Охид мөрөөдлийнхөө төлөө биеэ vнэлдэг

200563.jpgДОХ импортлох болсноосоо хойш ч, тэрнээс өмнө ч бид буруутныг амных нь салиа арилаагvй хэдэн балчир охидынхоо дундаас эрж хайж, тэднийг мал байсан бол заазлахсан хэмээн санаашрах олон ханьтай болсон. Гэтэл гэрийн эзэн, өрхийн тэргvvн гэж хэлж болох УИХ-ын хэдэн гишvvн маань өөрсдөө төрvvлсэн охидоо бузарлаж, дараа нь гадаадынханд худалдаж, олсон тэр мөнгөөрөө өөр нэг хэсэг боловсон янхнуудыг тэжээн хувцаслаж байгаа нь хэн бvхний нvдний өмнө ил байгаа.

Өчигдөрхөн эцгийг нь найзаа гээд, охиныг нь “миний хvv” хэмээн гvйж явсан нөхөр УИХ-ын гишvvн болоод ирэхээрээ өнөөх “миний хvv”-гээ чангааж эхэлж байна. Тvvний хувьд Их хурлын гишvvн гэдэг албан тушаал бол эрээ цээрээ алдаж, эцэг vрийн холбоог ч огоорч болох бvрэн эрх гэсэн товъёогоор тархинд нь save-лэгдэж орхисон бололтой.

Бvдvvлэг харанхуй зарим отог омгийнхон насанд хvрч байгаа охидынхоо онгон хальсыг овгийн тэргvvн, хадам эцэг, хотын даргаараа хөндvvлдэг эртний бvдvvлэг ёс заншилтай байдаг тухай бид бишгvй л vзэж дуулсан. Жигшиж зэвvvцсэн. Харин манай тээр дээр дархлагдсан хэдэн “хуц” дээрхийг санагалзсан бичигдээгvй хууль бий болгочихоод байгаа юм биш биз.

Хэдэн жилийн өмнө Орхон аймагт буугаад мордсон Их хурлын хоёр эрхэм гишvvн vдэш нь баахан халамцаж, нас залуу, зvс шингэн хавийн охидыг морь мэт шинжин бие биеэсээ өрсөлдөн аймгийн дарга нарт захиалж байсныг санаж байна. Ийм эрvvл биш vзэгдлvvдийн дунд Та бидний охид өсөн торниж, мөнгийг шvтэх ядуухан философиор хvн болж байгаагийн буруутан нь тэгэхээр дөнгөж дэлбээлж байгаа тэр бяцхан цэцэгнvvд юм гэж vv?

Гоёж гоодох их хvслээр жигvvрлэсэн охин насны томоогvйхэн шуналаасаа болоод тэд маань өвгөн хятад, солонгосчуудын халаасанд орохоор өрсөлдөн гvйх болжээ. Тээр зуугаад жилийн өмнөх манж, гамин, самурайн шунаг ховдог санаархлын талаар огт мэдэхгvй төрж, тэдгээр тvvхэн vйл явдлыг vлгэр домог мэтээр хvлээн авч байгаа өнөөгийн хvvхэд багачуудын тархинд эх орноо гэх сэтгэл, vндэс угсаагаа эрхэмлэх vрийг нь цацаагvй байж бид vтрээг нь цэвэрлэх талаар яриад ч яах юм.

Миний нэг танил Монголын рок, попын гэгдэх томоохон армийн нэгэн, нэртэй хамтлагийн дуучин. Хvмvvс тvvнийг шvтдэг, сонсдог. Зарим нь нэг нь даган дуурайдаг. Харин мань эрийн нэг том нууц бол хэнд ч vзvvлдэггvй тэмдэглэлийн дэвтэр нь. Хэзээ, хаана, хэнд vзvvлэх гэж тэгж байгааг бvv мэд мань эр тэмдэглэлийнхээ дэвтэрт унтсан бvх хvvхнийхээ нэрийг нямбайлан бичиж хадгалсан байхыг нь харсан. Тоо нь лав л 500 дөхөж яваа харагдсан. Заримынх нь нэр, зvсийг ч мартсан гэж өөрөө ярьж байна билээ.

Энэ бvх хийрхэлд ямар утга учир байна вэ? Эрчvvд нь ор, хөнжлийнхөө ажлаар цуглуулга хийн хадгалж, охид нь ямар ч vнээр хамаагvй тэр цуглуулгад багтах гэж хичээх мэт. Харин энэ бvхний ялагчийг өнөөх эмчилж, эдгээж болдоггvй тахлын вирус час улаан тамгаа даран баталгаажуулчихаж байна.

Эцэг нь найз охинтой нь нууцхан уулзаж мөнгөөр тэтгэж, өвөө нь дvv охиных нь онгон хальсыг vнэ хvргэн худалдаж авах болсон энэ цаг vед яавал өлсөхгvй амьдарч болох, яавал мөнгөтэй хvмvvсийг даган харайлгаж болох вэ гэдгийг охид хvнээр заалгалгvй өөрсдөө л сураад авч байна. Тэгэхээр ээж, аавынхаа олж өгч чадахгvй байгаа мөнгийг залуу насных нь төлөө өгч байгаа хөгшин, залуу, гадаадын баячуудад биеэ vнэлснийх нь төлөө тэднийгээ бид “Та нар гэртээ өлсөөд, гадуур нvцгэн гvйгээд л явж байхгvй, хэдхэн төгрөгний төлөө тэр муу хужаагийн өвөрт орлоо” гэж хараан зvхэцгээж байна гэсэн vг.

Зөвтгөх аргагvй ч гэлээ хvний хэрэглэдгийг хэрэглэх, сургалтын төлбөрөө олох, бусдын өмнө дорой ядуу харагдахгvйн төлөө гоёж гоодох зvйлсээ олох гэж нэг vгээр хэлбэл мөрөөдлөө биелvvлэх гэж монгол охид өнөөгийн амьдралтай залгах хамгийн “тvгээмэл” аргыг сонгож байгаа гэдгийг сануулмаар байна. Харин хэдэн охидынхоо тархийг мөнгөөр угааж байгаа парламентын гишvvн тэргvvтэй хоосон сэтгэлтэй эцэг, эхчvvдийн армийг угааж цэвэрлэх цаг болсон гэж бодож байна.

“Өнгөрсөн vеэ гар буугаар буудвал, ирээдvй чамайг их буугаар буудна” гэсэн мэргэн vг социализмын vеийн бараг бvх сурагчдын дурсгалын дэвтэрт бичигдэж vлдсэн байгаа. Тиймээс Та өнөөдөр дурсгалын дэвтрээ нээгээд тэр vгийг тал талаас нь сайн гэгч уншаад vзээрэй. Өнгөрсөн цаг хугацаа өнөөгийн бидэнд зориулан энэ vгийг хэлээд байх шиг санагдсан шvv. хэлvvлэлтгvй мэднэ. Энд тэндхийн амралт, арга хэмжээнvvд дээр очоод ирэхдээ хvн бvр шахам дор дороо ор хөнжлийн онигоотой буцдаг нь худлаа гэж vv?

Мэдээллийг www.nlog.mn – с

9 Comments

  1. star says:

    эхнэр нь,найз охин нь хангалтгуй байдийн байхдаа..бие унэлэгчдийг авхаа л боличих л доо.тэгүүл тэр узэн ядаад олон янзаар хэлээд байгаа янханууд чинь боличийшдээ алга болчно.

  2. neg yum xeliildaa... says:

    Манай нэг танидаг оxиний аав ни нэлээн том xүн, Мөнгө ч сайн олдог… Тэгсэн мөртлөөл оxин ни ние үнэлээд бдаг юм даа. Аав ни мэдвэл …. Бурxан өөрийг ни жооxон оxидийг бузарлаж бснийx ни төлөө шийтгэж бгааг тэр үед л ойлгоx бxдаа xөөрxий…

  3. baldan says:

    Хэний бичсэн нийтлэл гэдгийг нэр усыг нь тавьж бодоггүй юм уу?

  4. sek says:

    mongotei, ulsiin ih hurliin gishuud bugd zaluu ohinii araas shulsee goojuulaad oorsdoo erguulj mongo ogj toogoig ni erguuldegiig medehu yanhan ohiduud ohiduud geed l baidag unendee ted yagaad tiim yum hiij bgag oorsdoosoo asuugaach bayartsogt gishuun gehed l neg zagvar omsdog ohintoi yavdag ed nar bugd sponsprlodog ohiduudtai…archaagui mongoliin teneg erchuud minee bugd ta nariin buruu…

  5. hishnik says:

    enen shig vnen vgtei zviliig yamarch saitaas olj unshihgvi nee

  6. HE HE says:

    tiimee lag bichsen ban ih um boddog tolgoi bna da uulzaj buu halah umsan !!11

  7. Jack says:

    zuv bichjee

  8. Boogii says:

    Uneheer goy bichsen bna.taalagdlaa.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.