Монголын сүүлчийн хаан, шарын шашны тэргүүн, дарнадын хувилгаан, ҮIII Богд Жавзандамбын хувийн амьдрал нэлээд бүрхэг юм. Тоталитар дэглэмийн үед түүнийг завхай, яр тэмбүүний үүр, сохор доголон хэмээн сурталчилдаг байлаа.
Магадгүй энэ нь түүний хувийн нууцгай амьдралтай холбоотой байсан биз. Б.Ринчин гуайн “Үүрийн туяа” романд Богд хаан балчир охиныг хүчиндэн өнөөх нь цус алдсан учир нэгэн шадар нь уутанд хийн усанд хаяж алж байгаагаар бичсэн байдаг. Өнөөдөр аливаа ном зохиол, жүжиг, түүхийн хуудаснаа тэрээр ганцхан эх дагина Дондогдуламтай үнэнчээр ханилж байсан тухай өгүүлж байна. Богд хаан сахил хүртсэн шашны том төлөөлөгчийн хувьд элдэв эмс, охидтой энгэр зөрүүлэхийг цээрлэдэг байсан уу? гэдэг асуудал багагүй ээдрээтэй байна. Гэхдээ судлаачид түүний хувийн амьдралыг сонирхон судалж элдэв баримт материалуудыг олсоор байна. ҮIII Богд гэгээн бүр залуудаа Ширнэн вангийн эцэг Цэрэндорж гүнгийн хатан Норовтой олноос далд ханилан харьцаа нь улам лавширсаар Норов нь охин төрүүлсэн байна. Тэр охин өсөж том болоод Богдтой ихэд адилхан өндөр бор хүүхэн болсон хийгээд олны хэл ярианаас дайжуулахын тулд зүүн аймгийн нэгэн ноёнд хатан болгон өгсөн боловч залуудаа амьдрал сэлгэжээ. Бадруулт төрийн 25-26 оны орчим Өндөр гэгээнийг онголсон Амарбаясгалант хийдэд Богд залрахдаа дагалдан явсан жонон ван Цогбадрахын өвөг эцгийн хатны аягач Дондогдуламд сэтгэл татагдан дасчээ. Улмаар Богд Норовыг хаяж Дондогдуламтай 5-6 жил нууцаар ханилав. Бадруулт төрийн 30 онд Богд гэгээн нууц амрагтаа “Цагаан дар эх” цол өргөмжлөн ханилжээ. Энэ үед Хүрээний лам хуврагууд нэгэнт өвөр түрийдээ ороод Богдтой хийдгээ хийсэн Дондогдуламыг 30 хоног ариутган хурал хурсны дараа сая нэг хаантай нэг оронд оруулж байсан нь сонин. Тэр үед Богдын дэргэд шадарлаж байсан хүмүүсийн дурсамжаас үзвэл Богд хаан, эх дагины таалал гэдэг нэрээр хүрээний хороо харцуудын доторх аль зүс царай сайтай охид, эмэгтэйчүүдийг дайчлан ордонд ажиллуулж самуун садрын үйлдэл олонтаа хийдэг байжээ. Богд гэгээн Дондогдулам хоёрын дундаас хүүхэд төрсөнгүй. Гэвч хамтдаа амьдарсаар байлаа. Хожим Дондогдуламыг өөд болсны дараа Богд дахин гэрлэхээр шийджээ. Энэ удаа дайчин Жонон вангийн хошууны Харуулт цагаан Адуут гэдэг баян айлын охин Гэнэнпил “Цагаан дар эх”-ээр тодрох нь тэр. Гэнэнпил Богдод богтлогдон ирэхээсээ өмнө нутгийнхаа барилддаг залуутай ханилж байжээ. Хожим залуухан “цагаан дар эх”, Богдыг эрхэндээ оруулан дуртай үедээ тусгай гэр бариулан шашны ном сурах нэрээр өөртөө таалагдсан залуу лам нарыг урин ирүүлж завхайрдаг байсан гэдэг. Мөн Хайстайд амьдардаг үсчин Батсайн гэдэг залуутай нууцаар ханилж байжээ.
Богд гэгээн залуу хатантай болоод нэг их удсангүй тэнгэрээс хальжээ. Галсан умзад гэдэг өвгөн Богдтой унтаж байсан Гэнэнпилийг анх шинжихдээ хөнжил доогуур нь гараа хийж гуя хасыг нь илж үзээд “Богдыг минь гурван жил олон шавь нарт нь харуулж үз” хэмээн гуйж байсан гэдэг. Богд гэгээн зуны тэргүүн сарын 17-нд нас барав. Түүнийг хөдөөлүүлчихээд “Цагаан дар эх” Гэнэнпил, Чин бишрэлт лам, Ялгуусан лам гурав голын сүмд гашуудал тайлан наргижээ. Энэ үеэр Чин бишрэлт лам Гэнэнпилтэй энгэр зөрүүлж орхижээ. Энэ явдлыг Ялгуусан лам мэдээд “Хамбад хэлнэ. Үхэл зовлон болоод сандарч байхад бэлэвсэн хатантай садарлав” хэмээсэнд Чин бишрэлт лам хор балган үхжээ. Ардын засаг мандсаны дараа Гэнэнпилийг 18 үхэр тэрэг ачаатай нутагт нь буцаасан байна.
Богд гэгээнтэй илээр ханилж байсан Норов, Дондогдулам, Гэнэнпил нарын тухай өгүүлэхэд товчдоо ийм. Одоо гэгээнтний бүр нууцгай хувийн амьдрал руу өнгийж үзье. Богд хааны тухай үзэж суухад Мөрлэгцэг Сэмбэн(Лэгцэг), ямаан Чимидийн хүү нар анхаарал татна. Лэгцэг бол Богдын үсчин ихэд царайлаг хүн байжээ. Богд түүнийг элдэв аргаар өөртөө дасган татаж олон жил хамт амьдарсан төдийгүй сүүлдээ өвөртөө орж унтдаг болжээ. Чухам энэ үед лам нарын дунд ижил хүйстэнтэйгээ бэлгийн харьцаа хийх шар шувтлах, шар сэмжлэх, бандидах зэрэг үйлдэл ихэд газар авч байв. Богд Лэгцэгт зориулан Ганданд сайхан хашаа байшин бариулж өгч байсан мэдээ бий. Сүүлдээ Лэгцэг Богдоос салахаа байж эрхлэн нялуурч бүр “Намайг орхиж лам нараар хэслээ” хэмээн үүдэн шүдийг нь хуга цохих зэргээр аяглах болжээ. Бадруулт төрийн 20 оны орчим Богд гэгээн Шанзавынд ирж хэсэг ярилцаж байгаад явжээ. Тэр шөнө нь Шанзавын тушаалаар хаалгач Наваанцэрэн хоёр хүний хамт очиж Лэгцэгийг баривчлан шоронд хийжээ. Хожим нь Лэгцэгийг элсэнд булж алсан байна. Лэгцэгийг үхсэний дараа Богд түүний нэр дээр маш их буян хийлгэсэн бөгөөд Дамбадаржаагийн хийдийн суварганаас тусгай хайрцагтай зүйл авчруулан задалж үзэхэд дотроос нь цус нөжтэй шархны даавуу элдэв юм гарчээ. Богд энэ тухай хэлэхдээ “Лэгцэг намайг элдвээр хардан хамт унтаж байхдаа миний зузаан гуя руу хутгалсан юм. Тэр үед би та нараас нуусаннь учиртай. Үүнийг түлж устга” гэжээ. Лэгцэг бол Туулд нутагтай, Зоогой аймгийн лам байжээ.
18 Comments
ШААДАГ ПИЗДА ВЭ
huue bitgii iim tuuh guiwuulsan vum bichij baildaa. uuniig bichsen hun tuuhee neg suhuud uzeesei. Bogd haan 25, 26 ond nas barchihsan bsan. Dondogdulam hatniig nas barsanii daraa hatantai bolie gj shiideegui. Ugaasaa ter ued haan hun zaawal hatantai bh yosyoi gesen zuil bsan. Tuuhee unshchihaad bicsen bol arai l medeelel saitai bh baij dee. Setguulchid l ingej bicheegui bgaasai burhan mini.
хаанаа доромжилсон хүн хатуу гэсгээл амсан даа социлист зохиолчид хоолоо олж идэх гэж бурдаг байсан даа хөөрхий
Зээ ч гэж дэ, унэндээ бол М.Энхсайханы эхнэрийн эцэг ни Богд гэгээний оргож авсан олон хуухдуудийн нэг байсан гэнэ билээ, хогжмийн зохиолч Мордорж гуай бас нэг хуухэд ни байжээ.хэхэ тгд Мордоржийн ач ни тогооч Тэнгис аймар ывдалтай гар
ene hun chini Mongoliin tusgaar togtnoliin toloo bas ch bagagui yum hiisen yum shu, mongoliig manjiin bolon gamingiin erhsheeld orohod (ene nadad yamar hamaatai yum) geed tovd ruugee yavchij boloh l baisiin shde, tovd ch gsn zarim mongolchuudaas iluu Mongoliin toloo sanaa zovj hiisen gaviyag ni toohgui ingej unen hudal ni medegdehgui yum bichij bolohgui shu,
ta nar tovdiin toloo sanaa zovoh ni bitgii hel dursah ch ugui bga mortloo bidniig gej irsen huniig ingej doromjilj bolohgui ee,
Um maani bad mi hum
битгий ингэж худлаа ор ундэсгүй юм бичэж байгаач тэнэг сайт
He he ta nar bugd l uhantai blh gd yadchih ymaa bogd.g tm bsn.g hun bur yaridag meddeg biz dee.
Зээ ч гэж дэ, унэндээ бол М.Энхсайханы эхнэрийн эцэг ни Богд гэгээний оргож авсан олон хуухдуудийн нэг байсан гэнэ билээ, хогжмийн зохиолч Мордорж гуай бас нэг хуухэд ни байжээ.
яг үнэндээ та бүхний мэдлэг маш хомс байна тиймээс эх түүхээ мэдэхгүй учир утгагүй зүйл бичих юм да
Ерөнхий сайд байсан мэнпсайхны энхсайхан дондогдулам хатны зээ охинтой сууж ханилсан юм гэдэг.
uuniig bichsen hun unen medleggui tegeed bas ih sonin yum bichih sanaa aguulsan baina l daa. tiim bishee hugshuun. yadaj chi bogdiin huuhed aav shigee undur bolson gej bichsen baina. chi amindaa undur gegeen gedeg ugiig 8-r bogdtoi holiod baina. 8-r bogd namhan hun baisan yum.gantshan ene jishee chamd hangalttai
end neg ih bogdiig omoorch, mongoloo hamgaalsan comment-uud bhiin… yag unendee ter bogd geed bgaa sohor owgon chin tsewer tsusnii tuwd nohor shuu dee!!! anhnii bogd zanabazar zereg humuus bol bogd, gewch naad owgon chin bol azrai l neg stagaach shuudee!!!
ta nar arai dendej bn shdee ene hun chin zugeerch hun bish mongol ornii haan baisan hun
t1 pzida nar mini ta nar gadnii tuuh sudlaachdiin ugend itgeed mongol ulsiinhaa ner turiig gutaaj bn malnuudaa mongol tuuh sudlaachid tiim ym bolson baisan bol ali hediin olood gargaad ireh baisan ym mongolchuudaa ene t1 uguulelgiig bitgii unshaarai unshval aldas bolhoos gadna bid uvug deedsiinhee helsen ug buhniig ulandaa gishgesentei adilhan
iim yum tavihaa boliochee ichmeer unendee ta nariin medleg nimgen baina shu bogd gegeniig ingej bolmoorgui l yum. uruvduj bna shuu
PIZDA MONGOLIIN SULDIIG HORMOIN YWDALTAI PIZDA ZALSANAAS BOLJ…. TENEG PIZDAG HARAAL IDEG TIIM L IH SEXDEH DURTAI YM BUSGUU SHAA!!!
Amgaland Mongol humuus gadnii humuusiin bichsen nomnoos tuuhee unshaad itgeh yostoi yumuu? ali esvel Mongol tuuhchdiinhee ugiig sonsoj itgeh yostoi yumuu?
Gadniihan bidnii tuhai unen bichne gedegt bi hezee ch itgehgui ee.
Их болхи юм бичих юм аа.
Юм бичиж тэрлэмээр аядаж байгаа юм бол юун түрүүнд хүний бичсэн хэлсэнийг хуулахаа яарсанаас эхлээд түүхэн баримтуудыг сайн шүүж тунгааж байгаад бичиж бай. Чиний энд бичсэнд чинь сахалт Ринчин, сахалт Дамдинсүрэн гэдэг 2 улаан хувьсгалч зохиолчдийн тухайн цаг үеийнхээ улс төрийн өнгө аясанд таацуулан бялдуучлан бичсэн худал мэдээ баримтууд гэдгийг эхлээд сайн ухаж үзээрэй. Яг жинхэнэ Богд гэж хэн байв гэдгийг Ларсен гэдэг Швед хүний бичсэн Монгол гүн Ларсен гэдэг англи номноос олж үзэж болно. Уншаарай. Тэгээд дараа нь ийм юм бич хүүхэд минь.