Анхны сексийн харицаанд янз бүрийн байрлал хэрэггүй

76038777.jpgХосууд, тодруулбал эрчүүд анхны секс хавьтлаар олон алдаа гаргадаг. Үүнд:
-Оршлын өмнөх энхрийллээс татгалздаг. Сексийн хэмнэлд тодорхой хурц үе байх ч анх хавьтаж байгаа тохиолдолд энхрийлэл, янаглал заавал байх шаардлагатай. Эхний үед эмэгтэйн хүсэлд, сэрлийг өдөөж чадах нь маш чухал.
-Тааламжтай нөхцөл байдлыг бүрдүүлдэг. Бүдэг гэрэлтүүлэг байж болно. Лааны гэрэлд оройн зоог барих ч таатай. Хөгжим сонсох ч аятай сэтгэл төрүүлнэ. Гэхдээ рок, поп хамтлагын ая дуу, хэт дүнсгэр хөгжим бүү тавиарай.
Эрчүүдийн эротик сэрэлд сарнай, нил,. малинга цэцгийн цоморлиг тааламжтай нөлөө үзүүлдэггүй байна.

Сексийн хэв маяг
Зарим эрчүүд зөвхөн өөрийн секс хэв маягийг эмэгтэйдээ тулгах сонирхолтой байдаг. Хэрэв эмэгтэй элдэв янз бүрийн байршилд дадаагүй бол түүний сонирхолыг дагах нь зүй. Ер нь анхны удаа янз бүрийн нарийн төвөгтэй сексийн байршил, аман болон шулуун гэдэсний сексээс зайлсхийх нь зөв. Эдгээрийг хэсэг хугацааны дараа, бие биедээ илүү сайн дасаж зохицсон үед турших нь тохиромжтой. Тиймээс үйл өрнөлийг яаруулалгүй, тэвчээртэй хандахыг эрчүүдэд зөвлөө.
-Сексийн үед бусад зүйлд анхаарлаа сарниулахгүй байх.
Хэрэв та эмэгтэйтэй анх удаа дотно харьцаанд орж байгаа бол анхаарал сарниулах аливаа зүйлээс болгоомжил.

-Сексийн эгзэгтэй мөчид гар утас дуугарвал яах вэ?
-Тааламжтай байдал мэдээж сарнина. Тиймээс та хоёрын нандин мөчид юу ч саад болохгүйн тулд rap утсаа салгах, зурагтаа унтраах, хөгжмөө намсгах зэрэг арга хэмжээ аваарай.
-Сексийн үед тохиромжгүй үг, хэллэг бүү хэрэглэ. Тааламжтай мэдрэмжээ ялдам үгээр эмэгтэйдээ хэл. Бэлэг эрхтний анагаахын хэллэг эвгүй сонсогддог тул бүү хэрэглэ. Анхны хавьтлын үед “Шувуухай минь”, “Бүжинхэн” гэх зэргээр дуудах ч тийм таатай биш. Эдгээр үгийг нилээд удаж, дассаны дараа хэлэх нь тохиромжтой.
Тиймээс анхны удаа маш тааламжтай, таалагдаж байгаа тухайгаа эвтэйхэн үгэзр илэрхийлэх нь зүйтэй.

/Хань/ сонин

2 Comments

  1. live6_for_u@yahoo.com says:

    oroldood uzwel yasiin ohiduudaa (24tei dajgui zaluu)

  2. Zochin says:

    huuye tgd ymr ug helleg heregleh-n bolohgui l geh ym boloh ni haana bgaan

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.