Зээ хөө, Пиорлэ Дэппсу нь өнгөрөгч амралтын өдрүүдээр сайхан “цэнгэн хөгжилдөв”. Чухам яав хэмээвээс: найз залуутайгаа нийлэн ТВ Чат нэртэй гэмт хэрэг, дээрэм, хүчингийн үүр уурхай болоод байгаа гэнэн boys, явдалтай girls, учраа мэдэхгүй “пацаанууд”, дуртай духнуудын ээж аавынхаа өгсөн мөнгийг хандивлан байж хайрлан дурладаг, санан хүлээдэг, салахгүй ширтдэг тэр нэгэн зүйл рүү мэссэж “нисгэж”/“савж” үзэв. Үр дүн нь өчигдөрийг хүртэл утас дугараастай. (ёстой дуртай дух, дунд чөмгөөрөө намирдаг гарууд байна лээ)
Эхлээд бид 2 эмэгтэй болов оо. 18 настай л гэнэ, царайлаг л гэнэ, танилцана л гэнэ. Үр дүн нь дурны хонгио болох доорх эрс.
(хүн чанар гаргаж дугааруудыг чинь нууцалсан шүү. Эцсийн бүлэгт миний эрх чөлөө та нарынхаар хязгаарлагдах тул нууцлахаар шийдлээ. Тэрнээс биш дугаартай юутай ийтэй чинь дэлгээд өгье гэж бодсон юм)
Хэрэв та сонирхож байвал энэ хаягнаас ирсэн мэссэжүүдийг татаж аваарай. Гэхдээ энэ бол зөвхөн нэг дугаарт л ирсэн мэссэжүүд. Дахиад өөр дугаарт мөн олон тооны мэссэж ирсэн болно.
Та нарын хэдтэй байх нь надад ямар хамаа, та нарын мөнгөтэй машинтай байх нь надад ямар падлий. Шууд шулуухан унтаж хэвтэх юм уу гээд асуух хүн ч байх юм. Хариу мэссэж “савахгүй” бол нэгж өгөх хүн ч байх юм. Их сэтгэл гаргаж байгаа юм шүү.
Уул нь эр хүн чинь их ноён нуруутай, амьдралыг авч явах хүч тэнхээ, ухаантай хүмүүс байдаг шүү дээ. Гэтэл зугаагаа гаргаж байвал яасан ч яах гэсэн сэтгэлгээтэй залуучууд одоо их болж. Тэдний нэгээхэн хэсэг нь дээрх эрчүүд. Ийм зүйлд цаг зарцуулахаар өөрийгөө хөгжүүлэх зүйлд цаг, мөнгөө зарцуулбал уул нь эргээд өөрт чинь л хэрэгтэй. 30 гараад ухаараад ирэх цагт амаа барихгүйн тулд шүү дээ. Одооны охид/бүсгүйчүүд монгол эрчүүдээ муулдаг л гэнэ, баранд ороход 60% нь охид/бүсгүйчүүд байдаг л гэнэ. Гэхдээ та бүхнийг хүндэлдэг олон олон охид байгаа шүү дээ. Байдал бүүр яадгаа алддагтаа хүрчихээгүй байна.
Дараа нь бид 2 залуу болов оо. 25тай л гэнэ, машинтай л гэнэ, мөнгөтэй л гэнэ. Сүүлийн үед телевиз, радио, сонин хэвлэлээр машинд чихдэг, хулгайлдаг, зардаг, сүрдүүлдэг гэж зогсоо зайгүй нэвтрүүлж, бичиж байхад энэ бүсгүйчүүд/охидууд тоож байгаа юм алга. Дохиж л байх юм, мэссэж бичиж л байх юм. Гэхдээ эрчүүдээ бодвол харьцангуй бага юм даа.
Та бүхэн болгоомжтой байх талаар бодож үзвэл та нарт илүүдэхгүй болов уу. Бусад охидууд/бүсгүйчүүд ч үүнд анхаарах хэрэгтэй. Эмэгтэй хүн хамгийн ариун нандин байдаг шүү дээ. Аав ээжийгээ нэг хардаа. Магадгүй ээж чинь аавтай тань 18-тайдаа танилцсан байх. Одоо тэгтэл насаараа хамтдаа сайхан л амьдарч байгаа биздээ. Нийгэм ондоо болсон гэж хэлэх авч сэтгэл байвал бүх зүйл бүтнэ гэж би итгэдэг.
Бас тэгээд нэг зүйл асуухад мэссэжний найз гэж ер нь юу байдаг юм бэ? Би сайн мэдэхгүй байна л даа. Учир нь би сайн найзууд руугаа хүртэл тоотой бага мэссэж бичдэг, дугаараа олон хүнд өгөөд байдаггүй болохоор тэр. Тэгээд энэ хөөрхөн охидууд чинь өөдөөс мэссэжний найзууд болъёо гээд л бичих юм. Ингэж танилцаад уулзалдсан нэг өдөр эрэгтэй нь утсыг аваад зугатсан тохиолдол зөндөө гарсаан гээд цаана чинь цагдаагийн дүрэмт хувцастай хүн ширтэх дуртай дэлгэцээр чинь яриад байгааг харахгүй хаагуур нь өнгөрдөг юм бэ? Нэг тухтай гэгч нь бодоод үз л дээ.
Мөн эсэргүүцэлээ илэрхийлж мэссэж бичих хүн олон байсныг дурьдахгүй өнгөрч болохгүй. Гэхдээ маш хүчтэй, ширүүнээр илэрхийлж байна лээ. Миний ойрын хүрээлэлд тийм харьцаатай хүн байдаггүй тул хүндхэн тусч байлаа. Эсэргүүцэж байгаа нь зөв боловч илэрхийлэх арга нь буруу байсан шүү та бүхний. Гэхдээ би тэдгээр хүмүүсээр бахархсан. Ялангуяа охидоор нь. (хэдий ширүүн байсан ч)
Эцэст нь хэлэхэд залуучуудаа, та бүхэн хийж бүтээх ёстой хүмүүс шүү дээ. Дэмий зүйл хөөгөөд ямар ч ашиггүй, наалдаж үлдэх юу ч байхгүй. Охид садарчээ, залуус завхарчээ гээд өөрөө адил болох ёстой юу? Тийм залуус байгааг үгүйсгэхгүй ч тэд бол нэг хэсэг л хүмүүс. Бүгд тийм биш. Та өөрөө тэднээс ангид сэтгэж байж найзыгаа, дүүгээ, ахаа, эгчээ тийм замаас гаргах ёстой шүү дээ.
Ингээд бичлэгээ Баабар гуайн хэлсэн үгээр төгсгөе.
“Би залуучуудад хэзээнээс л хэлдэг. Юун түрүүний асуудал бол өөрсдөө хөл дээрээ босч ирэх юм шүү гэж. Тэрнээс биш проблем бол хорвоогоор дүүрэн байна. Монгол улс буруу яваад байна, удирдагчаа буруу сонгочиж, Хятадын колони болох уу, за цаашилбал агаар мандлын озон цоорлоо, дэлхийд дулаарлын аюул нүүрэллээ ч гэдэг юм уу, түмэн проблем байна. Гэхдээ залуу хүний нэгдүгээр асуудал бол чи өөрөө хөл дээрээ л босох. Хөл дээрээ босоогүй байхдаа чи тэр олон асуудлын ядахнаа ганцыг нь ч шийдэж чадахгүй. Баялгийг яаж бүтээх, нийгэмд байраа яаж олохоо л хамгийн түрүүнд бод. Солих оймсгүй байж озон цоорчлоо, яанаа гээд хамаг урьдах ажлаа орхиод гүйгээд байх хэрэггүй. Оймсоо нөхчих, дараа нь санхүүгийн хувьд эцэг эхээсээ хамааралгүй болчих, дараа нь тэднийхээ ачийг нь хариулж тэжээчих чадалтай бол. Ингээд системтэй явсаар байгаад нэг мэдэхэд чи Билл Гэйтс шиг баян болсон хойноо тэр озоноо янзал. Тийш нь мөнгө төгрөг өг, сансарт пуужин нисгэ, тийм үү. Төр засаг болохоо больчихлоо гээд тэрнээс болж сургуулиа хаяж, гутарсандаа болж архи ууж, догдолсондоо болж шүлэг бичээд хэрэггүй. Түүнээс өмнө нийгэм дэхь өөрийн байраа олох нь чиний тэргүүн зорилт шүү. Би ийм л юм хэлдэг, тэрийгээ л хэлье.” Б.Баабар 2006.09.9
deppsu.blogspot.com – с
9 Comments
ахахах инээдтэй байнаа энэ хумуус юн чат бэ нуур нуурээ хараад танилцаач угуй бол уурийгуу хугжуулээч яасан ч баян юм
Үнэхээр бичих гэж үзжээ. Гэхдээ бичсэн зүйлээс нь харах юм бол Аль нэг эзэнт улсын ордны ажилтан шиг ёс бус үг хэрэглэдэггүй лут гар болтой (эргэн тойрных нь бас тийм лаг гарууд гээд байгаа), А бас ЭРЭГТЭЙ ХҮН биш юм шиг л бурж өгч байнаа. Би наад чат энтрийг чинь зөвтгөөд байгам биш. Зүгээр л ямар ХУДЛАА ГАР вэ л гэж бодогдлоо.
bi ch gsen ajil ger geel yawdag 18 tai huluu oloh gej bgaa dunguj turj bgaa nasand huregch harin neg terniig chin uzsen ur dund nu buur nadaa niit 218 msg 17 duudlaga irsen. yostoi hetuu yum bnlee huu bitgii msg bichij bgaarai
Bi togolohoos oor yum hiideggui l de. Hicheeldee yavaa l rpg gee togoloo l… suuliin ued hicheel amaraaad yadaj bhad server untraad argaa barsandaa mongol site–uudaar orj uzsen. bugdend ni chat geed yum bna lee. Tegeed huslee shuud ilerhiileheer shiideed. Minii huseltiig zovshoorson hun lav baigaagui e. Mongol ohid bas gaigui bolj bga l yum bna lee. yahav msngr—r zuragaa harad yarihad gaigui tal zasaj l bsan.
Oh hoorhi mgl-d odo im yum moodnd orod bgan bii. Tv chat tv chat ged bhar ni yun bol ged bsn chn. Humuus mgl-d nvvr nvvre haraad zugeer taniltsaj chaddagumu haashaiin? Gachin hogiin tsarai zustei nohdud l tegj monitor-ni tsaanaas saak zalu miss ohin bolj bgadoo. Iimhen yum bichxin toloo yunch surtei Baabar guain nitlel oruuldim de
Unen baidliig tod ugeer haramgui ilerhiiljee. Mundag bolj. Gehdee ene ug, ene bodol, ene uhaaral 20 30tai hunii ug bish shig sanagdlaa. Hun zaluu tsagtaa olon yum uzej yavj baij l uhaarnadaa. Uhaarah neg ni uhaarah ch, manguu neg ni ter chigeeree ongorno. Ooriin zamaa aldahguihen shig, orooliin erhend haldahguihen shig uhaarah ter negen odor hurtlee guriihees oor argagui l bolov uu..
😛
Saihan niitlel bna! Boduushtai l yum!Uhaangui uragshgui malnuud tegeed yawj bgaal shangaa hurtene biz!! Saihan yawaa zarim negneeree bi ch baharhdag! bas neg zuil! huniig asarch achlaad giiguuldeggui yumaa gehed gai bolohgui setgel sanaag n zowoohgui l bol boloo shde! Yuun ter achlah machlah! Uuriiguu l hunees guihgui bolgochihdog bol boloo! Anhaaral tawisand bayarlalaa!
hamgiin aimar ni ter tv chat-ruu chini neg sms ni hed ch gele aimar unetei yum shig bn le shd. teheer bas l mungutei bgaa shuu manai osvor nasniihan