Онгон хальс шошго гэж yy?

sam0024000151.jpgЭрчүүдээс судалгаа авахад зуугаас хоёр зуун жилийн өмнөхтэй адил 10 эрийн 8 нь зөвхөн онгон охинтой гэрлэхийг хүсдэг хэвээр гэнэ.

Дахин гэрлэсэн эмэгтэйчүүдээс асуулга авахад 10 нөхрийн 7 нь боломж л гарвал эхнэрээ онгоноороо өөрт нь ирээгүй гэж буруутгаж, зэмлэсээр байдаг байна. Тэгэхээр бэлгийн амьдралын туршлагатай залуу бүсгүйчүүд амьдралын гараан дээр л элдэв асуудал бэрхшээлтэй учирдаг. Орчин үед харин үүнийг залруулчихаж болно, бүр болохгүй бол нөхрөө сольчихно, эсвэл эмч нарын тусламжтайгаар буцаад онгон болоход ядах юм ер алга, хэдэн доллараар баатар эхийг ч онгон болгож дөнгөнө. Oнгон хальс бол эмэгтэй хүний дотоод орчныг гаднахаас тусгаарлах хил. Гэхдээ эртнээс нааш онгон хальс нь эмэгтэй хүний эрүүл мэндээс гадна өөр үнэ цэнэ, утга агуулсаар ирсэн. Олон ард түмэн одоо ч онгон байх нь эмэгтэй хүний нөхөрт гарах хамгийн гол чухал нөхцөл гэж үзсээр байна. Анхны шөнийн дараа цус болсон орны даавууг олны өмнө бахархалтайгаар үзүүлж, харин охин биеэ хуримын анхны шөнөөс өмнө гээсэн бүсгүйчүүдийг төрсөн эцэг, ах нар нь алдаг заншил зарим газар байсаар байна. Нутаг нутгийн заншил өөр, зарим нэгэн ард түмний дунд онгон биеийг хөндөхөд ялгардаг цусыг муу муухай зүйл, өвчин авчирдаг гэж үзэн онгоныг цоолох үүргийг омгийн ахлагч эсвэл бөө, төлөгч нарт хариуцуулж өгдөг байв. Өөрөөр хэлбэл муу муухайн эсрэг сөрөн босох чадалтай хүчтэй хүн онгон охидын биеийн хөнддөг байна. Энэ бүхний дүнд онгон хальс нэг ёсны шошго болон хувирчээ, яг л дэлгүүрт өлгөөтэй байгаа шинэ хувцасны шошго шиг. Гэхдээ эмэгтэйгээс хамааралгүй шалтгаанаар онгон хальс цоорох нь бий, хүүхэд насанд гэмтсэн, эсвэл туршлагагүй эмэгтэйчүүдийн эмч үзлэг хийх үеэр цоолох, үгүй бол төрөлхийн онгон хальсгүй хүн ч байдаг. Yүний зэрэгцээ бэлгийн амьдралаар амьдардаг ч онгон хэвээр байж болно, лесби дурлал, хойт сүвийн, аман секс, петтинг… Мөн мэс заслын аргаар эргээд охин болж хувирах амархан, онгон хальсны тасархай үзүүрүүдийг нийлж зохих ёсоор оёулахад л болоо. Эмэгтэйчүүд онгон хальсаа нөхөж оёулдаг нь хэдэн шалтгаантай.

1.Бүсгүй өөрөө онгон хальс цоолуулах үеийн мэдрэмжийг дахин амсахыг хүсдэг, эсвэл амраг эр нь онгон охинтой хавьтахыг хүссэн бол түүний хүсэлд нийцүүлэх гэж ийм алхам хийдэг.

2.Эмэгтэй хүн өөрийн хүслээс гадуур онгон биеэ гээсэн, хүчиндүүлсэн, гар хангалга хийж байгаад онгон хальсаа цоолуулсан бөгөөд буцаад охин болохыг хүссэн.

3.Мөнгөтэй, баян ирээдүйн нөхөр болох хүн нь зөвхөн онгон охинтой гэрлэнэ гэсэн болохоор онгон хальсаа оёулдаг.

Одоо онгон хальсаа оёулах гэсэн эмэгтэйчүүдийн зэрэгцээ мэс заслын аргаар цоолуулах гэсэн хүсэлт ч ирдэг байна. Орчин үед онгон охиноос айдаг эрчүүд байдаг гэнэ. Ялангуяа өсвөр насны хязгаарыг дөнгөж давж буй 18-23 насны эрчүүд. Охидод багаас нь анхны удаа өвддөг гэж ойлгуулдаг. Иймээс анх удаа хавьтаж байхдаа охид биеэ барьж айдаг, өвдөх байх гэж бодох тусам улам их өвддөг. Харин хөвгүүд эрчүүдэд багаас нь онгон охинтой хавьтсан бол заавал цус гарах ёстой гэж ойлгуулдаг. Их тусмаа сайн, хэрэв цус гараагүй бол өөрийг чинь хуурсан гэж сургадаг. Онгон хальс үтрээний сүвний хэмжээнээс хамааралгүй, их сунамтгай байдаг. Иймээс онгон хэвээр байсан хэрнээ жирэмсэлж болно. Харин мэс заслын аргаар оёулж, дахин онгон болсны дараа заавал цус гарна.

Судлаачид сурагчдаас судалгаа авахад ихэнх нь бэлгийн амьдралд их эрт орсондоо харамсаж байжээ. “Анхны сэтгэгдлийг хоёр дахь удаагаа төрүүлж болохгүй” гэж ярьдаг, гэхдээ хэрэв шаардлагатай хэмжээний мөнгөтэй бөгөөд шаардлага гарвал энэ зүйр үгийг үгүйсгэж болох биз.

4 Comments

  1. SARAANAA says:

    áè 18 íàñòàéâ áè õýäýí ñàðûí ºìíº íàéç çàëóóòàéãàà àíõ ñåêñ õèéñýí. òýãòýë ìèíèé îíãîí õàëüñ öîîðîîã¿é ìàø èõ ºâäñºí. òýãýýä øóóä áîëüñîí. äàðàà äàõèàä ë õèéñýí. ìàø èõ ºâ人ë òóëòàë îðóóëõààð öààíàà íã þì òóëààä áíà ãýñýí. íàéç ìààíü ìèíèé áîãèíîäîîä áàéíà ãýæ ñýòãýëýýð óíàæ áàéñàí. îäîî õ¿ðòýë õýâýýðýý òýð ÷óõàì ñàéõàí þìûã íü ìýäðýõã¿éí áàéíîî. ÿàæ öîîëîõ âý íàäàä òóñëàà÷

  2. zaluu says:

    bi bolohoor ehnerteigee anh untahdaa zandan baisan, manai hun omno n 4 zaluutai untsan baisan yumda… bi odoo jaahan setgel dunduur baidag. dandaa l ehneriigee ongon baigaagui ntr geed l zemledeg. zarimdaa ooriigoo sain shoudaj tsengej yavahgui yaav daa gej boddog…odoo tegeed bi yaval deer ve. oor huntei untaad uzvel setgel dunduur baidal maani arilah bolvuu..

  3. private says:

    Сонирхолтой л юм.Гэхдээ энэ хуухнийг сайн ойлгохгуй байна.Унтацгаа охидуудаа гээд байгаму хаашаайин!!.Гэхдээ эр хуний хувид бол эхнэр чин охин биэ чамд огсон бол мэдээж чи омно оор хунтэй ойртож узээгүй гэж бахархаж амидрах байхлда.Тийм ч учраас чи бахархадаг болхоороо оорооч унэнч амидарж магадгуй.Гэхдээ ю л бол…Гэвч чи уурд тэгээд хажуудаа онгон чигээр н байлгаж чадхиймуу??Насаараа ганц хоол идээл уйдаад чамиаг араар чин тавичихвал яна.Онгон охинтой суусан бол насаараа тэрийгаа маллаж онгон чигээр н байлгах гэж их л зудрэх байхдаа.тэгснээс харин янхан байсан хуухэнтэй суучихвал чи онгон болгож уурд хажуудаа амидруулж чадийшд.Тэхдээ тэргүй тэр чин бух юмийг л узцэн.Янз янзладаа яанхантай суу гэж байгаан бишлдээ.Тэхдээ 2ла бух юмийг узцэн мэддэг тэгээд унэхээр хайртай тэгээд суувал гой унэнч гой эрх тэгш амидарж чадах байхдаа.Хуний омнох амидрал бол тэгээл омнох байдийшдэ.Харин одоо чамд унэнч хайртай шудрага байвал тэгээл болоошд.Илууг хусээд яхавдээ.Онгон байлаач адилхан л ал шуудээ!хэ хэ

  4. Radical says:

    Ёстой инээд хурмээр юмаа. Эрэгтэй хун хунтэй суухаасаа омно хэд хэдэн хунтэй унтаад ямар ч ичиж зовох юмгуй байж болж байхад эмэгтэй хун болохгуй гэж уу? Эмэгтэй хун ч гэсэн бэлгийн амьдралд туршлагатай, хэнтэй хэзээ унтахаа оороо мэдэж явах эрхтэй юм. Эмэгтэй хунийг онгон байх ёстой гэсэн энэ узэл их тэнэг яагаад гэвэл энэ узэл нь сэкс гэдэг юм бол бузар булай гэх мэтийн утгийг харуулж байна. Сэкс гэдэг зуйлт жинхэнэ сайн эмэгтэй хун дуртай байх учиргуй, зовхон янханууд л дуртай байдаг гэсэн ороосгол узэл унэртээд байна шуу. Хаашаа юм, зовхон эрэгтэй хун сэкс хийхээр болчихоод, эмэгтэй хун сэкст дуртай байхаар болохоо байчих гээд байна уу? Ёстой инээдтэй. Яадгийн, охидууд оорийн биеэ яах ийхээ оорсдоо мэдэх хуч чадалтай амьдрах цаг ирсэн. Сэкст дуртай, хуссэн хунтэйгээ сэкс хийж чаддаг байхад яагаад болдоггуй юм бэ? Сэкс гэдэг чинь байгалаас заяасан эрүүл, нормалний сайн зуйл. Эр эмгүй энэ зуйлийг хийж кайп авч байх нь хуний эрх. Нохортоо онгон очих ёстой энэ тэр гэсэн ампсийн уеийн узлээ орхивол таарна шуу. Тэгэхгүй бол эрчүүдэд эрхээ хасуулж, дээрлэхүүлсээр л байх болно. Нохор болох хун чинь та нарт онгон очихийг эрмэлзэхгүй байхад та нар тэгэх ямар ундэслэлтэй юм бэ? Адилтай бол адилтай годилтой бол годилтой шуу. Охидууд минь, хуч чадалтай, эрх мэдэлтэй амьдарцгаая!!

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.