Архи хүний биед орохоороо янз бүрийн илрэлтэй байдаг байна. Зарим хүний толгойд шууд нөлөөлдөг байхад заримынх нь хэл рүү хөл рүү ордог ч байх жишээтэй.
Ихэнх эрчүүд архи хэтрүүлэн уусны дараа эмэгтэй хүнтэй хурьцах дур хүсэл ихтэй болдог. Гэтэл эмэгтэйчүүд маань энэ байдлыг нь эсэргүүцэж чаддаггүй нь маш буруу юм. Учир нь согтуу хүнтэй хурьцсаны дараа таны толгой эргэх, дотор эвгүйцэх зэргээр яг л өөрөө архи амсчихсан аятай байдалд орох буюу ихээхэн сульдаж ядардаг байна. Эмэгтэйчүүдийн эмч нарын хийсэн судалгаагаар архи хэтрүүлсэн үедээ хурьцах зуршилтай болсон хүний эхнэр нь бэлгийн сулралтай болдог хэмээн гарчээ. Бэлгийн хөрөлттэй болно гэдэг зөвхөн эрүүл мэндээр ч зогсохгүй сэтгэл санааны хувьд асар их хүнд байдалд ордог. Өөрт хэрэгтэй байгаа гармоноо авч чадахгүй хүсэхгүй болно гэдэг хүнийг уур уцаартай цухалдуу болгодог. Иймээс бүсгүйчүүддээ гэж зөвлөхөд хэрвээ та эрүүл, сэтгэл санаа тайван бая гэж бодвол нөхрөө согтуу үед түүнтэй хурьцахын хэрэггүй гэдгийг санаарай.
1 Comment
эээ азгуй юмаа охидууд