ГАЙХАМШИГТАЙ ЭХНЭР

Гоо үзэсгэлэнт дагина эхнэртэй байхыг хүсэж мөрөөдөггүй эр хүн гэж хаа байх билээ. Тэдний зарим хэсгийнх нь энэ хүсэл нь мөрөөдөл чигээрээ дуусдаг бол зарим нь ажил хэрэг болгосноор хүсэл мөрөөдлөө биелүүлдэг байна.

Энэ ертөнц дээр нэгэн жирийн гэр бүл амьдардаг байв. Эхнэрийг нь Болороо, нөхрийг нь Дугараа гэнэ. Эхнэр нь хоолоо бэлдэх зуураа нөхрийгөө гэр орны ажилд тусалдаггүй, мөнгө бага олдог гээд л үглэх ажээ. Ингэж үглэх нь нөхрийнх нь уурыг хүргэх боловч хариуд нь дуугарсангүй дотроо түүнийг буруутгаж -өөрөө нэг олигтой юм шиг бас хүнд заах санаатай. Анх гэрлэхэд ямар байлаа. Хөөхөн, тэгээд бас эелдэг хүүхэн байсан сан даа. Одоо хар, ямар өөр хүн болсныг хэмээн бодно. Нэгэн удаа түүнийг үглээ эхнэр нь хог асга гэснээр Дугараа телевизороосоо дуртай дургүй холдож хогоо асгахаар гадагшаа гарлаа. Буцаж орохынхоо өмнө хаалган дээр зогтусан Бурханд өөрийн эрхгүй хандаж: “Бурхан минь! Миний амьдралд ямар ч утга алга. Би бүхэл бүтэн амьдралаа ийм үглээ, царай муутай эхнэртэй өнгөрүүлэх гэж үү дээ? Энэ бол ёстой амьдрал биш там байна даа” гэв. Гэтэл гэнэт бурхан түүнд намууханаар хариу хэлэхийг сонсов:

– Хүү минь ээ. Би чамд гоо үзэсгэлэнт дагиныг эхнэр болгон өгч тусалж чадахсан. Даан ч хөршүүд чинь гэнэтийн өөрчлөлтийг хараад гайхаж балмагдана бизээ. Иймд би чиний эхнэрт дагины гоо үзэсгэлэн, сэтгэл санааг бага багаар суулгаж өгье. Харин чи нэг юмыг сайн санаж яваарай. Чи дагинатай амьдрахыг хүсч байгаа бол түүнд таарч тохирох хэмжээнд харьцах ёстой шүү.

– Их баярлалаа. Бурхан минь. Дагины төлөө бол ямар ч эр хүн өөрийгөө өөрчилнө шүү дээ. Харин та манай эхнэрийг хэзээ өөрчилж эхлэх вэ?

– Яг одоо би бага зэрэг өөрчлөе. Цаашдаа минут бүрд л сайжруулах болно.

Ингээд тэр гэртээ орж ирээд сонингоо шүүрээд телевизорын өмнө суув. Гэсэн ч сонин унших, телевизор үзэх сонирхол алга. Ядаж жаахан ч гэсэн өөрчлөгдсөн болов үү гэж эхнэрээ харах хүсэл төрөв. Тэсэлгүй босч гал тогооны өрөө үрүү шагааж эхнэрээ анхааралтай ширтлээ. Эхнэр буруу хараад аяга саваа угаах ажээ. Тэрээр гэнэт араас нь хүн ширтэхийг мэдрээд эргэж харлаа. Дугар эхнэрээ ширтэх зуураа “ерөөсөө өөрчлөгдсөн юм алга” гэж бодлоо. Харин эхнэр нь нөхрийнхөө анхаарлыг яагаад татах болсноо ойлгоогүй ч үсээ яаран засаж, нүүрэндээ пудр түрхээд асуулаа:

– Чи яагаад гэнэт хүнийг ширтээд унав?

Дугар сандарсандаа хэлэх үгээ олж яадахдаа:

– Аяга тавга угаахад чинь туслах уу? гэв.

– Туслах уу гэнээ гэж гайхсан эхнэр нь аяархан асууснаа халтар хормогчоо яаран тайлах зуураа би бараг угаагаад дуусчихлаа гэлээ.

-Хараач, шууд нүдний өмнө өөрчлөгдөж сайжирдаг байна шүү гэж нөхөр нь дотроо бодоод шууд л угаах савыг шүүрч аваад зүлгэж гарав.

Дараагийн өдөр нь ажлаа дуусгаад гэр үрүүгээ яарлаа. өглээ эхнэрээ хэрхэн дагина болж хувирч байхыг харахыг тэсгэлгүй хүснэ. Гэнэт тэрээр –Хэрэв эхнэр маань ихээр өөрчлөгдсөн байвал яанаа? Би өөрөө хэв хэвээрээ байдаг. Ядаж нэг цэцэг ч гэсэн худалдаж авъя даа гэж бодлоо.

Хаалга нээгдэхэд Дугар сандарч догдолж байлаа. Түүний өмнө жилийн өмнө өрөөнийнх нь авч өгсийг палажийг өмсөж, үсээ нямбай янзалсан эхнэр нь зогсож байв. Цэцгээ эв хавгүйхэн сарвайхдаа эхнэрээсээ нүдээ салгаж үл чадна. Болороо цэцгээ авахдаа баярласандаа сормуусаа буулган бага зэрэг дуу алдаад түүндээ ичингүйрснээр нүүр нь бага зэрэг улаав. “Ямар сайхан дагины сормуус вэ? Ямар ер бусын дотоод гадаад гоо сайхан бэ” гэж Дугар бахархан харж байлаа. Тэрээр бүрэн зассан ширээ, гоёмсог аяга таваг, асаалттай лаа, амтат хоол унд ширээн дээр байхыг хараад өөрийн эрхгүй дуу алдав. Түүнийг ширээнд суух үед нь Болороо ч сууснаа гэнэт сандран босч:

-өө харлаа. Би телевизор чамд асааж өгөхөө мартсан байна. Харин шинэхэн сонин энэ байна гэлээ.

– Надад телевизор үзэж, сонин унших хүсэл алга байнаа. Дандаа л адилхан юм гарч байдаг юм. Харин тэрнийхээ оронд чи минь надаа маргаашийн амралтын өдрийг яаж өнгөрөөмөөр байгаагаа хэл дээ гэж үнэн сэтгэлээсээ асуув.

– Харин чи? гэж Болороо хариу дуугарав.

– Би театрт маргаашийн үзвэрийн 2 билет юмыг яаж мэдэх вэ гээд авчихсан. Хэрэв чи хүсвэл үдээш өмнө театр явах аятайхан хувцас чамд худалдаж авъя. Чамд гэж хэлэхдээ Дугар арай л дагина чамдаа гэж ам алдах шахлаа. Эдгээр үгийг хэлэх зуур түүний өмнө сайхан инээмсэглэсэн, хацар нь аз жаргалтай туяарч, нүд нь гэрэлтсэн үнэхээр дагина сууж байгааг мэдэрлээ. “Бурхан минь! Ямар сайхан дагина вэ? Хэрэв өдөр бүр ингээд гоё болоод байвал түүн шиг гоё дагинад би тохирч чадах болов уу?” гэж Дугар бодох зуур түүнд нэгэн санаа төрлөө. “Харин амжих л хэрэгтэй. Дагиныг хажууд байгаа дээр нь амжих л хэрэгтэй. Түүнээс миний хүүхдийг гаргаад өгөөч гэж гуйя. Хүүхэд нь маань ийм гоё дагина бид хоёрын дундаас төрөх болно”

– Юуны тухай бодол болов? Догдолж байгааг чинь нүүрнээс чинь харж байна шүү гэж Болороо асуув.

Гэтэл Дугар яаж хэлэхээ мэдэхгүй байлаа. Дагинаас хүүхэд гаргаад өгөөч гэж шууд хэлж болох уу? Тэгж болох эсэхийг Бурханаас гуйгаагүй шүү дээ. Тэгээд түгдчин:

– Юу гэж хэлэхээ мэдэхгүй байна. Гоо үзэсгэлэнт дагина чамаасаа хүүхэд гаргаж өгөөч гэж гуйх гэсэн юм.

Болороо нөхөр үрүүгээ дөхөж ирлээ. Хайраар гэрэлтсэн нүднээс нь аз жаргалын нулимс хацрыг нь даган урсана. Дугарын мөрөн дээр гараа тавиад халуун амьсгалаар төөнөлөө.

… Ямар сайхан шөнө байлаа? өнөөдөр сайхан өглөө вэ? Дагинатай амьдрана гэдэг ямар сайхан хувь тавилан бэ гэж Дугар хоёр дахь ачаа гадагшаа салхилуулахаар хувцаслангаа бодно.

www.miniih.com/mini/index.php?p=109 – с

11 Comments

  1. selenge says:

    сайхан угууллэг бна.Ханилсан хоёр биэ биэнээ халамжилж хайрлахад наад санаа чини маш чухал юм бна шуу. Эрчүүд маани их уншаасай. Тэгүэл гал тогоонд зогсох бусгуйчуул бугд дагинас, дагинатай сууснаа мэдрэнэ дээ. Бидний дагина гэж хараад харистүал дагина.Шулам гэж хараад харистүал бас шулам шуу дээ. Хун бухэн сайн муугийн 2 тал болохоор эрчүүд та нар маани ч гэсэн стагаан мори унасан улгэрийн ханхуу эшүл хуруун чинээ биэтэй туу хэрийн сахалтай улгэрт гардаг уүгүжүүр муухай старайтай унэн муу санаатай баатар шуу дээ. кккк. сайхан угууллэг бна, таалагдлаа

  2. behee says:

    hun hundee itgrh itgel, hairiigaa urgelj uur untsguus ni deer bolgoj harah heregtei yum baina hehe…

  3. Anonymous says:

    Orosiin negen romantic site-nd baisan oguulliig mongolchlood tavchihaj dee. Tegeed hun yu gek shuud ongotshon bodoh vee dee…

  4. cffof says:

    yufbmzybesn ‾

  5. DIMA says:

    Vneheer goy yum bna

  6. milano says:

    2 hun bie biedee halamj anhaaral tavij hamtdaa amidraliig zohiohiin chuhaliig haruulsan goi oguulel baina. negent ger bul l bolson bol bi chi gelgui 2 bie iim l baih yostoi baihdaa..

  7. er hun says:

    emegtei hun l baga unshaasai. odoo bur ene zun euro 2008 uzej bolku bolohnee

  8. soko says:

    Yostoi unshihad iluudehgui saihan oguulel bna.Uneheer ih bayrlalaa.Ta nartaa ajiliin ondor amjilt husey!

  9. otgoo says:

    vnher hvnd biy biynee gsn setgel bwal ygad im bj blhgvi gj 60gan gj amlaj awch suuchihad suusan hoinoo zarts met awirlah ni er hvni gutam shig.

  10. Name says:

    Хүүхнүүдийн тархи угаалт байна даа

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.