Бэлгийн хамгийн гэм хоргүй гажуудал ба визионизм

68994743.jpgВизионизм /вуайеризм, скопофилия/-энэ бол нүцгэн бие, хурьцал харж, таашаал авдаг бэлгийн гажуудал. Энэ тохиолдолд сэрэл өдөөгч нь амьд хүмүүс, гэрэл зураг, порно кино аль нь ч байж болно.

Визионизм бол бэлгийн хамгийн гэм хоргүй гажуудал. Учир нь хүний, ялангуяа эрчүүд харж таашаал авах явдал, тэдний бэлгийн амьдралын салшгүй нэгэн хэсэг билээ. Зарим тохиолдолд уг гажуудал даамжирч жорлон, халуун усанд орж байгаа хүмүүс, амраг хосуудын хурьцлыг нууцаар шагайж хардаг донтой болдог. Энэ үед нууцаар харж байгаа мөн илэрч баригдаж болзошгүй зэрэг нь визионизмтэй хүний бэлгийн дур хүслийг улам бадраадаг. Орчин үед гоё өнгөт зурагт сэтгүүл, аудио, видео хуурцгууд, компьютерын виртуаль секс гээд өдөөгч хүчин зүйлс улам олширсоор байна.

Порно кино, бусад бүтээгдэхүүнийг хатуу хорьж цагддаггүй орнуудад 20 эрийн нэг нь порно бүтээгдэхүүнийг тогтмол хэрэглэдэг. Харин эмэгтэйчүүд тэднээс 3-4 дахин бага хэрэглэдэг байна.

Өсвөр насанд визионизм хүчтэй илэрч, аажмаар буурдаг. Зарим тохиолдолд тухайн хүний сэтгэл зүйн хувьд бэлгийн хөгжил оройтсон бол нууцаар шагайх явдал удаан хугацаанд үргэлжилж болзошгүй. Хэрэв визионизм хүний бэлгийн хэвийн амьдралыг бүрэн орловол түүнийг бэлгийн эмгэг гэж тооцно. Ийм өвчтнүүдийг эмчлэх ёстой.

Эмч дээр нэг бүсгүй иржээ. Тэр нөхөр, хүүхэдтэй.

Нөхөр нь сүүлийн жилүүдэд садар самуун /порно/ кино авчирч үзэнгээ хурьцал хийдэг болжээ. Жирийн үед түүний бэлгийн дур хүрэхээ байсан гэнэ. Эмч удаан ярилцсаны эцэст нөхөрт нь визионизм гэсэн онош тавьжээ.

Эмч бүсгүйд ингэж зөвлөв. “Та хоёрын хувьд визионизм бэлгийн амьдралыг тань бүрэн орлоогүй, харин зэрэгцэн явагдаж байна. Та түүнийг аажмаар өөрчил. Эхлээд түүнд одоогийн секс таалагдаж байгаа тухай хэл. Хэрэв та шууд шүүмжилж эхэлбэл та нарын хооронд үл итгэлцлийн хана үүснэ. Тэвчээртэй бөгөөд шургуу загнан, түүнд өөрчдийнхөө хурьцлыг видео камераар авч үзвэл порно киноноос хамаагүй илүү байх болно гэж ятга. Дараа нь унтлагын өрөөндөө том толь өлгөж, өөрсдийн видео киноны оронд бодитоор харж, энгэр зөрүүлэхийг санал болгоорой. Ер нь маш их тэвчээр, чадвар шаардах болно”. Бүсгүй эмчийн зөвлөсний дагуу бүхнийг хийжээ. Толины хувьд нөхөр нь санаачлага гаргаж, тусгай захиалгаар унтлагын өрөөнийхөө таазыг толиор бүрүүлж, мөн тольтой шүүгээ худалдан авсан тул тэд хурьцаж байхдаа өөрсдийгөө бүх л талаас харж болохоор болжээ. Зургаан сарын дараа нөхөр нь порно кино үзэхээ бараг больж, өөрсдийн хурьцлыг видео камераар авснаа үздэг болов. Улмаар толины тусламжтайгаар бэлгийн жирийн харьцаанд орж чаджээ.

2 Comments

  1. enkhbilguun_1988 says:

    надад мэсэнжэрийн найз хэрэгтэй байна сэлэнгийх бол бур сайн

  2. t3a4ts says:

    teer xarj bn uu arga zam baidag l baixgui yuu daa, noxroo erguuleed avchixsan l bn ch tee, bolj bn, bravo

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.