Их дэлгүүрийн урд зам дагуу байрлах Интернэтэд орж ирээд хэдэн цаг сууснаа ч мартаж орхиж. Хойшоо нэг эргэн хартал гуч нилээд гарсан байрын залуу порно сайтууд уруу зочлоод ухаангүй. Түүнийгээ хадгална, видео бичлэг үзнэ, эгээ л эрдэмтэн хүмүүн судалгааны ажлаа хийж буй аятай их л завгүй суух ажээ. Порно нь урд үед бол үрчийж хорчийсон хөзрийн хүүхэн, хааяа нэг харагдах герман сэтгүүлийн хуудаснууд байдаг байсан бол өнөөдөр өдөр тутмын амьдралын нэг хэсэг болжээ.Хью Хефнерын хүүхнүүдийг урд нь бол зөвхөн Плейбой хэмээх хаалттай наалттай шахуу сэтгүүлээс л хардаг байсан бол өнөөдөр тэдний тухай хаанаас л бол хаанаас уншиж, үзэж, харж болно. Порн одууд MySpace дээр хуудсуудаа нээж, видео тоглоомуудад дуу оруулна. Ямар ч зочид буудлын ТВ-ын сувагт нь порн гарч болох бөгөөд аливаа кабелийн компаниуд ч иймэрхүү пайкаж санал болгоно. Гэтэл үүнээс ч амарханаар ганц клик хийхэд л гараад ирдэгээрээ Интерэт нь үнэн амар.
Өнгөрсөн дөрвөн сард Америкад гаргасан судалгаагаар тус улсын Интернэт хэрэглэгчдийн гуравны нэг нь “том хүний” хэмээх ангилалд хамаарах сайтууд уруу ордог гэсэн байна. Гэтэл энэ нь ялангуяа эмэгтэйчүүдэд хэр зэрэг тусдаг нь бас л сонин. Тэдний ихэнх нь өөрсдийнхөө нүцгэн шалдан, ичгүүр сонжуургүй байдлаа харуулсанаараа өөрийгөө ялж, чөлөөт байдлаа харуулж байгаа гэж үздэг гэнэ. Тэд бусад нь болоод чадаад байгаа юм бол гэсэн үзэлтэй байдаг гэнэ. Энэ нь “намайг хар” хэмээсэн соёлын нэгээхэн хэсэг гэнэ.
Олон эмэгтэйчүүдийн үзлээр нэр алдартай болно гэдэг нь нүцгэн цээжээ гаргах, эрээ цээргүй хандах гэж ойлгодог нь энэ соёлын түгээмэр хэлбэл болжээ. Ивонн Фулбрайт хэмээх сексологич болон номын зохиогч нь “Секс Файлууд” хэмээх радио нэвтрүүлгийг Сириус радиогоор хөтлөн явуулдаг бөгөөд янз бүрийн сэдвээр сонсогч нартай ярилцдаг байна. Гэтэл түүний Craigslist зэрэг газарт тавьсан зарын дагуу голчлон залуу охидууд хариулдаг бөгөөд тэд өөрсдийнхөө хөхийг дүрслэн бичих ч юм уу, эсвэл бэлхүүснийхээ хэмжээг тодотгодог байна. “Тэд удахгүй нэр алдартай болно гэж боддог бололтой. Харамсалтай нь олон эмэгтэйчүүдийн хувьд энэ нь хувцсаа тайлж, секси байх нь түүнд хүргэнэ гэж үздэг” хэмээн тэрбээр өгүүлж байна.
Энэ ч утгаараа олон албан байгууллагууд, дунд сургуулиуд хувцасны код гаргах дээрээ тулаад байна. Чикаго хотын захын нэгэн дунд сургуулийн багш ярихдаа “14хөн настай охидуудын хувцаслалтыг хараад толгой сэгсрэх үе олонтаа байдаг. Тэд ийм зүйлийг хаанаас сурдаг байнаа” хэмээн халаглаж байна. Саяхан түүний тавхан настай охин нь “Аав аа, би тарган харагдаж байна” хэмээн алмайруулсан гэнэ.
Америкийн Сэтгэл Судлаачдын Холбооны 2007 оны тайланд залуу эмэгтэй, охидуудын хувьд сексуализашион нь олон сөрөг үр дагаврыг авчирч байгаа тухай дурджээ. Эдгээрт өөрийгөө үнэлэх үнэлэмжээ алдах, юм идэх дур хүсэлгүй болох, сэтгэлээр унах гэх зэрэг болно. Сан Франциско хотын сэтгэл зүй судлаач Майкл Саймон туршлага дээрээ үндэслэн хэлэхдээ “хөвгүүд, эрэгтэйчүүд порног өөрийнхөө таашаалыг хангахын тулд үздэг бол түүнийг нь хангаж байгаа эмэгтэйчүүдийн хувьд эсрэгээр нь байдаг. Энэ нь эмэгтэйчүүдийн сексийн таашаалтай ямар ч хамаагүй. Тэд зөвхөн бусдын таашаалыг хангаснаар тэдний анхаарлыг татаж чадаж байна л гэж боддог. Эцэг хүний хувьд энэ нь намайг уйлахад хүргэдэг” гэжээ.
“Гадаад төрх байдал, хувцаслалтаараа бусад хүмүүсийн аазгайг хөдөлгөж, тэдний анхаарал, шохоорхолыг татаж байна гэдгээ эмэгтэй хүн мэдэрвэл улам хүчтэй болсон шиг санадаг” хэмээн Санта Круз дэх Калифорнын Их Сургуулийн сэтгэл судлаач Эйлин Зурбригген хэлжээ. “Харин эмэгтэйчүүл хүч чадлын өөр бусад эх сурвалжаа хөгжүүлбэл хамаагүй дээр” хэмээн тэрбээр үзэж байна.
Дөнгөж өнөөдөр гэгээн цагаан өдөр Их Дэлгүүрийн өмнө олон хөлийн зам дээр шодойсон дөрвөн жоохон охин нэг шил Боргио шар айргыг их л бахархалтайгаар хуваан, ам дамжуулан ууж байсан нь намайг зог тусахад хүргэсэн юм. Тэр дөрөв үсрээд үсрээд 14-15 орчим л болов уу. Хамгийн гол нь тэдний ууж байгаа юманд учир нь биш, харин миний юу ууж байгааг та нар хараарай гэсэн “мессеж” байгаа нь хэнд ч ойлгогдохоор. Ийм үзэгдлийг өнөөгийн монгол нийгмээс хайхгүйгээр л харж болно. Ерээд онд Америкад Girl Power хэмээн их ярьдаг байсан. Харин өнөөдөр энэ зүйлийг монгол охидууд хэнээс ч дутахгүй амьдрал дээр хэрэгжүүлж байна.
Хэдэн жилийн өмнө нэг муу солонгос баагийд тархиа угаалгаж, хэдхэн цаасны төлөө хөр цаснаар нүцгэн бөгсөө улайтлаа хайруулсан хэдэн муу охидын үйлийг мөн ч их үзэж байна. Тэдний зураг ч өнөөдөр хаа сайгүй тэнэн хэсүүчлэх ажээ. “Муу нэрийг хусавч арилдаггүй” хэмээн бид хэлэлцдэг. Гэтэл өнөөдөр Интернэтээр цацсан л бол түүнийг зогсоох ямар ч арга байдаггүй ажгуу. Сонин хэвлэл байсан бол бүгдийг нь ч болов худалдаж аваад устгаад ураад хаяхсан. Гэтэл цахим ертөнцөд нэг л орсон мэдээллийг хичнээн устгаад устгаад барна гэж үгүй. Үүн лүгээ нүгэлт амьдралд хөл алдсан нэгэн нь эргэн гарахад үнэн хэцүү хэмээлцэнэ. Үнэндээ ийм л зүйлээр бид ардчилсан нийгэмтэй хөл нийлүүлэн алхах нь дутаад байсан юм болов уу.
мэдээллийг mongolmedee.net-ээс
13 Comments
энэ Ганболорын зураг хаа сайгүй явхиймаа!Тэр үедээ ТИС-р нэг л яриа болж байсан. одоо 2 хөөрхөн хүүхэдтэй шдээ! хүүхдүүддээ юу гэж хэлнэ дээ өмнөөс нЬ үнэхээр иччихлээ!
хмм порно узэх тэнэг шдээ
хоорхон охидууд ф
с
saltaandaa turuuvchtei huuhentei suuchihgyu yum san daa zaluusaaaa
ter zola arai ed narin dund yvsan ym bish biz de omoorood bh chini. ene juulchingiin bus bn shde. mongolin hamgin tim company hurtel iimerhu ajil hideg gej sanasangui. iish ene heden tolgoi ni ergesen ymnudin bj bgag. odoo uhtle haramsan sudag bh da
ÝÝ ÕÀÐ ÌÀËÍÓÓÄÀÀ ͪêª ÑÀÍÀÀà ÍÜ ÕÀÐÑÀÍ ¯ÕÝÐ ÝÍÝ ÄÓÍÄ ÀËÃÀÀ? ÝÐï¯ ÌÀËÍÓÓÄÀÀ Õ¯¯Õį¯Ä ×ÈÍÜ ÈÍÃÝÝÄ ßÂÆ ÁÀÉÂÀË ÒÀ ÍÀÐ ¯ÕÑÝÍ ÝËÝÃÖÝÃÝÝÐÝÝ ÑÀÉÕÉÍ ÝÍÝ ÒÝÐ ÃÝÝÄ ÀÉÍ? ÝÍÝ ÝÐï¯ ¯ÕÝÐͯ¯ÄÈÉÍ ÒÀÐÕÈÍÄ ÀÐÀÉ ªªÐ ÞÌ ØÀÕÀÕ ÞÌÑÀÍ. ÑÀÉÆÈÐÄÀÃÃ¯É ÞÌ ÃÝÕÝÄ ßÄÀÀÄ ÝÐï¯ ÖÀÐÀÉËÀÀÄ ÈÉÌ ÞÌ ÁÈ×ÝÝÄ ÑÓÓÆ ÁÀÉÕÃ¯É ÁÀÉÑÀÍ ÄÀÀ? ÕÝÐÝà ÀËÃÀÀ!!!!
Иш чааваас даа, энэ улаан хошного гаргасан хэдэн юмны байж байгааг. Нүд улаан, мөнгө цагаан болчихсон хорвоог. Гуйлгачин сэтгэхүйтэй чивэлт эмсийн үнэн дүр төрх харагдаж байна.
Hooe Gambuush pizda min ene gadaad hunii niitlel orchuulj tavihaa bolivol ysiin llraa
mongolmedee.net iinhan yamar sonin humuusvee. hervee hun ooroo zovshoorood nutsgen zurgaa avhuulhiig hussen bol ene nuhurt yamar hamaa bainaa. Ene bol tsever huviin asuudal. Manaid iimerhuu busadiin heregt hushuu durdeg romantic hortnuud olon baihiimaa.
bi ene ohidiig demjij baina. ted hamgiin zorigtoi ni baisan. Zugeer shuumjleh bol amarhan harin ter niigemd baigaa setgelgeenii haniig oorsdiin bieer evdene gedeg bol hetsuu. Olon hun ooriinhoo miuuhai gej boddog zuiliig busad hun hiih yosgui gej boddog magadgui oor hund taalagdana gedgiig hezee ch boddoggui. Niigemiin hogjliig tuhain ulsiin humuusiin sexd handah baidlaar ni todorhoilj boldog erh choloogui orond haagdmal bodoltoi humuus duursen baidag. Sex bol goosaihan, erh chuluu bolon setgelgeenii baidliig haruulah hamgiin tom urlag. Cekc.mn deer iim niitlel tavigdana gej bodsongui.
PORNO GOGO
oor tegeed iluu sonirholtoi yum oruul l daa, tegvel medeej uzehgui shuudee,.,
bi lav pornog orchin ued baih l zuil gej boddog. harin ter heden ohin yamar urlagiin medremjgui baagiid zurag avahuulsan baina lee. erotic, porno zurag chini huniig odooh baital ter zuragnuud shal oor medremj toruulj baina lee. ternii orond arai mergejliin tuvshind erotic zurag avahuulbal bi l lav ene erotic zurag avahuuldag geed nud uzuurleed baihgui l yum bna.