Кегелийн дасгал

200553077-001.jpgКегелийн дасгал гэдэг нь үтрээний амсрын хоёр талаар өнгөрдөг умдаг-ахар сүүлний булчингийн агшилтын хүчдэлийг эрчимжүүлэхэд чиглэгдсэн дасгал юм. Энэхүү арга нь анх боловсруулсан эмчийнхээ нэрээр ийнхүү нэрлэгдсэн юм (Кегель 1952). Энэ дасгал олон удаа хүүхэд төрүүлж, умдаг-ахар сүүлний булчин нь суларсан эмэгтэйчүүдэд ач тустай байдаг. Мөн энэ дасгалыг хурдан тавьдаг, чалхаа сайжруулах гэж буй эрчүүд ч хийдэг.

Эмэгтэй жорлонгийн суултуур дээр суугаад шээж байхдаа шээсээ таслах дасгал хийж умдаг-ахар сүүлний булчинг эхлээд олж мэдэрч сурдаг. Шээсийг ийнхүү таслахад хамгийн их чангарч байгаа нь умдаг-ахар сүүлний булчин юм. Үүний дараа өдөрт 6 удаа байрлал харгалзахгүйгээр сууж байх үедээ уг булчингаа чангалах дасгалыг тус бүр 10 удаа хийнэ.

Эмэгтэй хүн энэ дасгалыг байнга хийснээр дур ханах болон түүнийг дагалдах мэдрэмжийг нэмэгдүүлдэг сайн талтай. Үүний зэрэгцээ умдаг-ахар сүүлний булчин чангарах нь бэлгийн хавьтлын үед үтрээ нь шодойг чанга, бариугаар хавчихад нөлөөддөг тул эрэгтэйн мэдрэмж, дур таашаалыг ч нэмэгдүүлдэг. Мөн бэлгийн хавьтлын үед шээсээ барьж чаддаггүй эмэгтэйчүүдэд ч энэ дасгалыг эмчилгээний зорилгоор хэрэглэхийг зөвлөдөг.

4 Comments

  1. saruul says:

    gehdee buruu hiiwel nuruugaar uwddug yum bna lee sh dee

  2. ulaanna says:

    эн дасгалийг хийдэг хуухнууд байнуу байвал танилтсий мини ид

  3. oogii says:

    ENE DASGALIIG MEDNE, IH UR DUNTEI DASGAL. HUUHNUUDEE BAINGA HIIHIIG ZOVLOZH BN

  4. saihan says:

    yoooe ene dasgaliig hiisen chine dur hureed barag tavih geed gvriih yavnztai baih chine

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.