“Намайг гарга. Би хурандаатай чинь явалддаг хүүхэн байна”

57440912.jpgИчээсэй. Ийнхүү орилж чарлаж байгаа эмэгтэйг Эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах баярын орой Хан-Уул дүүргийн эрүүлжүүлэх байрнаас харж болох байсан. Эмэгтэй хүн эрүүлжүүлэх байранд орно гэдэг хамгийн ичгүүртэй. “Та нар хэн юм бэ. Би танай тэр даргын чинь нууц амраг нь байна. Та нар намайг ингэснийхээ төлөө маргааш толгойгүй болно доо” хэмээн орилж бахирсан эмэгтэйчүүд цөөнгүй байсан гэнэ. Эрүүлжүүлэхэд орсон эмэгтэй бүхэн л цагдаагийн дарга нарын нууц амраг, ах дүү, найз нь болчихдог юм байх. Үүгээр бол цагдаагийн том дарга нар хэдэн нууц амрагтай юм бол.

Эмэгтэйчүүдийн баярын өдөр эрүүгийн нөхцөл байдал эрс хүндэрч, гэмт хэргийн гаралт хоёр дахин нэмэгдсэн тухай цагдаагийнхан толгой сэгсрэн ярьж байна. Төрсөн эгч нь дүүгээ архи өг хэмээн агсам тавьж хутга барин дайрсан, муухай харлаа хэмээн үйлчлүүлэгч залууг зодсон, баярлах мөнгөө олохоор насанд хүрээгүй охиныг зодож дээрэмдсэн гээд эмэгтэйчүүдийн хэрэг ар араасаа хөвөрсөөр. Архи уусан үедээ би үхлээ хэмээн Баянгол дүүргийн Богд-Арын байрны гурван давхраас үсэрсэн ч явдал гарчээ. Өнөөдөр баяр болоод маргааш амьдрал зогсох гэж байгаа мэт сэтгэдэг бүсгүйчүүд баярын өдөр амиа хорлохыг ч завдсан нь цөөнгүй байсан аж. Нөхрөө баярлуулсангүй гээд хүчтэй нойрсуулдаг эм их хэмжээгээр уусан ч байх шиг. Танхайн гэмт хэрэг энэ өдрүүдэд их байжээ. Хэрэг үйлдэгсдийн ихэнх нь эмэгтэйчүүд. Хамгийн сонирхолтой бөгөөд жигшмээр нь гэмт хэрэг үйлдсэн эмэгтэйчүүд бүх насныхан байх юм. Охидоос эмээ хүртэлх насныхан гэсэн үг. Арай залуухан нь найз залуугаа шар айрагны шилээр зохиж танхайрсан бол дунд насныхан хоорондоо муудаж, нүүрэндээ хумсны сорвитой үлджээ. Харин ахимагхан нас тогтсон бүсгүйчүүд нийтийн тээврийн жолоочийг “Ээжийн чанасан цай” дууг чанга тавьсангүй хэмээн жолоо барьж байхад нь үснээс нь зулгаасан байх жишээтэй. Эндээс харахад архи савнаасаа бүгдийг дийлж даруу төлөв монгол бүсгүйчүүдийг нас харгалзахгүй дийлж эхэлжээ. Урьд жилийн энэ өдөр 19 эмэгтэй эрүүлжүүлэгдэн, гэмт хэрэгт холбогдсон эмэгтэй хүний тоо 29 байсан гэнэлээ. Гэтэл энэ тоо өнөө жил шууд хоёр түүнээс ч илүү давжээ. Анх уулзахдаа ялдамхан байсан бүсгүй архи уухаараа арслан барс мэт авирладаг юм билээ гэх аргаа барсан эрчүүд ч цөөнгүй байсан сурагтай. Эрүүлжүүлэхэд хоносон бүсгүйчүүд өглөө нь сэрээд өнөөх ааш нь бас хэвээрээ ажилгүй болгоно хэмээн авирласаар гардаг аж. Энэ эмэгтэйчүүдийг тэр байранд авчраагүй бол ямар гэмт хэргийн хохирогч болох байснаа ухаардаггүй гэнэ. Монгол эмэгтэй хүн даруу, дуугүй, ноомой байх ёсгүй хэмээн бодож дэлхийн улс орны бүсгүйчүүдтэй алхаа нийлүүлэх гэж байгаа бол ийнхүү авирласан бүсгүйчүүд эндүүрчээ. Ингэж алхвал үхэр тэргээр туулай гүйцэхийн үлгэр болох биз. “Эмс охид нь бузартвал энэ улс мөхөхийн шинж” хэмээн нэгэн мэргэн хүн хэлсэн байдаг.

мээдээллийг www.goomongol.mn авав

9 Comments

  1. bi says:

    би л лав эмэгтэричүүдийн баяраар найз залуугаасаа юу ч авсангүй. тэглээ гээд гомдох юум алга. бас л мартчихсан юм байлгүй.гэхдээ миний хайр сэтгэлдээ надад энэ хорвоогийн бүхнийг бэлэглэхэд бэлэн байгаа

  2. heh says:

    арин ахимагхан нас тогтсон бүсгүйчүүд нийтийн тээврийн жолоочийг “Ээжийн чанасан цай” дууг чанга тавьсангүй хэмээн жолоо барьж байхад нь үснээс нь зулгаасан байх жишээтэй.

    хахаха савж уналаа

  3. lons says:

    BELEG AVAAGUI GEED AMIA HORLODOG AIN AMIDRAL BELEG SELT MUNGUN DEER TOGTDOG AIN
    MONGOL HUUHNUUDIIN UHAMSARAA GEJ OIHOO BOLILOO

  4. cool says:

    vhej bcal taarsan hognuud iim emegtei hvn baisnaas baigaagvin deer tiim biz dee zaluusaa

  5. cool says:

    hog shaarnuud

  6. Java says:

    Ha ha saixan bayarlasan bna shyy. Uyraa ch heg gargaj deee. Unshaad oi gytchixlaa. Ene odor ni yg ni arxi yyx bish bodol sanaagaaa cholootei ilerxiilj u xiij chadax ve gedgee eryyl yxaanaar yzyyldeg odor baimaar. Odoo ydaxgyi erchyydiin bayar geed tsereg tsagdaagaas exleed saltaandaa boovtoi bolgon ni yyj ogno doo. Ug ni mordos zyysen xymyysiin tsol axix, tyyxiin xyydsandaa amjilt bolgonoo temdeglen yldeex odor bailtai. Bayar gexeer arxi yyxiin ner bish l umsan. Ee xoorxii gej….

  7. bolor says:

    Uuj bolno gexdee ariach dee… busgui xunii namba, yldamxan aash, ex xunii zoolon dolgoon aash ni xashaa alga bolchoo vee? xuuxnuud ee… ta nar chini emertei xun, busgui xun, ex xumuus bish biluu…

  8. Ñåêñýý ãýæ... says:

    Аргагүй л чингисийн удмын хүүхнүүд байна даа наадуул чинь

  9. super says:

    nohroo bayarluulsangui geed amia horlodog gar ineedtei hun bna uu ugui yu

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.