Эрхий хүү босоорой

sleeping.jpgЭзэн нь унтаж байхад өнөөх нь босоо байдаг?
НЭГ өдрийн дотор эр хүний бэлэг эрхтэн нийтдээ гурван цаг орчим хөвчирдөг ажээ. Эзэн нь хэвтэж амарч байхад эрхтэн нь хөвчирч амардаг байна.

Энэ нь тухайн эрэгтэйн шээс нь хүрсэн юм уу эротик зүүд зүүдлэгдэж байгаа хэрэг огт биш. Шөнийн ийм хөвчрөлт нь тухайн хүнийг “түргэн нойрсолтондоо” түр зуурын зүүд зүүдэлж байгааг л илтгэдэг байна. Ийм үед бие махбодын бүх эд эрхтэн, зүрх түргэн тургэн цохилж, амьсгаа ойртон түргэсч, бэлэг эрхтэн цусан хангамжаар дүүрч хэвийн ажиллагааг шалгадаг. Тиймээс яг ийм нойрны үеэр бэлэг эрхтнийг “босгоход” нэн чухал байдаг хүчилтөрөгчөөр баяжсан цусан хангамж эрс ихэсдэг. Гэхдээ шөнийн хөвчрөлт нь ийм “түргэн нойрсолтын үед” л илэрнэ. Гэвч хүн унтахаар дөнгөж хэвтэнгүүтээ ийм түргэн нойронд орж чадахгүй. Нойр эхлээд гадаад шатнаас эхлээд гүнзгийрэх бөгөөд дараа нь гүн нойронд орж тэгснээ дараа нь сая “түргэн нойрсолт”-ын шатанд шилжинэ. Тиймээс хүн хэрэгтэй үе шатанд нь хүртэл, гүн тайван унтаж чаддаггүй бол бие махбод гүн нойр болон түүний дараа ирэх “түргэн нойрсолтонд” орж чадахгүй. Ингэснээр тухайн шөнийн туршид бэлэг эрхтэн хангалттай цусан хангамж авч, амарч чадахгүй гэсэн үг. Йнгэж байнга дутуу, гүехэн нойртой явдаг хүн бэлгийн сулралд амархан өртөнө. Ийм учраас бэлгийн сулралд орохгүй, бүх шатлалын нойроо бүрэн авахын тулд өдөрт заавал 6 болон түүнээс дээш цагтасралтгүй, үргэлжлэн унтаж байх ёстой.

Ядарсан ТАМИРЧИН унтаж байхад…
20-50 насны эрүүл эрэгтэйн бэлэг эрхтэн нэг шөнөдөө 4-6 удаа хөвчрөх ёстой. Ингэж хөвчирч байгаа нь эрүүл, зөв галбиртай эрэгтэйд түлхүү ажиглагдаж, бүдүүн тарган эрчүүдэд сулхан, харин туранхай эрчүүдэд бүр сул, бараг мэдэгдэхгүйгээр илэрнэ.

2.Хөвчрөлтийг яагаад дасгал хийж сургадаг вэ?
Бэлгийн ажил хийх үеийн хөвчрөлт нь бэлэг эрхтэнд байгаа судаснуудын цус хангалттай дүүргэх чадвар, бэлэг эрхтэнд байгаа мэдрэлийн судалнуудын секс, эротик нөхцөл байдлыг хүлээн авах мэдрэмж гэсэн хоёр хүчин зүйлээс’ шалтгаапна. Бэлэг эрхтний мэдрэлийн судлууд нь яг байгалиас заяасан эр, эм хос хүмүүсийн харилцааны үеэр нөхцөл байдал, хүсэл тачаалыг бүрэн хэмжээнд мэдрэх зохиолдолгоотой байдаг. Бусад нөхцөл байдалд бүрэн “чадлаараа” ажилладаггүй гэсэн үг юм. Бэлэг эрхтний мэдрэлийн чадвар нь эмэгтэй хүнийг харах, нууцлаг газар нь илэн таалах үед мэдрэхээр байгаль ээж зохицуулжээ. Сайтар дасгалжуулж бэлтгэсэн мэдрэлийн цэг, төгсгөлүүд яг сэтгэл хөдөлгөсөн эротик үед маш хурдан цусыг бэлэг эрхтэнд шахаж хөвчрөн “бэлэн байдалд” ордог. Харин удаан хугацаагаар бэлгийн харьцаанд ороогүй үед /хэдийгээр гар хангалга хийдэг ч бай адилхан/ бэлэг эрхтний мэдрэлийн цэг төгсгөлүүд ерөнхийдөө “хүйтэрч”, нарийн мэдрэмж нь алдагддаг. Ингэснээр эмэгтэй хүнтэй секс хийх гэтэл урьдын чадвар, мэдрэмж нь сааталд орж ийм үед яахаа мэдэхээ больдог байна. Өөрөөр хэлбэл байнга бүсгүй хүнтэй секс хийж байснаар эрэгтэй хүний бэлэг эрхтэн байнгын дасгал сургуулилт хийж байгаа гэсэн үг бөгөөд бэлтгэл сайтай тамирчин шиг байдаг.

3.Хөвчрөлтөнд байгаль, цаг АГААР, эм нөлөөлдөг үү?
Цаг агаарын хүчтэй болон байнгын өөрчлөлт нь зүрх муутай, даралт нь хөдөлдөг хүмүүст төдийгүй эв эрүүл эр хүнийг ч бэлгийн чадавхигүй болгож дөнгөдөг. Бидний биеийн бүх эд эрхтэн, тэр дундаа бэлэг эрхтэн ч гэсэн “тохилог” нөхцөлд буюу байнгын тохирсон агаарын дулаан, чийглэгт ажиллах ёстой. Цаг агаарын өөрчлөлт нь /агаарын хэм өөрчлөгдөх, чийглэг солигдох, агаарын даралт хэлбэлзэх, цахилгаан соронзон орон солигдох, хэт ягаан туяаны үйлчлэл зэрэг нь бөөр бэлгийн замын болон зүрх судасны системд тун муугаар нөлөөлдөг. Хэрвээ даралт буурвал хүний судаснууд агшиж, цусны эргэлт багасч ингэснээр бэлэг эрхтний хэвийн хөвчрөлт муудна. Байнга ийм нөхцөл байдалд байвал мэдээж хэрэг хөөрхий “нөгөөх” чинь босохоо болино гэсэн үг. Харин даралт ихэсвэл цусан дахь даавар аажмаар цусанд уусан алга болж ингэснээр хөвчрөлт удааширна гэсэн үг юм.
Зүрх судасны зарим эм, бэлдмэл бэлэг эрхтэн дэх судаснуудыг нарийсган цусан хангамжийг бууруулж бэлгийн чадавхийг бууруулах магадлал мөн хоёр дахин өндөр байдаг. Мөн мэдрэлийн болон гэдэс, ходоодны эмнүүдийн ихэнх нь бэлгийн чадавхид сөргөөр нөлөөлдөг.

4.ХӨВЧРӨЛТ яагаад сулардаг юм болоо?
Байнга хагас бэлэн бүтээгдхүүн, түргэн хоолоор /Мак Доналдс мэтийн/ хооллох нь эр хүний бэлгийн үйл ажиллагаанд хортойгоор нөлөөлдөг. Учир нь гамбургертай хамт та ходоод руугаа түлэгдтэл нь шарсан тос идэж байгаа. Ийм тос нь эр хүний бэлгийн даавар тестостероны ялгарлыг хариуцдаг рецепторуудыг устгаж, ингэснээр тестостероныг бууруулдаг. Түүнчлэн чихрийн оронд түүний хямдхан дуураймал болох фруктозыг агуулсан хийжүүлсэн ундаанууд, мөн жүүсийг ч хэрэглэхээ багасгах хэрэгтэй.
Дэлхий дээр амьдарч байгаа хоёр хүний нэг бүр нь тэр фруктозыг шингээх чадваргүй байдаг. Ингэснээр янз бүрийн хийжүүлсэн , ундаа /софт дринк/ нь хүний бие дэх хорт бодисын хуримтлалыг нэмэгдүүлж, бэлэг эрхтний цусан судасны дэг хэвийн ажиллагааг нь алдагдуулна.
Удаан хугацаагаар суугаа байх нь аарцаг, бэлэг эрхтний цусны эргэлтийг зогсонги байдалд оруулна. Суултын хүчнээс болж бүх цус венийн судсаар доош гүйнэ. Ингэснээр бэлэг эрхтэн хавийн цусан судаснууд сунаж, нарийсна. Нэгэнт сунаж нарийссан судаснууд бүрэн дүүрэн хөвчрөлтийг бий болгож чаддаггүй.
Цусны эргэлт зогсохоос сэргийлэх ганц арга бол идэвхтэй амьдрал юм. Байнга явган явж, гүйж, усанд сэлж байх хэрэгтэй. Вөний судас нь цус шахах өөрийн тогтолцоогүй байдаг. Харин биеийн тамирын ч дасгал хийж бие организм хөдөлж байхад л хүчээр венийн судсаар цус сайн шахагддаг. Тиймээс та байнгын суугаа ажилтай бол цаг тутамд 10 минут босч явж хөдлөх буюу өдөрт нэг цаг дасгал хийх мэтээр маш идэвхтэй хөдөлгөөнтэй байх хэрэгтэй.

Хөвчрөлтийн тухай судлаачдын ажлаас
– Клавдий Галөн /129-199/ эртний Ромын эмч “Бэлэг эрхтний хөвчрөлт нь эрхтэн дотор агаар дүүрснээс бий болдог зүйл юм…”

– Рене дэ Граф /1643-1671/ Голландын анатомич, физиологич “Хөвчрөлт нь эрэгтэйн бэлэг эрхтний судас, судлууд нь цусаар дүүрсний дүнд үүсдэг рефлекс юм. Энэ нь нас барсан эрүүл эрэгтэйн биед хийсэн туршилтаар батлагдсан болно…”
– Браше /1839/ Францын анатомич “Хөвчрөлт гэдэг хамгийн хогийн, бүдүүлэг рефлекс юм. Толгойг нь тастсан амьтад дээр судалгаа хийж үзэхэд бэлэг эрхтнийг нь өдөөхөд л шууд хөвчирч бүр үрийн шингэнээ гадагшлуулж байна…”

Сулралтангуудын эгнээнд ороход
Зарим спортоор, ялангуяа хүч тэнхээ, чадал, тэсвэр ихээхэн шаарддаг мэргэжлийн хэмжээнд хичээллэх нь эр бэлгийн даавар тестостероны ялгарлыг багасгаж, аажимдаа бэлгийн чадавхи буурахад нөлөөлдөг. Учир нь ихээхэн хүч шаардсан биеийн хүндхэн дасгал бүр нь бие махбодод байгаа бүх л амин дэм, бичил биетэн, эрдсийн нөөцийг шавхдаг. Тиймээс нэгэнт шавхагдсан аминдэм, бичил биетэн нь даавар ялгаруулах мэтийн өдөр тутмын эгэл зүйлд зарцуулагдах боломжгүй болно. Тиймээс зарим нэгэн төрлийн спортоор хэт гүн гүнзгий хичээллэдэг эрчүүд бэлгийн сулралтнуудын эгнээнд удалгүй элсэн ордог байна.

Зориг орох гээд “зуу” татваа. ЯАХ БОЛ?
Шарз буюу конъякыг зөв хэрэглэвэл /өдөрт 20-50 гр/ бэлэг эрхтэн дэх цусны судас, судлуудын ханыг зөөлрүүлж цусны гүйдлийг сайжруулснаар бэлэг эрхтний хөвчрөлтөнд сайнаар нөлөөлдөг байна. Гэхдээ ганцхан конъяк л ийм үйлчилгээтэй. Архи, ликер, шар айраг, дарс аль аль нь ингэж судасны ханыг тэлэх үйлчилгээ байхгүй. Тэгээд ч конъякийг ингэж өөрт ашигтайгаар хэрэглэе гэвэл долоо хоногт ганцхан удаа л уух ёстой. Харин долоо хоногт 40 гр архи, 2 лааз шар айрагнаас илүү хэмжээний согтууруулах ундааг хэрэглэх нь цусан дахь тестостероны хэмжээг багасгадаг тул хэвийн хөвчрөлтийн тухай мөрөөдөхийн ч хэрэггүй болно.

НААД УТААГАА БОЛИОЧЭЭ!
Тамхи татах нь бүх судас /үүн дотор бэлэг эрхтний судас ч бас!/ цусны судлуудыг нарийсгаж хатаан уян хатан байдлыг алдагдуулж бөглөрөө үүсгэнэ. Энэ нь цусны хэвийн эргэлтэнд саад учруулна. Хэрвээ эр хүн өдөрт 2 ширхгээс илүү тамхи татдаг бол хоёр жилийн дараа бие махбодод химийн үйлчилгээнд өөрчлөлт оруулж цусан дахь холестерины хэмжээг нэмэгдүүлж эхэлнэ. Энэ нь эр хүний бэлгийн гормоны ялгаралтанд сөргөөр нөлөөлдөг. Тиймээс тамхи татахгүй байх нь таны бэлгийн чадавхи удаан жил тогтвортой, сайн байхын нэг баталгаа юм. Хэрвээ ийм муу зуршилтайгаа тэмцэж бүр яагаад ч чадахгүй бол ядаж соруул авч соруулаар татаж байгаарай. Энэ нь бие махбодыг чинь өчүүхэн ч атугай хамгаална.

1 Comment

  1. meddeg neg ni tuslaagh says:

    bi neg ohintoi untsanaas hoish boov bossonch teerhii hatuurhaa bolitson. ovghin l bhdaa tee meddeg hun bnuu

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.