Cover girls

cover.jpgХальт харахад хотын охид хүүхнүүд бүгд л ковер гёлз шиг болжээ. Нэг талаараа хотын өнгө үзэмж ч гэмээр.
Сайхан харагдах гэж хичээж мэрийдэг зан угаас эмэгтэй хүний генд байдаг байх л даа. Би ч бас тэдний нэг жирийн монгол бүсгүй.
Нийслэл хотод загварын курс дамжаа тийм их болчихсон юм уу, эсвэл монголчууд тийм аймар загварын хувцасаар гоёх дуртай болчихоод баахан мэдэх мэдэхгүй моделууд гаргаад ирэв үү. Үүнийг дагаад од болох дур сонирхолтой хэсэг бүлэг охидууд борооны дараах мөөг шиг л гарч байна. Охид олноороо загвар энэ тэр өмсдөг, фото мото хүүхэлдэй болох гэж хүчтэй яаран тэмүүлж байгаа нь араасаа эдийн засгийн өндөр ач холбогдол дагуулаад байна уу. Үгүй л баймаар юм. Ийм жаахан зах зээлтэй бизнест сүрэг сүргээрээ хүчээ үзэх гээд вибратор шиг чичрээд дайраад байгаа нь цаанаа өөр л зорилготой байж таарна. Би хаа нэгтэйгээс сонсож байсан юм байна. Эрэгтэй хүн эд баялагаар баян, эмэгтэй хүн гоо сайхнаар баян байхад л бүх юм болдог гэж. (Та үүнтэй санал нийлэх ч байсан нийлэхгүй ч байсан одоо өнгөрсөн). Эмэгтэй хүн гоо сайхнаараа эд баялагийг цуглуулдаг гэсэн битүү санааг л энэ охидууд хэрэгжүүлэх гээд яараад байх шиг. Биеэ сайхан арчилж, бөөн мөнгөөр тордож байгаад сайхан төрсөн төрөөгүй хамаагүй замбармаагүйтэж зарлагаа хэд дахин олдог гэнэ. Өнөөдөр мөнгө улаан нүд хар болсон цаг. Тэглээ гээд мөнгө даллаж байгаа аятай дэндүү замбараагүй хувцаслаж (өгзөгөө дөнгөж л хаасан юм уу гэмээр юбка, тас хар үс намируулан шидсэн) наснаасаа эрт хөгширсөн охидыг хараад өмнөөс нь ичих ч хэцүү, инээх ч хэцүү юм. Зарим нь бол албаар, ажил мэрэгжлийн онцлогоос тэгж хувцаслана л даа. Харин зүгээр л том болж боловсорсон бүсгүй шиг харагдах гэж мухар сохроор дагалдан баясч явдаг арван хэдтэй охидууд больмоор юм. Нас залуу, цус шингэн охид будсан будаагүй, тайчсан тайчаагүй сайхан харагддаг биз дээ. Олон улсын цахим ертөнцөд монгол охидуудын зөвхөн арьсаараа хучсан зураг, видеонууд нээлттэй. Тийм бизнес нь төсвийнх нь чухал хэсгийг бүрдүүлж байдаг өндөр хөгжсөн Makao, Thailand гээд азийн орнууд олон байнаа. Тэдгээр улс ямар нэгэн баялаг байхгүй зовлонгоор л тэгж байгаа гэж би боддог. Харин эх орны минь Гуа маралын удамт охид бүсгүйчүүдэд юу дутсан гэж тэр билээ. Эсвэл Тайландчууд шиг (Ladyboy) генийхээ санг хятадуудаар оролдуулчихсан юм болов уу. Бүгдээрээ буруу замаар будаа тэгээгүй юм аа гэхэд монгол охидын дийлэнх олонхи нь image төрөх, body language (биеийн хэлэмж), биеэ авч яваа байдлаас нь харахад money girl шиг санагддаг. Санагддаг гэх нь арай зөөлдсөн байна. Шууд харагддаг гэвэл болно. Эцэст нь хэлэхэд монголын охидын энэ байдал нь сүүлийн үеийн сенсаци мэдээ болоод байгаа хүн наймаалдаг лут том фанатуудыг нааш нь даллаж, шүлсийг нь гойжуулж байгаа ч юм билүү. Эцэг эхчүүд, эгч, ах, эмээ, өвөө нар охиддоо анхаарах цаг болсон гэдгийг мэдэж байгаа хэрнээ хаанаас эхлэхээ мэдэхгүй өдий хүрч байна. Би ч бас тэдний нэг эгч. Дүүгээ яагаад үсээ овоолгож самнаад, богино жинсэн банзал өмсөөд байгааг өөрөө ч ойлгохгүй байна. Хэлээд үглээд ч нэмэр алга. Тэр дөнгөж 1994 оных.

Та миний адил зовлонтой бас л тулсан байгаа. Үгүй юм аа гэхэд хаширсан хүнийг дагаад хашир гэж зөвлөмөөр байна. “Толгойг нь угаадаг” вакцин байвал болох байх.

Эмэгтэй хүний нандин сайхан чанар хаачиваа. Эрхэлж байгаа хоолойны өнгө суулгуулсан жүжигчин охидыг л хэлэхгээгүй юм бол жинхэнэ монгол бүсгүй ховор болж дээ. Жинхэнэ ганц хувь өөрийнхөөрөө байж тархи толгойгоо ажиллуулж нүгэл багатайхан шиг үхцгээх юм сан даа. Охид минь
Эргээд харахад цөмөөрөө харамсах зүйлгүйгээр
Эрин зуундаа бахадалтайгаар хөл тавъяа
Ингэж хэрвээ амьдарч чадвал
Ирээдүй хойч үедээ өргүй …
Эх орноо хайрлаж чадвал энэ дэлхийгээ бид энхрийлж чаднаа

Ирээдүй өчигдрөөс эхэлсээээн.

мэдээллийг www.mail.mn-ээс

14 Comments

  1. яг зөв says:

    санал нэг бн. хувцас нүүр ам гэж явхаар толгойдоо ядаж хэрэгтэй зөвөлгөөгөө хийгээд байвал, өнөөдөр авсан хувцаснаас н л дээр байхдаа

  2. XoXo says:

    xарин тиймээ… Саак саак xувцасласан оxидууд ч дүүрэн бнашоо… Зарим ни бүр өөрсдийгөө гд бодчиxсон бдаг юм шиг бналээшөө…

  3. oguulruun says:

    bichsen busguid;

    Mongolia WILL or NEVER to be thai/china/macao…etc

    Bi ch, chi ch adilhan duu shigee negen odor 15tai yavsan bizee. gevch chinii 15tai baih uyed odoonii niigem bus, oorchlolt ihtei ondoo niigem baisan baih l daa. yaaya gehev dee niigem bolgond monh orshdog neg temporary phase baina shoo dee. duu nariin maani uye ert ehlej baigaa bolovch bid nariin uye arai oroi baisan baih taltai shoo dee. duugee bitgii horiglooroi, vaktsinjuulalt n baihgui yum gene leeshoo. uhaant egchiin geni duud n orshij bui tsagt udahgu uchriig oilgoh bailgui dee. harin busad ene comment unshij bui asuudliin honduur sedev bolson busguichuudde unshij bui bol; oorsdiigoo chimegleed goyood saihan yav l daa. ta nar heneesee dutuu yavahav. yum uz, har, meder, chadah buhnee uz l dee. ayandaa ta buhnii mine uhaan sanaa ongorooson amidraltaigaa niileed gadaad torh ruugaa adil bizee. sonssonoos uz, uzsenees meder, harin medreed neg yum bodogdvol bodloo tevreed uldeerei. goocholyo gej bichsengu. gehdee mongoliin saihan emsee muulj chadsangui. and yes ireedui ochigdor ehelsiim bn. cheers!

    P.S. zohiogchtoi sedveer hariltsahad neelttei bolno.

  4. sakjak says:

    suuliin ue ohiduudiin tolgoin bogsnoosoo muu ajildg bolson shuu dee

  5. hehe says:

    ee chaavaas. ih l mundag yum bichij dee hoorhii.

  6. b.b says:

    unen shu. ohid ih muuhai huvtsasladag bolson, bolson boloogui heterhii gangan heentser yavah ehreggui shu dee, ohin gedeg chin nasaaraa goeson uhaalag daruuhan baival bolno shu dee, tegeed l goe haragdana. gehdee bugd tiim bolchoogui bailgui dee gej naidaj baina. uhaalag, bolovsroltoi, ihemseg, chadvarlag emegteichuud udur ireh tusam l nemegdej baina

  7. иргэн says:

    эмэгтэй хїн їзэсгэлэнтэй байх ёстой ч арай монгол хїїхнїїд утгагїй болсон. биеэ їнэлдэг янхан байсан байгаа эмэгтэйчїїдийг ирээдїйн эхнэр эх гэж зєвхєн монголд л хэлж байна. Удахгїй хэдхэн жилийн дараа монгол хїїїхэн эхнэр болгох хїнгїй болно.єнєєдєр л болж байвал боллоо гэх, мєнгє олж гоёх донтой, энгэр хормой сул эмэгтэйчїїдийг яах вэ? хятад хїїхнїїд чихээ ч цоолоогїй амьдралын баталгаа байхгїй гээд л зїтгээд байхад монголчууд ор гэргїй, унтах оргїй гэрлэнэ хїїхдээ гаргана. эцэг эхийн тэтгэвэрээр амьдрах гээгїй л байх даа.

  8. Mongolxvv says:

    Ene mash unen, emzeg sedev hundsun baina, Mongold anh irsen gadnii neg hun shuud l mongol huuhnuudiin huvtsaslaltiig ajiglaad l shuud yanhan shig huvtsaslasan baina gej helheer bolson. Money girl uud duuren baina, hot pants duuren baina mongold. Bolovsrol muugiih l yum daa. Ene met yavdaltai tulgarahgui baihsan. Uneheer sanaa zovj buhimdahgui baih hetsuu baina. Bitgii tegj darvaitlaa budaj, yanhan shig huvtsaslaachee ohiduud mini ee.

  9. mike says:

    JAAXAN DARUULGA XEREGTEI GEJ BODOJ BA. BIDNII YED ETSEG EX MAANI SURAN BYSEER SAIN OROOLGODOG BAISIIN. MONGOLIIN BYS ETSEG EX, AX EGCH NARUUD YARJ BGAID TER GUNXAAD DEVEED BGA XUVTSASNAAS OOR YUM TOLGOID OROXOO BAISAN OXIDUUDIIG NEG ODOR YAS MAXAND NI SHINGETEL AMIDRALIIN GASHUUNIIG SAITAR OILGUULAAD OGOX YUMSAN. XYNII ERX GEJ TENEGTEXEER NI AM RUU ALGADAX XEREGTEI.

  10. baas says:

    zuv zuv

  11. Java says:

    Яг загатнасан газар маажина гэгч болсон байна. Даанч наадхыг чинь уншаад ойлгохоосоо илүү уурлах, “Миний ямар байх нь энэнд ямар хамаа байна. Өөрөө ийм болж чадаагүй дээ атаархаж байна” хэлэх хүн нь олон болов уу даа. Ядаж байхад тархи шигээ хоосон бие үзүүлэх гэсэн хүн олон ш дэээ

  12. hehe mann says:

    yYYAAAAG UNEEEN SNIND bICHEE NAAD SANAAAGAA

  13. HE HE says:

    saihan helsen bna ene bichsen busguig bi l lav bishirj hundelj bna..,

  14. Guy says:

    Gangan heentser baih ni biye zuv avch yavah neg helber gej bi bodoj bna. Uunees busadtai ni deerhitei sanal neg bna. Ohiduudaa!!! ta nar mini zuvuur yavj chadna shuu dee

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.