Хэн Төлөх Ёстой Вэ? Эрэгтэй нь үү, Эмэгтэй нь үү?

images.jpgБолзоонд хэн нь төлөх ёстой вэ? Болзооны ертөнцөд орчин үеийн залуус болзоонд хэн нь төлөх ёстой вэ гэсэн чухал асуултанд хариулт өгөхийг хичээж байна.

“Хэн нь төлөх ёстой вэ” гэсэн асуултын хариу тун амархан байдаг байсан цаг саяхан ч одоо тийм биш болжээ. Өнөө үед хувьсан өөрчлөгдөж буй үзэл баримтлал болон нийгмийн хэм хэмжээнээс хамаарч тооцоог хэн нь хийх ёстой вэ гэсэн ойлголт ч хамаагүй өөр болж байна. Мөн үүн дээр нэмээд, адил тэгш байдлын асуудал бидний амьдралын хэв загвар, ялангуяа эрчүүд эмэгтэйчүүдийн харилцааны ертөнц уруу өнгийж байна.

Өнөөдөр, тооцооны хуудас хүрэлцэн ирэх бүрт, залуус өөрт буй сонголтуудыг маш сайн цэгнэж үзэн, цаашдаа ч хянуур болгоомжтой байх хэрэгтэй болж байна; учир нь гаргасан шийдвэр бүр цаашдын үргэлжлэх харилцааны эхлэлийг тавих үндэс суурьт нөлөөлдөг.

Улмаар эрх тэгш байдлын асуудал ч хөндөгддөг, тиймээс “хэн нь төлөх вэ” гэдэг төвөгтэй асуудлыг шийдвэрлэхэд бага ч болов нэмэр болох үүднээс харилцааны хоёр чухал хэмжүүрийг энд нийтэллээ.

Эхний 1 болон 2 сар

Дэлхий дээр эр хүн эхэлж үүссэн гэдэг; үүний адилаар харилцааны эхэн үед төлөх ёстой нь эрчүүд юм. Хамгийн эхний хоёр сар эрчүүдэд өөрсдийгөө чадалтай, төлбөрийн чадвартай гэж батлах, мөн болзооны талаарх нийгмийн тогтсон загварыг ойлгох боломж олгодог ба энэ бүгд нь бүсгүйчүүдийн болзооноос хардаг гурван чухал шинж чанар юм. Тухайн харилцааг цаашид үргэлжлүүлэх энэ хугацааны туршид дийлэнх болзоог санал болгох хүн нь та байх болно (хэрвээ бүсгүй тань боломжийн, таны хайж явсан тэр бүсгүй мөн бол та бараг л бүгдийг нь санаачлах хэрэгтэй болно), тэгэхээр энэ нь таныг тооцоо хийх үүрэгтэй болгож байгаа юм. Ямар ч нөхцөл байдлаас үл хамааран (бүсгүй тань төлөхийг хүссэн, эсвэл төлбөрөө хуваахыг хүссэн, та ямар ч хэцүү байдалд орсон бай хамаагүй) анхны болзооноос илүү чухал зүйл гэж хаа ч байхгүй гэдгийг санаарай; жинхэнэ жентлмэн ямар ч л гэсэн анхны болзоогоо даах ёстой – энэ бол үнэхээр эр хүний хийх ёстой зүйл мөн.

Анхны болзоо өнгөрлөө ч гэсэн эхний хоёр сарын турш ямар ч болзоонд эрчүүд бүсгүйгээ мөнгө төлөх байх гэж бодож, харж болохгүй. Бүсгүй уулзалтыг санаачилсан тохиолдолд л залуу түүнд тооцоо хийх боломж олгож болох юм. Түүнийг төлбөр хийхийг тоглоомоор ч юмуу санал болгох нь ийм тохиолдолд бол, ялангуяа тэр өөрөө болзоог цааш нь үргэлжлүүлэхийг хүссэн үед, байж болох л зүйл. Ер нь бол ийм үеийг ашиглан та түүнд өөрийгөө бүхнийг даагч биш, санхүүг тэр чигээр нь хариуцна гэж төлөвлөөгүй гэдгийгээ ойлгуулах боломжтой болно.

Хэрвээ тэр ухаалаг, соёлтой бүсгүй бол тэр тооцоо хийхээр хуудсыг авах болно – түүнд боломж олго. Түүний ийм алхам хийж буй нь хоёр чухал зүйлийг илэрхийлж байгаа хэрэг: чамайг хүндэлж байгаагийн илэрхийлэл, мөн өөрийн эрх тэгш байдлыг илтгэж буй хэрэг юм. Тиймээс, тэр хэрвээ болзоог санаачилсан бол түүнд төлөх боломж олгож болно. Эсрэгээрээ, эдгээр эхний үеүдэд, тэр энэ талаар ердөөсөө санаа тавихгүй, ямар ч алхам хийхгүй байгаа бол – ялангуяа тэр өөрийн санаачилсан болзоонууд дээрээ ч ямар нэг төлбөр тооцоо хийх шинжгүй байгаа бол – тэр хэзээ ч тийм алхам хийхгүй гэсэн үг гэдгийг санаарай.

3 сарын дараа хэн нь төлөх ёстой вэ? Сар 3+

Харилцаа цаашид хэрхэн үргэлжлэх нь ихэвчлэн 3 сар орчмын хавьцаа тодорхойлогддог, тэгээд хэн нь төлөх ёстой вэ гэсэн асуулт дээр ирэхэд, төлбөр хийх үүрэг солигдож эхлэх цаг болсон байдаг. Энэ үе шатанд, “хэн нь төлөх ёстой вэ” гэсэн дүрэмд 3:1 гэсэн харьцааг хэрэгжүүлэх хэрэгтэй: таны төлсөн 3 болзоо тутмын нэгд бүсгүй төлнө. Цаашдын харилцааныхаа туршид ч та энэхүү тактикийг ашиглаж болох юм.

Гэвч бүхнийг яг таг ингэх ёстой гээд баталчихсан хорвоод бид амьдардаггүйгээс хойш үүнд анхааруулах зүйл хэд хэд бий: 1: Үүнийг зөвхөн болзох болон хамтдаа зугаалахад л хэрэгжүүлэх боломжтой 2: Энэ нь мөн ерөнхий зөвлөмж төдий болохоос таныг заавал нэг бүрчлэн даган мөрд гэсэн томъёо биш.

Албан ёсны онооны карт хөтлөх шаардлагагүй – энэ нь бүр ч харин эсрэг үр дүнтэй байж болно – яагаад гэвэл харилцаа бол уян хатан байх ёстой юм. Заримдаа та оройн хоолыг дааж бүсгүй уух юмыг даана, заримдаа та өөрийн дураар үрэх үе бий, заримдаа бүсгүйд ч бас – харин 3:1 гэсэн харьцаагаа хэвээр нь хадгалуул сайн. Энэ нь хамгийн тохиромжтой тэнцвэрт харьцаа бөгөөд та хоёрын харилцаанд харилцан үүрэг хариуцлагатай байх мэдрэмжийг бий болгоно.

Энэ үйл явцын хоёр дахь – магадгүй хамгийн тогтворгүй – хэсэг нь та 3:1 циклийг жинхнээр нь хэрэгжүүлж эхлэх тэр үе юм. Мэдээжийн хэрэг, та “хэн нь төлөх ёстой” талаарх энэ дүрмийг оройн хоолны үеэр ч юмуу эсвэл машинаар явж байхдаа гэнэт зарлахгүй л байх, тэгэхээр стратегийн арга хэмжээ шаардлагатай болно. Азаар, хэрэгжүүлэх арга нь тун энгийн: Түрийвчээ гаргахдаа арай удаан хугацаа зарцуулаад, оронд нь бүсгүйд түрийвчээ гаргах боломж бий болгох хэрэгтэй. 3 сарын туршид тэр ямар нэг алхам хийж эхлээгүй байсан бол одоо төлөхөд бэлэн байх болно, тэгэхээр зүгээр л түүнд 4 дэхь болзоо бүрийн үнийг төлөх боломж олго.

Хэрвээ тэр таны дохио сануулганд ямар нэг хариу үйлдэл үзүүлэхгүй бол, арай илүү тодорхой ойлгомжтой болго: тооцооны хуудас хүрч ирсний дараа ариун цэврийн өрөө уруу уучлалт гуйн явах эсвэл энэ “чиний ээлж шүү” гэдгийг эелдгээр инээмсэглэн битүү сануулахад ямар нэг буруу зүйл байхгүй ба шударга юм. Мэдээж энэ тохиолдолд, хэрвээ энэ нь түүнийг бухимдуулах юмуу тэр шууд төлөхөөс татгалзах юм бол та өөрийгөө тэр харилцаанаас татан авч болно.

Тооцоогоо хийе!

Болзоон дээр хэн нь төлөх ёстой вэ гэсэн асуултын хариулт нь тухайн харилцааны төлөв байдал, ирээдүй болон сайн сайхан байдлын тухай ихийг өгүүлдэг. Ямар ч өөрчлөгдөшгүй батлагдчихсан дүрэм гэж байдаггүй тул, залуус та бүхэн дээрх ерөнхий үндсэн зарчмыг ойлгох нь их чухал бөгөөд ингэснээр илүү сайн, бат бөх, харилцан эрх тэгш харилцааг бий болгох ухаалаг, тодорхой зорилготой шийдвэр гаргаж чадна.

мэдээллийг www.hamagmongol.net-ээс

5 Comments

  1. Ranger says:

    Санал нийлэхгүй байна. Анхны болзоонд ямарч үүрэг хариуцлага хүлээхгүйгээр хоёр биендээ таалагдсан л бол сайхан боломжоороо мөнгөө хувааж төлөөд л явах хэрэгтэйшдээ. Гол нь эрэгтэй нь санаачлагатай хөгжилтэй л байвал илүү сонирхолтой байх болно.

  2. Nara says:

    Bi lav tootsooni hagasiig toldog esvel urdnii bolzoond ter tolson bol bi zaaval daraagiin uda bi toldog…erchuudeer bainga toluulne gedeg bol ooriigoo er hvnees sul doroi baga orlogtoi biye daasan emegtei bish gej haruulj bgaa hereg yum…

  3. Hereg algaa says:

    Îäîîãèéí èõýíõè á¿ñã¿é÷¿¿ë ìààíü òºëáºðèéí ÷àäâàð ñàéæèðñàí øäýý. Òýõýýð òºëáºð õýðõýí õèéæ áàéãààãààñ íü áîëçñîí á¿ñã¿éíõýý õàíäëàãûã ìýäýæ áîëíî. Áàöààíóóä ìýäýýæ äààëãàíà. Ýã÷ íàð ìýäýýæ äààíà. Õàðèí ÷àìä õýí íü èë¿¿ õýðýãòýé âý? Íàäàà ëàâ ýõíýð ìààíü õýðýãòýé.

  4. guy mgl says:

    ene blogiig emegteichuded uguh zuvluguun deer tavih heregtei yum baina. tedend l sain oilguulah heregtei

  5. hair tarigch says:

    aimar demjij baina yr n hosuud buh l zuil deeer 50% 50% baih ystoishdee

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.