Хамгийн vзэсгэлэнт бvсгvйчvvдтэй 10 хот

Олон орноор аялсан эрээс дахиад хаашаа очмоор байна вэ гэж асуувал дур булаам эмэгтэй олонтой газрыг сонгох нь дамжиггvй. Эрчvvдийн цахим хуудас тэдгээр эрчvvдийн дунд санал асуулга зарлаж хамгийн vзэсгэлэнтэй бvсгvйчvvдтэй тэргvvн 10 хотыг тодруулсан байна. Доорхи жагсаалтыг гаргахад эмэгтэйчvvдийн vнэлэмжийг ч мөн харгалзаж vзжээ.

1. Стокольм, Швед.
Байгалийн vзэсгэлэн бvрдсэн Скандиновын эл улсын таван эмэгтэй тутмын дөрөв нь дур булаам, өндөр, гоолиг байдаг гэх судалгаа бий. Тэд царайлгаас гадна өндөр боловсролтой, эелдэг байдаг.

2. Копенгаген, Дани.
Дани эмэгтэйчvvд ямар ч улсын бvсгvйчvvдээс илvv хvйсийн тэгш эрхийг эдэлдэг гэлцдэг. Тэдэнд өвөг дээдсийнх нь зоригтой чанар ч бий.

3. Буэнос-Айрес, Аргентин.
Испани, Итали, Германы vзэсгэлэнт эмэгтэйчvvдийн удмыг энэ хотоос харж болно. Холимог соёл, байгалийн vзэсгэлэн, сэтгэл татам уянгалаг хэл нь Аргентиныг гоо vзэсгэлэнгийн орон болгожээ.

4. Варна, Болгар.
Зvvн Европийн бvсгvйчvvд тивдээ хамгийн vзэсгэлэнтэйд тооцогддог. Өртөг багатай Болгарын нарлаг шарлагын газруудад усны хувцастай дуу алдам эмэгтэйчvvдийг олноор нь харж болно.

5. Лос-Анжелес, АНУ.
Калифорнийн дурлал гэдэг хэлц жирийн ч нэг vг биш юм. 1930-аад оны дэгжин, ихэмсэг хувцастай, наранд борлосон гоолиг биетэй, том хөхтэй бvсгvйчvvдийг зөвхөн эндээс л харж болно. Амжилтад хvрэхийг мөрөөдсөн, дур булаам Aмерикт эмэгтэй бvр л энэ хотыг зорьдог.

6. Москва, Орос.
Эрчvvдийн дийлэнх нь орос эмэгтэйчvvдийг дэлхий дээрх хамгийн vзэсгэлэнтэй нь гэдэг. Шаргал vст орос бvсгvйчvvдийн ихэнх нь гоолиг, өндөр, цэнхэр нvдтэй. Мөн vргэлж дэгжин хувцаслана. Харин эрд гарсныхаа дараа хамгийн хурдан жин нэмэгддэг эмэгтэйчvvд мөн л орос бvсгvйчvvд байдаг.

7. Каракас, Венесуэл.
Латин гоо vзэсгэлэнгийн нvvр царай болсон энэ хотыг алдаршуулахын тулд Дэлхийн мисс тэмцээний алтан титэм ямар ч улсаас илvv Венесуэлд хамаарагддагийг л дурдахад хангалттай. Алдарт Копакабанагийн эрэгт нарлах эмэгтэйчvvд Каракасын гудмаар зугаалах vзэсгэлэнт бvсгvйчvvдийн дэргэд тосгоны охид шиг харагдах вий.

8. Монтреаль, Канад.
Франц бvх л vзэсгэлэнт охидоо Канад дахь эзэмшил рvvгээ илгээсэн бололтой. Залуус ихтэй Монтреаль хотын хаана ч загвар өмсөгчид гэж андуурмаар оюутан охидыг харж болно.

9. Тель-Авив, Израиль.
Дэлхийгээр нэг тархан суурьшсан еврей vндэстний цэвэр цусны гайхамшиг эндээс мэдрэгдэнэ. Израилийн хvйсээ солиулсан хvмvvс ч царайлаг гэх судалгаа байдаг.

10. Амстердам, Нидерланд.
Шаргал vст, дур булаам эмэгтэйчvvд Голланд нутгийн бахархал. Дэлхийн урлаг соёлын төвvvдийн нэгэнд тvр саатсан эрчvvдийн 30 хувь нь зөвхөн бvсгvйчvvдийг нь харах гэж Амстердам хотыг дахин зорьдог.

3 Comments

  1. sra says:

    Bas bie byaldraaraa dajgui

  2. sra says:

    Dundad azi Mongol huuhnuud holimog tsaraitai azidaa hamgiin tsarilag busguichuudtei gazar.

  3. Superman says:

    asiaas bol surag alga tee?

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.