Хардалтын гурван төрөл

hardah1.jpgХардалт нь хэвийн, зан аашийн онцлог, өвчин гэсэн гурван янз байдаг. Хэдэн жишээн дээр авч үзвэл илүү ойлгомжтой болох байх.

Нөхөр нь эхнэрээ ажил тарсных нь дараа тосохоор иртэл эхнэр нь хамт ажилладаг залуутайгаа эелдэг байдлаар салах ёс гүйцэтгэж байхтай таарчээ. Нөхцөл байдлаас үүдэн нөхөрт нь нэлээд эвгүй сэтгэгдэл төрж болох юм. Тэрээр энэ талаар дуугүй өнгөрч, эсвэл хэнбугай болоод тэгтлээ их дотно байдлаар “баяртай” энэ тэр гээд байгаа юм бэ гэж асууж болно. Yүнийх нь хариуд эхнэр нь чухал ажил хийхэд нь маш их тусалж байгаа хүн гэсэн утгатай хариу хэлнэ. Yүгээр үл ойлголцсон байдал эцэс болно. Энэ бол байж болох, хэвийн хардалтын жишээ.

Харин хардалт нь зан аашийнх нь онцлог болсон нөхцөлд байдал илүү ээдрээтэй болж ирнэ. Жишээлэхэд, эхнэр, нөхөр хоёр зоогийн газар, бааранд суух үед нөхөр нь эхнэрээ өөр эрэгтэй хүмүүс руу харлаа, харц чулуудлаа гэж уурладаг. Эсвэл хамт явж байгаад гудамжинд өөр эмэгтэй/эрэгтэй хүнтэй мэндэлвэл хэн бэ, юу юм бэ, яаж таньдаг энэ тэр гэж байцаалт авна. Ийм төрлийн хардалттай хүмүүс хэзээ мөдгүй тэсэрч болох сэтгэлийн байнгын дарамттай явдаг. Тийм ч болохоороо үе үе тэсэрч байдаг.

Гэвч зарим тохиолдолд хардалт нь хүнд хэлбэрийн өвчин болж хувирдаг, ялангуяа зарим төрлийн сэтгэцийн эмгэгийн үед. Ийм тохиолдолд хардах болсон шалтгаан нь ямар ч утгагүй байдаг. Жишээлэхэд, эхнэр нь ажилдаа явахдаа шинэ ганган оймс өмсөхөд л өөр эрэгтэйтэй уулзах гэлээ гэж хардах г.м. Ийм хүн гудамжаар явахдаа хүртэл огт танихгүй хүмүүстэй хардаж, тэдэнтэй бэлгийн харьцаанд орохын тулд элдэв дохио зангаа хэрэглэлээ гэж хэрүүл маргаан дэгдээж байдаг. Ийм төрлийн хардалт нь гэмт хэрэгт хүргэх нь цөөнгүй.

Хардалттай тулгарсан хүн бүрт тохирох зөвлөгөө гэж байхгүй нь мэдээж. Гэсэн хэдий ч хэрээс хэтэрсэн хардалттай тулгарсан үед доорх зөвлөгөөг танд бага ч болов тус болно гэдэгт найдаж байна.

Хохирогчдод өгөх зөвлөгөө

Салах, эсвэл цаашид тэвчээд байх эсэх нь зөвхөн таны хувийн хэрэг. Гэхдээ хамтын амьдралаа дөнгөж эхэлж байхдаа сонгож авсан хүн чинь хэвийн хэмжээнээс хэтэрсэн хартай байгааг анзаарч, мэдэрсэн бол өөрийгөө азтай гэж болно. Яагаад гэвэл ийм үед байдлыг цаашид улам ээдрээтэй, будлиантай болохыг хүлээлгүйгээр салах арга тал бодсон нь дээр. Харин хүүхэдтэй болчихсон, дээр нь тусдаа орон байргүй бол яах вэ.
Таныг мөрдөж, дагах, тагнах гэсэн оролдлогуудад нь уурлах, зугатах гэх мэтээр ямар нэг хариу үйлдэл бүү хий. Ийм үед уурлах, зугатах гэсэн оролдлого нь гал дээр тос асгасантай адил нөлөө үзүүлнэ.

Өөрийгөө доош нь хийсэн, доромжилсон тайлбар бүү өгч бай. Ингэхгүй бол үснийхээ боолтыг янзлахаас эхлээд, үдээсээ чангалах хүртэл үй түмэн жижиг сажиг зүйл дээр тайлбар өгч, өөрийгөө зөвтгөх гэсээр ядаргаанд орж мэднэ. Боломжтой бол “чамайг гутлаа тосолж, эсвэл нүүрээ будлаа гээд тайлбар өгөхийг шаарддаггүй шүү дээ” гэсэн хариу өгч болох юм.

Хардалтаас үүдэлтэй хэрүүл маргааны үед ярианы сэдвийг өөрчлөхийг хичээх хэрэгтэй. Ингэх боломжгүй бол шууд гарч явах нь дээр. Гэхдээ ингэхдээ тун хянамгай, анхааралтай байхгүй бол гарч явах гэснээс болж хартай хүн үйл хөдлөлөө хянах чадваргүй болгож магадгүйг мартаж болохгүй.

Хаана байгаад ирсэн, хаашаа явах гэж байгаагаа тайван, чөлөөтэй байдлаар үргэлж дуулгаж байхыг хичээ.

Ихэнх хартай хүмүүс болзошгүй салалтаас эмээдэг. Иймд боломжтой үед “чи намайг үргэлж хардаад буруутгаад байх юм. Би цаашид ингэж амьдармааргүй байна. Салъя. Тэгээд өөр “үнэнч” хүн олж ав. Тэгвэл чи ч ингэж зовохоо ч болино” гэж хэлж болох юм.

Хардах шалтаг бүү гаргаж бай. Хартайг нь мэдсээр байж өөр хүнтэй сээтэгнэх нь байж боломгүй зүйл. Мөн хань ижил чинь хартай бол зурагтын нэвтрүүлэг үзэж суухдаа эсрэг хүйсний хүмүүсийн хувцас, биеэ авч яваа байдал энэ тэрийг нь магтах хэрэггүй.

Хохироож байгаа этгээдэд …

Хардалт нь хайртай хүнийг чинь улам л танаас холдуулж, цааш нь түлхэхээс биш ойртуулахгүй. өөрийгөө болон өрөөлийг муу мэддэг хүмүүс л хардалтыг хайртайн шинж гэж үздэг.

Хардалт нь үнэн хэрэг дээрээ ямар ч үр дүнгүй, нэмэргүй зүйл юм. Хэрэв хүн таныг үнэхээр л мэхлэхээр шийдсэн бол ямар ч хардалт туслахгүй.

Сонгож авсан хүнээ хуучин эхнэр, эсвэл нөхөртэй нь хардах ямар утгагүй тэнэг хэрэг. Тантай суухаас өмнө уулзаж учирч байсан хүнтэй нь ч хардах хэрэггүй. Магадгүй тэдний хооронд сэтгэл байж, унтдаг байсан биз. Тэр нь одоо өнгөрсөн, тийм юм байсныг та ч мэдэж байгаа. Ийм хүнтэй хэн ч таныг албан хүчээр суулгаагүй. Сонголт нь таных.

Та суухаасаа өмнө эсрэг хүйсний өөр хүнтэй холбоотой байгаагүй гэж үү. Та л гэр бүл болохоосоо өмнө бусадтай хамт амьдарч болдог, бусад нь болохгүй гэсэн хууль байхгүй гэдгийг сана.

Гэр бүлийн амьдрал ямар байх ёстой талаар хүн болгон өөрийн гэсэн бодолтой. Ийм бодолтой байх ч эрхтэй. Иймд өөрийн бодлыг хүнд тулган хүлээлгэх бус харин хэн хэнийхээ бодлыг сонсож, харилцан ойлголцолд хүрэхээр хамт чармайх хэрэгтэй.
Эмэгтэйчүүд гол төлөв нөхөртөө хаягдаж, ганцаар үлдэхээс эмээсэндээ харддаг. Гэтэл хардах замаар хамтын амьдралаа нийцгүй, таарамжгүй болгож байснаас хамтдаан амьдралаа илүү онцлог, сонирхолтой болгохыг зорих хэрэгтэй.

Эрэгтэйчүүд нь гол төлөв бие махбодийн хувьд илүү, эмэгтэй хүнд таашаал өгөх чадвараараа давуу танихгүй эрэгтэй хүнд доромжлуулахаасаа эмээж харддаг. Гэтэл хардлаа гээд таны бие махбод сайжрахгүй, таашаал өгөх чадвар чинь нэмэгдэхгүй. Yүний оронд биеэ хөгжүүлж, эмэгтэй хүнд таашаал өгөх чадвараа сайжруулсан нь дээр. Хардалтын улмаас уураа барьж дийлэхээ болиод гэмт хэрэг хийж болзошгүй. Юунаас ч илүү хайрладаг хүндээ гар хүрч, амь насанд нь аюул учруулна гэдэг байж боломгүй зүйл.

Хүнийг ямар нэг эд зүйл мэт ганцаар, 100% монопольдон өмчлөх хүсэх, ингэж өмчилж чадахгүй байна гэхээс айх айдас нь хардалт юм. Насанд хүрсэн, байр суурьтай хүн алдахаасаа айдаг бус харин сайн сайхан, аз жаргалын талаар боддог.

Сайн сайхан, аз жаргал гэдгийг хүн өөрийн гараар цогцлон барих ёстой.

9 Comments

  1. mummy says:

    чи яагад ингэж оорийгоо зовоогоод бас 2 хун зовоогоод байгаан бэ.хоогоод увийлаач.хайр гэж байдаггуй ш тэ.дороо л мартдагийн дараа ни инээд хурнэ.

  2. бла says:

    эсвэл тэр хүүхнээс нь чиний юу дутуу байна гэдгээ ол л доо. тэр хүүхнээс нь илүү байхыг хичээ. сайхан хоол хийж сур, үс гэзгээ, нүүр ам, хувцас энэ тэрээ гэртээ байхдаа ч сайхан л байлга. халамж энхрийллийг үргэлжид харамгүй хайрлаж, орондоо галзуу байж сур. хардаж байнга үглэхээ болиод үз. ингээд хэсэг хугацаанд ч болов амьдраад үз л дээ. тэгээд нэмэргүй бол тэр новшоо өшиглөөд хөөгөөд явуул, царайны сайхныг нь харж амьдрана гэж юу байхав. өөрийгөө хайрлах хүнээ олсон нь дээр.

  3. бла says:

    Лола салж чадахгүй үнэхээр хэцүү байвал тэр хүүхэнтэй нь найз залуутайгаа гурвуулаа хамт секс хийвэл зүгээр юм биш үү. болохгүй бол нөхөртэй нь 4 үүлээ. тэгж чадахгүй бол сэтгэлээ амраагаад салчихсан нь дээр биз дээ хө.

  4. honko says:

    lola yasan hetsuen be tee yadin bile??ter huhni nuhur gej bas duursen gar bnda…buur 1 zaluuchuudiig atgaad surcan awgai l um bnda.hetsutemoo 1 bol terige 1 bol nmg songo gej l heldee…

  5. лола says:

    hi, all. би өөрийгөө маш их хартай хүн гэдгийг мэддэг ч хардахгүй байж чаддаггүй юмаа. одоо бараг эмгэг болж байгаа байх. би 3 жилийн өмнө найз залуутай болсон. тэрэн шиг хүнтэй учирсандаа баярлаж бахдаад, хаа ч явсан гайхуулж, магтаж, үргэлж хайрлаж итгэж явдаг байлаа. өөр хүүхэн шуухан ярихаар нь хардана энэ тэр гэж мэдэхгүй, яриулаад, хааяа уулзах хэрэгтэй гэхээр нь гаргаад явуулдаг байлаа. тэгтэл тэр хүүхнүүд дундаасаа хуучин 7 жил хамт амьдарсан хүүхэнтэйгээ илүү дотно байгаад байдаг, намайг байхгүйд хааяаа манайд ирээд хоночихсон байдаг байсан. би ч за яахав бүтэн 6,7 жил хамт байсан хүмүүс салахад хэцүү байгаа биз гээд хугацаа өглөө. тэгтэл нэг гэрт амьдраад хагас жил өнгөрсний дараа хуучин найз хүүхэн нь салдааггүй, хайртай дуртай гээд мессеж бичээд, би сүүлдээ тэрэнд нь уурлаад битгий ингэ гэж хэлтэл надад тэр 2 миний араар яаж тавьдаг, яаж унтаж хэвтдэг тухайгаа нүдэнд харагдтал, он сар өдөртэй нь ярьж өгсийн. би эхэндээ итгээгүй, тэрийг надад атаархсандаа тэгж байна гэж бодоод найз залуугаасаа асуутал- уучлаарай тэгсиймаа, гэхдээ би чамд хайртай гэж хэлсэн,
    энэ өдрөөс эхлээд л бид 2 үргэлж л хэрүүлтэй байдаг болсон ч салаагүй, яаагаад гэвэл би дэндүү хайртай юм байна лээ.
    тэр өдрөөс хойш 2 жил гаран өнгөрсөн ч одоо хүртэл тэр 2 миний араар нууцаар ярьж, мессеж бичиж байдгийг нь би мэддэг, хардаад утсийг нь аваад л үзэнгүүт тэр бүгд нь байж байдаг юм. хардахгүй байя гэсэн ч цаанаасаа худлаа яриад, намайг тэнэг гэж бодоод элдэв аргаар комби зохиож уулзалдаад байгаа хүмүүсийг би яаахаа ч мэдэхгүй юм. тэр хүүхнийх нь нөхөрт нь ч хэлж үзээд ямар ч нэмэр байдаггүй юм.
    ингээд л би гэж хүн хартай шулам болсон доо, үгний өө, үйлдлийн өө, гээд харахгүй ажиглахгүй юм байхгүй, үргэлж хардаж байдаг болсон. салая гэхээр манай хүн надад хайртай гээд гуйж гувшаад, дээрээс нь би хайртайг ч хэлэхүү салж чадахгүйй юм:. би яаавал дээр вэ

  6. zochin says:

    manai naiz ohin hardaltiin hurts shatandaa yavj baigaa ni baindaa salahaas 😛

  7. tom says:

    aimshigtai.bi svvld ni ch gesen iim bdaltai tohioldohiig vgvisgehgvi yanaa tegvel yah yostoi ym boloo. hairtai bolohoor salj medeej chadahgvi bhaa. ugaasaa yu gej salah bileedee

  8. mn says:

    yooy, manai nuhur hardaltiin emgeg baidald orchij. namaig tv reklamnii zaluug yarilaa geed hardaad uurlaad baidgiin. ajliin gazraas eregtei hun nad ruu yarij hezee ch bolohgui. yamar neg bayaraar eregtei hun nadad mend devshuulvel baij bolshgui hereg gej uzne. ajil turul n butehgui bol nad ruu uurlana. emiin buzar erd gedgiin, chi l gaduur banzaldaad minii ajil turul butehgui bna gene. zugeer hool ideed suuj baisnaa chinii naad harts chin gululzuud bna, chi neg l no-toi gene. nadad aimaar hetsuu bdag. bi ene setgeliin daramtnaas bolood mash ih turj etsej bna.

  9. ZHR says:

    THANKS,ih zuiliig oilgoloo.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.