Нууц амраг байх нь тийм таатай биш ч эерэг талтай

nuuts.jpgБүх л асуудалд муу сайн тал байдаг. Эхнэртэй хvний нууц амраг байх нь байж болох бvх л таагvй зvйлс, санаа зовоох олон асуудлыг өөр дээрээ төвлөрvvлнэ гэсэн vг. Чи амралтын болон баяр ёслолыг vзэн ядах болно. Учир нь хайртай хvн чинь энэ өдрvvдийг гэр бvлийнхэнтэйгээ өнгөрөөж байхад чи ганцаараа уйтгарлаж сууна. Та нар хоёулхнаа уулзах хэрэгтэй байдгаас чи тvvний найз нөхдийг танихгvй, тэдний тухай хайртынхаа ярианаас өөр төсөөлөл багатай л байх вий. Олон хvнтэй газарт чамтай хамт очихоос байнга татгалзах учраас шинэ авсан гоёлын даашинзаа өмсөөд хайртай хvнээ сугадаад театрт ч юм уу очно гэж санасны ч хэрэггvй. Хайртай хvvгийнх нь, эсвэл охиных нь төрсөн өдрөөр дуртай бэлгийг нь сонгохоор дургvй ч байсан дэлгvvрээр хэсэх л болно. Та хоёрын хуримын вальс хэзээ нэг цагт эгшиглэнэ хэмээн найдаж суух хэрэггvй. Магадгvй нууцхан уулзаж, хугасхан жаргал амтлаад байгаа нь тvvнд таалагддагаас бус тэр хэзээ нэг цагт эхнэрээсээ салж чамтай амьдарна гэсэн бодолгvй л байгаа даа. Найз бvсгvй чинь гэртээ урих vед бvгд хос хосоороо байхад чи орь ганцаараа очиж бусдын аз жаргалд атаархан суух мөчид сэтгэлээр унаж магадгvй. Эцэст нь хэлэхэд чи худал хуурмагийн далайд умбана. Үнэндээ өөр арга ч байхгvй. Ойр дотны хvмvvс, гэр бvлийнхэнтэйгээ зөрчилдөх, vл ойлголцох байдал гаргахгvйн тулд мөн найз бvсгvйнхээ хорон vгсээс зайлсхийхийн тулд хэнд хайртайгаа нуухаас сайн арга олохгvй л болов уу. Тэгээд ч нэгэнт л чинийх болохгvй хvнийг хэн болох тэр тусмаа гэр бvлийнх нь талаар даян дэлхийд зарлах хvсэл төрөхгvй биз дээ. Гэвч нууцаар ч бай хэн нэгнийг хайрлаж бас хайрлуулах нь дандаа ч муу зүйл байдаг юм биш. Энэ харилцаа та хоёрт таалагдаж байгаагаас хойш хэцvv зvйлсийг тэвчихээс яах вэ. Тэгээд ч ямар нь сайн танигдаагvй ганц бие залуутай орооцолдсоноос нийгэмд өөрийн гэсэн байр сууриа олчихсон, амьдрал мэддэг, эхнэртэй эрчvvд илvv тvшигтэй. Мөг чиний угааж амжаагvй сав суулгыг ийш тийш нь шидэлж, залхуу хойргоор чинь дуудаад байхгvй. Тэр хэзээ ч танайд хонохоор vлдэхгvй болохоор чи өөрийнхөө орон дээр тавтай унтах боломжтой. Хажууд чинь хурхирч нойр vргээх хvнгvй амар биш vv. Жирэмслэлтээс хамгаалах эм, бэлгэвч авахаар эмийн сан руу явах шаардлага чамд гарахгvй л болов уу. Тэр хvvхэдтэй болохыг хvсэхгvй учраас энэ тал дээр санаа тавих болно. Чамтай байхдаа тэр vргэлж сайхан ааштай байдаг. Энэ vедээ vнэтэй цайтай бэлэг харамгvй бэлэглэх нь лавтай. Хамт ажилладаг залуу чинь хоолонд урилаа гэхэд хэнтэй хаашаа явав гэж хардаж зовоохгvй. Машин дотор, албан конторт зэрэг санаанд оромгvй газарт секс хийхээс гадна нvvр, нvдээ халхлан хvнээс нуугдан байж зочид буудалд оройг өнгөрvvлэх, танилуудтайгаа таарчихгvйн тулд хотоос зайдуу зугаална. Үнэхээр романтик биш байна гэж vv. Чиний давуу тал хайртынхаа чамаас өөр хэнтэй байгааг сайн мэднэ. Мэдээж эхнэртэйгээ. Иймээс анхнаасаа л бvх асуудалд тайван хандах болно. Харин тvvний эхнэр нөхрөөсөө vнэнч байхыг vргэлж шаардах ч vнэндээ бол мэхлэгдэж байдаг гэсэн vг.

15 Comments

  1. Anonymous says:

    nuuts amrag baix l asuudal. nuutsgvi xvn gej bxgvi

  2. Anonymous says:

    nuuts amrag baix l asuudal. nuutsgvi xvn gej bxgvi

  3. toomoo says:

    zarim huuhnuud ehnertei huunhetei zuuraldchikhaad ehnerees ny deer gej bodoodg teneg tolgoitnuud bas bh umaa,ail geriin gal golomtyg hundelj,ter olon on jil,bayar jargalyg ny haashaa hiideg munhagnuud vee.Bi ter teneg huuhniig hun buhend zarlmaar swanagdaj bna shuu
    .Frants heltei gej bgaa ter huuhniig Myadgmaa gedeg ,hugshin frantstai yaval;daad ovoo heden um zulgaasnaa martaj ,uurtuu aarhaad uuruu olson umshig aarhaj ,uuriinhuu uruvdultei amydralaa uruvduulj yarih durtai gene lee,ter yavdlaa bi uulaasaa durlamthai gej yarih ny yanhan hunii shinj dee
    ,tsarai bie haa muutai ene buzar emegtei olon ail geriig yumuldeg bololtoi shuu,bas shutlegtei gej heleed hun amytand har buruu sanaj haraal ,hel am hiih ny orchin ued gemgyui nugeltnuud garsantai holbootoi bolo0vuu daa

  4. amartuul says:

    hehe ali ali ni ger bultei bol yu gej?

  5. Bilegee says:

    би нууц амраг , түүндээ их хайртай гэхдээ бух зүйлийг нь дэвчих естой эхнэрийг ни гомдоохыг xүсдэггүй
    нууц бол нууц шүү дээ.

  6. women says:

    нууц амраг бх тийм хэрэгтэй зуйл юм уу өөгшүүлээд бичээд л бх юм аа та эхнэр аваагүй бол дураараа дургиж болно харин эхнэр авбал эр хун шиг гэр булдээ унэнч байл да чадахгуй бол буу эхнэр гэж томор за монголийн мойног эрчүүд мини э

  7. unuen says:

    ene une shuu khunii nuuts amrag bh shig kheuu yum bkhgui buruu zuil khiigeed bgaagaa medej bwch uuriiguu tataj awch chadakhui boldog yum. tegeed etsest ni chi uuriiguu yruusuu oilogkhoo bolij. urgrlj gantsaardakh bolno. bas tuuniigee khulee kholiin chimee khomkh dugarkhiig zurejgniikhee zokhiltiig zogsoon bj chagnana. tegeed ajil garaad irekhgui bol yu bolno gej bodno sanasaniich khereggui aimshig

  8. Chi says:

    Hunii nuuts amrag l bitgii bolooroidoo.Hairan tsag

  9. ssssssssss says:

    gehdee neg negendee vneheer hairtai bolood yahaa ch medehgvi yavj bgaa hvmvvsiin tuhaid yu bn?
    yagaad ohiduud l buruutai gej?, uursduu yu ch oilgohgvi bj ingej bichij bolohgvi shd HENCH BISH-ee.

  10. xench bish says:

    aimaar shyy, sailsan muulsan ch amidral deer baidag zyil. ajil toroltei dajgyi mongotei erchyydiin tolgoig ohid hyyhnyyd ergyyleh gej yamar ih arga zali heregledeg bileedee. tsaana ni oor shig ni emegtei huurtaj baigaag bodoh ch ygyi. oroi ni showdah shine huvtsas avah aav eejiinhee amand hiih hoolnii mongo olj baival tedend hynii saihan amidral ogtoos hamaagyi. Zov sanaatai tsever yavdaltai bysgyichyyd bainaa, daanch tsoohon ni haramsmaar. ger byltei erchyyd mini honogiin hongor haana ch oldono harin hazaihad tani tyshih jinhene HANI gants l taarna. Olson bol hania hairiinhaa deedeer hairla.

  11. zuv bna says:

    Neeree l ehnertei erchuudtei zuuraldaj hamag tsag zav srtgel sanaa hun chanar geed lolon yumaa aldaj bgaagaa ene huuhnuud er ni oilgodog bolvuu. Yamar ch er hun yu ch bolson etsestee ehner huuhdee l gedeg yum songodog yum. Harin hamgiin teneg archaagui ni haaya nuuts yumtaigaa suudag gehdee ted hezee ch saihan amidrdguim daa. Er huuhnuud jaahan jramtai bh boljee. Tegehgui bol ene mongol uls chini harahad tiim geheergui yavdag huuhnuudeer duurch bnadaa. Huurhii gej neg talaaraa zaluusiin zolios bolj bgam daa. heheh
    hezeech ger bulee l gedeg yum.

  12. odnoo says:

    ¿íýí ø¿¿ òýð á¿õíèéã òýâ÷èõ ë ¿ëääýã

  13. nettle says:

    tiim l bdag yum daa

  14. zuma says:

    tiim l baih daa

  15. aa bur says:

    aa bur tegnuu?

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.