19-Р ЗУУНЫ ТӨГСГӨЛД ОРОС ОРОН ТЭМБҮҮГИЙН ТАРХАЛТАД ХЭРХЭН ӨРТӨВ

Чөлөөлөгдсөн хамжлагт тариачид хотуудруу олноор шилжин суурьших болсноор Орос оронд тэмбүү өвчин огцом тархсан юм. 1880-аад оны үед хотын иргэдийн 20 хүртэлх % нь энэ өвчинд нэрвэгдсэн байсан бөгөөд цагаач тариачид тосгонд тэмбүүг тархааж байв.

Бэлэг эрхтэн томруулагч ВАКУУМ

1894 он гэхэд тэмбүүгийн тархалтын хэмжээгээр Оросын мужүүдийн гурван бүлэгт хувааж болно. Эхний бүлэгт иргэдийх нь 5-аас дээш % өвчилсөн Смоленск, Псков, Рязань, Воронеж, Тамбов гэх мэт суурин газрууд. Хоёр дахь бүлэгт 3-5% нь өвчилсөн Орлов, Новгород, Вологда, Кострома, Тверь, Подольск, Тула гэх мэт. Гурав дахьд 3%-аас бага орон нутгууд.

Тэмбүү нь нийгмийн анги давхрага, хүйс, нас, орон нутгаас үл хамааран тархсан байв. Сэхээтний давхаргын 24% нь энэ өвчнөөр шаналж байв. Тэмбүүтэй жирэмсэн эхчүүдийн 71-ээс багагүй % нь амьгүй хүүхэд төрүүлэх юм уу хүүхэд нь нэг нас хүрэлгүй үрэгдэж байв. Зарим газар энэ үзүүлэлт 86%-д ч хүрсэн байдаг. 19-р зууны эцэс гэхэд өвчитөнүүд залуужин 15-20 настнууд хүртэл өвдөж эхэлсэн гэж эмч нар тэмдэглэжээ.

Ард иргэдийн дунд тэмбүү өвчний тархалтын түвшнийг харьцангүй төстэй орчин нөхцөлтэй цэрэг армийн хүрээгээр хэмждэг байж.

1861 онд Москвагийн цэргийн эмнэлэгт тэмбүү нийт өвчтөний 7%-ийг эзэлж байсан бол 1864 онд 25%, 1866 онд 50% -иас илүү болжээ. 1869 онд Москвагийн 12,929 цэргийн бие бүрэлдэхүүнд 1,456 (11%) нь өвчилсөн байж. Өвчний тархалтын индикаторын хязгаарыг 10% гэж тооцдог тул тэмбүү өвчний тархвар цар тахалын хэмжээнд хүрсэн гэж үзнэ. Ийм огцом өсөлтийн шалтгаан нь Москва дахь цэргийн ангиудыг орон сууцуудад тархаан байршуулсантай холбон тайлбарладаг бөгөөд өвчлөгчдийн нийт тооны 2/5 нь Финландаас ирсэн байв.

Цэргийн анагаах ухааны удирдлагын ерөнхий зөвлөлийн арьс өнгөний өвчин судлалын төвийн зөвлөх В.Тарновский 1881 оны зун Санкт-Петербург, Москва, Киев, Одесс, Варшав, Вильно зэрэг олон эмнэлгүүдийн винерологийн тасгаар зочилжээ. Профессорын тэмдэглэснээр бол 1870-1880 онуудад Москвагийн эмнэлэгт эмчлэгдсэн бэлгийн замын өвчлөгчдийн 32% нь тэмбүүтэй, Киевт 34%, Варшавт 30%, Виленский 42% -ийг эзэлж байжээ. Цэргүүд зугаа цэнгэлийн газрууд, баар, гудамж, төгөл, тэр ч байтугай задгай талбайд ариун журамгүй эмэгтэйчүүдээр үйлчлүүлэн амархан өвдөж байв.

Гадаад, дотоодын хэвлэлүүд биеэ үнэлэхийг тэмбүүгийн гол эх үүсвэр гэж үздэг байсан бөгөөд халдварын 70-80% гэж үзэж байжээ. Жишээлбэл, 1852 онд Москвагийн 1,261 биеэ үнэлэгчидийн 837 нь тэмбүүтэй (66%), 1869 онд 44.5% нь өвчтэй байжээ. Академич В.Бехтеревын ажигласан 500 тэмбүү өвчтэй эрчүүдийн 86%-д нь биеэ үнэлэгчидээс халдварлажээ.

Халдвар авсан хүн ихэнхдээ эмчид үзүүлэхээс өөр аргагүй болтол биеэ үнэлэгчид дээр очдог байв. Сайхан гэр бүлээс гаралтай цоо эрүүл охин эхнэр болоод нөхрөөсөө ямар нэгэн өвчин тусаагүй бол азтайд тооцдог байв. А.Ге бичсэн нь: “Сэтгэцийн өвчтэй зарим хүмүүс тэмбүү болон бэлгийн замын бусад өвчнүүдийг биеэ үнэлэгчдэд байнга тараадаг. Согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэгчид, саа өвчний эхний шатны өвчтөнүүд, эрүүл мэндийн байдал түр зуур сайжирсан, бэлгийн дур хүслийг нэмэгдсэнүүд. Шунал тачаалаар өвчлөн хохирогчийг залуу, ихэвчлэн насанд хүрээгүй эмэгтэйчүүдээс сонгон өвчнөө тархаадаг зөнөг өвгөчүүл байна”.

Гэхдээ тэмбүү тархахад биеэ үнэлэх нь зонхилох үүрэг гүйцэтгэж байгаа нь эргэлзээтэй юм. Аймшигт өвчний тархалтад бүх ард түмэн өөрөө буруутан.

Тэмбүүг ажил хайн хэрэн хэсэгчид тэмбүүг тархаасан. Гэртээ мөнгө олох боломж хомс байснаас олон хүн гэр бүлээ орхиж, янз бүрийн үйлдвэр, худалдааны төвүүд, хотууд, усан онгоцны зогсоол гэх мэт газруудруу зүглэхээс өөр аргагүйд хүрч, тосгоноосоо алс хол хар ажил хийхээр явах нь цорын ганц боломж гэж үздэг байв.

Оросын эрүүл ахуйн нөхцөл байдалд хэрмэл хөдөлмөрчид хэрхэн нөлөөлж байгааг М.Уваров судалснаар 1885 онд Польш, Финляндийг эс тооцвол Оросын Европын хэсгийн 50 мужийн хөдөө тосгоны хүн ам 71 сая 424 мянга гэж тэмдэглэжээ. Хөдөө аж ахуй газар тариалан эрхлэхэд 88 сая тосгоны оршин суугчид шаардагдаж байсан гэхэд Орос улсад 17 сая хүн дутагдаж байсан болох нь. Гэхдээ газар тариалан эрхлэх боломжтой 220 сая га газраас 63.4 сая нь буюу 1/4 орчим газар нутаг ашиглагдаж байсанд 27 сая тариаланч шаардлагатай байв.

Хөдөлмөрийн чадвартай тосгоны оршин суугчид 35 сая 712 мянга байсан нь 8 сая 522 мянгаар ажилчдын илүүдэл бөгөөд тэдний зарим нь янз бүрийн салбарт ажилд орсон байв. Уваров ОХУ-ын Европын хэсгийн 20 мужийн 126 хошууны мэдээллийг нэгтгэж, Сайд нарын хорооны тамгын газрын мэдээллийг ашиглан 18 сая насанд хүрсэн эрчүүдээс 4,5 сая нь 18-60 насныхан гэр бүлтэй гэсэн дүгнэлтэд хүрсэн байна. Олон мужуудад цагаач ажилчид насанд хүрсэн эрэгтэй хүн амын 30-60% эзэлж байв.

Эмэгтэйчүүд хөдөө аж ахуйгаас эрчүүдээс урт хугацаагаар хөндийрдөг байв. Улирлын чанартай ажил хайн явдаг эмэгтэйчүүд ихэвчлэн ганц бие байв.

Цагаачид замбараагүй бэлгийн харьцаанд орж, биеэ үнэлдэгчидтэй холбогддог байжээ. Профессор А.Гэ хэлснээр, 1880 онд Казань мужийн эрчүүдийн 31.8% нь нутгаасаа гаран тэмбүү өвчнөөр өвчилсөн байна. Тариачид том хот, тосгон, үйлдвэрт ажиллахдаа тэмбүүгээр өвдөн гэр бүлдээ халдаадаг байв.

Тэмбүүгийн тархалтанд архидалт, замбараагүй амьдрал шууд нөлөөлсөн. Зарим өвчтөний мэдүүлснээр согтуу иргэд хямд хоргодох байранд хэдэн замбараагүй бэлгийн харьцаанд ордог байж. Үйлдвэрийн ажилчин, цэрэг, үйлчлэгч, лангууны наймаачин, тэнүүлч эмэгтэйчүүд болон баяр ёслолын үеэр ойрхон тосгоны нөхрөө хүлээх бүсгүйчууд хот руу ирэн биеэ үнэлдэг.

М.Кузнецовын судалгаагаар 1856-1869 оны хооронд ажилчдад зориулсан Москва хотын эмнэлгийн тэмбүүгийн эмэгтэйчүүдийн тасагт бэлгийн замын 1,368 өвчтөний дийлэнхи нь дараахь мэргэжилтэй байж: тогооч 34.8%, шивэгчин 15.4%, хар ажилчин 15.3%, үйлдвэрийн ажилчин 13.2%.

Тэмбүү тархах нөхцлийг дүгнэхийн тулд Новгород дүүргийн Грузины эмнэлгийн дарга, доктор В.Михайлов 1892 онд тусгай судалгаа хийжээ. Түүний хариуцсан хэсэг нь Новгород дүүргийн гурван тосгоны 34,140 тариачинд үйлчилжээ. 1892 онд амбулаторийн үзлэгт хамрагдсан 5,138 өвчтөний 236 буюу 4.6% тэмбүүтэй байжээ. Тэдгээрийн дийлэнхи нь Тихвин хотын сүм рүү явах зам Грузина тосгоноор дайрдаг ба уг хийд рүү мөргөлчид олноор явдаг байв. Мөн Волхов голоор олон усан сал хөвнө. Грузина тосгоны ойролцоо хоёр том, хэд хэдэн жижиг шүдэнзний үйлдвэр байв. Тосгонд явган цэргийн батальон байрлаж байв. Энэ нутагт Санкт-Петербургээс цөллөгдсөн цагдаагийн хяналтанд амьдардаг янз бүрийн хүмүүс байв.

Тэмбүүг “тээгчид” нь хотоос тосгон руу, тосгоноос хотруу гэх мэт оршин суугаа газраа байнга сольдог хүмүүс байв. Халдварын хувьд хамгийн аюултай тэмбүүний кондиломатоз шинэ хэлбэрийн 56 өвчтнийг Михайлов үнэлэхэд тэдний 11 нь бэлгийн замаар халдварласан, үүнээс 25, 41 настай хоёр тариачин эмэгтэй модны худалдаачны бичиг хэргийн ажил хийж байсан нөхрүүдээсээ авсан байж.

Тэмбүү нь тосгонд маш хурдан тархдаг бөгөөд ихэвчлэн бэлгийн бус замаар дамждагийг судлаач анзаарсан байна. Жишээлбэл, 12 гишүүнтэй гэр бүлийн 9 нь хоёр жилийн дотор тэмбүүгээр халдварласан тухай Михайлов дурьджээ.

Тэмбүүгийн тархалтад тариачдын ахуй амьдрал нөлөөлж байв: өвчний талаархи буруу ойлголт, нэг дор олуулаа амьдрах, хөхний сүүг эх баригч амаараа сорох заншил, хоолоо нэг савнаас хувааж идэх, хүүхдээ хоолыг нь зажилж хооллох, нэг гаансаар тамхилах, салхин цэцгийн урдчилан сэргийлэх тарилга гэх мэт тохиолдол мэдэгдэж байсан. Тэмбүүг хүмүүс энгийн нэгэн ханиад, хатгаа гэж үзэн хялбар буюу ховс, илбэ шидийн аргаар эмчлэхийг оролддог байж. Эмнэлэгт хэвтэгсэдийн дийлэнхи өвчтөнүүд ийн эмчлүүлэх гэж оролдсон байдаг.

Тухайн үед даамжирсан тэмбүүг анагаах ухаан эмчлэх боломжгүй байсан нь нөхцөл байдлыг улам дордуулж байв. 1905 онд л Ф. Шаудин, Э. Хоффман нарын германчууд тэмбүүг үүсгэгч цайвар спирохет бичил биетийг илрүүлсэн. 1906 онд А. Вассерманы дэвшүүлсэн ийлдэс судлалын арга нь оношлогооны үндэс суурийг тавьсан юм. Орос улсад тэмбүү өвчний тархалтыг Зөвлөлт засгийн газар 1930-аад оны сүүлчээр л хумин устгаж чадсан юм. (Ишлэл: Надежда Мартыненко “Тэмбүү нь 19-р зууны дунд үеэс Орост биеэ үнэлэх явдлыг зохицуулах эхлэл болсон гол шалтгаан” В. Татищевийн нэрэмжит Волга их сургуулийн эмхэтгэл, 2010 оны 4-р дугаар)

20-р зууны эхэн үед ард түмэн дундахь сэхээтний тооцоо алдаатай байсан бэ?

20-р зууны эхэн үеийн Оросын боловсролтой ба Европжсон нийгмийн давхарга ердөө 3-4 сая хүн байсан бөгөөд тэд идеал нийгмийн тухай үзэл бодлоо ард түмний өмнө гэнэн хэлбэрээр төлөөлсөн юм. Үүний дүнд Макс Веберийн “Оросын социалист-хувьсгалч сэхээтний романтик радикализмаас авторитар тэрслүү урвалын хуаран руу богинохон замаар гулсан орно” гэсэн зөгнөл биеллээ олсон юм.

Мишээл копи

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.