Төрсний дараа сексдэж болох уу

jiremsen.jpgСэтгэл судлаачдын үзэж байгаагаар гэр бүлтэй хосуудын бараг тэн хагас нь хүүхэд төрснөөс хойш жил гаран болсны дараа бэлгийн харьцаагаа сэргээдэг гэнэ. Олон хүмүүс хүүхэд төрсний дараа бэлгийн харьцаанд өөрчлөлт орсон гэж тооцдог ч хэзээ ч бие биетэйгээ энэ тухай ярьдаггүй.

Эмэгтэй хүн бэлгийн харьцаанд орохын тулд өөрийг нь хайрлаж, дурлаж байна гэдгийг мэдрэх хэрэгтэй байдаг бол харин эрэгтэй хүн хайрлуулж байна гэдгээ мэдрэхийн тулд секс хийх хэрэгтэй байдаг.

Ямар нэг шалтгаанаар секс алга болчихвол эр хүн өөрийгөө хаягдсан гэж үздэг юм байна. Зарим эмэгтэй хүүхэд гаргаснаас хойш гурван сарын дараа ч бэлгийн хурьцлын үед өвдөлт, таагүй байдлыг мэдэрсээр байдаг тул аль болох ойртохоос зайлсхийдэг, Секс судлаачид хэрэв яарахгүй бол олон хэцүү асуудлыг шийдэж болно гэдэг.
“Төрөлтийн дараа оёдол тавиулсан бол шууд ойртож болохгүй нь мэдээж. Хоёр биенээ энхрийлэн хайрлаж, үнсэлц. Аажмаар яваандаа боломжтой үед ойртвол болно” гэж тэд ярьж байна. Янз бүрийн асуудал зөвхөн бие өвдөх үед ч биш бас сэтгэл санаа тавгүй, мэдрэлийн ядаргаанаас ч үүсэн гарч болдог. Мөн унтлагын өрөөнд хүүхэд байвал бас дур тачаалыг бууруулах хүчин зүйл болдог байна. Эмэгтэйчүүдийн сэтгэлийн “шарх” буюу төрөх үеийн өвчнийг мэдэрсэн сэтгэгдэл нь биеийн оёдол, шарх эдгэсний дараа ч удаан хугацаагаар мартагддаггүй.

Нэг бүсгүй “Төрөлт надад сонин сэтгэгдэл төрүүлсэн. Миний доор тэнд маш том болчихсон мэт санагдан, хурьцал хийх боломжгүй байх гэж бодож байсан. Эхний ойртолтын үсд би нөхрөөсөө “бүх зүйл хэвийн байна уу” гэж асуухад тэр “тийм” гэж батлан хариулсан ч би тэр намайг бодоод л эелдэг зан гаргалаа гэж бодож байсан. Хэсэг хугацааны дараа л би урьдынх шигээ мэдэрч эхэлсэн” гэж ярьлаа. Хүүхдийг хөхөөрөө тэжээх нь секс хийх сонирхолд нөлөөлдөг байна. Бэлгийн ойртолт, хурьцал бол амьдралын бүх л дүрүүдийг холбож өгдөг. Янаг халуун амрагууд, эцэг эх болж өөрчлөгдөн хувьсаж, хөгжиж байдаг. Тиймээс өөрсдийн бэлгийк харьцаагаа хадгалцгаа. Аль болох их хоорондоо харьц. Ямар шалтгаанаас болоод ойртохгүй байгааг мэдэж байгаа тул энэ чухал биш. Шууд л ойртох гэж бүү оролд. Эхлээд энхрийл, аяндаа ойртолт хэвийн болно.

Гармоны өөрчлөлт, сэтгэлийн түгшүүрээс болж үтрээ хуурай байж болох тул тос, крем түрхэж болно. “Хажуугаар хэвтэх” эсвэл “эмэгтэй дээрээ” байрлал нь эмэгтэй хүнд байдлыг хянах боломж олгон, ойртох үед өвдөлтийг багасгах ач холбогдолтой. “Хэрэв ойртох үед өвдөх нь хэвээр байгаад байвал дуугүй шаналж байснаас эмчид үзүүл. Энэ бол түр зуурын зүйл гэдгийг санаж яваарай. Та үргэлж ядарч эсвэл өвдөлт мэдэрч байхгүй шүү дээ.

Тэгэхээр хүүхэд төрсний дараах сайн талуудыг анзааран мэдэрч, таашаал авч сур. Цаашдын бэлгийн амьдралдаа бүү санаа зов.

/Хань/ сонин

5 Comments

  1. àð òàëûíõàà í¿õ ð¿¿ õèéæ ¿çýõã¿é þó??? åâðîïèä ãýð á¿ëòýé õ¿ì¿¿ñèéí 66 õóâü àíàë ñåêñ õèéäýã øäýý??? ñóð÷èõâàë íºãººòõººñºº èë¿¿ òààøààë ºãäºã ãýñýí.

  2. V says:

    Hun bur oor bhaa. Bi hyarzangaa haichluulj nileen hundreltei torj bsan. Tegeed barag 1 sar ornoosoo bosohgui suuj ch chaddaggui bailaa. 3 sariin daraa nohorteigoo sex hiisen. Urd amsaj bgaagui taashaaliig edelsen. Bid 2-in buh zuil saihan. Oyodol sain tavisniih yumuu miniih urdniihaasaa ch bariu bolchihson bsan. Gehde murii oychihson ter ni l harahd joohon evgui bdgiin.

  3. S says:

    bi bas turuud 6 sar bolj bna. 2 oydol tawiulsan, tursunuusuu hoish 4 sar garanii daraa nuhurtgee belgiin haritsaand orson, odoo 6 sar bolj bhad bid 2 udaal sex hiisen bi yaagaad ch yum nuhurtgee belgiin haritsaand orno gehleer neg tsaaraglaad yaaj hiij bgadl /datgalzana, bie uwduj bna gene,uurlana/ arag saam hiij bgadl boliulchna. bi ih sex hiih sonirholgui nuguu hurnu gdeg shigl yum bolchood bh shig bnaa, tursunusuu hoishl iim bolchloo urd ni bolool saihan l bdag bsan udur alagsahguil hiideg bsan odoo harin esergeeree oroi untah blhoorl nuhur maani bitii oroldoosoil gej boddog bolchloo.bi uul ni hanidaa hairtai nadaa taahsaal ch ugdug bsan. zarimdaa engej bgad nuhuruu uur hund aldhaw dee ch gej bodhiin, tegj boddog hediich oroil blhoorl…bi yaaj ene bdalaasaa garch huuchin hewendee oroh boldoo. hmmmmmmmmm

  4. p says:

    bi turuud 6 sar bolj bga. 1 oydol tawiulsan bhor sariin daraa belgiin haritsaand orson. sex umnuh shigee hewiin bus bnaa. ene stgl sanaatai holbootoi yu. utree norohgui taashaal guitsed awch chadahgui bna. ene yuniih be. hezee hewiin baidaldaa ergej oroh bol. odoo hurtel huhuuruu bdg. biyiin yum ireegui bga.

  5. K says:

    EMEGTEI HUN HIISVEREER TURSNUUS HEZEE SEX HIIJ BOLDOG VE, BAS HEZEE SARIIN TEMDEG IREHIIN BOL

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.