Дарлалын Олдмол Хомсдол өвчин

aids_logo.jpgДОХ өвчин нь ХДХВирусаар үүсэн өвчилдөг. ДОХ-ын вирусийг I, II гэж хуваадаг. ДОХ-ын үүсгэгчийн организмд нөлөөлөх онцлог нь: Нууц хугацаа тодорхой бус урттай 1-10 жил, түүнээс дээш, Шинж тэмдэг аажим дамжих онцлогтой, Дархлалын үйл ажиллагааг сулруулна, Вирус нь генийнхээ шинж чанарыг өөрчлөх өндөр идэвхтэй. ДОХ-д хамгийн өртөмхий бүлгийн хүмүүст : Гомо ба бисексуалист, эмэгтэй ба эрэгтэй янханууд, хар тамхичид ялангуяа тариагаар хар тамхи хэрэглэдэг, цус цусан бүтээгдхүүн хэрэглэгчид, бэлгийн замбараагүй хавьталтай хүмүүс ордог.
ДОХ-ын халдвар авсанаас хойш цусанд ДОХ-ын вирус, түүний эсрэг биет(антител) илрэх хүртэл ба анхны шинж тэмдэг илрэх хүртэлх үеийг ДОХ-ын нууц үе гэнэ.

Нууц үеийг:
1. Вируслогийн үе- Халдвар үеэс эхлэн цусанд вирус ба түүний эсрэг биет илрэх хүртэлх үе (2-4 долоо хоног)

2. Серологийн үе- Халдвар авсанаас сероконверсийн шинж тэмдэг (антитель нь эерэг болж байхад антиген нь эерэгээс сөрөгт шилжиж зөрлөг үүсгэхийг сероконверс гэнэ) илрэх хүртэлх үе (8-12 долоо хоног) 3. ДОХ-ын нууц үе – Халдвар авсанаас шинж тэмдэг эхлэх хүртэлх үе (10 ба түүнээс дээш жил)

Халдах замууд:
ДОХ нь нийгмийн халдварт өвчин бөгөөд ихэвчлэн бэлгийн замаар дамжин халдварлана. Мөн Эхээс урагт, цус цусан бүтээгдхүүнээр, бохирлогдсон багажаар халдвар дамждаг.

Шинж тэмдэг, зовиур:
Шинж тэмдэг нь 5 үе шаттай явагдана.

1. Хурц халдварын үе- халдвар авсанаас хойш 4-8 долоо хоногийн дараа эхлэх ба бага зэрэг халуурч, бие ядран сульдах, хөлрөх, элэг, дэлүү томрох, хоолой өвдөх, улайх, толбон тууралт гарах, булчирхай цочино.

2. Шинж тэмдэггүй үе – 2-10 жил үргэлжлэх ба энэ үед шинж тэмдэг илрэхгүй зөвхөн лабораторийн шинжилгээгээр оношлох боломжтой. Өвчинд их өртөмтгий болно.

3. Булчирхайн эмгэг үе – Бүх лимф булчирхай шалтгаангүй томорно. Лимфийн томролт нь 3 сар ба түүнээс дээш хугацаанд үргэлжилж байгаа тохиолдолд ДОХ-ын халдварт сэжиглэх хэрэгтэй. Энэ үед шалтгаангүй халуурах(ихэвчлэн оройн цагаар), турах, хөлрөх, өвчин даах чадвар эрс буурах, гүйлгэх, толгой эргэх, арьс загатнах зэрэг шинжүүд тод илрэнэ.

4. ДОХ уялдаат үе – Энэ үед гүйлгэлт ойр ойрхон болж огцом турж эхлэх ба хөлрөх, сульдах, ядрах, амны салст өнгөртөх, вирусын болон нянгийн гаралтай өвчинд өртөмтхий болно. Биеэн дээгүүр янз бүрийн тууралтууд гарна.

5. ДОХ-ын үе – Янз бүрийн шалтгаант өвчнүүд , хавдрууд илрэх ба өвчтөн их турсан, биеийн эрхтэн системд эргэлтгүй өөрчлөлтүүд орсон, өвчин эсэргүүцэх чадваргүй болсноор ихэнх тохиолдолд үхлээр төгсөнө.

Оношлогоо:
ДОХ-ын лабораторийн оношлогоо нь шинж тэмдгээсээ түрүүлж байдаг учир хамгийн чухал ач холбогдолтой. Гол нь иммунно оношлогооны аргыг хэрэглэнэ.

Лабораторийн шинжилгээ болон илрэх шинж тэмдгийг уялдуулан эцсийн оношийг тавьна.

Эмчилгээ:
ДОХ өвчнийг төгс эмчлэх арга өнөөгийн түвшинд хараахан олдоогүй байна. Эмчилгээг хэд хэдэн чиглэлээр явуулдаг. 1. Шалтгааны эсрэг буюу вирусын эсрэг чиглэсэн эмчилгээ,
2. Өвчний жам зүйд чиглэсэн эмчилгээ,
3. Шинж тэмдгийн эмчилгээ.

Гарч болох үр дагаврууд:
Шууд үхэлд хүргэнэ. Одоогийн байдлаар энэ өвчнийг эмчлэх арга олдоогүй байна.

Яаж сэргийлэх вэ?
Тохиолдолын бэлгийн хавьталд орохгүй байх, бэлгэвч хэрэглэх, нэг удаагийн багаж хэрэгсэл хэрэглэх, шаардлагагүй тохиолдолд болон баталгаагүй цус, цусан бүтээгдхүүн хэрэглэхгүй байх.

3 Comments

  1. Bayaraa says:

    Shinjilgeeg 13iin haldvarttai zalgaa ulaan tuuz geed emneleg baigaa tend ugdug !!

  2. davaa says:

    ДОХ-ын шинжилгээг хаана өгдөг юм бэ би шинжилгээ өгмөөр байна.

  3. alimaa says:

    DOH-n shinjilgee haana ugdug, emnelegiin tsagiin huviar, une tarif, neg dor buh belgiin zamiin uvchin DOH-g shinjilj boloh eseh, shinjilgee uguhiin umnuh beltgeluud zergiig medeellevel iluu ur duntei gj sanagdaj bn. hervee ene talaar medeelel ugvul bi DOh-n shinjilgee ugnuu.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.