Хэлүү нь хэмжээний хувьд өчүүхэн ч эмэгтэй хүний дур таашаал, аз жаргалын том “гэмтэн” болохын хувьд эрэгтэй, эмэгтэй ямар ч хүн зайлшгүй мэдвэл зохих, хүндэлж үзэх ач холбогдолтой чухал эрхтэн юм. Хэлүү нь эмэгтэй хүн бүрт яг ижил хэмжээтэй, яг ижил байрлалд байна гэж үгүй ч умдаг ясны доод талд, бэлгийн уруулуудын дээд үзүүрт далд байрладаг, ихдээ л 2 см хэмжээтэй боловч толгой, их бие гэсэн хэсгээс бүрддэг “мах цустай” эд эрхтэн. Хэлүүний толгойд асар олон мэдрэлийн цэг байрлах тул өчүүхэн төдий шүргэлцлийг ч сайн мэдэрдэг бөгөөд эмэгтэй хүний бие махбодын болон сэтгэл санааны таашаал ханамж хэлүүний тусламжтайгаар хангагдаж байдаг.
Хэлүү маш эмзэг бөгөөд бэлгийн харьцааны үед тасралтгүй “энхрийлэл” шаардаж байдаг онцлогтой. Тиймээс эрчүүд бэлэг эрхтнээ үтрээнд оруулахаас өмнө хуруугаа чийглээд, 10-15 минутын туршид толгойг нь хучсан арьсыг нааш цааш зөөлөн хөдөлгөх байдлаар хэлүүг илж таалах ёстой.
Үүнд хажуугаараа хэвтсэн байрлал зохимжтой. Эр хүн хэлүүг маш зөөлөн хөдөлгөж илэх ёстой бөгөөд хэлүүний хэрхэн өдөөгдөн хатуурч байгааг сайтар мэдрэх нь чухал. Хэлүү хэр сайн өдөөгдөнө, тэр хэрээр бүсгүй бэлгийн харьцаанд хурдан, тачаалтайгаар бэлтгэгдэнэ.
Зарим эмэгтэйн хувьд яг хурьцлын үед хэлүү нь муу өдөөгддөг тул сексийн урьдал үед үүнд онцгой анхаарал хандуулах хэрэгтэй.
Хэлүүг нь илж таалснаар эмэгтэй бэлгийн ажилд сайн бэлтгэгдэж, хүсэл, сэрэл нь их оргилон хөдөлнө. Гэтэл мөртөө дур ханаж чадахгүй хоцордог. Учир нь ихэнх эрчүүд сексийн урьдал үед хэлүүг өдөөж чадсан мөртөө бэлэг эрхтнээ үтрээнд оруулаад хэлүүг оролдохоо зогсоодог. Ингэснээр үрэлт авахаа больсон хэлүү аажим аажмаар зөөлрөн, эмэгтэйн дур нь буурч таашаал авч чадахаа больдог. Тиймээс эр хүн үтрээнд бэлэг эрхтнээ оруулсан хойноо ч бүсгүйгээ дур тавьтал нь хэлүүг өдөөх, таалахаа зогсоож болохгүй. Ялангуяа хэлүүний дур тавилттай эмэгтэйд энэ нь онцгой чухал. Тэгээд ч хэн хэн нь дур тавьсны дараа ч хэлүүг зөөлөн оролдох, бүсгүйгээ үнсэж таалахаа 2-3 минутын турш таслах ёсгүй юм.
Ямар ч үед хэлүүг чийгтэй гараар маш зөөлөн үрэх ёстой бөгөөд үүний тулд хуруугаа үтрээний шингэнээр байнга норгох юм уу зориулалтын тос хэрэглэх шаардлагатай. Хэлүү нь хэдийгээр хугарах мэтийн хүнд гэмтэл авдаггүй ч ширүүн оролдож хүчтэй үрснээс цус хуралдаж гэмтдэг байна. Хэлүү гэмтэхэд эмэгтэйн биед өвдөх мэт шууд нөлөө байхгүй ч хуралдан нөжирсөн цусыг шимэгдэж хэвийн байдалд ортлоо ердийн мэдрэмжтэй байдал нь мууддаг.
Цөөн эмэгтэй шодойг үтрээнд орсны дараа хэлүүгээ өөрөө гараараа оролдож, өдөөж чаддаг ч ихэнх эмэгтэй хэлүүг өөрөө биш, сексийн хамтрагчаараа илүүж таалуулахыг илүү хүсдэг. Ямар ч эр хүн бэлгийн харицлаанд орохдоо нэн түрүүн бүсгүйнхээ хэлүүний байрлалыг олж мэдсэнээр хурьцлын үед ямар байх ёстойгоо ойлгоно. Зарим эмэгтэйн хэлүү “доор байрлалтай /милка/” буюу үтрээний амсарт ойрхон байхад, заримынх нь “дээр /пава/” буюу үтрээний амсраас хол, өндөрт байрладаг. Доор байрлалтай хэлүүтэй эмэгтэйн хувьд хурьцлын үед хэлүү нь эр хүний бэлэг эрхтэн юм уу биеийн бусад хэсгээр байнга шүргэлцэх бололцоотой байдаг тул гараар хэлүү оролдох шаардлагагүй, харин дээр байрлалтай хэлүүтэй эмэгтэйд энэ нь зайлшгүй шаардлагатай юм.
4 Comments
зарим 1 залууст хэрэгтэй л мэдээлэл бна. Хамгийн эхлээд хэлүүгээр таүйүлах хэрэгтэй.
энэ яааг үнэн шүү минийх дээр байрлалтай байдаг. сайн оролдуулбал маш их ханамж авдаг
Ene teneg yuch meddgvi seksin medleg tvi ch meddgui bandi nar sain unshij aw!
manai nz ohin odoo 21tei. bid vneheer sain hamtragchid gj boddog nz ohin maani haayaa helvvndee hvrgedeggvi ene yamar shaltgaantai bj boloh ve? bi asuudag bolovch todorhoi hariu avch chaddaggvi..