухай башир аргаа больцгоо л доо, аль эсвэл хэнэггүй зангаасаа болж хүүхэдтэй болчихоод абортонд ороод бурханы оронд илгээчих юм. Хүн алах нүгэл санагддаггүй юмуу? Хэдхэн жилийн дараа кореа драма шиг юм монголоор 1 болох нь байна. Ах дүүтэйгээ гэрлэгсэд удахгүй монголд дүүрэх нь байна. Аль аль талаасаа хариуцлагатай хандаачээ!

12 Comments

  1. зочин says:

    Буруу секс ухуулга мөнгө олох амархан арга энэтэр хүүхдийн толгойд аль хэдийн суучаад бгаам…охид нь мөнгөтэй л бол яасан ч яахав…эрчүүд нь хийх ажил мөрөөдөл хүслээ секс гээд ойлгоцон…..ойлгоцон ч гж нийгэм маань заагаад бн….дээрхи нь замбараагүй бвал доод тал угаасаа муу юмаараа тоглоно…бидний үед нүцгэн зургаа дараад пэйсээр нз нартаа үзүүлж явсангүй шд….бэлгийн боловсролдоо эрт санаа тавиад бгаа охид хөвгүүд олширчоод ……нэг л секси дур булаам өгзөг хонго хөх моодонд орчихсон…нз залуугаа үзэмж хөөрхөн төрхөөрөө үерхэл хайрд уриалан дууддаг байтлаасаа….би олон байрлал анусаараа хийдэг ч гэх шиг …..нийгэмийн ухамсар дорой бгаатай л холбоотойм уу….бас эцэг эхийн чанар алдагдсанаас хэлж ярих үгээ ч зөв олж сургамжилж чадахгүй болсонтой хаматай юмуу…..бүүүү мэдээээ…гол нь үлгэр дуурайл гэх юм одоохондоо танараас ч биднээс ч дэндүү хол болчихож л дээ……эгч ахнар нь хүн шиг байвал дараах нь ч бас дагаж дуурайж явдаг блгүй….манайхан гж нэг л худлаа шоудсан хүмүүс шүү дээ…шоу садар самуунаас гарах үр нь мөнөөсөө мөн….эмзэглэх юм даанч алга…залуучуудаа ном уншиж тархиа өөр юмаар цэнэглэж хар бараан цахим ертөнцөөс салж бага ч гэсэн нийгмийн идвэхитэй…. архи дарс үзэн яддаг …аав ээж ах эгчийнхээ алдааг давтах биш сураад алгасаад гарах хэмжээний сэтгэлийн тэнхээтэй болцгоооёооо

  2. amidral gj says:

    Hvnd buruugaa chiheh bish , uursduu uhamsartai bh heregtei. 

  3. zocjin says:

    17,18 chin huuhed heveeree. Etseg ehchuud ch gsn buruutai. uursduu tuluvshil humuujild huvi nemer oruulaagui baij bolson hoino n chi chi gej chichih hereggui shde. Ene odoonii huuhduud gej ireed l zagnaj buruutgaal baihiin. Iim baigaa n umnuh generation-ii hariutslagaguin tusgal shu dee. 

  4. ганц бие залуу says:

    Зөв байнаа. Энэ проблем зөвхөн 23 хүртэл насныханд ч байгаа юм биш. 30-аад насныханд ч байна.

    Жижиг байранд олуулаа шахцалдаж өссөн хүмүүс, ганцаараа удаан байж чаддаггүй заавал хажуудаа хэн нэгнийг хань татна. Найз нөхөд юмуу хамаатаныдаа цуг байж чадахгуйгээс болоод, амраар нь найз охин залуу эсвэл авгай нөхөр татдаг юм шиг. Тэгээд ганцаардал, сексийн хүсэл 2-тоо болж цуг байгаад, бусад олон зүйлээ харгалзаж үзээгүйгээс болоод нэг бол таарахгуй, эсвэл залхаж уйдна, эсвэл нэг бэрхшээлийн өмнө бууж өгөөд салцгаадаг. Үр дүн нь өөрсдийнх нь ярьдаг өнчин өрөөсөн хүүхэд.

    За өөрсдөө мөрөөрөө тэгэж амьдраад, хүүхдээ өнчрүүлэх юмуу нэгнээ зодож нүдэж, алж хядаж байвал өөрийн сонголт учир надад хамаагүй, нулимаж хаях байна. Гэтэл нөгөө малнууд чинь над мэтийн мөрөөрөө яваа хүмүүсийг хүнтэй суу гэж, өөрсдийн эгнээндээ татаж оруулах гэнэ, цаад утгаараа бол хүний амьдралын философийг үгүйсгэн өөрсдийн бүтээгүй амьдралын философийг тулган, олон ургалч бус үзэл цухуйлгаж байгааг нь  бодохлоор тоталитар блок нуран унаснаас хойш 24 жил өнгөрсөн үү үгүй юу гэж гайхмаар.

  5. me says:

    bichsen zuild like darmaar sanagdchlaa. jich: ene zurag deerh shig huhtei emegteig goy gej heleh er hun bnu?

  6. boby says:

    sanal neg baina zahidliin ezend handaj helehed daraagiin udaa erchuudiin tuhai bicheerei 

  7. oyu says:

    Eniig zaluuchuud sain unshaad, gol ni mash sain oilgoh heregtei. Bi odoo 40 duhuj bna, 20ood jiliin umnu nadad hen ch yu ch heldeggui,.heleh hun ch bhgui, t
    Erseg eh salj niilrsheegeed, yun huuhduuddee ankhaaral tavih, nwg heseg huluuruu tolgoi hiisen, ter uyed nadad ingeed heleh gants hun bhgui bhgui yav gej. 25 hurtluu yur ni l buruudsan, gehdee ternees hoish az bolj sain huntei uchirch amidral mini tsegtsersen, odoo saihan lbna, gehdee bi zunduu yumiig ter on jiluuded aldsan. Zaluuchuudad helehed arhi dars, muu humuusees hol bolj, uurtuu zorilgotoi hudulmurch bh heregtei. Unuudur neg bayanii huuhed unetei mashin unaj, brand huvtsaslaj, munguuruu gaihuullaa geed baritsah hereggui, ataarhahiin orond uruvd, harin tolgoigoo tsenegle,.tegvel ter bugd ed hurungiig uuriinhuu hucheer guyadaad avch bolno. Humuus ee, zuv amidrah heregtei bna shuu.

  8. zax says:

    Мааш зөв бичсэн байна.

  9. нэгэн эмэгтэйгээс says:

    Ийт үнэн нийтлэл бичсэн дээр сэтгэгдэл ямар бага байнаа. Бусад сална сарнина, хаягдсан хаясан дээр сэтгэгдэл маш ихээр бичсэн байх юм. Эндээс дүгнээд үзэхэд хүмүүсийн сэтгэлгээ хэтэрхий явцуу, мэдлэг муу, хов живэнд дуртай, хүний мууд дурламтгай, бэлэнчлэх сэтгэлгээтэй гэх мэт муу чанарууд давамгайлсан байна.Бид өөрсдийгөө хөгжүүлэх сайн чанараа гаргах, төлөвших нь чухал. Бид ирээдүйг удирдах залуус шүү. Та бүхний үйлс дэлгэрэх болтугай.

  10. zahidaliin ezen says:

    Harin tiimee. Odoonii hvvhdvvd, nasand hvrev vv vgvi yu l uursudiiguu tom hvn bolson met vzej amidraliig uuruur haraad bh yma. 18hvrev vv vgvi yu, arhi , tanhi, belgiin haritsaand orj, yugaa ch medehgvi bj hvvhdeeree hvvhed teechih ym. Bvren tuluvshuugvi deerees ni sanhvvgiin chadvar baihgvim baij. Etseg eh ni ch 18 hvrengvvt ni haychihdag ym shig bgaam. Deerees ni ger bvliin vlger duurialal bas ih nuluulj bna shvv dee. Etseg eh, egch ah nar ni dvv naraa hyanaj bgaarai. Yunii tuhand zodoj zaginalgvi, uhaalgaar tailbarlaj uguh heregtei .8r angi nterees eheleed ene tuhai hicheel ordog bolgomoor ym

  11. Жирийн нэгэн says:

    Нийтлэл бичигчтэй 100% санал нэг байнаа. Үнэхээр энэ сайтанд 17-23 насныхан их орж юм бичих юм. Хар нялхаараа л болохгүй эрхтэнгээрээ тоглоод эхлэчихсэн. Сүүлийн үед 17-той зандангаа тайлмаар байна ч гэх шиг. Одоогийн ийм нийгэмд хүн өөрөө өөрийгөө зөв л жолоодохгүй бол амьдрал гэдэг амаргүй л даваа шүү дээ. Энэ нийтлэлийг олон охид хөвгүүд уншаасай билээ л гэж залбирахаас. Үгэн дунд үг гэж ухаантай хүн бол нэгийг бодох байх

  12. bolor says:

    HORVOOGIIN SONIN ASUUDALTAI OORIIGOO OILGODOGGUI MEDREMJGUI TOLOVSHOOGUI MEDERDEGGUI IIM SONIN HUMUUSIIG YALTAI BILEE !!!!!!!!!! SAION MUU HOSOLDOG JAMTAI YUMSANAA …………………..

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.