Эрчүүдийн ангилал

erchuud1.jpgСекс судлаач нар эрчүүдийг бэлгийн шинжээр нь дөрвөн үндсэн бүлэгт хуваажээ.

1. Тогтонги хэв шинж
2. Нэг загварын хэв шинж
3. Сээтгэнүүр хэв шинж
4. Хормойн хэв шинж

Тогтонги хэв шинж
Онигоо:
-Чи шинэ нарийн бичгийн даргатай болсон гэл үү? Хөөрхөн үү?
-Анзаарсангүй
-Өндөр үү, намхан уу?
-Анзаарсангүй
-Хар үстэй юу шаргал уу?
-анзаарсангүй
-Яаж хувцасладаг вэ?
-их удаан
Бэлгийн ийм хэв шинжтэй эрийн хувьд амгалан тайван байдал хамгийн чухал, тэр хэрэгцээ гарсан үед түүнээ хангахаас өөр юм хүсдэггүй.
Ажилдаа дарагдсан, түүнээс өөр юм боддоггүй хүмүүс, уран бүтээлчид энэ төрөлд хамаардаг. Ажилдаа дарагдсан, түүнээс өөр юм боддоггүй хүмүүс, уран бүтээлчид энэ төрөлд хамаардаг. Тэдний хувьд бэлгийн дур хүсэл тавгүй байдал үүсгэн, сэтгэл түгшээж ажилд саад болдог гэхэд болно. Ийм эрчүүдийн гол зорилго бол аль болох хурдан дааврын хуримтлалаасаа салж хэвийн байдлаар тайван ажиллаж амьдрах явдал юм. Тэд уран бүтээлч хүмүүс, гэхдээ сексээс бусад талаар л.

Тэдний хувьд бэлгийн хавьтал бол үрийн шингэнээ ялгаруулах замаар бэлгийн дур тачаалаа тайлах явдал. Хэрэв эхнэр нь ямар нэг аргаар нөхрөө ажлын ширээний араас босгож чадвал тэр хурьцалд ердөө 10 минут зориулдаг. Тэгээд дур тавимагцаа энхрий ялдам үг шивнэхийн оронд ажлаа ярьсаар буцаад ширээндээ сууна. үүнд л тэдний мөн чанар оршино. Тэд нэг тогтсон байрлалаар хурьцал үйлддэг, гал халуун янаг харилцаа тогтоох гэж тэмүүлдэггүй. Жүжигчний жүжиглэх авъяасыг хараад хүмүүс ор хөнжлийн ажилдаа бас тийм байдаг гэж боддог. Гэтэл амьдрал дээр тэр ердөө ганцхан зорилготой байж болох юм. Сэтгэл санааны амар тайван байдал. Тэдний хувьд амраг хайртай хүн нь тэр чухал асуудлыг шийдэхэд хэрэгтэй тоглоом мэт. Бэлгийн ийм хэв шинжийн тод жишээ бол Наполеон. Гэхдээ энэ бүлгийн хүмүүс бүгд агуу хүмүүс байдаг гэсэн үг биш, тэр бизнесмен, слесарь ч байж болно. Хамгийн гол нь тэд ажилдаа бүхнээ зориулдаг. Тэр мөн онигоонд гардаг чукч байж болно.

Нэг загварын хэв шинж
Онигоо: Нэг эр эмч дээр ирээд бэлгийн асуудалдтай боллоо гэж гомдоллов.
-Та юу мэдэрдэг вэ? гэж эмч асуухад тэр:
-Эхний удаа их хүйтэн байсан, дараа нь харин халуун байсан гэж хариулжээ. Эмч түүний эхнэрээс асуухад:
-Гайхаад байх юм алга, эхний удаа 1-р сард, дараа нь 7-р сард юм чинь гэв.
Энэ бүлгийн эрчүүдийн бэлгийн амьдрал нэг л хэвийн ба түүнээ ягштал хатуу баримталдаг. Тэд анх олж авсан бэлгийн харьцааны туршлагаа насан туршдаа өөрчилдөггүй. Залуудаа чимх чимхээр цуглуулсаар тодорхой нэгэн зуршилтай болж түүнээ л мөрдөж амьдардаг. Тэд бэлгийн ямар нэг байрлал, шинэ арга хэрэглэхээс зайлсхийдэг. Ер нь хурьцлаас таашаал авахын оронд харин дассан зуршлаа мөрдөж биелүүлсэндээ таашаал авдаг гэхэд болохоор улс. Тэд анхнаасаа л уруул дээр хоёр үнсээд, хөхнөөс нэг бариад хувцсыг тайлан хэвтүүлнэ гэж сурсан бол түүнээ л дагана. Бараг цаг минутаар бүхнийг хуваарилсан байдаг, оршил гэхэд 5 минут байх жишээтэй. Хурьцлын үед байрлалаа солих зэргийг ойшоодоггүй, хэрэв туршиж үзэхээр болбол өөрийнхөө дадсан заншлаас нэг их гажихааргүй хийхийг хичээнэ. Тэд нар залуудаа хаа нэг газраас 7 хоногт 2 удаа хурьцах ёстой гэж уншсан бол түүнээ л баримтална. Хэрэв түүний эхнэр 40 насандаа гэнэт аман секс оролдож үзэхийг санал болговол “Чи солиороо юу?” гэнэ. Харин 20 настайдаа тэр аман сексийн тухай олж мэдсэн бол тэр үргэлж л түүнээ хийж эхнэрээ өөр юм хэлэхэд түрүүчийн үгээ давтана.

Ихэнх эрчүүд 40 гараад бараг бүгд энэ бүлэгт хамаардаг. Иймэрхүү эрчүүд нэг талаас авч үзэхэд эмэгтэй хүнд тогтвортой байдлын баталгаа болдог ч нөгөө талаас нэгэн хэвийн залхуутай уйтгар хүргэм байдаг. Хэрэв тэр гэнэтийн байдлаас болоод энэ зуршлаа өөрчлөх хэрэгтэй болбол удаан хугацаагаар сэхээ авч чадахгүй.
Тэдний зарим нь ганцхан байрлал мэддэг ч хэрэв нэг бүтэлгүй болбол эхнэрээ араар тавихаас сийхгүй.
Гэхдээ тэд нууц амрагтайгаа ч бас ингэж харьцдаг. Тэр эхнээсээ бүхнийг тодорхой, ойлгомжтой байлгах гэж хичээдэг. “Би эхнэртэй, чи нөхөртэй, хоёулаа хүүхдүүдтэй, тэгэхээр гэр бүлээсээ сална энэ тэр гэж айхгүй. Бид танайд 7 хоногт нэг удаа уулзаж байя. Чи миний гэр лүү, харин би чиний ажил руу утасдахгүй. Хэрэв чи зөвшөөрөхгүй бол баяртай.

Ийм эрчүүд голдуу хажуу хаяанаасаа амраг хайдаг. Ийш тийш явж, адал явдал хайх нь түүний арга барил биш. Тэр өглөө эхнэртэйгээ, үдийн завсарлагаар нарийн бичиг хүүхэнтэйгээ, харин орой гэртээ ирээд эхнэр эзгүй бол гэрийн ажилчин бүсгүйтэйгээ энгэр зөрүүлж мэдэх хүн.

Сээтгэнүүр хэв шинж
Онигоо:
Залуу эр амраг хүүхэн дээрээ хүрч ирэв.
-Ёстой сонгодог байрлал бодож оллоо. Алив хурдан хувцсаа тайл.
-үгүй ээ, болохгүй. Нөхөр маань тоть авчирсан, тэр тоть нөхөрт маань бүгдийг ярьсан юм.
-Алив түүнийг хар алчуураар хучаадхая. Ингээд тэд алчуураар тотийг хучжээ.
-Чи цонхны тавцан дээр зогс, харин би дэнгийн бүрхүүл дээр ганхаж байгаад хоёулаа хийе гэж эрийг хэлэхэд тоть:
-Би үүнийг заавал хармаар байна, миний хэлийг огтолчих гэжээ.
Энэ бүлэгт харъяалагддаг эрчүүдийн хувьд бэлгийн дураа тайлах чухал биш харин гоё, ер бусын байдлаар хийх нь их чухал.
Угаалгын онгоц, зочдын өрөө, машинд, галт тэрэг, онгоцон дотор гэх мэт. Түүний хувьд шинэ л байвал болно, хар хүрэн үстэй, тарган туранхай хамаагүй байх нь хамаагүй. Тэд дандаа л шинээр сэтгэж, урьд өмнө байгаагүй байрлалаар загас наадуулахыг хүсдэг. Тэд нэгэн загварын эрчүүдийн нөгөө туйл, эсрэг тохиолдол. Тэдний хувьд бэлгийн хавьтал бүр өөрийн нь зохиосон бяцхан жүжиг гэсэн үг, хэрэв бүх зүйл төлөвлөсний дагуу болбол жүжгээ бүтсэнгүй гэж үздэг. Энэ нь тэдний хувьд хачиртай талхаа зажлаад залгилгүй буцааж нулимахтай адил. Казаново, Дон Жуан, Ромео нарт огт өөр хүмүүс ч бүгд энэ төлөв шинжид харъяалагддаг. Гэхдээ Ромео бол романтик дурламтгай залуу, үнэнч хайрын билиг тэмдэг.

Казаново бол бусдын толгой эргүүлэгч, өөртөө их хайртай, эцэж цуцашгүй амрагийн дүрд тоглогч эр. Тэр хурьцлыг нэг ёсны тэмцээн гэж үзэн, хоолоо сойн, дасгал сургууль хийж бэлдэн, бүсгүйчүүдийн сэтгэл санааг үймрүүлж өөртөө дурлуулах гэж мэрийдэг, хэрэв бүтэлгүй болбол сэтгэлээр их шаналдаг. Дон Жуан уран зохиолын дүр, Казаново бол бодит хүн. үнэндээ бол тэд хоёулаа адилхан. Дон Жуан бол эмэгтэйчүүдийг уруу татаад дараа нь өршөөлгүй хаядаг, харин Казаново бүсгүйчүүдийн хайрыг эрхэмлэн хүндэтгэдэг, хоёр тийшээ болсны дараа ч ихэнх амрагуудтайгаа сайхан харилцаатай хэвээр байдаг.

Хормойн хэв шинж
Онигоо: -Дэслэгч ээ, та өчигдөр надтай унтсан хэрнээ өнөөдөр ядаж мэндлэхийг ч хүсэхгүй байх шив дээ?
-Мадам, ор бол танилцах шалтаг биш шүү дээ.
Энэ бол хамгийн өөдгүй, ичгүүр сонжуургүй эрчүүд, доод шатны гэж болохоор. Тэд зөвхөн хараалаар ярилцаж, эмэгтэй хүнд бүдүүлэг, бараг мал шиг ханддаг. Харгис садист маягаар хавьтах сонирхолтой. Тэд бэлгийн амьдралыг хэт энгийн, шууд утгаар хүлээн авдаг. Тэдний хувьд зөвхөн хурьцал чухал, дур тавихыг л эрмэлздэг. Хүний ерөнхий хөгжлөөс хамаараад бэлгийн харьцаа нь дур тачаалаа хангахад л чиглэдэг тул загас наадуулаад, архи байвал ууж наргих зугаацахаас өөрийг мэддэггүй.
Гэхдээ сайн ажиглавал энэ 4 шинжийн хооронд нарийн хил хзягаар байхгүй. Эдгээр шинжүүд янз бүрийн харьцаатайгаар хүн бүрт байдаг. Мөн нас ахих үед энэ харьцаа өөрчлөгдөж болох юм.

Эмэгтэй хүн болгон аз жаргалыг өөрийнхөөрөө төсөөлж ойлгодог, үүнээсээ хамааран хэн нэгнийг сонгодог. Зарим бүсгүй гэр бүлийн тогтвортой харьцааг сонгодог, тэгэхээр тэдэнд нэг загварын хэв шинжтэй эрчүүд тохирно. Харин романтик адал явдал хайгч эмэгтэйд сээтгэнүүр эр, хэрэв та бие даан амьдарч хувийн эрх чөлөөтэй байхыг хүсвэл тогтонги хэв шинжтэй эрчүүдийг сонговол зүйтэй. Олон хүүхнүүд хормойн хэв шинжтэй эрчүүдэд унаж тусдаг нь гайхалтай. Ийм эмэгтэйчүүд сээтгэнүүр эрсийн цэцэг, үнэртэй ус бэлэглэж хайр сэтгэлээ илэрхийлэхийг харин ч сул тал гэж хүлээж авдаг, учир нь тэд галзуу тачаал хүсдэг. Залуудаа эмэгтэйчүүд өөрт нь чухам ямар эр хэрэгтэйг тэр бүр ойлгохгүй алдах нь бий. Хэрэв та зөв сонгосон гэдэгтээ итгэл муутай байгаа бол гэр бүл болохоо хойшлуулсан нь дээр.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.