Энгэр зөрүүлэх ёс элдэв муугаас сэргийлнэ

42-18235494.jpgМонголчууд эрт дээр цагаас нааш эр эмийн явдлыг гагцхүү улсын үрсийг олон болгоход чиглэх үйл гэж үзэж, бат журмыг баримталж ирсэн. Үүлэн борооны учралд шунах, үжид самууралд донтох, үнэнч ханийн ёсыг эвдэхийг эртнээс жигшдэг байсан ард түмэн.

Их засагт “Самууран явалдах, бусдын эхнэрт халдах, хүчээр дийлж хүслийг хангах зэргийг үйлдсэн аваас цаазаар авсугай” гэсэн буй. Хубилай хааны Арван буянт номын цагаан түүхт цаазын бичигт “Бусдын эмд буруу цэнгэсэн санваартныг эгэл ёсонд оруулж, нүүрийг нь хар бэхээр эрээлж, оройд нь хар хохири хатган, хал цалмаар хөтлөөд сүмийн эсрэг тойруулан, цөл газар цөл” хэмээжээ.

Алтан хааны цаазад “Самуурсан эр эмийг долоон ест малаар торгоно. Эхнэр хүний хувцсыг татвал морь үхрээр, ор дэвсгэрээс татвал есөн малаар торгоно. Жанчилдаж хүнийг үрийн заяагүй болговоос цаазаар авна. Хүчээр түрэмгийлж самуурваас цаазална. Цэвэр бага охиныг гутаах юмуу, эрд өгвөөс цаазтай” гэсэн буй.

Ойрд цаазад “Эмэгтэй хүн үл хүссэн атал гар хүрэх, тэврэх зэргээр алиа марзан гаргасан хүнийг нүцгэлэн шившиг болгож мөн жанчина” гэжээ. Халх журам цаазад “Ноён ноёны эмд шунаваас торгоно, анз эс гүйцээвэл биеийг нь авна. Ноён харц хүний эмд шунаваас 150 анзаар торгоно. Харц хүн ноёны хатанд шунабаас боол болгоно. Харц харцын эмд шунаваас 100 ташуур шийтгэнэ” гэхчилэн заасан буй. �?йнхүү бэлгийн аливаа гаж бурууг нам дарж, нийгмээ цэвэршүүлж байсан түүхтэй.

Энгэр зөрүүлэх нь ихэд нарийн ёс горимтой бөгөөд түүнийг зөрчвөл саар бүхэнтэй тохиолдож болно. Жишээ нь харш жил, улирал, сар, од гариг, цагийн үед амраглахыг ихэд цээрлэх ёстой. Мөн элгэн садны хүн нас барсан бол 49 хоног өнгөртөл үүлэн борооны явдал үйлддэггүй гэхчилэн цээртэй байжээ. Шинийн 15, 28-нд энгэр зөрүүлбэл хэл ам татвалзан, гар хөл мурийж тахийна. Шинийн 30-нд үйлдвэл усан саа тусна.

Энгэр зөрүүлэхэд ивээлтэй сайн өдөр гэвэл: Хулгана жилтэйд Буд, үхэр жилтэйд Санчир, бар, туулай жилтэйд Бархасвадь, лууд Санчир, могой, морьд Ангараг, хоньд Санчир, бич, тахианд Сугар, нохойд Санчир, гахайд Буд болно.

Харш өдрүүд нь: Бар, туулай Сугарт энгэр зөрүүлбээс өвдөг, бэлхүүсээр өвдөнө. Могой, морь Будад үйлдвээс бөөр, хөл зовно. Бич, тахиа Ангарагт амраглаваас зүрх, эгэм, далаар хөшнө. Гахай, хулгана Санчирт янаглавал ходоод, ам гэмтэнэ. Хонь, нохой, үхэр, луу Бархасбадид үйлдвэл толгой, хоолой өвдөнө.

Бар, туулай жилтэй хүмүүс бич, тахиа жилтэнтэй энгэр зөрүүлбэл төмөр саа тусч хамар мурийна. Могой, морь жилтэн гахай, тахиа жилтэнтэй учирвал усан саа тусч, бөөр татаж бөгтөр болно. Бич, тахиа жилтэн могой, морь жилтэнтэй энгэр зөрүүлбээс гал саа тусч хэл татна.

Гахай, хулгана жилтэн хонь, үхэр, луу, нохой жилтэнтэй амраглавал шороон саа тусч гар тахийна. Хонь, нохой, үхэр, луу жилтэн бар, туулай жилтэнтэй янаглаваас модон саа тусч, нүд гэмтдэг хэмээн цээрлэдэг байжээ. Энгэр зөрүүлэх монгол ёсоо дагавал элдэв муугаас сэргийлж чадна.

Venera

13 Comments

  1. mimzy says:

    БУЛЛшэЭТ…

  2. m says:

    ёооё. болиоо. ивээлтэйгээ болохгуй, 7 хоногтоо бас хязгаартай, тэгээд улаан гэрэлтэй едрууд. хэдийд ни сэксдэх болж байнаа. нэртэйгээр ни монголчууд шарын шашин дэлгэрсэнээс хойш сэксдэдгүй болсон гээд бичвэл яасийн. хумуусийг мунхруулахаа болиоо. энэн шиг худлаа юм байхгуй. бусдын эхнэртэй/нехертэй самуурч бол болохгуй. энэ бол харин нугэл ээ гэж.

  3. kkk says:

    сондорыг дэмжиж байна. юмаа мэдэж л ам гараарай даа хүүхдүүд минь. одоо үед олшироод байгаа энэ нялхасын хорт хавдар, эмгэг төрөлтүүд энэ тэр бүгп цаагуураа учир шалтгаантай үйлийн үрээс ургасан байгаа. чиний хийсэн байтугай бодсон муу бодол муу үйлдэл чинь чамд болон чиний үр хүүхдэд чинь заавал шийтгэл болон ирдэг нь орчлон ертөнцийн хууль. ивээл, харш жил гэж байдаг ч нууц эрхтэн харш гэж бас байдгийн. нохой жилтэн бар морьтой ивээл, луутай харш боловч хонь жилтэнтэй нууц эрхтэн харш. тиймээс нохой хонь 2 энгэр зөрүүлбээс үр хүүхэдгүй буюу гарсан үр хүүхэд нь тогтохгүй эсвэл ямар нэгэн гажигтай байх магадлал туйлын өндөр дээр нь буруу өдөр буруу цагт буруу хүнтэйгээ хийвэл бүр баталгаатай. хүүхэд олдгүйма гэхэд өвчин авна гэх мэт. тиймээс залуучууд минь энэ тал дээр жаахан ч гэсэн санаа тавьж анхааралтай хандаж үзээрэйдээ та нарын л амьдрал шүү

  4. øààëòóóð says:

    ºíãºðñºí çàâõàðñàí äóíäàä çóóíû ¿åèéí þìûã ºì㺺ëæ õàìãààëäàà ë äóðòàé ¿åïýý, äóðòàé öà áàéðëàëààð ñåêñ õèéæ áîëîõã¿é õýðýã ¿¿.
    21-ð çóóí ø¿¿.

  5. øààëòóóð says:

    ñîíäîðî ÷è òýãýýä òàñ õàâ÷ààä õýâòýæ áàéë äàà. áóñäàä þó ãýæ ñóðãààä áàéãàà þì áý.

  6. sondor says:

    YAHAV ZARIM NEG N DENDUULSEN BAIJ MEDNE. GEHDEE HUUCHNII UG UNEN BDAG. UNEN HUDLIIG ZAAVAL UUR DEEREE TURSHIJ UZEH HEREG BNA UU. HUUHEDTEI BOLSON HOINOO TA NAT IH YUM OILGONOO. AAV EEJ CHIN YAGAAD NEGEND DURGUI, NUGUUD N DURTAI BSAN. GEH METCHILEN. YADAJ L UDAMSHLIIN UVCHIN ENE TER GEEL. USNEES ZUURCH ZULGAAJ UNTDAG HUUHED BDGIIM SHDEE. TER N AAVIIGAA CH YUMUU EEJIIGEE CH YUMUU DUURAISAN BDAG. UURIIGUU TEGJ ZOVOOH SAIHAN BH UU NAAD ZAH N?
    MOGOI SARD ANH SEX HIIJ BOLDOGGUI. UCHIR N GER BULIIN AMIDRAL TOGTVORGUI BOLDOG GESEN SHUU. SUDLAAD UZEEREI.
    SONIRHOJ SUDLAJ UZEEGUI, UUR DEEREE CH TURSHIJ UZEEGUI BJ HAMAAGUI AM GARCH BOLDOGGUI L GEDEG DEE. HEZEE YAMAR UVCHIN TUSAHIIG HEN MEDEHEV DEE. UHEH BOLOOGUI ZALUUGAARAA YU CH UZEEGUI NYALHAARAA BGA BIZ DEE END OROLTSOGCHDIIN INENH N?

  7. er hun says:

    ene bas l soliotoi hun bicsen yu bolov uu? odoo ene lam uzmerch geed bgaa garuud buur davarch bnaa suuldee bi ehnerteigee hezee untaj boloh vee gej asuuh n bn shuu de! tegeed l nogoo lam n yum meddeggui amitan taarval bi usan ch yum uu gal ch yum uu saa tusaad l taliih n bn l daa? er n eruul uhaantai hun bodood uzeldee arai l bn daa. mongol miny ulam l ouynii hoosrold orood deer n lam shashin ene ter geed l bodohoos aidas torj bn

  8. sss says:

    Тэр үеээр нь хүүхэд олох онцгүй, дэмий байгаа учраас тэр үеээр хийхгүй байсан дээр гэж байгаа юмдаа хүүхээн

  9. woman says:

    ene shal hudlaa shde. bi bvten sartai shono danda sex hdeg. hiiged barag 2 jil bljiin. odoo boltol yagaa ch ugui l bn dag. hudlaa yum bichj busdiig mangartuulhaa bolimoor yum. naadah chn shaaaaaaaal hudlaa bhgui yu. bitgii itgeerei

  10. Ganbayar says:

    iveel jiltenuud sexdej bolohgui yum bol odoo tegeed yah yum?

  11. Ganbayar says:

    iveel sex dej bolohgui yum bol henteigee sex denee.

  12. super says:

    bar nohoi 2 minii medehiin iveel jiltei baij chaddag. iveel jiltnuud sexdvel modon saa tusna ain?

  13. super says:

    barag l sex hiivel saa tuschih boltoi. iim yum gej haa baihav dee. dohtoi, std ovchtei huntei sexdvel ovchin tusahaas bish. tahia jiltie huntei sexdvel bogtor bolno gej yu baidiin. ene arai hotsrogdson zanshil gej helj bolohoor bna.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.