Өгзөг мандтугай !!!

ass.jpgТэрээр олон ааштай, дураараа, хялбар номхордоггvй нуугдмал мөртлөө бидний араар идэвхтэй ажилладаг. Өгзөгөнд ийм эрх бvрэн бий! Эцсийн эцэст таны дур булаам инээмсэглэл, сэтгэл хөдөлгөх харц болон дотор догдлуулсан хөхөнд татагдсан эр хvн хэн боловч Таны араас эргэхдээ чухам тvvн дээр нvдээ тусгадаг.
Ийнхvv таны өгзөг ямар байхаас эр хvн хэр зэрэг хурдан бууж өгөх нь гол төлөв шалтгаална.Биеийн ар тал өвөр талын адил тачаангуй /илvv ч байж болох юм/ байдаг ч харьцангуй бага анхаарал татдаг гэдгийг нэгэнтээ шударгаар зөвшөөрцгөөе. Ихэнх тохиолдолд өгзөгийг зөвхөн шvvмжилж гоочилдогтул хувцасны хуниасуудаар болхи нуун далдалж байхад хvрдэг. Хэт бvдvvн, хэт шувтан, хэт зөөлөн, хэт улцгар… Өгзөг өө сэвгvй, цэмцгэр, чанга байж, овойж товойх, унжих, ялихгvй хөдөлгөөнд цулцаганах ёсгvй гэж vзэн бид тvvнд хэтэрхий хатуу ханддаг. Гэсэн хэдий ч дургvй хvргэсэн асуудлаа анхаарахгvй байхыг эрхэмлэн өөрсдийнхөө шаардлагыг биелvvлэхийн тулд бага ажилладаг. Тэгвэл vнэндээ өгзгөө бага зэрэг арчлан хамгаалж тусгай дасгал хийж хайрлах нь хангалттай байдаг.

Секс хамгийн хэсэг
Эрчvvд эмэгтэй хvний араас зөнгөөрөө ширтэж тvvний өгзөгний хэм хэмжээг нууцгайхан авч сэтгэл алдарч байдаг. Та ташаагаа займчуулан холдож байгаа хэдий ч эр хvн таны өгзөгтэй өвөрмөц хуйвалдаан vvсгэж байдаг. Энэ “урвагч” тvvнд маш олон сонирхолтой зvйлийг нуулгvй дэлгэж байна гэдэгт битгий эргэлзээрэй. Ийнхvv мэдээлэл авсан эр хvн таалсан зvйлдээ хvрэх гэж алхаагаа хурдасгадаг. Зартай дон жуанууд хоромхон зуур эмэгтэй хvний зан араншин тэр ч бvv хэл нас сvvдрийг тvvний өгзөгний хэмжээгээр тодорхойлж чаддаг хэмээн онгирох нь бий. Энд тvvний өмссөн хувцасны тоо vл шалтгаална.

Зөв “зvрхэн” хэлбэртэй, бөөрөнхий, товгор өгзөг эзнийхээ найлинхай, дурламтгай, тачаангуй чанарыг илтгэдэг гэж эрчvvд vздэг. Ийм эмэгтэйчvvд хvмvvсийн дэргэд гол төлөв номхон, бага зэрэг зожиг байдаг. Нарийн ташаатай, махлаг хөлтэй эмэгтэйчvvд шийдэмгий, бvхнийг өөрсдөө хийх хvсэлтэй байдаг.

Нарийн ташаатай, нарийхан урт . хөлтэй, жижиг туяхан өгзөгтэй эмэгтэй нялхамсаг, дvрэлзvvр, олон ааштай болохыг догь мачо/эрхvн/ тэр даруй таньдаг. Ийм эмэгтэй нарийн мэдрэмжтэй, секс-т гайхалтай чадварлаг байдаг. Харин дээр дурьдсан энэхvv чадвар нь өгзөг чанга, дээш өргөгдсөн байвал илэрдэг.

Цагаахан сэтгэлтэй, хvнийг ойлгодог эмэгтэйчvvд том өгзөгтэй, махлаг хөлтэй байдаг бөгөөд эрчvvд тэдэнд сэтгэлээ нээх дуртай байдаг.

Гэхдээ ялангуяа эр хvний санаанд “зvрхэн хэлбэртэй” дур булаагч байснаа булцгар биетэй баясуулагч болон хувирахад өгзөгөө хэр зэрэг хурдан томсгож болохыг бодож vзвэл энэ нь vнэн хэрэгтээ маргаантай асуудал билээ. Цэмцгэр бөөрөнхий өгзөг тvvний эзнийг шууд секс-бөмбөгvvдийн эгнээнд аваачдаг ба харин хайхрамжгvй орхисон өгзөгтэй эмэгтэйчvvд амжилт олох боломжоо сvрхий алддаг болохыг энэхvv зугаатай шалгуур дахин нотолж байна. Тоо баримтаас vзвэл чухамдаа өгзөг л эмэгтэй хvний хамгийн секси хэсэг гэж эрчvvдийн 35 хувь нь тооцдог байна.

Тvvх
Хvний биеийн гайхамшигтай энэ хэсэг ойролцоогоор 4 сая жилийн тvvхтэй. Тvvний хөгжил /өөрөөр хэлбэл, өгзөг vvссэн ба өвөрмөц хэлбэрээ олсон нь/ дөрвөн хөлт хvн хойд хоёр хэл дээрээ зогсож тэгширсэн шийдэлтэй холбоотой. Эртдээр цагт өгзөг нь наргил модны самар мэт хэлбэртэй байсан ба бидний өвөг дээдэс тvvнийгээ бvхэлд нь дотогш татаж чаддаг ажээ. Итгэхэд бэрх ч тэр vед л биеийн энэ хэсэг секс-д гол vvрэг гvйцэтгэдэг байжээ. Сонгосон хvнээ өөртөө татахын тулд хvй нэгдлийн vеийн эмэгтэйчvvд өгзгөөрөө онцгой хөдөлгөөн vйлдэж нөгөө талдаа санаагаа шууд мэдэгддэг байв. Энэ арга туйлын vр дvнтэй байсан төдийгvй өнөө хvртэл амжилттай хэрэгжиж байна. Ташаагаа займчуулсан “секси” хэмээх алхаа ийм эртний тvvхтэй гэдгийг хэн бодох билээ дээ!

Тvvх vргэлжилсэн нь …
Зуунаас зуунд өгзгөнд / биеийн бусад хэсэгт нэгэн адил/ хандах хандлагад хамгийн эрчтэй өөрчлөлтvvд гарч байв. Эртний Грек, Ромд энэ нь бvхэл бvтэн шvтээний зvйл болгон тахигдаж байсан бөгөөд тэр vеийн уран барималчид, зураачид домогт гоо бvсгvйчvvд, дагинуудын энэхvv эрхэм зvйлийг бэлэгдэн дvрсэлдэг байжээ. Хожим биеийн энэ хэсгийн рейтинг огцом унасан. Тухайлбал, XI зуунд тvvнийг онц зохимжгvй зvйл хэмээн vзэж эр, эмгvй хичээнгvйлэн нуух болжээ. Он жил өнгөрөх тусам байдал бvр дордов. Дундад зууны vеийн шашин муйхарлан бишрэгчид өгзөг бол айдас, зэвvvцэл төрvvлж байх ёстой хэмээн итгэж, хэрэв өгзөгөө шуламд vзvvлвэл тэрээр тvvнийг хvчгvй болгож зайлуулдаг гэж сохроор сvсэглэдэг байжээ. Тэд аянга цохих, байгалийн гамшиг, мөн тvvнчлэн vл таних хvний шашин шvтлэгт эргэлзсэн vедээ энэ аргыг олонтаа ашиглаж байжээ.

Эрин зуун ар араасаа хөвөрч, vvнтэй зэрэгцэн эмэгтэй хvний биеийн ар хэсэгт хандах хандлага ч өөрчлөгдөж байв. Елизабетын хаанчлалын vеийн Англид том өгзөгтэй эмэгтэйчvvд гойд хvндлэгддэг байсан тул “шувтан бөгстэй” нь
даашинзныхаа дотуур тусгай дэр тавьдаг байжээ. Хэт ёсорхог Викторианы vед өгзгийг том, жижиг хэмжээтэй гэлгvй хөмсөг зангидан ханддаг ажээ. Энэ нь бэлхvvснээс доошхи бvх эрхтнийг хамаарч байв.

Африк тачаал
Хятадад өгзөгний талаархи хандлага хамгийн тогтвортой байсан бөгөөд одоо ч хэвээрээ байна. Тэнд өгзөгийг хvний биеийн ердийн нэгэн хэсэг хэмээн vзэж тоодоггvй аж. Харин африкчуудын хувьд байдал огт өөр бөгөөд махлаг бvдvvн өгзөгтэй эмэгтэйчvvд ямагт таашаагддаг байв. Зарим омгуудад өнөө хэр эрчvvд эртний заншлаар эхнэрээ сонгохдоо эмэгтэйчvvдииг эгнvvлэн зогсоож хамгийн сэтгэл булаам бөгстэйг нь тvvдэг байна. Дэлхийн хамгийн халуун тивийн эмэгтэйчvvд бусдаасаа ерөнхийдөө илvv хөгжсөн өгзөгөөрөө ялгардаг. Бушмен, готтенот омгийн эмэгтэйчvvд хамгийн том өгзөгтэй буюу нэг хонго гэхэд 60-90 см өргэн байдаг ба vvгээрээ тэндхийн гоо бvсгvйчvvд зvй ёсоор бахархдаг. Орчин vеийн хувцасны загварт африк эмэгтэйчvvдийн бие галбирийн 90-90 хэмжээтэй онцлогийг огт харгалзахгvй байгаа нь тэдний дургvйцлийг хvргэж байна. Загварын ертөнцөддахин гарч ирсэн нарийн банзал африк эмэгтэйн иулцгар өгзөгт яавч нийцэхгvй байгаад нутгийн гангчууд ихэд зэвvvцэх болов.

Хөх будаа
XX зуунд өгзөг даруухан vvрэгтэй байлаа. Тvvнийг мэдээжээр мартаагvй ч эмэгтэй хvний хөхийг эн тэргvvнээ анхаарах болов. Янз бvрийн арга сэдэж хөхийг бөөцийлж, энхрийлж, онцлож, томсгож, багасгаж байв. Энэхvv гайхамшигтай хагас бөмбөлөгvvд /хөх/ алдар хvндэтгэлийн туяанд умбаж байхад эсрэг талд бэлхvvснээс доош орших өөр хоёр бөмбөлөг /өгзөг/ бараг анхаарал татахгvй байлаа. Шинэ мянган байдлыг өөрчилж мартагдсан өгзөг дахин нэрээ сэргээв. Кэтрин Зета-Жонс, Моника Беллуччи, Женнифер Лопес нарын зэрэг Голливудын шинэ жvжигчдийн цулцгар өгзөг vvнд багагvй vvрэг гvйцэтгэв. Женнифер Лопесыг хамгийн гоёмсог өгзөгний эзнээр 2 жил дараалан тодруулжээ. Тэр биеинхээ энэ хэсгийг 200 сая доллараар даатгуулж, vнэртэй усныхаа шилэнд бас мөнхжvvлэв!

Өгзөгийг ийнхvv онцгой анхаарах болсон явдал хувцсанд ч тусгалаа оллоо. Өдгөө биеийн эгдvvтэй энэ хэсгийг товойлгон тодруулж дур булаам харагдуулах бvхэн ганган дэгжин хэмээн тооцогдох болов. Өвөрмэц эсгvvр, нууц танаас, өдөөн хатгасан оноо, өгзөгийг тодотгож харагдуулах хөнгөн хуниасуудыг өмнө нь хэзээ ч ийнхvv анхаарч байсангvй. Загвар зохион бvтээгчдийн араас гоо сайхны бараа vйлдвэрлэгчид тулаанд бие биенээсээ өрсөн орж өгзөгийг дээд зэргээр хорхой хvргэм цэмцгэр, өө сэвгvй болгох чийрэгжvvлэгч, сайжруулагч, толгиор болгодог бvтээгдэхvvн гаргах болов. Vvнд тураах зориулалттай бvтээгдэхvvн Body Secret, Issima, Guerlain; арьс татах тос Vichy; тураах зориулалттай гель B21, Thalassotherapy, Orlane; биеийн арьс татах шингэн /лосьон/ Resilience, Lift, Estee lauder; биеийн галбир засах ийлдэс Force Vital, Swiss Line зэргийг нэрлэж болно. Бvх нийтийн энэхvv vймээн бужигнаанд гоо сайхны мэс засалчид бас нэгдэв. Сая зуураас тэдний vйлчлvvлэгчид өгзөгнийхөө хэмжээнд биш харин дэлхий нийтээрээ 10 жилийн өмнө төдийлөн анзаардаггvй байсан өгзөгний хэлбэр, уян хатан байдал, vрчлээ нуглаасгvй байх зэрэг бусад олон зvйлд санаа тавих болов. Иймээс эмнэлэгvvд байнга шинэ шинэ арга боловсруулан патентлаж, техникээ боловсронгуй болгож боломжийн бvх төрлийн суулгах бодисуудыг зохион бvтээж байна. Гэвч мэс засал хийлгэнэ гэдэг бол эцсийн арга хэмжээ билээ. Мэс засалчийн хутгагvйгээр өгзөгөө өө сэвгvй болгох өч төчнөөн арга, хэрэгсэл бий.

Гараанд!
Yлгэр жишээ өгзөгтэй болох шилдэг арга бол гимнастик юм. Хэр тааруу ачаалалтай дасгал тогтмол хийж байх нь таны өгзөгний хэмжээг багасгаад зогсохгvй хvч тамир оруулж, хэлбэрийг сайжруулж vvсч болох vрчлээ нугалаасыг арилгахад маш чухал.

Зөвлөлгөө: өгзөгөө идэвхтэй амьдралд сургахын тулд амралтаа ашигла. Чөлөөт амьдралынхаа анхны өглөөнөөс шууд эхлээрэй. Орондоо хэвтэж байхдаа өгзөгөө ээлж ээлжээр, дараа нь зэрэг хэд хэдэн удаа хvчтэй чангалаарай. Таван минутын турш энэ дасгалыг хийхэд эхэн vедээ ядрах боловч’хэдэн өдрийн дараа бодит vр дvнг харах болно. Биеийнхээ ар хэсгээ vнэнхvv цэгцтэй болгохоор шийдсэн хvмvvст мэргэжлийн зөвлөлгөө хэрэгтэй болно. Yvний тулд хол явах хэрэггvй: аливаа бялдаржуулах төвvvдийн дасгалжуулагч өгзөгийг өв тэгш биш ч гэлээ ийм байдалд ойртуулахталаар сайн мэднэ. Туухай зvvгээд эсвэл зvгээр хөлөө янз бvрээр өргөх, эрчлэх, сууж босох, мөн тусгай хэрэгсэл дээр дасгал хийх нь сайн vр дvнтэй байдаг. Гол нь бvv хэтрvvлээрэй. Эс тэгвээс бөгсөө шууд зориулалтаар ашиглаж чадахгvйд хvрч, сууж босоход маш эвгvй байх болно. Ийм байдалд орохгvйн тулд шөрмөсөө зөв сунгах хэрэгтэй. Идэвхтэй хөдөлгөөн ч илvvдэхгvй. Гvйж, харайж, усанд сэлж, дугуй унах нь биеийн ар хэсэгт хуралдсан илvvдлийг арилгадаг. Элсэн дээгvvр эсвэл усан дотор зvгээр нэг алхаж байхад аяндаа өгзөгний шөрмөс чангарч, өөх хайлдагтул мэдэгдэхуйц ашигтай байдаг. Ерөнхийдөө шууд болон шууд бус утгаар гар хумхин суух хэрэггvй !

3 Comments

  1. Suwd_bolor says:

    хүнтэй утнсан утаагүйг нь өгзгөөрнь хардаг биздээ

  2. SECRETGUY says:

    UGZUG BOL HAMGIIN GIE BAIRLAL 2LAA HVSSEN TAASHAALAA ABCH CHADDAG BAIRLAL SHU

  3. setgel zurh says:

    ogzog mandtugai

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.