1. Халтар хэдэн төгрөгний төлөө хамаг бүхнээ зольсоор
Монголын нийгмийг дарангуйлагчдаас чөлөөлхөөр ардчиллын эцгүүд жанжин Сүхбаатарын талбай дээр өлсөж байхад, чоно борооноор гэгчээр суут багш Ленины хөшөөг тойрон садарлагчдын эхчүүд үрээн цацаж байсныг хэн мэдлээ. Завхайран биеэ үнэлэгчид баар, шөнийн цэнгээний газар, буудал, тайлбай гээд орогнодоггүй газар гэж үгүй болжээ. Ухамсаргүй, мэдлэг нимгэн, арчаагүй юмнууд л тэгж яваа байлгүй гэж уншигч авхай та бодож байна уу, Тэгвэл та андуурч байна. Өнөөдөр Монголын нийгэм, биеэ үнэлэгчидтэйгээ эвлэрчихээд байгааг хэн хүнгүй харж, мэдсээр байгаа билээ. Энэ асуудал нийгмийн давхрага бүрт байсаар байна. Цэцэг цэврүү шиг охид бүсгүйчүүд маань эх эцгээс заяасан гоо үзэсгэлэн, ариун сайхан бие цогцсоо бузарлан, бусдад үнэлүүлэн, хэдэн халтар төгрөгний төлөө эрүүл мэнд, энэ буй насаа гутаан доромжилж явааг юу гэх вэ. Сүхбаатар дүүргийн 7 дугаар хороо Монголын нотариачдын танхимын подвальд Р.Оюунболор нь саун ажиллуулах нэрийдлээр охидын биеийг үнэлүүлэн ашиг олдог байсныг илэрүүлэн шалгаж байна. Мөн Б.Даваадулам гэгч нь долоон сүлжээгээр 200 гаруй охидын биеийг үнэлүүлж байжээ. Ингэхдээ мөн л саун, массаж ажиллуулах нэрийдлээр охидын биеийг үнэлүүлж байсан байна. Нийгэм задарч, хөл толгой нь мэдэгдэхээ байсан цагаас л урд нь сонсож байгаагүй сэтгэл эмзэглүүлсэн иймэрхүү явдлууд чих дэлсэх болсон. Ингэж нийгмийн үймээнтэй хөл зэрэгцэн садар самуун, бузар булай явдлууд газар авч эцэсдээ дийлдэхээ болиод байна. Саяхан “шалиг” эрсийг зугаацуулдаг “Ягаан тууз” нэртэй янхны бүлэглэл хүртэл бий болсон сургатай. Тэдний нэг нь “Манай “ягаан тууз” бүлэглэлийнхэн, бидэнд хандсан ямар ч хамаагүй хүмүүст үйлчилдэг. Тарган туранхай, өндөр нам, хар шар хамаа байхгүй. Би хоёр гурван ч негртэй унтаж үзсэн. Негрүүд сексэнд сайн, бие эрхтэн нь сонин хачин гэж ярьдаг байсан болохоор анхандаа би өөрөө бүр негр хүнийг хайж олсон гээд бодчих. Үүгээрээ би бахархаж явдаг” гэж ярьсан байх юм. Юу болж байнаа. Дээр нь ДОХ хэмээх борооны хар үүл хоёр сая гаруйхан хүн амтай бидний улсын дээр ирчихээд тахлын харангаа дэлдэн буйг харж суугаа төрийн түшээд маань өнгөрсөн хойно нь ниргэв гэдэг л битгий болоосой. Нэгэн цагт төрийн хар хайрцагт байсан охид бүсгүйчүүд маань дэлхийгээр нэг бэлчиж явааг юу гэх вэ. Эрхшээлд баригдан, эрлийз хүүхэд төрүүлж, энэ биеэ худалдахаар эх орноосоо дөрвөн зугтсаар байна. Ямар хор хөнөөлийг араасаа дагуулан буйгаа хараахан ойлгоогүй л яваа байхдаа.
2. Энэ биеэ худалдахаар Эх орноосоо дөрөвсөөр
Сүүлийн үед хилийн чандад манай биеэ үнэлэгч хүүхнүүд гэмт хэрэгт ихээр холбогдох болжээ. Хулгай хийж, худал ярьж, нэгнийхээ зовлогоо зовоон байж олсон хэдийг хулхидан, луувирдах нь ч бүр энүүхэнд. Энэ бол жирийн л нэг үзэгдэл. Өдөрт бараг хэд ядаараа гарна. Хандах хүн ч байх биш. Бүгд л хууль бус үйлдэл хийж буй хүмүүс хэндээч хандхав. Бүр нэг ноцтой хэрэг л тарьчихгүй бол, тэгэс ингэс хийгээд хормойгоо тойруулаад байгаад л байна. Тоох ч хүн алга. Хилийн цаана битгий хэл наана байгаагаа яаж ч чадахгүй байхад, яалтай ч билээ. БНХАУ-ын Эрээн хотод л гэхэд монголын 400 шахам биеэ үнэлэгчид байдаг сурагтай. Тэд тус тусын эзэмшил газартаа, бүлэглэлийн зохион байгуулалтай ажилладаг тухай мэдээлэл байдаг. Анх буюу шинээр ирж байгаа охидын үйлийг нь үзэж байж сая нэг юм эгнээндээ элсүүлэн авдаг сурагтай. Биеэ үнэлэгч болоод өдөрт 8-10 эрд үйлчлэн олсон орлогоо босс хүүхэндээ тушаадаг. Түүнийг нь босс авгай нь хураан авч аяга хоол, унтах ор гарган өгдөг гэнэ. Иймэрхүү байдалтай хэдэн сар явсны дараа жинхэлдэг бололтой. Саяхан БНХАУ-ын Эрээн хотын Ху Менд зочид буудалд манай улсын хоёр биеэ үнэлэгч бүсгүй хятад клентээ булаацалдан, мудалцсаны улмаас нэгнийхээ амь насыг хөнөөсөн хэрэг гарчээ. Сүхбаатар дүүргийн ес дүгээр хороо Алтайн 7-д суух Б.Уранцэнгэлийн цээжин тус газар нь хутгалж амь насыг нь хөнөөсөн хэргийг цагдаагийнхан мөрдөн шалгасны эцэст Чингэлтэй дүүргийн 7 дугаар хороо Хуьсгалчдын Б-11-д оршин суудаг Г.Уянга үйлдснийг тогтоожээ. Б.Уянга гэгч нь хоёр жил шахуу хятадын эрээн хотод биеэ үнэлж байгаа ба бусдыг биеэ үнэлэх явдалд татан оролцуулдаг нэгэн юм байна. Мөн Эрээнд биеэ үнэлэхээр очсон Заяа гэгч бүсгүй шөнө буудалд хамт хоносон хятад эрийн халаасыг хоослоод гарах гэсэн боловч хаалга цоожтой байсан учир цонхоор гарч яваад унаж амиа алджээ. Хятадын Бээжин хотод биеэ үнэлдэг байсан Х. Нарангэрэл саяхны нэгэн өдөр Улаанбаатарт иржээ. Тэрээр гэртэй ирэхдээ нэг л биш байсан тул түүнийг түргэн дуудаж үзүүлэхэд сэтгэцийн гүн цочролд орсон байж. Одоо тэрээр Шар хадны хэмээн нэрлэж заншсан Сэтгэцийн эмнэлэгт эмчлүүлж байгаа сурагтай. Биеэ үнэлж, амар хялбар аргаар хэдэн төгрөг олох гэсэн ухвар бодол, эцэст нь иймэрхүү л байдалд хүргэж байна. Хилийн цаана энүүхэн Эрээнд байдал нэг ийм л байна.
3. ”Секс боолчлол” хажууханд харангаа дэлдлээ
Сайн дураараа биеэ үнэлэх явдлаас гадна хүчээр үнэлүүлэх буюу охид бүсгүйчүүдийг хил давуулан худалдаалах явдал газар авсаар. Энэ нь нийгэмд ажилгүйдэл, ядуурал газар авснаас үүдэлтэй гэж үзэж болно. Гадаад гарч гайгүйхан цалинтай ажил хийж, амьдралаа дээшлүүлчих гэсэн бодолтой охид, бүсгүйчүүдийн гэнэн байдлыг ашиглан хуурч, өндөр цалинтай ажил санал болгож, хил давуулан худалддаг явдал газар авсаар. БНХАУ-ын Хонконг, Макаогийн засаг захиргааны тусгай бүс болон Малайз улсад нэг эмэгтэйг 500- 5 мянган ам.доллараар худалдаж байсан Г.Батдэлгэр, Г.Ганзориг нарыг Тагнуулын Ерөнхий Газрын ажилтнууд илэрүүлэн баривчилсан байна. Охид бүсгүйчүүлийг хил давуулан худалдаалах гэж байна гэсэн мэдээллийн дагуу Замын-Үүдийн зочид буудалд байрлаж байсан хоёр этгээдийг баривчилсан нь энэ байжээ. Тэд дахин зургаан эмэгтэйг хил давуулан худалдахаар завдаж байсныг илэрүүлсэн байна. Байцаалтын явцад 18-23 насны охид, эмэгтэйчүүдийг удаа дараалан хил давуулан худалдаалж байсан нь тогтоогджээ. Монголын зарим иргэд, гадаадын иргэдтэй хамтран үгсч охид, бүсгүйчүүдийг хуурч мэхлэх аргаар хил давуулан худалддаг зохион байгуулалттай гэмт бүлэглэлүүд байгаа нь нилээд хугацааны өмнө тогтоогдсон. Хүн наймаалагчид нь хуурч мэхлэн хил давуулан гаргасан охид, бүсгүйчүүдээ хорих, мансууруулах эм тариа хийх, мэс ажилбарт хүчээр оруулах зэргээр эрүүл мэндийг нь хохироодог байна. Тагнуулын Ерөнхий Газар Малайзад 500, Макоад 500 гаруй охид бүсгүйчүүд хүний наймааны золиос болоод байгааг тогтоожээ. Он гарсаар охидын биеийг үнэлүүлэх зорилгоор хил давуулсан хэргээр зургаан бүлэгт, Эрүүгийн хуулийн 113 дугаар зүйлээр эрүү үүсгэн шалгаж байна. Тухайлбал, БНХАУ-ын иргэн Ли Ху, нь Монгол Улсын иргэн Л.Ариунсайхан нартай бүлэглэж О.Нарантуяа нарын гурван охиныг, Мандухай гэгч нь А, А гэх хоёр охиныг ОХУ-аар хил давуулан худалдаалах гэж байсныг мөн М.Баатарчулуун нь Н гэдэг эмэгтэйг хил давуулан худалдаалсан байсныг илэрүүлэн шалгаж байна. Хүмүүн та арван сар ариун хэвлийдээ дээж, энэхэн орчлонд хүн болгож өсгөсөн энхрий охиноо, хар санаатны гарт харь орон руу алдчихвал ямархан байх бол. Бодох л зүйл.
unuudur.mn – c
11 Comments
ёстой харамсмаар юмаа!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!! манай монголд ч энэ л бидний бахархал шүү гээд хэлчих үзүүлчих юм юу ч үгүй болжээ.
бодохоос аймаар юм, яанаа нээрээ!!!! хэлэх үг олдож өгөхгүй юм.
уг нь бид чинь эх орондоо өөрсдөө хайртай халуун сэтгэлтэй хүмүүс биз дээ.
bigd l emegteichuud gadaaduudtai yavj esvel gadaaduudtai gerledeg geh meteer oilgoh ym…getel manai erchuud ch bas neg ih dutaad bdaggui ym bilee…passportiin heltes deer odorjingoo neg darga shuu ymiig huleej suuhdaa tend bdag gadaad humuustei gerleh huseltei humuus iig huleej avdag ofiiciin uudend zondoo mongol zaluuchuud japan huuhen hotlood suuh gej bgaa ym enee tere ged yavj bhiig odorjingoo l harlaa…ta nar oorsdoo ochood hararai l daa…yahav 100 nii 7o huvi ni huuhnuud bgaa ch mongol erchuud bas dutahgui gej uzdeg bololtoi shu
ugaasaa gadaadad bga buh mgl ohid huuhnuud herwee nohorteigee tsug bish bol za tegeed angel amerik oros german yanz buriin l ulsad yanz buriin humuustei yawj bas hamt amidarch bga n nuuts bish.uragshaa azi bol heleltgui medne bizde ta bugd.europ bas adilhan ohid n surdag geed l bdag bugd l biee uneldeg shde nohorteigeegee bdag huuhnuud n ch gaigui l dee.mgliin ohiduud bugd hormoin dontoi eumuu haashaa eum.zarim 1 daruuhan n bgaa l bh l daa.gehdee ihenh n shuu neeree.bolildoo ta nar budmal torhoo goy gej bodood yawdag eumu eswel bogs doodoh chin eum neheed bdiimuu?aytaihan mgl zaluutaigaa suu l daa tolgoigoo bish eumaa gehed garaa hodolgoj mongo olj suraachee mgliin ohidoo zaawal ta nariig erchud tejeeh albagui oorsdiigoo aytaihan es zuitei awch yawaachee omnoos chin icheed nuur ulaih eum.bi emegtei hun ldee.
магадгүй энэ бүхэнд бидний буруу ч байж болно. гэвч өнөөгийн монголын охид маань хэдэн төгрөгөөр, өөрийн залуу нас гоо үзэсгэлэнгээ худалдаж байна. адгийн наад зах нь монголын нүүр царай болсон охид маань хэн нэгэн хөгшин хүний өвөрт орж нэр хүнд, эд хөрөнгийг биеэрээ худалдан авч байна шүү дээ. миний танидаг хэдэн охид ийм замыг сонгож, ийм амьдралаар амьдардаг. тэд хэн нь илүү ямар гое машин тэрэг, зүүлт зүүсэн байна гэдгийг хардгаас биш би ийм зам ийм амьдарлаар амьдар ч болохгүй гэдгийг ухамсарладаггүй охид байдаг. би тэдэнд хамгийн харамсалта нэг лзүйлийг хэлдэг бловч тэдний хэн ч энэ үгийг авдаггүй энэ юу гэсэн үг гэвэл ЮМ БҮХЭН ҮНЭТЭЙ БАЙДАГ. ХЭЗЭЭ,ХЭД НУГАЛЖ ӨГӨХИЙГ БУРХАН Л ШИЙДНЭ. гэж хэдэг дээ. хэрвээ тэдний нэг нь ядаж боловсрол эзэмшихийн тулд ингэдэг байсан бол би тэдэнд юу ч хэлэхгүй.
fgf
mongoliin tsagdaa tur zasag n yadaj mgld bgaa bolon ereend bgaa yanhnuudaa zohitsuulchihaj chaddaggui l yum bhda.hudlaa l yum bicheed shuugian tariad bna hiij buteej bga yum yu ch bhgui.ereen,beejin,macau,singapore,malaiz gd mgld ohiduud duuren bga hshte.singaporiin neg barand orohod l pig mgl ohiduud,hudlaa surdag nertei tsaaguuraa bugdeere bie e uneldeg yum bna le,bodood uz l urtug undurtei singapore shig orond mgl ohiduuud belcheed bh uu?tm yum bdaggui l bhgui yu…odoo yay gehev de eh oron n iim bhad hun amia l bodohoos yamar ulsuj uheltei n bish,ajilgui mgl zaluuchuudiin huuhdiig gargaad zoduulaad bj bltai n bish yamarch arga alga bshte.
mengu chi shuu
http://www.filefactory.com/file/3d4b45/ skyteliin gar utasnii program 100%ajildag free
Ийм байж бас эмэгтэйчүүдийн квот мэтийн юм ярьж байдаг их санаатай хогнууд шүү. Тэгээд янхандаж явдагаа эрчүүдийн муугийнх гэж өөрсдөөсөө зайлуулахыг яана. Одоо монголоос эхнэр авах хэцүү. Танилцаад 7 хоноод л араас нь янз бүрийн паян чих дэлсэнэ. Угаасаа ухаан богинотой. Улс үндэстэн, цус мусний асуудал бол юу ч биш. хэдэн бор юмны төлөө тархиа биш бөгсөө ажилуулдаг амьтаддаа. Монгол эрчүүд гадаадаар нэг байна. Харь хүүхэн дагуулаад ирж байгааг харсан уу. Гадаад хүүхнүүд тэднийг тоохгүй гэж монгол хүүхнүүд хэлдэг юм. Үнэн хэрэгтээ хичнээн архичин арчаагүйгээрээ дуудуулдагч тэд чинь үр удам нь харь цусны холимог байхыг төсөөлхийг ч хүсдэггүй юм даа.
Õàìãèéí ãîë íü òýä õýâëèéäýý õàð ¿íäýñòíèé çóëçàãà òýýãýýä èðâýë øóóä óñòãàõ õýðýãòýé
manai ulsad toriin har hairtsagnii bodlogo mash muu bna anhnii eronhiilogch Ochirbat hujaagiin hurliz bsan ym gesen muu novsh buh zuiliig sul tavsan