Эргэцүүлэн эмгэнэх

toothless-chinese-man.jpgХүний наймаа, өмхий солонгос хужаатай сууж байгаад зугтаж ирлээ гэх мэт мэдээлэлүүд сүүлийн хэдэн жил дотор газар авах янзтай. Энд тэнд очиж алууллаа, дэлбэрч үхлээ гэж… Базарвааний хум пад суухаа. Гайхаал шогшроол өнгөрчдөг байлаа. За сайндаа л нэг нэгэндээ ярих сэдэв үүсгэнэ.
Хаана л явна нэг л хүн амьтантай суух сонирхолтой хүмүүс болчихож. Нилээд хэдэн жилийн өмнө бол тиймэрхүү яриа байтугай үнэр ч манай фракц дотор ханхийдэггүй байлаа. Гуч гараад ирэхээр хүн болгон насны талыг насалчлаа хэмээн амьдралд яарч эхэлдэг бололтой. За тэгээд яг суух барих дээрээ тулвал санаа сэтгэлд нь тохирч нийцэх амьтан олдохгүй тарчлаана. Өөрсдөө амьдрал үзэж дол цохисон хүмүүсийн санаа сэтгэл хүртэл нилээд шалгуур нэхнэ.

Охид хүүхнүүддээ зонхилоод байгаа гол шалгуурын тухай бичмээр санагдаад.

Эмээ өвөөгийн маань үе байтугай ээж аавын үед цагаан ор авдартай айлын хажуу өрөөнд нийлж амьдарч эхэлж байлаа гэж олонтаа сонссым. Тэр үед нийлсэн ээж аавууд маань хайрын сэтгэлээ дагаж хир хоргүй хамтын жаргалын төлөө зүтгэлдэн байжээ гэж бодогдох юм. Тэвчээртэй, даруухан, ёс зүйтэй гэх зэрэг хөгшчүүдийн минь дунд зонхилох хүний чанаруудыг бид нийгэмтэй нь холбож ойлгох хэрэгтэй байх. Учир юу хэмээвээс багахан боломжыг иргэдэд бүрдүүлж үлдээн шулуухан хэлэхэд үүндээ зохицож амьдар гэж шахалт үзүүлдэг байжээ. Тамын амьтан тамдаа жаргалтай…
Өнөөдөр бидний нийгэм асар өргөн боломжуудыг олгохдоо мөн тооны сөрөг үзэгдэлүүдийг дагуулахад иргэд нь үүрээ хөндүүлсэн шоргоолж адил бужигнана. Хүн л юм болсон хойно хүний зэрэгтэй амьдрахыг хичээх нь зүй. Хүн болгонд төрөхөөс заяасан ганц алдаа бол “Би жаргах гэж төрсөн” хэмээн андуурдаг гэж нэг үг байдаг байхаа? Нөгөө өмнөх бичлэгийн нэгэнд бичсэнчлэн таашаалтай мэдрэмжийн төлөө тэмүүлэх олны бужигнаан дунд хөлөө олох гэж тэмтчин тэмүүлэх бүсгүйчүүд мань алдаж эндэн харуусал төрүүлэхүй дор ухаан санаанд буусан бодлоо сийрүүлэн бичиж байна.
Зүс царайдаа бардсан бүсгүйчүүд шууд л өндөрт нисчих байх гэж горьдон нийгмийн цөөнх чадварлаг амьдрагчидруу тэмүүлэн алдацгаахдаа хажууд нь байгаа эрдэнийг танихгүй өнгөрнө. Их өндөрт нисэж байгаад унавал чанга унах тухай бодож амждаг болов уу? Ер нь чадварлаг нэгэнрүү тэмүүлэх чанар бол эм сүвтэй бүх амьд бодгалиудад илрэх үр удмаа найдвартай өсгөх гэж тэмүүлэх тэмүүллээс үүдэлтэй үндсэн шинж л дээ. Иймийн учир бид охид хүүхнүүдээ буруутгаж болохгүй мэт. Гэхдээ байгалиас заяасан эр хүйстэн амьтадын үр удмаа үлдээх эрмэлзэлийг бодож байж гэмээнэ тэгширч бодогдох буй за. Дээрхи өгүүлбэрүүдээс чадвар муутай нэг нь үр удам ч үгүй үлдэж чадварлаг нэг нь бараг л арми төрүүлэх боломж бүрдсэн мэт харагдаж чадаж байна уу? Үр удмаа хэнд ч хамаагүй үлдээх үйлдэлийг эр хүйстэн бүр хүсэмжлэх нь тодорхой бөгөөд үүнийхээ тулд хэн ч юу ч хэлж ярьж хийх нь зайлшгүй. Үүнд нь итгэн өөрийн болох мэтээр мөрөөдөлд умбах охид олон олноор жагсан ээлжээ хүлээнэ. Яс юман дээрээ ганцханд нь тэр боломж тохиох биз. Хэдий чадвар чадал багтаан ядаж байгаа ч гэсэн хэрвээ бурхан л биш бол армиа болон армийн ээжүүдээ бүгдийг нь тэжээх сэтгэл төрнө гэж байхгүй л байх. Энд алдаа нь яваад байгаа биз?

За охид хүүхнүүдийн хувьд ийм байдаг байж.

Одоо мангар харуудын тухай ганц хоёр юм… Нөгөө эмсүүд нь чадал чадварыг хайгаад цөөхөн монголчуудын цөөнхөөс боломж олдохгүй гэдгийг ухааран хэдэн халтар зоостой нанхиад солонгосуудыг аргаа барахдаа тоочиглож өөрсөдийн биеийг гаргуунд гаргана. Шинхэг шивтэр үнэртүүлэн элдэв худлыг бүлтэрч хийсэн ажилгүй сэлгүүцэж шууд дарга болохыг хүсэмжлэн амжилттай нэгэнд хий атаархан хэл амаа булталзуулах эрчүүд яасан олноороо байнаа? Хайрын сэтгэлээрээ нялхамсаг багадаа хөөрөн дөгдөлж амьдрал зохиосон нэгнийх нь эхнэрүүд хөрөн зэвүүцэж хөсөр хаясан байх юм. Шалтгаан зөвхөн үл хүндлэлээс л үүсэх аж. Үл хүндлэлийн үндэс нь нөгөө л чадваргүй байдал хийгээд өрөөлийнхэний арчаатай амьдралыг үзэн тэвчээр нь дууссан сэтгэлийн хэврэг хат. Олсон амжсан юмгүй хоосон мөрөөдөн хий алдан хэвтэх хооронд чинь үндэс угсааны асуудал чинь улам л шаансгүйдээд байх шиг.

Бидний арчаагүйтэл харь орныхны хараанд өртөн удам угсаагүй навсайсан тариачид нь манайхруу хөврөн маасайна. Аргаа барсан хүүхнүүд нь танилцах болзоонд очерлоно…

Мэдээллийг www.nlog.mn – с

3 Comments

  1. boldoo says:

    zaluchuuddaa gej helehed bugdeerei hicheeye ee arhi baga uuj tamhi baga tata edgeer huuhnuudiig ergeed hartal ni amidrah heregtei sh de

  2. blogger says:

    Medeelliin ex survaljaa zuv durdval yaasiim be. Naadxiig chini http://3apaa.blog.gogo.mn deer bichsen baisan shuu dee. Xudlaa gevel orood uz.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.