“Жимс ургуулах” нас

42-18497947.jpgХүн, тэр тусмаа эмэгтэйчүүд амьдралынхаа туршид хэд хэдэн хямралт үеийг туулдаг байна. Эл хямралыг судлаачид ихэвчлэн ойр тойрныхны харилцаа, албан тушаал, амьдралын алдаа оноотой холбох нь бий. Гэтэл хямрал сексийн үнэлэлт дүгнэлттэй бас холбоотой байдаг ажээ. Ингээд эмэгтэйчуудшн хямралын талаар өгүүлье.

1. Би сайхан хүүхэн уу?

Охид 14-өөс 21 насандаа бэлгийн бойжилт гүйцэх үед “Би гоё уу? Би дур булаам хөөрхөн үү” гэж өөрөөсөө байнга асууж байдаг. Энэ үед охидууд өөрийн хүүхэн төрхийг илүү тодруулах, түүнийгээ бусдад мэдрүүлэх гэж хичээх болдог. Охидууд богинохон банзал өмсч эхэлнэ. Энэ нь жинхэнэдээ сээтэгнэх гэсэн санаа биш. Тэд зүгээр л эмэгтэй хүний эрх мэдэл хэр хязгаартай болохыг мэдрэх гэж хүсч буй хэрэг. Эл эрх мэдлийн төлөө найз нөхөдтэйгөө өрсөлдөх, банди нараа “булаацалдах”, тэр ч бүү хэл секс өрсөлдөөнд ч орох нь бий. Орост гэхэд таван охины нэг нь эрт буюу сургуулийн насанд секст хөл тавьдаг аж. Мөн дөрвөн охины нэг нь дунд сургууль төгссөний дараахь хоёр жилд сексийн амьдралд ордог. 18 хүрлээ. Бэлгийн бойжилт гүйцлээ гэж үү?. Гэвч секслогчид 18 наснаас өмнө охидууд сексийн хувьд бүрэн бэлтгэгдээгүй байдаг гэж баталж байна. Гэсэн ч охид яг л ийм насандаа секст идэвхтэй орж эхэлдэг байна. Эхний алхам хийхэд охидуудын санааг зовоодог нэг асуудал байдаг. Энэ нь анхны ойртолтын дараа хайртай хүндээ хуучин шигээ гоё сайхан харагддаг хэвээр байх болов уу гэсэн тодорхойгүй байдал санааг нь зовоодог аж. Хайртай хүн нь түүний хувьд хамгийн чухал хүн. Заримдаа найз залуу нь ойр ойрхон өөрчлөгддөг ч, түүний хувьд “тэр”-нд хандах хандлагад нь өөрчлөлт ордоггүй.

Асуудал
Жишээ нь, өнөөх найз анхны шөнийн дараа алга болох нь бий. “Чи их хүйтэн хүүхэн юм, юу ч чаддаггүй” гэх мэт ямар нэг өөрийгөө зөвтгөх шалтаг олно. Эсвэл “Тэр” татгалзсан хариу сонсвол хажуу дахь орцны өөр охиныг сонгодог. Охины хувьд хайрттайгаа нэг оронд ороод сэтгэл хөдлөөгүй бол өөр хэд хэдэн “хайрт”-ыг сольж үзнэ. Гэвч би “секс”‘эмэгтэй юу гэдэг асуултын хариуг олохгүй үлдэх нь бий. Ингээд л нулимсаараа дэрээ нөргөх бол дог.

Зөвлөх нь
Ер нь охид банди нартай найзлахдаа түр хугацаагаар харилцаагаа таслах нь ашигтай байдаг. Магадгүй нэг, хоёр жилээр ч харилцаагаа таслахад гэмгүй. Эл хугацааг сурах, боловсроход зориулах хэрэгтэй. Мөн энэ үедээ танил, найз нарынхаа хүрээг өргөжүүл, Зарим хуучныг баримтлагч сэтгэл зүйчид эмэгтэйчүүдийг 23-25 наснаас хэтрэхгүй гэрлэхийг зөвлөдөг. Учир нь үүнээс цаашхи насанд “гайгүй” эрчүүдийн тоо цөөрөөд явчихдаг гэнэ.

2. Хүүхэд төрлөө

Хүүхэд төрлөө. Нялх амьтанд хайр халамж чухал. Ээж юун сексдээ манатай. Эрчүүдийн эхнэрээ араар нь тавих үе яг энэ үед эхэлдэг Статистикаас үзвэл хүүхэд нялх байх үед эр нөхрүүдийн бараг 50 хувь нь эхнэрээ араар нь тавьдаг гэнэ. Хүүхдийн төлөө тэр эхнэрийн үүргээ орхидогоос ийм байдалд хүрдэг байна.

Асуудал
Гэр бүл болсны дараахь анхны хямралыг хүүхэд төрөх үетэй холбож үздэг байна. Эхнэр өдөр, шөнөгүй хүүхэд маллаад завгүй. Нөхөртөө тавих анхаарал халамж үгүй болно. Их л сайндаа хацраа өгч үнсүүлнэ. Уул нь эелдэг, янаг бүсгүйтэй гэрлэсэн юмсан. Одоо уур уцаартай үглээ авгай болчихсон байна. Ийм юм болно гэж эрчүүд огт төсөөлдөггүй. Эхнэрийн эл “хөндий байдал “-д эр нөхөр мөн тийм “хөндий” хандлагаар хариу барьдаг. Сөргөлдөөн, хямралын ачаа гол төлөв эхнэрийн нуруун дээр буудаг. Эл ан цавыг яаж нөхөх вэ гэж эхнэр нь бодож эхэлдэг. Ялангуяа эр нөхөр нь улам оройтдог болж, эмэгтэй хүний үнэртэй ус ханхлуулсаар орж ирдэг болохыг эхнэр тэвчихэд бэрх болдог.

Зөвлөх нь
Ямар ч гэсэн хүүхэд 4-5 сартай болтол эхнэрүүд хүүхдээсээ гар салгаж чаддаггүй. Үүний дараа л эмээ, өвөө, эсвэл хүүхэд асрагчид хүүхдээ даатгах боломжтой болж эхэлнэ. Энэ үед л эхнэр “ээж” гэдгээс өөр эмэгтэй хүн гэдгээ дахин мэдрэх үе ирнэ. Юуны өмнө ханатлаа нойр аваадах. Тэгээд юу болохыг нь харжл бай.

3. Дунд насны

” Дунд насанд эмэгтэйчүүдэд хямрал хоёр ч удаа тохиолддог байна. Эхний хямрал 30 нас хүрэх үед эхэлдэг. 30 дөхөөд ирлээ. Нас яваад байдаг. Хүн шиг амьдрах хэрэгтэй, амжуулах зүйл ч их байна. Өөрөөр хэлбэл, амьдралын баяр баясгаланг мэдэрч, амсах ёстой. Ер нь 27-28 насанд эмэгтэйчүүд гэр бүл
салах нь элбэг байдаг. Энэ үед секс гол биш, утга учиртай амьдрал чухал. Зарим нь албан тушаал ахих, зарим нь зугаа цэнгэл, баяр баясгаланг чухалчилдаг. Эмэгтэйчүүд энэ үед л гоо үзэсгэлэн, дур булаам байдлын оргилд хүрсэн байдаг.

Зарим нь ч бүр хүүхэд насандаа эргэж очиж, өөртөө болон бусдад өөрийгөө хэн бэ гэдгийг харуулахыг хүсдэг байна. Гэхдээ тэр энэ удаа эрчүүдтэй тун ухаалаг нүүдэл хайж эхэлдэг. Эрчүүдийг дээрээс харж, сээтэгнэх биш, харин тэдэнтэй илүү нөхөрсөг, найзархаг, ойр дотно харилцдаг. Хоёр дахь хямрал 35 орчим наснаас эхэлдэг. Энэ нь эмэгтэй хүний хувьд насны шинэ хязгаарт орж байна гэсэн үг. Энэ насны эмэгтэйчүүд эмэгтэй хүний хувьд бие, сэтгэлийн оргил үедээ хүрсэн гэдгээ ч ойлгодог. Тийм учраас амьдралынхаа хүрсэн үр дүнгээ дүгнэж цэгнэх, цаашид эл төвшингөө алдахгүй байхыг хичээх ёстойгоо мэдэрдэг. Юуны өмнө гадаад өнгө төрх, гоо сайхнаа алдахгүй хадгалах ёстой. Дээр нь сэтгэл санааны хувьд ч би сайхан хэвээр гэдгээ нэмэх хэрэгтэй.

Асуудал
Хэрэв бүх зүйл сайнаар эргэвэл хямрал түргэн, ойр тойрныхонд бараг мэдэгдэхгүй өнгөрнө. Гагцхүү эрчүүд л байдлыг хурцатгаж мэднэ. Ихэнх эмэгтэйчүүдийн хувьд энэ насанд сексийн хэрэгцээ
улам нэмэгддэг. Харин эрчүүдийн хувьд бууралтын үе эхэлдэг. Үүнээс болж сэтгэлийн хямралд орох нь их байдаг ажээ.

Зөвлөх нь
Энд нэг маягийн зөвлөгөө байж болохгүй. Учир нь эмэгтэйчүүдийг хямралд хүргэдэг нөхцөл байдал өөр өөр байдаг. Энэ үед сэтгэл сэргээх, сэтгэлээс элдэв бодлыг авч хаях нь чухал. Гүн ухаанч Мераб Мамардашвили энэ үеийг “зовлонгийн гүн худагт унах үе”гэж нэрлэсэн байна. Эл “худгаас” эмэгтэй хүн илүү ухаалаг, туршлага сууж гардаг ажээ.

4. 40 гарсан эмэгтэй-түгжээтэй хаалга

Нүүр, хүзүү, гap орчмоор үрчлээ сууж эхэлнэ. Үүнийг яагаад ч нуух аргагүй. Нэлээд өөхөлҗ, таргалсан байна. Энэ насны эмэгтэйчүүдийн хямралыг хоёр хувааж авч үздэг. Нэг хэсэг нь “За яахав, хөгширвөл хөгширнө л биз” гээд өөрийгөө зөнд нь хаядаг. Жам ёсны юм жамаараа л болж байна гэдэг. Ийм хүмүүс амархан санаа амарч ойр тойрныхныгоо хайрлах, халамжлах ажилд ханцуй шамлан ордог. Харин нөгөө хэсэг нь бүх л чадлаараа залуу байх гэж тэмцэж, залуу бүсгүйчүүдтэй барьцаж, алдсан, орхисноо нөхдөг, залуу нууц амраг олж авдаг.

Асуудал
40-өөс дээш насныхан хамгийн гутранги бодолтой явдаг гэж сэтгэл зүйчид үздэг. Шинжлэх ухаанд энэ үеийг хамгийн хаалттай үе ч гэж үзэх нь бий. Эмэгтэйчүүд “Миний хувьд бүх юм дууссан, хувийн жаргал, секс өнгөрсөн ” гэж боддог. Гоё хүүхнүүд эл үед илүү их хямралд өртдөг. Тэд залуу зандан явахдаа эрчүүдийг хуйлруулж явсан үеэ дурсах дуртай байдаг. Ажил, амжилтын үе ч дууссан байдаг. Таяг тулах үе хариугүй тулаад ирсэн мэт бодогдоно.

Зөвлөх нь
45 насан дахиад “жимс ургуулдаг” эмэгтэйчүүд олон. Энэ бол сэтгэлийн хаттай, нас намба тэдний сэтгэлийг мохоож үл чадсан эмэгтэйчүүд юм. Тэдний амьдралынх нь хэв маяг нь спорт клуб, гоо сайхны салон, чийрэгжүүлэх, бялдаржуулах клуб, залуу найз бүсгүйчүүд, бас шүтэн бишрэгчид гээд явж өгнө дөө. Ташрамд дурьдахад, 30-аад насны бүсгүйчүүд настайчуудтай нөхөрлөх дуртай байдаг. Өөрөөр хэлбэл, туршлагатай, хал үзсэн найз нөхөд чухал. Энэ насныхныг хэдтэй харагдаж байна, тэдтэй гэлцдэг. Манай үеийн нэрт бүсгүйчүүд Софи Лорен, Катрин Денев, Жейн Форда, Алла Пугачёва 60, 70-тай ч “жимс ургуулдаг” хэвээр байх биз ээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.