Хүн ам цөөтэй манайх шиг нь байтугай олон зуун саяар тоологдох иргэнтэй улс орнууд хүртэл урилгагүй зочдод найр тавьдаггүй. Гэтэл манай улсын хаалгыг хэн дуртай нь онголзуулж, орж гарч байна. Монгол, Хятад улсын иргэд хоорондоо 30 хоногийн хугацаагаар визгүй зорчих эрхтэй. Энэ журмын дагуу зочилж буй өмнөд хөршийн иргэд хөнжил гудсаа үүрч, хоол хүнсээ чирээд ирж байна. Хөнжил гудсаар яах нь вэ.
Тэд бүгдээрээ Монголын сайхан орноор хөндлөн гулд аялаж, хэц дэрлэж хээр хонох гээгүй нь тодорхой. Тэгээд ч манай улсад ирдэг тоотой хэдэн жуулчдын дунд хятад иргэд бараг байдаггүй. Манайд ирж буй хятадууд мөнгөө өсгөж, хууль бусаар ажиллахаас бус аялж жуулчлах нь үгүй.
Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуульд Монгол Улсын нутаг дэвсгэрт хувийн хэргээр удаан хугацаагаар болон байнга оршин суугч, цагаач гадаадын иргэдийн тоо Монгол Улсын харьяат хүн амын нэг хувь байж болно гэжээ. Албан ёсны зөвшөөрөлтэй гадаадын иргэдийн тоог авч үзвэл сүржигнээд байх юмгүй мэт. Үнэндээ тийм биш. Цагаач, байнга оршин суугч, удаан хугацаагаар оршин суугчтайгаа нийлээд бидний дунд гадаадын 25 мянгаас илүүгүй хүн байж болно. Гэтэл удаан хугацаагаар оршин сууж байгаа хүн хэд байгааг хэн ч мэдэхгүй. Багцаалсан тойм тоо хэлэхээс, яг таг тоо гаргах боломжгүй. Өргөн уудам нутгийн маань талаар нэг тарсан харийнхныг байтугай, өөрийн хүн амынхаа тоог бодитоор гаргаж чаддаггүй.
Үүнээс гадна дээрх 25 мянган хүний 0.33 хувь нь нэг улсын иргэн байхыг зөвшөөрдөг. Уг нь хууль ийм ч Монголд байгаа иргэдийн 90 хувь нь хятад, үлдсэн нь орос, солонгос, вьетнамчууд. Хөнжлөө үүрч, нийвий бариад вагон вагоноороо наашаа цувж байгаа хятадуудыг Замын-Үүд дээр шалгахад визийн, паспортын зөрчилтэй ганц хоёрхон хүн таарч байгаа аж. Тэднийг буцаагаад бусдыг нь хил нэвтрүүлэхээс өөр аргагүй. Харваас барилга дээр ажиллахаар бүх бэлтгэлээ хангасан хар ажилчид. Тэглээ гээд 30 хоногийн хугацаанд визгүй зорчих журмын дагуу орж ирж байгаа болохоор буцаах ямар ч шалтгаангүй тул яаж ч чадалгүй нэвтрүүлж байгаагаа хил хамгаалагчид ярьж байна. Тэд 30 хоногтоо буцахгүй нь тодорхой. Хаваржин, зунжин монгол залуусын хоолыг булааж, барилга нэртэй оршуулгын газар босгож, охид чангааж байгаад намар оройхон буцна. Гэхдээ бүгд биш. Толгой нь эргэсэн эмэгтэй олдвол нөхөр нь гэсэн нэр зүүгээд үлдчихнэ.
Монголд зөвшөөрөлтэй ажиллаж байгаа гадаадын иргэдийн 17353 буюу 93.8 хувь нь эрэгтэй, 1151 буюу 6.2 хувь нь эмэгтэй байна. Харин зөвшөөрөлгүй, ажил хийхээр ирж байгаа гадаадынхан бүгд эрчүүд. Харийн эрчүүд Монгол руу цувж, харин зөрүүлээд бид залуусаа хүний нутаг руу үднэ. Өнгөрсөн жил гэхэд БНСУ руу 12 мянган залуугаа илгээхээр бүртгүүлсэн. Тэдний олонх нь эрэгтэй. Эхнээсээ эхнэр хүүхэд, найз охидоо орхиж явсаар одоо бараг бүгд зорьсон газартаа оччихсон. Бүртгүүлж чадвал тэнгэрийн од шүүрсэн мэт догдолж, эрүүл мэндээрээ тэнцсэндээ баярлаж, аз таарлаа хэмээн олзуурхна. Энэ нь тэдний хувьд өнөөдөр аз ч Монголын хувьд эз.
Эрүүл мэнд, ажлын чадвар, солонгос хэлний мэдлэг гээд олон шалгуураар залуусаа шигшиж, шилж аль сайныг нь харьд илгээсээр ард нь эх орон, эмэгтэйчүүд нь эзгүйрч үлдэв. Харьд одсон эрчүүдийн маань орон зайг эзлэхээр хятад эрчүүд Монгол руу цувсаар. Гэхдээ шигшигдэж явсан залуусын маань оронд ажлын чадваргүй, мэргэжил, боловсролгүй, арьс өнгөний элдэв өвчтэй, харанхуй бүдүүлгүүд нь эх оронд маань ирж тухлахыг яана.
Төрөө төвшин байлгаж, түмнээ ядуурлаас аварна хэмээн ард түмэнд ам өчиг өгдөг алтан амтай түшээд сонгуулиар “Та бүхэн намайг сонговол төчнөөн хүнийг гадаадад явуулна. Тэр хэрээр та нарын амьдрал сайжирна” хэмээн амладаг моод газар авлаа. УИХ-ын 2004 оны сонгуулиар ингэж амлаагүй нэр дэвшигч нүдний гэм байсан даа. Хэлсэндээ хүрч, тойргийнхоо сонгогчдыг хүний нутагт боол болгож явуулсан нь бас олон.
Харьд одсон залуус хүний нутагт хүнд хүчир ажилд нухлагдаж, биегүй болоод ирэхийг, ар гэр нь ханхайж хоцрохыг, эх орон нь харийнхнаар дүүрчихсэн байхыг тэр алтан амтнууд мэдэхийн дээдээр мэдэж байгаа. Тэгсэн хэрнээ л “Та нарыг боолын хөдөлмөр эрхлүүлнэ” гэж хэлж зүрхэлсэн л юм. Төр түшилцэх гээд байгаа хүмүүс тийм зүйл амлаж, улс үндэстнийхээ аюулгүй байдлыг алдагдуулахад гар бие оролцсон. Ажлын байр бий болгож, ядуурлыг бууруулж чадахгүй болохоороо тийм арчаагүй зүйл амласан нь гашуун үнэн.
20 монгол ажилчинтай аж ахуйн нэгж, байгууллагад гадаадын нэг л иргэн ажиллахыг зөвшөөрдөг. Засгийн газрын энэ оны хоёрдугаар сарын 27-ны 75 дугаар тогтоолоор гадаадаас авах ажиллах хүч, мэргэжилтний тоог тогтоожээ. Үүгээр бол 50 хүртэлх сая төгрөгийн дүрмийн сантай, 100 хүртэл ажилчинтай барилга угсралтын компани гадаадын 25 ажилчин авч ажиллуулах эрхтэй. Хамгийн дээд тал нь 50 хүнийг ажиллуулахыг зөвшөөрсөн байна. Гэхдээ энэ нь 501-ээс дээш сая төгрөгийн дүрмийн сантай, 501-ээс дээш тооны ажилчинтай компанид хамаатай.
Барилгын компаниуд энэхүү тогтоосон тоог баримталдаггүй. Бүх ажилчин нь хятад байх нь жирийн үзэгдэл. Өнгөрсөн жил гэхэд Гадаадын иргэн, харьяатын асуудал эрхлэх алба, цагдаа, тагнуулын байгууллагатай хамтран барилга дээрээс нэг удаад зуу, зуугаар нь гадаадын хууль бус ажилчдыг илрүүлж, албадан гаргаж байв. Өнгөрсөн гуравхан сарын хугацаанд гэхэд визийн хугацаа дууссан хэрнээ буцахаас зайлсхийсэн Хятадын 1837, Вьетнамын 23, ОХУ-ын тав, БНСУ-ын 11, Киргыз, Украйны нийт 1890 хүнийг албадан буцаажээ. Барилга, газар шорооны ажил зогссон хөхөө өвлийн хүйтнээр ийм олон хууль бусчууд илрэв. Гэхдээ илэрч, баригдсан нь л энэ болохоос тэднийг нуун далдалдаг монголчуудын халхавч дор хэд нь үлдэж, хүүхнүүдийн өвөрт хэд нь нуугдаа бол.
8 Comments
зайлуулаад монгол залуучуудаа ажилин байртай болгоэөө улс эх орний удирдагчдааа!!!!!!
bi bur china gexeer tsus xoorood usdeed darchixmaar bdag yum.sarmis unertuulsen,xurgan bietei,xojool shig yumnuud chinadaa gudamjind amirval taarna.sejgiin china nar ustaj alga boloosoi.
монголчууд маани яриад л суугаад бх юм даа хийж бга зуйл гж бхгуй..
эрээнд яг тийм тоглоом зондоо байдаг шуу хэхэ би нэг одор авч байлгаа хийж байсан чин манай эээж орж ирээд хэхэ би xаxа хахакэкэкэк болгндоо
ene chinagiin golognvvd mongol orniig mini zalgihnee.estoi nowshiin yom .mongoldoo b.san bol muu hogiin hujaa nariig alahgvi yu.getel ene uls tor ni ch gesen vmhii amtai nowshiin sanaa muutai hujaa nariig nutag deeree alhuulaad.uls to ni yom bodoochee ingej ywsaar china mongoliin irlizeer mongol nutag mini dvvrlee.
shooter yag unen zuv heljee. undesniihe tuluu mataas baitugai yu yu ch hiisen yadii.Mongoliin bie saitai tolgoi saitai zaluus ni gadaadad ajillaj surch bn. haramsaltai ingehed 2saya 500000 huntei tgd oiroltsoogoor lav saya shaham ni gadad ajillaj surch bgaa bhaa. tgd tal ni mongoldoo saya ub d tuvlurdug tgd uldsen hedheen hun huduu oron nutagt tgd busad ni gadaadiin irged uu aimshigaa
Ene tomchuul ni yu hiigeed suugaad bdag humuus vee?
Teheer odoo visa niih n mungiig awaad 30 hononguut n zailuulaad bwal te? Ene tagnuuliihan haaguur amraad yawaad bnaa! Neeree tagnuuliin bguullagad medeelel ugdug utasniih n dugaar ch yumuu WEB-iig n tawichaach!!!! Nadaas awhuulaad mataasnii garuud tsaana chini zunduul bna shde! Tegeed her sain medeelel ugsnuus n shaltgaalaad heden tsaas ugchdug bol te? Za uguhgui ch bsan boliishde! Undesniihee ayulgui bdliin talaar nad shig sanaa zowinoh zaluus bishgui l bgaa shde! Tegsen chini Nuguu dongio garuud n 4 orontoi lawlah shig undur unetei utas ajilluulaad bwal alwaa! tegwel ch odoo yu geh we! Whahhahahaha
uug ni bichsen zarim yum ni vnen gehdee zarim ni bvr arai hudlaa yuma uug ni 30 honogiin vis awj orj irdiin shde ternees visgvi geh bhgvi ee. tegeed 30 honogiin vis eer haraar ajildiin. uug ni tsaanaasaa vis ni ogohgvi zogsooh heregtei hamgiin gol ni heden muu luuwerchid heden tsaas awaad vis iin gargaad ogchdog tegeed l iim asuudal garj bna da.