Хүмүүс гэрэл зургаа хараад “би муухай гарчихаж” гэх нь элбэг тохиолдол. Зурагнаасаа ичихгүй, альбомоо хүнд үзүүлэхдээ санаа зовохгүй байхаар зургаа татуулж сурах нь өөрт болон бусдад гоо сайхны өндөр ташаал өгдөг байна.
Хэрэв босоо зураг бол.
Хөлөө алцайж зогсох хэрэгггүй. Хөлдөө мөрний хэмжээтэй зай авч зогссон хүн тун хүнд жинтэй, махлаг, болхи, хөл нь богино харагддаг. Тиймээс болж өгвөл хөлөө нийлүүлж зогсох ба хэрэв нэг хөлөө урагш тавьсан бол бүр сайн. Хойд хөл дээрээ биеийн жингээ өгвөл хөлөө л харуулах гээд байгаа юм шиг зураг дээр гардаг. Уг нь муу юм биш. Гэхдээ Хөдөлж явж байгаа юм шиг харагдахуйц нэг хөлөө хагас алхам хэртэй урагш тавих нь хамгийн зөв. Ийм зогсолт нь чамайг гоолиг харагдуулж, зураг дээр элдэв дефектийг нууж өгдөг.
Гараа ташаан дээр тавина.
Бөгс тахлаг бол ингэж нуудаг. Хэрэв эрхий хуруу доош харсан байрлалтай, мөр хойш гэдийсэн байвал тохой мөр ёрдойгоод байдаггүй. Ж-нь эрхий хурууг өмдний урд харсан байрлалтай, мөр хойш гэдийсэн байвал тохой мөр ёрдойгоод байдаггүй. Ж-нь эрхий хурууг өмдний урд хармаанд шургуулж болно. Энэ үед зураг тун секс байдалтай гардаг.
Эргэж харах
Зөөлөн эргэж мөр давуулан харах нь гайхамшигт үр дүн өгдөг. Энэ нь маш нууцлаг, мэдрэмтгий хүний дүрийг гаргаж өгнө. Гэхдээ энэ үед мөр нүцгэн байх ёсгүй.
Хажуугаас авахуулахдаа
Эмэгтэй хүний хөхөө том гаргахыг их хичээдэг. Үүний тулд мөрөө унжуулахгүй сайн өргөж өгнө. Дараа нь бага зэрэг эргэж дуран руу харвал гоолиг, хөх том харагддаг. Нуруу шулуун гэдсээ татсан бол биеэ барьсан мэт харагдана. Иймээс яг зураг авах үед амьсгалаа гаргадаг. Гараа тохойгоор хэт нугалбал тарган гардаг.
Цээж зураг авахуулж байгаа бол
Эрүүгээ анхаар
Тонгойж авахуулбал давхар эрүүтэй гардаг. Эрүүгээ хэт өргөвөл нүд жижиг муухай гарна. Тиймээс нүүрээ урагш түрж бага зэрэг тонгойдог.
Зөв инээ
Мушийн инээх хэрэггүй. Бас амаа том ангайх ёсгүй. Зураг авах үед сайхан, инээдэмтэй юмны тухай бодож, амаа нээлгүй хөнгөн инээдэг. Загвар өмсөгчдийн мэргэжлийн инээмсэглэл гэдэг нь инээх үедээ хэлээ дээд шүднүүдэд шахах явдал. Энэ үед нүүр унждаггүй. Хэрэв заавал шүдээ гаргаж инээхийг хүсвэл шүднүүд тун сайхан байх учиртайг бүү март.
Хамартаа энгэсэг түрх
Урт хамартай хүн аппаратнаас дор түвшинд сууж авахуулдаггүй. Өөрөөр хэлбэл аппарат нүдний харалдаа байх ёстой. Харин хамраа богино гаргахын тулд доороос авахуулбал царай муутай гардаг. Тэгэхээр урт хамартай хүн зураг авахуулахын өмнө үзүүрт нь энгэсэг түрхдэг.
Толгойгоо эргүүлэх
Толгойг зүүн баруун тийш бага зэрэг эргүүлэх, гэлжийлгэх, маш бага зайд урагш түрэх зэргээр хөдөлгөж болдог.
Нүдээ бэлд
Нэг арга бий. Зурагчин байрлалаа олж бэлдэх хооронд нүдээ анин хүлээдэг. Тэгээд “авлаа” гэх үед нээнэ. Энэ үед хүүхэн хараа өргөсөж нүд хар, гүн мэт буудаг.
Будаг
Хурц биш будалтыг зураг “идэш шингээдэг”. Гэхдээ цээж зураг авахуулах үед их будах хэрэгггүй. Нүдний дээд доод талыг хар харандаагаар будахад хоёр нүд өөр хэмжээтэй хялар харагдуулдаг. Хурц өнгийн будаг уруулыг жижигхэн буухай харагдуулдаг. Зураг авахуулах үед энгэсэг тавьбал нүүр гялалзахгүй сайхан гардаг ба заавал хэрэглэх ёстой будалтанд тооцдог.
мэдээллийг www.mail.mn-ээс авав
4 Comments
хэрэгтэй л юм бичсэн байна шд. хааяа нэг иймэрхүү юм бичиж байгаач
inertnet ashiglaj hamgiin hurdan mungutei boloh arga orood burtguuleerei. http://eurotrademails.com
etsest n ene bygdiig oilgoson bol http://www.agshin.mn ryy
shaa shaa