-СҮҮЛИЙН ҮЕД ТЕЛЕВИЗЭЭР ХҮНИЙ НАЙМААТАЙ ХОЛБООТОЙ ЯНЗ БҮРИЙН КИНО ГАРЧ БАЙГАА НЬ ГЭМТ ХЭРЭГТНҮҮДЭД “ГАРЫН АВЛАГА” БОЛЖ БАЙНА-
“Миний охин хичээлээ тараад хурдан ирээрэй. Гадуур осолтой хүмүүс их байна шүү” гэж ээж нь охиндоо захина. “Яана аа ямар орой болчихсон юм бэ.
Яаж гэртээ харина аа. Таксины жолоочид хүртэл итгэх итгэл алга” “Миний охин алга болчихлоо. Та нар олоод өгөөч дээ”, “Энэ ямар дажгүй охин бэ, Овоо хэдэн төгрөг болчих юм биш үү” эдгээр үгнүүдийн цаана нулимс, айдас, харуусал, бас мөнгө багтаж байна. Сүүлийн үед охид бүсгүйчүүдэд нэг үгээр хэлэхэд эмэгтэйчүүдэд амьд явах баталгаа алга болжээ. Мөнгөнд шунахайрсан хүмүүсийн балгаар сураг нь ч сонсогддоггүй байсан “хүн худалдаалах наймаа” гээч зүйл хүч түрэн орж ирж олон охид золиос болж байна. Инээмсэглэлээрээ ертөнцийг чимдэг бүсгүйчүүд минь айдаст автан гадуур чөлөөтэй явж чадахгүй байна. Эмэгтэй хүнийг бэлгийн дарангуйлал дор худалдаалдаг хэрэг сүүлийн үед газар авах болжээ.Бид өөрийн хүсэлтээр биеэ үнэлдэг янхандалтыг яриагүй байна. Эд бараа мэт худалдаалагдаж байгаа охид бүсгүйчүүдээ хамгаалах цаг хэдийнэ болжээ. Өнөөдөр манай улсын хэдэн эмэгтэй хулгайлагдан хил дамнуулан худалдаалагдаж, бэлгийн мөлжлөгт өртсөнийг тодорхойлон гаргах тоон үзүүлэлт үнэндээ алга. Учир нь энэхүү бизнес нь далд мөртлөө их зохион байгуулалттай явагддагтай холбоотой юм. Хүний наймааны тухай хоёр ангит кино гарсныг та бүхэн санаж байгаа байх. Аймшгийн киноноос аймшигтай, эмгэнэлтэй тэрхүү кино бодит амьдрал дээр тэр дундаа та бидний дунд, “булангийн цаана” байгаа айдас болсныг анхаарах цаг болжээ. Охиноо алдсан хэсэг ээжүүд эрэл сурал болж, хэвлэл мэдээллийн хэрэгслэлд хандаж байсныг санаж байгаа байх. Тухайн үед тэднийг “биеэ үнэлэгч байжээ” гээд л хэргийг хуу дарсан. Мөн “хэргийн золиос болсон хүн манай улсад лав байхгүй” гэж зарим нэг эрх мэдэлтнүүд таамаглал дэвшүүлсхийж байлаа. Харин нөгөө хэсэг нь хүний зовлонгоор жаргал хийж өөрийгөө сурталчлахын тулд багагүй шуугиан тарьж “хүний наймаа” гэдэг үг хэн дуртайгийнх нь амнаас гарах болсон. Гэтэл үнэн хэрэг дээрээ хичнээн ярьсан ч харин ч хүн худалдаалах гэмт хэргийг хөхүүлэн дэмжиж, золиос бологчид өдрөөс өдөрт нэмэгдэх боллоо. Нэгэн бодит жишээ дуръя. Өнгөрсөн долоо хоногт нэгэн эмэгтэйг гудамжинд явж байхад нь хэсэг хүмүүс хүч хэрэглэн автомашиндаа суулган авч явсан байна. Тэд түүнд ямар нь үл мэдэгдэх тариагаар тарьж хоёр хоног “нуусан” аж. Хөөрхий бүсгүй тариулсан байсан учир юу болсон талаар төдийлөн сайн мэдэхгүй байгаа юм. Түүнийг дээрх гэмт этгээдүүд чармай нүцгэн гудамжинд хаяж, азаар утастайгаа үлдсэн охин гэрийнхэнрүүгээ холбоо барьжээ. Ар гэрийнхэн нь энэ тухай цагдаагийн байгууллагад хандсан боловч “ нотлох баримт байхгүй” гэсэн шалтгаанаар хэргийг шалгахаас татгалзсан сурагтай. Гэмт халдлагад өртсөн, дээрээс нь тариа тариулж, ухаангүй байсан эмэгтэй яаж нотлох баримт гаргаж ирэх юм бэ. Энэ мэт байдлаас болж хэдэн эмэгтэй золиос болсон ч өнөөдрийг хүртэл дуугүй байж, сэтгэл дотроо шаналан байгааг тааварлашгүй юм. Дээрээс нь хуулийн цоорхой гээч зүйл гэмт этгээдүүдийг өөгшүүлэн, “ажиллах нөхцөл”-ийг нь жинхэнэ утгаар нь бүрдүүлж өгч байна. Хүн наймаалах хэргийн золиос болоод арай гэж амьд гарч ирсэн эмэгтэй шүүх байгууллагад хандахад худалдан авсан хүн болон худалдсан этгээд хохирогч гэсэн гурван тал гурвуулаа байж гэмээнэ ял онооно гээд заагаад өгчихсөн байдаг аж. Сохор хуулиа гэж. Түүний зэрэгцээ эмэгтэй хүн өөрийнхөө нэр төрийг эрхэмлэн хайрлах, айж эмээх, ичих гэсэн шалтгаануудын улмаас тэр бүр хууль хяналтын байгууллагад хандаад байж чаддаггүй. Хандсан ч мэдээж нотлох баримт байхгүй гэсэн шалтгаанаар эсвэл энэ хүн чинь “янхан” байсан байна гээд зарлачихаар сэтгэлдээ үхчихсэн хөөрхий эмэгтэйчүүд хэрхэн амьдрах билээ дээ. Өнөөдөр манай улсын хүн амын 51 хувь нь эмэгтэйчүүд. Тэдний дийлэнх нь охид бүсгүйчүүд. Амьдрахын эрхээр янз бүрийн л ажил хийж байгаа нь ойлгомжтой. Ялангуяа хичээлийнхээ хажуугаар ажилладаг оюутан охид бүсгүйчүүдийн хувьд хэн нэгнээс айж эмээн гэрлүүгээ харина гэдэг хамгийн “том” даваа болоод байна. Хууль нь үйлчилдэггүй бас дээрээс нь хэн нэгний эрх ашигт нийцсэн хууль гаргадаг болохоор найдах зүйл үнэндээ байхгүй. Өнөөх амьдрах, эрх ашгаа хамгаалуулах асуудал тэртээ хол цуурай төдий л сонсогдоно.
Сүүлийн үед телевизээр хүний наймаатай холбоотой янз бүрийн кино гарах болж. Энэ нь гэмт хэрэгтнүүдэд заавар зөвлөгөө өгч байгаа “гарын авлага” болж байна. Тиймээс хязгаар, цензур гээч зүйл шаардлагатай байна. Айх аюулгүй амар тайван амьдрах эрхийг нь эмэгтэйчүүдэд өгөөч. Дэлхий дээр жил бүр нэг сая гаруй охид бүсгүйчүүд болон хүүхдүүд хүн худалдаалах гэмт хэргийн золиос болдог бол зөвхөн АНУ-д зуун тавин мянгаас хоёр зуун мянган хүүхэд эмэгтэйчүүд энэ хэргийн хохирогч болдог гэсэн судалгаа байдаг аж. Энэхүү далд бизнесийг хөхүүлэн дэмжиж байгаа нэг явдал нь хэвлэл мэдээллийн хэрэгслэлээр явж байгаа зар. “Гадаадад өндөр цалинтай ажилд зуучилна. Хүүхэд асрагчаар авна” гэх мэт үгийн цаана гэмт хэрэгтнүүд олзныхоо хүнийг хайж байгаа гэдгийг ухаарах хэрэгтэй болжээ. Хүн худалдаалах гэмт халдлагад өртөж байгаа хүмүүсийг хоёр ангилж болно. Нэгдүгээрт элдэв зарт хууртаж байгаа гэнэн, итгэмтгий бас нэг талаар боловсрол нэмгэн хүмүүс. Нөгөө хэсэг нь гэнэт халдлагад өртөж байгаа бүлэг. Таны охин, эгч, дүү, бүр цаашлаад та хүртэл дээрх аймшигт мөлжлөгийн золиос болохгүй гэх баталгаа үнэндээ алга. Нийслэлийн хувьд 24 цагийн хөдөлгөөнт эргүүлийн цагдаа ажиллаж, одоо л нэг айх аюулгүй амар жимэр амьдрах нөхцөл бүрдлээ гэж олон хүн бодож байсан ч тэд хулгай, дээрэм хийсэн этгээдүүд болон согтуу жолооч нартай л тэмцэж байгаагаас бус “жинхэнэ” гэмт хэрэгтнүүдтэй тэмцэж чадахгүй л байна. Хүн худалдаалах наймаа гэгч нь өөрөө сүлжээ бий болгосон байдаг. Учир нь олзолж байгаа нэг хэсэг, бичиг баримт болон бусад асуудлыг шийдвэрлэж байгаа нөгөө хэсэг байгаа бол түүний цаана бас худалдаалагчид ч байна. Золиосны хүмүүсийг Азийн орон тэр дундаа Хятад, Солонгос, Макао, Арабын орнууд руу гаргаж байна. Сэтгүүлч миний бие саунд массажистаар ажилд авна гэсэн зарын дагуу утас цохилоо. Учир нь саун гээч зүйл нь дээрх сүлжээний нэг хэсэг нь болдог. Олон хүнтэй холбогдож, очиж уулзахаар болов. Сансарт байрлах Солонгос эзэнтэй газрын менежер Туяа гэгч хүүхэнтэй уулзах боллоо. 24 орчим насны цэвэрхэн хүүхэн байсан юм. Би ч асууж тодруулахыг хүссэн бүхнээ л асуулаа. “Хөдөөнөөс ирсэн оюутан. Надад өндөр цалинтай ажил хэрэгтэй байна. Хамгийн гол нь гадагшаа гарахыг хүсч байна. Гэхдээ надад мөнгө болон бичиг баримт байхгүй” гэхэд тэрээр “Чамд би олон зүйл зааж өгөх болно. Мөнгө их олно шүү. Чиний гадаад төрх яг тохирох юм байна. Бичиг баримтын хувьд асуудал байхгүй. Гадаад руу гаргаж болно. Чамаас л бүх зүйл шалтгаална. Чи хэзээ гарахыг хүснэ тэр үед ч болно. Надтай хамт амьдар, би чиний бүх зүйлийг чинь даана. Харин чамд өөр найз охин байгаа юу?” гэж асууж байлаа. Тэднийх Макао руу болон бусад азийн орнууд руу зуулчилдаг гэнэ. Энэ мэт байдлаар охид бүсгүйчүүд гэмт хэргийн золиос болдог бололтой. Хүн худалдаалах гэмт хэргийн золиос бологчдыг хил давуулахаас гадна монголд тийм сүлжээ байдаг аж. Бага насны охид бүр хөвгүүд ч мөлжүүлнэ. Энэ талаар бид ажиллаж байгаа бөгөөд дараа дараагийн дугаарт та бүхэнд хүргэх болно. Хамгийн гол нь өнөөдөр амар амгалан амьдрах нөхцлийг л бүрдүүлж өгөөч гэж эрхэм төрийн түшээдээс хүсч байна. Хүний дарамтан дор, бэлгийн мөлжлөгийн золиос болж, энэлэн шаналж, доромжлогдож байгаа эмэгтэйчүүдийг аварч, дээрх хэргийн золиос болох хүмүүсийг хамгаалж, чөлөөтэй алхаж, ертөнцийг инээмсэглэлээрээ чимэх боломжийг нь нээж өгөөч. Эмэгтэйчүүдэд айж эмээлгүй амьдрах баталгаа өгөөч.
Өглөө орой сонин
4 Comments
zailuul emegtei hun gj hetsuu yum daa huurhii ter hunii shaaruudiig harin alaad hayh yum san
ta tegeed ter humuusee tsagdaad barij ugsnuu????????? ter Tuyagaa
Сайн байна уу. Эрхэм блогчидоо. Та бүхний өдөр тутам харж байдаг зүйлийг л энд сийрүүлэх гэж оролдлоо. МОНГОЛ ОХИД минь ямар хямдхан болоо вэ… ХАРУУСАЛ, ЭМГЭНЭЛ, СҮЙРЭЛ… !!!! Хаа нэгтээ пиво уусан шиг л сууж байлаа. Өмнөх ширээнд минь 2 гадаад залуу сууж байв. Төд удалгүй 2 МОНГОЛ ОХИН нэмэгдэн суув. ХАМГИЙН ГАЙХАЛТАЙ НЬ хоорондоо юу ч ярихгүй юм. ЗАЙЛУУЛ ХЭЛ МЭДДЭГГҮЙ 2 МОНГОЛ ОХИН байж. Удалгүй үнсэлцэж эхлэв. ЗО ЗО дэлхийн хаана ч гэсэн СЕКС ОЙЛГОЛЦОЛ байж л байдаг. Гэхдээ арай ч дээ л гэж бодож байлаа. Ингэхэд ер нь юу нь болохоо байхаараа ингэдэг байнаа. Ер нь МОНГОЛД ирж ажиллаж байгаа ГАДНЫХАН ихэнх нь ЗАЙЛУУЛ НУТАГТАА ГОЛОГДСОН хүмүүс л байгаа шүү дээ. Тийм л сүрхий юм бол манайхаас илүү хөгжилтэй ӨӨРИЙНХӨӨ ЭХ НУТАГТ АМЬДРАХ НЬ ЯАСАН ЮМ БОЛОО. МОНГОЛ залуус солонгосд ажил хийдэг шиг л. Хамгийн гол нь миний уур хүрээд байгаа зүйл гэвэл МОНГОЛ НУТАГТ МААНЬ ХАРИЙНХАН ЮУ Ч ХАМААГҮЙ ХИЙЖ БАЙГААД Л ДУРГҮЙ ХҮРЧ БАЙНА. Хүний наймааны хохирогчид болох эсэх нь та нараас өөрсдөөс минь шалтгаална шүү За за ингээд өндөрлий. Нэгэн ҮНЭН бас ХАТУУ үгээр бяцхан нийтлэлээ өндөрлий дөө
Ýíý õ¿í õóäàëäààëàõ ñ¿ëæýýã èëð¿¿ëýõýä òèéì ÷ õýö¿¿ áèø þì áèø ¿¿? Òàãíóóëûíõàí ýíý ñýòã¿¿ë÷ øèã Äåððèêòýýýä ¿çýõýä ¿ç¿¿ðýýñ íü àòãààä àâàõ þì øèã ñàíàãä÷èõëàà.Ãýõäýý ¿¿íèé öààä íóóö íî¸íòîíãóóä òºðèéí ºíäºð àëáà ýðõýëäýã àëáàí òóøààëòàíãóóä áàéäàã ó÷èð öàãäàà òàãíóóëûíõàí õàëóóí ìºðººð íü îðëîî ãýõýä öààä òîëãîéëîã÷èä íü ðåêýò õèéãýýä áàéäàã áàéõ ë äàà. Ïàñïîðò áè÷èã áàðèìòûã íü äîð íü ãàðãàíà ãýõèéã áîäîõîä íýëýýä òîì ààëçíû òîðîí ñ¿ëæýý áàéãààã õàðóóëæ áàéíà. Îäîî ¿åä õ¿í ìºíãºíººñ õî¸ð í¿äýý óõààä ºãºõºä ÷ áýëýí áîëñîí çýâ¿¿í öàã ó÷èð þóí õ¿í õ¿íèéã õàéðëàæ ºðâäºõ ãýäýã …..