Эрчүүд ээ? Бүсгүй хүний хайрыг татаж, тэднийг дурлуулж амьдрахаас сайхан юм юу байх билээ? Зуун зуунд ам дамжин яригддаг сайн амраг эрчүүдийн тухай бид бишгүй л сонссон, уншсан. Тэднийг хосгүй сайхан царайлаг, бие бялдар гайхамшигтай хүмүүс байсан гэж бодож байна уу? Үгүй шүү дээ.
Тэд бүсгүйчүүдийг хайрлаж, тэднээр хайрлуулж чаддаг л байсан хэрэг. Ийм байхын тулд яах вэ? Суралцах л хэрэгтэй. Сайн амраг эр байх, сексийн амьдралд жинхэнэ эр хүн байхын тулд санаж явахад илүүдэхгүй зүйлүүдийг үе үеийн шилдэг амрагууд зөвлөж байна.
1. Хэзээ ч битгий зөвшөөрөл эр
“Би өнөөдөр чамтай секс хийж болох болов уу?” гэж асуухад сэтгэл хөдөлгөм юм ямар ч байхгүй байгаа биз дээ? Эмэгтэйчүүд энэ болзооны дараа “ямар нэг юм” болох нь гэдгийг өөрсдөө мэдрэх нь чухал. Жинхэнэ сайн амраг эр бол учиртайхан ганц харц юмуу санамсаргүй мэт ганц илбэлтээр л өнөө орой юу хүсэн хүлээж байгааг бүсгүйдээ ойлгуулж чадна. “Хонгор минь өнөөдөр би чамтай галзуу секс хийж болох уу?” гэж асуувал баргийн эмэгтэй хүн, ялангуяа танилцаад удаагүй бол “Тэгэлгүй яах вэ, хонгор минь..” гэж шуудхан л хариулчихгүй шүү дээ.
2. Чи ямагт урьдчилан таахын аргагүй байх ёстой
Энэ нь ялангуяа чи сексийн ганц хамтрагчтайгаа удаж байгаа бол бүр илүү сайн анхаарах зүйл шүү. Анхны учралын үед бол хэн хэнээсээ юу гарахыг мэдэхгүй юм чинь сонирхолтой байлгүй яах вэ. 5 минут үнсээд, чи дээр нь 5 минут, доор нь 5 минут ингээд дуусна гэдэг бол хэтэрхий уйтгартай. Тиймээс бүсгүйгээ залхаахгүйн тулд чи одоо өөрөө яваад өгсөн нь шулуун. Үүнээс цааш энэ хэвээрээ үргэлжилбэл найз бүсгүй чинь хөдөлгөөний чинь хэмнэлийн дагуу цагаа тааруулсан шиг хэвтэх болно. Ямаршуу харагдах, юу хийх нь таны хэрэг. Гэхдээ цаг үргэлж ямар нэг юмаа өөрчилж бай. Өөрчлөлтөөс бүү ай.
3. Зүрх сэтгэлгүй секс бүү хий
Эмэгтэйчүүд аймшигтай мэдрэмжтэй хүмүүс учраас үүнийг чинь бараг үнэртээд л мэдчихнэ. Зүгээр нь л автомат шиг битгий ханд. Үнсэлт чинь халуун, үг чинь янаг, хөдөлгөөн чинь тачаангуй байх ёстой шүү дээ. Сэтгэлийн хөөрөл, хөдөлгөөн сексэд чухал зүйлийн нэг. Юутай ч гэсэн хажууд чинь амьд хүн байна гэдгийг ойлгох хэрэгтэй. Гэхдээ бүсгүй чинь өнөөдөр ямар ч хүйтэн хөндий, дурт хүсэлгүй байлаа гээд эмэгтэй хүн хэвээрээ л байгаа. Чи сексэд зүрх сэтгэлгүй хандаад байвал бүсгүй чинь тун удахгүй чамайг доргионтой хиймэл эрхтнээр сольж орхино. Болохгүй нь юу байх вэ? Харин ч тамхины утаагаар өрөөг нь бохирдуулж, оройн хоол бэлтгэж өгч “шатахгүй” юм чинь түүнд л сайн шүү дээ.
4. Мөрөөдөмтгий бай
Мөрөөдөмтгий байдал чамайг түүний насан туршийн амраг хэвээр үлдээж чадна. Хамгийн хатуу ширүүн эмэгтэйчүүд ч энгийн мөрөөдөлд умбаж автаж явдаг. Үе үе гудамжаар алхахдаа гараас нь хөтөлж бай. Үргэлж, өдөр бүр биш л дээ. Эс тэгвэл дасчихаад сайхан зүйл биш дадал зуршил болчихно. Чадвал сардаа, ядаж 2 сард нэг удаа гарынхаа хоолыг хийж, лаа асаасан сайхан үдшийг бий болгож бай. Энэ бол хамгийн үр дүнтэй арга шүү. Бүсгүй чинь чиний ямар ухаантай, ямар сайхан хоол хийдэг, ямар мөрөөдлийн сайхан ширээ зассаныг чинь бүтэн сарын /эсвэл 2 сарын/ турш найз бүсгүйчүүддээ ярьж, гайхуулна. Нөгөөдүүл нь чамаар жишээ болгон ярьж найз залуу, нөхрөөсөө ийм мөрөөдлийн үдшийг бэлэглээч гэж гуйх болно. Хэрвээ чи өглөө түрүүлээд гарахаар бол бяцхан цаасан дээр “Сайхан амрав уу хонгор минь. Чи өчигдөр ямар сэтгэл булаам ялдам энхрий байсан гэж бодноо. Үнсэе..” гэж бичээд дэрэн дээр нь юм уу гал тогооны өрөөний ширээн дээр тавьчих л даа. Бүсгүйчүүдэд эрэгтэй хүний чин сэтгэлээс гарсан өчүүхэн жижиг зүйл ч хамгийн нандин эрхэм байдаг.
5. Орчин, байдлаа сольж бай
Бүсгүй чинь таазны хээг ширтдэг болсон бол байдал хүндэрчээ гэдгийг ойлго. Яаралтай Камасутра авч зургуудыг нь сайн үз. Сонгодог цөөн байрлал та хоёрт хоёуланд чинь таалагддаг байлаа ч үүгээр хязгаарлаж яасан ч болохгүй. Тэгээд ч сексийг заавал орон дотроо хэвтэж хийх ёстой гэж хэн ч хэлээгүй шүү дээ. Санамсаргүй байтал гал тогооны ширээн дээр асуудал үүслээ гэхэд аймаар юм огт болохгүй. Бас хамтдаа шүршүүрт орно гэдэг сайхан юм байна. Ер нь секс хийж болохгүй гээд хуулиар зааснаас бусад газар гээд бодохоор хэчнээн баялаг бололцоо бидний мэдэлд байна гээч? Мэдээж хэрэг олон нийтийн газар болгоомжтой байх ёстой. Эргэн тойрноо сайтар харвал дэлхий ертөнц бүхэлдээ хүн төрөлхтний аз жаргалын төлөө зориулагдсан гэдгийг та ойлгоно доо.
6. Загас шиг дуугүй, хөөгдсөн гахай шиг орилоо байлгүй хэмжээг тохируул
Амаа тас жимийчихээд хөлсөө урсгадаг, чихийг нь дүлийрүүлчих шахан орилдог аль аль нь бүсгүй хүнийг тун хурдан уйтгарлуулдаг. Зарим эмэгтэйд тухайлсан эд эрхтнүүдийг /юун тухай ярьж байгаа ойлгомжтой/ янз бүрээр нэрлэх, өхөөрдөн дуудах нь их таалагддаг бол зарим нь бүр үзэн яддаг. Заримд нь орон дотроо эр хүний ширүүн дориун байдал таалагддаг бол зарим нь туйлын зөөлөн энхрийллийг илүүд үздэг. Тэхээр хамгийн гол нь түүнд яг юу таалагдаж байна гэдгийг мэдээд түүнийг нь дагуулах явдал юм. Ямар ч юм өөрийн зүй зохист хэмжээ хязгаартай байдаг гэдгийг мартаж болохгүй. Энэ хүүхэн дуугүй байхад дургүй гээд хэнгэргийг нь хагалчихав даа. Сайн ургуулан бодож, шинийг эрэлхийл найз минь. Урьдчилан таамгүй өвөрмөц байдал, шинэ сонин зүйл гэдэг чинь амжилтын баталгаа байхгүй юу. Сэтгээч ээ, сэтгээч гэж нэг үг байдаг байх аа?
3 Comments
хаха мэдхкүмда…бодул чи наа хуухэнэ унхэр жаргаадаг бололтой…
гамбуш д хандж хэлхэд унхэр хэргтэй сайхн зоволго болж чадсн бна залуса цээжлэд авхад илуудэхгүй гж боджин…
харин учир зүггүй орилдог хүүхнийг яах вэ? буудлын өрөөгөөр дүүрэн, коридор дүүрэн янцагладаг хүүхэнтэй унтахаар санаа зовоод байхын? яаж ойлгуулах вэ
Gambuushaa, chi herve mun bol uneheer heregtei yum ih bichij shu, hoyoriin hoorond setgel zuich naraas l hamaagui deer bn da, bas ih tevcheertei, uhaantaig chin hundeldeg shu… urgelj iimeeree bgaarai