Ээж эхнэр хоёр чинь таарахгүй бол яах вэ?

ea3736-002.jpgЭэж эхнэр хоёр чинь таарахгүй байгаа бол эхнэрийнхээ талд ор, эсвэл сал. Надад үзүүлж байсан нэг эрэгтэйн яриагаар жишээ татъя. “Залуучууд хөгшчүүдтэй таарахдаа муу гэдгийг би мэддэг байсан. Гэхдээ тэр нь миний гэрт болох юм чинээ бодоогүй явсан. Ээж эхнэр хоёр чинь таарахгүй байгаа бол эхнэрийнхээ талд ор, эсвэл сал.

Надад үзүүлж байсан нэг эрэгтэйн яриагаар жишээ татъя. “Залуучууд хөгшчүүдтэй таарахдаа муу гэдгийг би мэддэг байсан. Гэхдээ тэр нь миний гэрт болох юм чинээ бодоогүй явсан. Ээж маань намайг эхнэр авбал эхний жилдээ, тусдаа гарах хүртэл чинь авгайд чинь туслана гэж ярьдаг байлаа. Үнэхээр ч эхнэр авсны дараа ээж туслаж эхэлсэн.

Бүх юм сайхан болж байгаа юм шиг л санагдаж байлаа. Гэхдээ зөвхөн надад тэгэж санагдаж байсан гэвэл илүү оновчтой болох байх. Ээж маань гол төлөв заавар, зөвлөгөө өгөх байдлаар “туслах” болж, эхнэр маань гэр орны хамаг хар бор ажлыг нугалдаг болчихлоо. Эхнэр маань тэр үед амралттай байсан бол болохоор бүгдийг амжуулаад л байдаг байсан. Дашрамд хэлэхэд эхнэр маань гэр орны ажлыг нэг их түүртэйлгүйгээр хийдгээрээ ээжээс ялгаатай байсан юм. Тэгээд эхнэр маань ч юм хэлэхгүй, би юм анзаарахгүй яваад л байлаа.

Тэгэж байтал эхнэрийн амралт нь дуусч ажилдаа орлоо. Хэсэг хугацааны дараа эхнэрийгээ үе үе огцом уурладаг болчихсон байхыг анзаараад их гайхлаа. Учир нь суухаасаа өмнө би нэлээд урт хугацаанд араас нь гүйж байх үед удаа уурлах нь бүү хэл муухай үг хэлж байхыг нь сонсож байгаагүй юм. Би ээжийн гаргаж байгаа шударга бус байдлыг анзаарч байсан ч эхнэртээ тэвчихийг зөвлөдөг байсан. Харин одоо бол ийм байдлыг тэвчих боломжгүй байсан гэдгийг нь сайн ойлгож байна. Учир нь ээж дуугаа өндөрсгөлгүй хэлсэн ч гэсэн тэр өөлсөн, заасан үг нь эхнэрийн маань хувьд, дотоод ухамсрын түвшинд нь доромжилсон, даапаалсан аястай сонсогддог байсан гэдгийг нь би одоо ойлгож байгаа.

Үүнээс гадна гэр орны ажлаас бусад салбарт ч гэлээ ээж маань миний эхнэрийн гүйцэтгэх ёстой зүйлсийг хийж, эхнэрийг маань шахах гэдэг болсон. Жишээлэхэд, манайд зочид ирэхэд ээж тэдэнтэй яриа дэлгэж, тухлан суугаад харин эхнэр маань хоол цай бэлдэх гэж галыни өрөөнд зогсдог болж таарсан. Кино үзэхээр явах болохоор эхнэр, ээж хоёр намайг сугадаж явах боловч өөдөөс хүн ирэхээр ээж биш харин эхнэр маань гараа тавьдаг байсан. Тэгээд би ээждээ сугдуулчихаад явж байдаг байлаа. Харин одоо бол би ээжид маань эхнэр бид хоёртой хамт кино үзэх ямар ч шаардлага байгаагүй гэдгийг сайн ойлгож байна. Яахав үнэхээр явах болсон бол би сугадуулаад явах ямар ч шаардлагагүй байсан л байхгүй юу. Хүүхдүүд маань том болсон хойно л би энэ бүхнийг ойлгож авлаа. Мэдээж тэр бүхэн тун ч эвгүй, доромжлол байсан байж таараа, эхнэрийн маань хувьд.

Тэр үед л эхнэрийнхээ талд орж байдаггүй гэж одоо боддог юм. Тэгвэл бидний харьцаанд ядаж л элдэв хэрүүл бага байх байсан биз. Гэтэл би гэдэг хүн тухайн үедээ тэр хоёрыгоо эвлэрүүлэх гэж оролддог байсан. Ээжид болохоор таны зөв гээд, эхнэр болохоор чиний зөв юм чинь тэсч бай гээд. Ээжид болохоор эхнэрээс хамаагүй амттай хоол хийдэг гээд, эхнэрт болохоор хоол чинь ээжийнхээс хамаагүй амттай гээд л …Гэхдээ ний нуугүй хэлэх юм бол эхнэрийн хийсэн хоол надад илүү таалагддаг байсан ч би ээжийгээ гомдоомооргүй байсан юм. Ингэж хоёр нүүр гарган удах боломжгүй, эрт оройгүй баригдах л байсан.

Тэгээд нэг орой хоол хийх болов. Би котлетний мах бөөрөнхийлж, эхнэр шарахаар боллоо. Тэгсэн чинь ээж гэнэт “Алив, би котлет шарсан нь дээр байх. Чи чинь намайг котлет илүү сайн шардаг гэж хэлсэн ш дээ” гээд хэлчихдэг байгаа. Үүний дараа юу болсныг ярьмааргүй байна. Ямар ч байсан тэр орой котлетоо би ганцаараа шарсан юм даг.

Ингээд нэг жил ээжтэй хамт амьдарсны дараа би байсхийгээд л хөдөлдөг даралт ихсэх өвчтэй болсон юм. Харин аз болж жилийн дараа би байр авч эхнэр бид хоёр тусдаа амьдрахаар болсон юм. Тусдаа амьдрахгүй л юм бол эхнэр авах ч хэрэггүй байж гэж одоо бодогддог юм.

Одоо бол ээжтэй хамт өнгөрүүлсэн тэр нэг жил ёстой там шиг санагддаг. Хэрэв ахиад жаахан л удсан бол эхнэр бид хоёр нэг нэгэндээ хэчнээн хайртай байгаа нь хамаагүй салах байсан биз.

Одоо хүү маань авгай авсан. Авснаас нь хойш бид нэг ч өдөр хамт байгаагүй юм”.

Дахиад давтаж хэлэхэд: Ээж эхнэр хоёр чинь таарахгүй байгаа бол эхнэрийнхээ талд ор, эсвэл сал.

М.Е.Литвакийн “Эр бэлгийн эсийн зарчим” номноос.

www.103.mn

15 Comments

  1. baby says:

    хадмууд нэг л зэвүүн шуу. наанаа миний охин гэж байгаа ч цаанаа л зэвүүн. манай хадмууд хүүгээ бурхан гээд бодцон хүмүүс байдаг. би байгаагаараа л байдаг. хадам гэж бөндгөдөг ч үгүй, муухай ч харьцдаггүй. харин надад хачин муу. хүүгий нь бол би дээд зэргээр халамжилдаг. хамт амьдардаггүй ч оюутан дүү н манайд байдаг. тэр гэж ховны хутгуур байдаг юм. амраад явсан үед н сайхан гэж яаанаа. заримдаа эцэг эхгүй өнчин хүнтэй суусан бол амар байхдаа гэж боддог.

  2. nara says:

    хол байх хамгийн сайн арга юм байна

  3. Zulaa says:

    хадамтайгаа амидрах хэтсүү. ямар ч сайн хумуус байсан гадний хунийг хулээж авахдаа таарууу, бас айлд очсон хун ч уунтугч байдаг юм билээ. гэхдээ л эри ни хадам бол хадам шуу. эхний хэдэн жил ю ч мэдэгдэхгүй дээ. хамгхийн сайн арга бол хол байх.

  4. oogii says:

    Minii bodloor hadamtai taarahgui bgaa asuudal nuhruus l ih shaltgaalna.Er nuhur uuruu shudarga iim tiim geed eejdee ch ehnertee ch uneniig heleed bval zohitsuulahad amar. harin manai erchuud booronhiilood ali alind ni tal aldahgui gej yavsaar etsestee salaltad hurdeg dee. Ene bol minii turshlaga

  5. busgui says:

    hi bi ch bas ailiin ber bolson gehdee manai hadmyyd nadad aimar sain minii ohin minii ohin ynt ynt geed l doloochih geed bdagiishde daanch nohor jaahan tiimerhvv tiimerhvv gedeg ni yragsh myytai tegeed salchihsan.harun ahuad odoo ymar hadam taarah ni estoi deed tenger l medeh bhda he he

  6. byamba says:

    yor ni hadamiin taliin humuumtei ih bodoltoi haritsah heregtei yum bilee zugeer bdagaaraa bgal bwal hel amand ortono humuus buruu oilgool aygui oontogch yum bilee……..minii bodloor ih l daruuhan maygiin duugai hun taiwan namblag hunii durd jaahan togloh heregtei l de……………..minii eej law tegj beriig zowoohgui manai ber egch bol shal utgagui zantai turemgii ajilgui shunaltai tiim b euud bdag sh de…….eejidmin shan zan gargadaggui ……….tiim t1 beruudtei bol shan handahaar buur dawraad tolgoi deer garna sh nde.

  7. er hun says:

    Bi ehnertei. Ehner min eejtei hereldeed nadad ali neg tald ni oroh shaardlaga tavisan l da.Uhaantai bogood nohortei hairtai hun tiim shaardlaga tavihgui l baih gej bodoh um.
    Tegeheer ni bi ehnertee ENE AMIDRALD EH HUN 1 L ZAYANA,EHNER BOL HED CH ZAYAJ BOLNO SHU GEJ HELSEN UM DAG.
    Er ni horvood hun bolgoj odii zeregtei buh umaa zoriulan baij osgoson eejiigee hen neg aashtai emegtein dor tavina gej hezee ch baihgui shu
    Erchuud ingej l boddog um da. Hezee 1 tsagt ta nar ch gesen hadam eej bolno.Ter uedee bas l yadargaa gai bolno gedgee dandaa sanaj yavtsgaa.

  8. odi says:

    odoo ued bair avahsaar btal hugshirchih blguide,,,bi lav huuhedteige gertee l bdag.hadam maani ir gee l bdiin,7 honogiin hagasd n gertee hagasd n hadmiind…manai ohidiin neg aldaa n yu yugui nuhriinduu ochood suuchdag,yamarch hadam eej tiim yumand durgui bdag.er n tusdaa gartlaa gertee l bsan n deerdee,..bas hadamtaigaa taarku shaltgaaniig eregtei hun uuruu gargadag.yum bolvuu gui u eejdee ochij mataal.ehnertee irj hovlool.tegee l bie biedee durgui bolchdog bhgui u,

  9. WOLF says:

    Ter ch tim shv bairtai bolchol abgai absan deershd.manai neg and yaag nad zoblongi chen tuultsan gar baiga hetsu ym shg bnalee

  10. Sunday Glamour says:

    End eh hvni buru bhgvi.hamgin gol burutan usan teneg ni eregtei hvn! Yagachgvi yuch vgvi etseg ehin gar harj baij yun awgai xvxen awah durtai ym! Teged eejige ch zowodog ailin erh tanhi chamdl itgesen ter ohinig zowodog.Gol ni chi ooro tim tamin amidrald jiwj bga chin ter! Hoxi chn gej heli erchvde! Oligtoixn sergelen tolgoitoi bsn bol aytaixan bair orn sutstai bolox bsn ym!

  11. Gogo says:

    Ene ch neg boduushtai zuil medeej eejteigee ehnerteigee hamt amidarna gedeg bol hetsuu dee bi law henii hene tald orohoo medehee baichdii n eej hed hatuuhan ug helehed l bas ewguitene dee yor tusdaa bair ooriin gesen ed horongtei baij baij l huntei suuh tuhai bodoh heregtei ym shu

  12. hi says:

    pooh yasan olon ber vee hehehe

  13. nandia says:

    ene vg yg vnenee olchihojee.bi hadamtaigaa hamt amidardag.nadad ih daramttai bdag.mash ih stress aguuldag bolchihdog yum bilee.nuhur sain bdagch hadamtai hamt amidarch bgagas hoish setgel dunduur ve ve buhimdah ni ih bson dandaa hadamaas bilj m muriij asuudal vvsch setgeleer unaj nuhurtei hairtai bolowch salah bodolch tolgoid orch irdeg.yamarch vnen vg wedee gej

  14. guest says:

    Bi bas ailiin ehner bolood hadamuudtaigaa hamt amidrah bolson. Ter tsagaas ehlen hadam eejtei bainga l am muriidag bailaa. Namaig yuu ch hiisen dandaa l goochilj uglej yanshdag baisan. Odoo bodhod boon daramt. bur bodhoos durgui hurchiine.Er ni hadamuudtai hamt amidrah shig tamiin amidral baihgui. Ter ued nohor mani minii tald bainga orj eejteigee namaig omooron bas l am muriidag baisan uneneesee ch yum uu ugui ch yum uu buu med. Bi unheer tevchij chadaagui ee. Ter bolgoniig hayaad eh nutagtaa irsen. odoo bid salsan baih oo. Ter yamarch surag baihgui. Haayaa gants 2 mail bichne. Bi lav ahin huntei suuval hezee ch hadamuudtaigaa hamt amidrahgui. Hashirsan. ta nar ch bas bitgii hamt amidraarai!

  15. ;klj;l says:

    manai hadam bas neg iimerhuu. Gehdee nuhur maani eejiinhee tald orood namaig chi duugai bol gedeg yum da. Tegeel gereer neg heruul… shal durgui hurmeer

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.