Секстэй холбоотой эмэгтэй хүний сэтгэл зүйн арван асуудал

15088004101.jpgСаяхныг хүртэл манайд сексийн эмзэг асуудлаар ярилцах нь зохимжгүй зүйл байсан. Тэр тусмаа бүр эмчтэй. Гэтэл хүмүүс сэтгэл шаналгасан эмзэг асуудлаа шийдвэрлэж чадахгүй, шаналгаатай амьдралаар амьдарсаар… Эргэн тойрон нэвтэршгүй хана, хуурмаг зан, дуугүй байдал.

Харин одоо хүмүүс сэтгэл зүйчид итгэх болсон. Тэд амьдралын олон асуудлыг шийдвэрлэхэд нь хүмүүст зөвлөгөө өгч, тусалдаг болсон. Секстэй холбоотой эмэгтэй хүний сэтгэл зүйн эмзэглэлийн асуудлаар тэд нээлттэй ярих болсон.

Нэг. Өөрийн дур булаам байдалдаа үл итгэх

Цаг хугацаа өнгөрөх тусам эмэгтэй хүн өөрийнхөө гоо сайхныг мэдрэхээ больдог. Гэтэл бид жирийн л хүмүүс, Бид өвдөж, ядарч, депресст орж шаналдаг. Ийм үед гоо сайхан харагдах нь мэдээж хэцүү. Харин эмэгтэй хүний хувьд, өөрийгөө доогуур үнэлэх, өөртөө итгэлгүй байх нь ердийн зүйл мэт болдог.

Олон эмэгтэй эрчүүдийн өмнө хувцсаа тайлж, секс хийдэггүйн дээр бүр зурагтын эрин үед ч эсрэг хүйснийхээ хүнийг харах боломжийг өөртөө олгодоггүй.

Харилцааны эхэн үед цухалзах эмэгтэй хүний ийм итгэлгүй зан авир нь эсрэг хүйсний хүнтэй ойр дотно харилцаатай болох боломжгүй болгодог.

Хоёр. Мөрөөдлийн бүсгүй нь биш байх гэдгээс эмээх

Найз залуугаа солино. Гэтэл өмнөх бой-френд нь секси нэгэн байсан ч ойлголцдоггүй, халуун дулаан харилцаагүй байж. Харин одоогийн залуутайгаа гайхалтай ойлголцдог, эелдэг зөөлөн харьцаатай атал өмнөх залуу шиг нь секси биш.

Гэтэл шинэ найз залуугийнхаа “Урам хугарахаас” эмээсэн бүсгүй, түүнээс хайр сэтгэлийн холбоогоо тасалдаг.

Гурав. Өнгөрсөн үеийн сөрөг туршлага

Өнгөрсөн амьдралдаа эр хүний зүгээс хүчирхийлэл болон харгис хэрцгий үйлдэлд өртөж байсан эмэгтэй хүнд эр хүн адил тэнцүү харагдаж чаддаггүй. Ийм эмэгтэйн нүдээр бүх л эрчүүд эзэрхэг түрэмгий нэгэн болж харагддаг. Энэ тохиолдолд заавал сэтгэл зүйчид хандах хэрэгтэй. Учир нь ийм асуудлыг бие даан шийдэх чадвар хүн бүрт байдаггүй юм.

Дөрөв. Тэр сүүлчийнх нь…

Амьдралын ихээхэн туршлагатай эмэгтэйчүүдийн хувьд. Өөр өөр амьдралтай хэр нь хайр сэтгэлийн ойролцоо түүхтэй эмэгтэйчүүд тааралдах нь цөөнгүй. Тэд дур булаам, бие даасан, амжилтаар дүүрэн эмэгтэйчүүд.

Харин эрчүүд хамгийн ихдээ долоо хоног, багадаа анхныхаа шөнийн маргааш нь л арилаад өгдөг. Асуудал юунд байна вэ? Азаа туршаад үзэх гэдэг нь тэдний гаргадаг гол алдаа бололтой.

Тав. Гэрлэсний дараа л …секс

Орчин үед хатуу ёс заншилтай дорно дахины эмэгтэйчүүдийн хувьд энэ нь бодитой зүйл. Энэ бол бидний хувьд үл ойлгогдох дорнын ёс заншил.

Зургаа. Жирэмсний үе болон хүүхдээ төрүүлэх үе

Бараг бүх л гэр бүлд үүсдэг асуудал. Эмэгтэй хүн илүү мэдрэмтгий байдаг хэр нь заримдаа мэдрэмжтэй байж чаддаггүй.

Жирэмсний үед нүдэн дээр л гэдэс томорч ирнэ. Харин хүүхэд гаргасны дараа бол залуу ээж ядарснаас, сексид зориулах цаг гаргахыг хүсдэггүй. Сексийн хүсэлгүй гэдэг нь нөхөр ч хэрэггүй гэсэн хэрэг үү?

Долоо. Хүмүүжил

Сэтгэл зүйчдийн нотолж буйгаар эрэгтэй хүн эмэгтэй хүнтэй анх танилцахдаа төлөв даруу зан авир гаргадаг хэр нь оронд бол “галзуу” сексийг л мөрөөддөг аж.

Найм. Хоногийн 24 цагийн ажил

Секс нь амьдралын бусад хэрэгцээт бүх зүйлийн адил хүч, цаг хугацаа, бас хүсэл хэрэгтэй байдаг. Гэтэл эмэгтэйчүүд ажилдаа бүх цаг, хүч, ухаанаа зарцуулдаг.

Өдөржин ажиллаад, орой нь дэрэн дээр толгой тавингуут л унтчихдаг. Ийм тохиолдолд гэр бүлээ яах болж байна.

Ес. Өөр өөр темперамент

Мөн сэтгэл хөдлөл, зан аашийн зөрүүтэй байдал нь олон эмэгтэйчүүдийг эсрэг хүйсний хүнтэйгээ ойртоход саад болдог. Эрэгтэй хүн бол сексийн илүү идэвхитэй байдаг бол эмэгтэй хүн илүү тэвчээртэй хүлээцтэй зантай. Энэ байдал нь зөрчил үүсэх гол шалтгаан болдог.

Арав. Жирэмслэхээс айх

Сэтгэл зүйн ийм дарамтад орох тохиолдол эмэгтэйчүүдэд бишгүй бий. Жирэмслэх, бэлгийн замын өвчин халдахаас болгоомжилдог. Гэхдээ энэ айдас нь хамгаалах ямар ч хэрэгсэлгүй үед илүү үүсдэг.

www.news.mn

3 Comments

  1. live6_for_u@yahoo.com says:

    zugeer l tanihgui busguitei saihan seksdmeer bn (24tei dajgui zaluu)

  2. hi dolgort says:

    hi sex hiihiig husch bna dolgor hoyul sex hiih uu mail bicheeree ershuudershuud@yahoo.com bi gaigui zaluu shuu

  3. Dolgor says:

    Erchuud sex hiihiin omno ochnoon bildyych ygs chuluudaad oor heniig ch oirtuulahgui erguulj baigaad sexdsenii margaash ogloonoos ehleed l ogt oor tanihgui shaham hun bolchih yum aa, yagaad ter we? Bi sexdmeer bn, ene n tsaashaa bidni hariltsaa urgeljlene gesen yg bish ene ter geed yagaad helj boldoggui yum bol oo. Bi neg huuhnii mergejilten zaluug oortoo durluuj guilgeed ehner n bolmoor bnaa, zovlogoo ogooch ee, Bi yahaa meddeggui ee

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.