Хүүхэмсэг эрчүүд гэж хэн бэ

man.jpgЗарим хүүхнүүд яагаад ч юм хүүхэмсэг эрчүүдэд дуртай байдаг. Өсвөр насны охидод бусдыг манлайлагч, амгалан тайван байдлыг бусниулагч, бусдаас нэг л өөр хөвгүүд таалагдаж, анхаарлыг нь татдаг. Чухам ийм эрчүүд хожим нь хүүхэмсэг болон хувирдаг юм. Тэд олон удаа гэрлэдэг, мөн нэгэн зэрэг хэд хэдэн хүүхэнтэй янаг амрагийн холбоо тогтоодог.

-Хүүхэмсэг эрчүүд үргэлж хүүхнүүдийн анхаарлын төвд байдаг
Хүн төрөлхтний бүхий л түүхийн туршид хөнгөмсөг явдалт, муу нэртэй хүүхнүүд хэзээ ч эрчүүдийн хайрыг татаж байгаагүй. Хойшид ч тийм байх болно. Харин ийм эрчүүд харин ч эсрэгээр эмэгтэйчүүдийн анхаарлын төвд оршиж, тэд ч ийм эрчүүдийн сэтгэлийг булааж, өөртөө дурлуулах гэж эрмэлздэг. Яагаад ийм хачин байдал тогтсон бэ? Ийм хөвгүүд хүүхэд насандаа эхтэйгээ сэтгэлд санааны хувьд дотно байгаагүй, тэгээд эхийн хайр халамжийг мэдрээгүй өссөн байж болзошгүй. Нэг талаас хүүхэд эхтэйгээ ойр дотно байхыг маш их хүсдэг, нөгөө талаас түүнээс айдаг, эх нь хэзээ ч эхийн хайр халамж үзүүлж байгаагүй болохоор. Хөвгүүд зөнгөөрөө эхийнхээ анхаарлыг татах гэж хүлээж түүнийг судлаж эхэлсээр эмэгтэй хүнийг илүү их ойлгодог болдог. Тэд үеийнхээ хөвгүүдийг бодвол эмэгтэй хүний тухай илүү их мэдлэгтэй бөгөөд насанд хүрсэн хойноо ямар ч бүсгүйг өөртөө дурлуулж өөрийн хайр сэтгэлээ үнэн гэдэгт итгүүлж чаддаг. Тухайн мөчид тэд өөрсдөө ч үүндээ итгэлтэй байдаг.sexyman12.jpg

-Хүүхэмсэг эрчүүд ямар ч хүүхний толгойг эргүүлж дөнгөдөг
Ийм эрчүүдийг эмэгтэй хүн биш түр зуурын дур, хүсэл тачаал сонирхлыг нь татдаг. Амраг бүсгүйн хариу үйлдэл ердөө л түүний хүүхэн эргүүлэх чадварын тусгал. Эмэгтэй хүн түүнд хичнээн их дурлана, тэр зөвхөн өөрийгөө болон сэтгэл татам байдлаа илүү үнэлж эхэлдэг. Харин шинэлэг мэдрэмж өнгөрмөгц тэр хүүхнээ хаядаг. Ийм эр хэзээ ч бүсгүй хүний өмнө удаан хугацааны ямар нэг үүрэг хариуцлага хүлээхийг хүсдэггүй. Тэр хэзээ ч байх ёстой газраа байхгүй, байнга л хэд хоногоор алга болдог, өөрөө үнэнч байдаггүй хэрнээ амраг хүүхнээ өөр хүнтэй байлгахыг хүсдэггүй. Тэр зөвхөн өөртөө бүрэн эрх чөлөө олгохыг шаарддаг. Амраг хүүхнийхээ эрхийг боож ирээдүйн хамтын амьдралын тухай бүдэг бадаг юм ярьж найдвар төрүүлдэг. Тэр эмэгтэй хүний сайхан амьдрал, сайн залуу, жинхэнэ хайр дурлал, гэр бүлийн тухай хүсэл мөрөөдлөөр тоглож итгэл найдвар өгдөг, гэсэн хэрнээ үргэлж түүнийг хуурч байдаг. Ийм эрчүүд эмэгтэй хүн төрөлхийн халуун дулаан харьцааг хүсэж явдаг. Тэгээд ч эрчүүдэд их санаа тавьж халамжилдгийг мэддэг. Ийм учраас тэр хамт амьдрагч бүсгүйгээ ашиглаж, өөрсдөө бие даасан байдалтай үлддэг. Ийм эмэгтэйн нүд болон эрүүл ухааныг сэтгэлийн өлсгөлөн тагласан байдаг гэхэд болно.

-Хүүхэмсэг эрийг яаж дэргэдээ тогтоож барих вэ
Ийм эрсийг тогтоон барих гэж байгаа хүүхэн тэр өөрийг нь хэрхэн ухаангүй болгодог шиг түүнийг бас ухаангүй болгох хэрэгтэй. Иймээс түүнд үргэлж санаа тавьдгаа больж хүслээ хязгаарлан барьж, өөрийн итгэл найдвар, хүслээ нууж сурах ёстой. Бас түүнийг үргэлж зайнд байлгаж, бага зэрэг хөндий хүршгүй мэт сэтгэгдэл төрүүлэх ёстой. Иймэрхүү эрчүүдийг тогтоон барьж байхын тулд эмэгтэй хүн хэзээ ч түүнд хайртайгаа үзүүлж болохгүй. Эр хүн үүрэг хүлээхээс зайлсхийж, хариуцлагыг өөртөө авах эсэх нь тодорхой бус бол эмэгтэй хүн тэр орон зайг өөрийн мөрөөдөл, уран сэтгэмжээр дүүргэх нь элбэг тохиолддог. Элдэв явуулгатай эрчүүд сонирхол татдаг гэдэгтэй хэн ч маргахгүй. Гэхдээ эмэгтэй хүнд тийм юм шиг санагдсан шинж чанарууд ихэнхдээ тэдний бодож байгаа шиг хайр сэтгэл, удаан жилийн харьцаатай байх хүсэл дээр биш харин эр хүний айдас дээр үндэслэсэн байдаг.

/Хань/ сонин

12 Comments

  1. minava says:

    миний найз залуу яг шинж үзүүлээд байгаа шүү,би нилээн айгаад л санаа зовоод л байгаа дахиад л сэтгэлдээ шархтай үлдэхвий гэж.энэ айдсийг мини улам нэмчих шиг л боллоо.би тэрэнд үнэхээр хайртай болоод байгаа,зайгаа ч тодорхой хэмжээнд баридаг,гэхдээ маш их айж байна.ях ёстой юм болоо.манай наг найз ухаж үзэх үү,би туслаж болно шүү гэсэн.өөрөө найз залуугаа ухаж мөрдсөөр байгаад өөр охинтой байснийг ни мэдээд салсан гэсэн.би ч тэгж болно лдоо,гэхдээ тэглээ гээд би юу хожих уу,эртхэн сэтгэлээ татаж авахад хэрэгтэй гэж үү,би ю гарч ирэх бол гэж айж бина,хэрвээ намайг тэгснийг мэдвэл тэр мини аймар урлана,бараг салах байх,юу ч байхгуй байсан ч,ях вэ

  2. XXXXX says:

    залуу насийг зугатай онгроох хэрэгтэй . залуусаа хүүхнүүдэр тоглоод бай би бас тоголж дусаагү хангү бн ааа !!!!!!!!!!!

  3. BAT says:

    хүн ер нь нэг л амьдарна шүүдээ.энэ хугацаанд хүн боловсон сексийг хаана ч хэзээ ч хэнтэйч хийхийг хүлээн зөвшөөрөх хэрэгтэй 21 р зуун сэксийн зуун

  4. kkk says:

    suuliin oguulberiig oilgosongui.

  5. brain says:

    za medkue ta nar

    bugd adilhan bish shdee

    busdiig yaj medej bgaan

    ter zarim neg ni iim hund durljil taara

    ene chin zuer l zovlgoo ogch bnashde

    ta nar ihnees ni unashsan bol

    iim humuus eejiin hair halamjaar dutagdsanaa

    bolson bnashde

    ene chin ter hunii 100% buruu

    bish bgzde tegeed ch iim ohiduud ch zondoo

    bdagshde dan gants erchuud gej bolohgui shuu

    zaluuusaaaaaaaaaaaaaaa

  6. malnuudaa says:

    emlegt vzvvleerei neg ym duulganaa har malnuud. iimerhvv uruwdultei amitad l hvseegvi taanknuud baidiin. zailuul. bvdvvleg zawaan horwoogiin shaar shawhruunuud

  7. fuckman says:

    delhiin buh erchuud yag neg teregtnii orooson duguinuud bugd adilhan ed nar chin bugdeere doodohdoo zahiragddag bhgui yu!!!

  8. women says:

    yooy yag unen deeree huuhemseg erchuudiig emegtei hun jinheneesee hairaldaggui l bhgui yu shaal hudlaa ym bichchij gehdee anhaarliin tuvd bdag gedeg ni magad tiim hun gedgiig medsen ohid hezee ch unen setgelee needeggui shdee

  9. Izaura says:

    iim babnik zaluuchuudiig zasval taarna!

  10. AAA says:

    Hyyhemseg erchyydiig chitgor avbal taarna….

    Ene odoo yu ve? DOX avna daa ….

  11. Sunday Glamour says:

    Chixshig ene odo yu genv oorigo lag METROSEXUAL ged bodchij zasnaa ch geh shig.neg medhed oor xvxentei orond hewtej baidagch geh shig.Moroodtson garu gvi yu?

  12. od says:

    yoo yag heldeg b.shdee bi neerei oriigoo yag iim gej boddog ene baidlaa zasii gej boddogch yagaad ch yum be ooroo ch medelgvi dahiad l neg hvvhentei nvtsgen honjil dotor hevtej b.dag bi zvgeer l busad shig saihan ger bvl jinhen hair durlaltai uchirmaar b.na

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.