Сэтгэлийн таагүй байдлаас бэлгийн сулрал хүрэх магадлал 80-90 хувь байдаг

73497056.jpgЭнэ орчлонд хүн болж төрснөөс хойш хүний амьдралын хэв маягийг тойроод өнгөрөх биш дайраад өнгөрөх нь зайлшгүй асуудал билээ. Та бидний амьдралын салшгүй нэгэн хэсэг бол яахын аргагүй сексийн амьдрал билээ. Эрчүүдийн хувьд бэлэг эрхтэн нь хөвчрөхөө болих, амархан тавих зэрэг нь сэтгэлийг нь зовоосон асуудал билээ. Мэдээж ямар ч хүн эмэгтэй хүний өмнө эвгүй байдалд орохыг хүсэхгүй шүү дээ. Ихэнх эрчүүд энэ зовлонг үзсэн байдаг. Гэсэн хэдий ч энэ нь түр зуурын шинжтэй юм. Харин зарим эрчүүдэд энэ нь архаг шинжтэй болсон байдаг. Эмч мэргэжилтнүүдийн үзэж байгаагаар энэ нь бие организмын болон сэтгэл санааных байдаг. Бэлгийн сулралтай эрчүүдийн 80-90 хувь нь сэтгэл санааны байдал, гэр бүлийн харьцаа, ядаргаа, хэт ачаалал зэрэг гадны нөлөөллөөс болж ийм байдалд хүрдэг байна. Үлдсэн 10-20 хувь нь бие махбодийн ямар нэг өвчин эмгэгээс болж, дээрх зовлонд унадаг гэнэ. Энэ нь гэмтэл бэртэл, чихрийн шижин, хэт таргалалт, архинд донтох гэх мэт зарим архаг өвчний улмаас байдаг байна.

Хэрвээ унтаж байх үед бэлэг эрхтэн хөвчирвөл, бэлэг эрхтэнээ гараараа оролдон хөвчрүүлж чадаж байвал мөн та дур тавитлаа нэлээн удаан хугацаанд хөвчрөлтөө барьж байвал та санаа зовох хэрэггүй. Таны өмнө тулгарсан бэрхшээл нь сэтгэл санааных тул бэлгийн сулрал биш бэлгийн хямрал юм байна. Магадгүй танд ийм зүйл тохиолдвол бэлгийн амьдралдаа анхаарлаа хандуулж аль болох сэтгэл санаагаа тайван байлгах ёстой гэдгийг анхаарах хэрэгтэй.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.