Амаар амсах аз жаргал

Исгэлэн, амтлаг, шорвог, гашуун амт мэдэрдэг дөрвөн хэсэг хэлэнд буй хэмээн эрдэмтэд үздэг. Гэхдээ амт нь өнгөний адил түмэн өнгө аястай, нэн баялаг агаад сэтгэлийн хөдөлгөөн, ой ухаан, нөхцөл байдал болон аман доторхи химийн урвалд ихээхэн өртдөг байна.

Хоол унднаас төрдөг таатай мэдрэмж нь янагийн бал амтлахын урьдал болох аваас таашаал илүү нэмэгддэг, хоёул зугаацаж буй бол бүр ч тодордог гэнэ. Ингэхдээ цэнгэг агаарт, анхилам ургамал, шувуудын жиргээн дунд жимс гүзээлзгэнийг бие биесийн аманд хийн байх нь бүр ч илүү. Амрагийн хоол нь сэтгэл татам, цав цагаан бүтээлгэн дээр өнгө бүрээр жигдэрсэн, шинэхэн бас тэгээд азийнханы адил гараар барьж идэхээр байвал нэн сайхан. Амталсан мах, самрын боов, жимсний амтат шүүс, амтлаг зөөлөн чавга, үсчин наадаж хэл гижигдсэн зөөлөн дарс энэ бүхэн хүртэхээр зэхэж буй таашаал амрагийн тань дурыг өдөөн сэргээнэ.

Эртний Энэтхэг оронд амраг хайртууд амны таашаалыг ихээхэн чухагт үзэж, ам шүдээ өдөр бүр угаан цэвэрлэж гоо сайхны нөлөөлөл бүхий тусгай түрхлэг хэрэглэдэг байжээ. Хурьцалын өмнө жимсний ундаа, айраг дарс ууж, мах идэн дуу дуулж, инээд хүргэсэн зугаатай яриа дэлгэх нь аман өдөөлт болдог байна. Сэтгэлт хосууд унтахын өмнө ёс үйлдэн олонтаа үнсэлцэн, озолдож завсарт нь жимсээр амаа сэргээдэг байжээ. Хурьцал үйлдсэний дараа навчинд боосон анхилуун самар жимс зажилдаг гэнэ. Энэ нь амыг зөөлөн дулаан болгон чинэрүүлдэг байна. Ийм таашаал бэлгийн балыг амтлахын зэрэгцээ заавал үйлдэх эрхэм ёсон байжээ.

Хэл

Шива тэнгэртэй хурьцан дур тавихдаа дарь эх Кали хэлийг нь хөхсөн (хөргийг бүтээсэн зураачийнхаар бол) гэдэг. Хэлийг тэмдэглэсэн “лингус” гэдэг латин үг нь самгарди хэлний аман ярианд “хэл” гэсэн утгатай болдог, эрийн бэлэг эрхтнийг тэмдэглэсэн “лингам” гэсэн үгнээс гаралтай аж. Хэлээ уруулын завсраар бултайлгах нь дээр үед үтрээний хэлүүг илэрхийлдэг нандин дохио байсны дээр бас шодойн хунираасыг уруулнууд гэдэг байж. Баруунд хэн нэгэн хэлээ гаргавал доромжилж байна гэж үздэг бол Дорнын зарим оронд хэлээ гаргах нь хүндэтгэн мэндчилж буйг илтгэдэг байна.

Гар

Нүүрний дараа ордог биеийн хамгийн их зүйлийг илэрхийлж чаддаг хэсэг бол гар. Бид ярихдаа, дохио зангаагаар харьцахдаа болон сэтгэлийнхээ хөдөлгөөнийг бүжгээр илэрхийлэхдээ гарыг ашигладаг. Зөвшөөрөх, эс зөвшөөрөх, урилга, сүрдүүлэг, аз жаргал, уйтгар гуниг, ялалт, ялагдлыг дохио зангааны гайхамшигт хэлээр илэрхийлж болдог. Дэлхий даяар хоёр гараа толгой дээрээ өргөвөл бууж өгч буйг буюу найдваргүй байдлыг илэрхийлдэг байна. Адислах, хараал хийхдээ ч гарыг ашигладаг. Бусдад аяархан хүрснээр эрч хүч дамжуулдаг.

Гар бол эрч хүч, аугаа хүч, тусламж, хамгаалалт, түүнчлэн шударга ёсны зэмсэг. Энэтхэгийн Брахма бурханыг бүхнийг чадагч, төгс хүчит гэдгийг нь харуулахын тулд дөрвөн толгой, дөрвөн гартайгаар дүрсэлдэг байна. Эрдэм мэдлэгийн бурхан заан толгойт Ганешийн олон талын авъяасыг дөрвөн гараар төлөөлүүлэн дүрсэлсэн бол Шива бурханы хязгааргүй олон гар бүжгийн үед бүхнийг бишрүүлдэг байна.

Энэтхэгчүүд гарын дохио зангаагаар олон зүйлийг илэрхийлдэг гэнэ. Алгаа тэнийлгэн гараа дээшээ өргөх нь аймшиггүй чин зоригийг илэрхийлдэг байна. Алгаа тэнийлгэн дээшээ харуулаад урагш сунгасан гар нь бэлэг гэсэн утгатай бол долоовор хуруугаа сунган зангидсан гараа дээшээ өргөх нь сүрдүүлгийг илэрхийлдэг байна. Хоёр гарынхаа алгыг нийлүүлэн өмнөө барих нь залбирал буюу хайр хүндэтгэлийг илэрхийлдэг бол бясалгал үйлдэхдээ хоёр гарынхаа алгыг дээш нь харуулан унжуулж өвдөг дээрээ тавьдаг байна.

Могойн бүжиг

Үегүй мэт туялзсан уян налархай гар, хуруу нь таны сэтгэл доторхыг хамгийн сайн илэрхийлж чадна. Энэ тохиолдолд могойн бүжиг танд тусална. Хоёр гарынхаа алгыг доош нь харуулаад цэх зогс. Салхинд цагаан хэрэглэл хийсгэж байгаа юм шиг мөрөөрөө ганхаж эхэл. Дараа нь энэ хөдөлгөөнөө үегүй мэт туялзсан гар луугаа шилжүүл. Ингэснээрээ таны мөрний булчин сулран та халуун бүлээнийг мэдрэнэ. Цээжээ цэхлэ. Гараа өргөхөд гар чинь аяндаа өөрт тохиромжтой өндрийг болон салхинд ганхаж байгаа мэт хэмнэлийг сонгоно. Гүнзгий амьсгаа авснаар та бүх биеэрээ эрч хүчийг мэдрэх болно.

Өгнө гэдэг авна гэсэн үг

Хамгийн түрүүнд бид ихэвчлэн гарынхаа тусламжтайгаар хоёр биендээ хүрдэг. Хоёр биендээ хайр сэтгэлтэй бол гараа дөнгөж хүргэх төдийд бодол санаагаа илэрхийлж чадна. Дотно харьцаатай хосууд гарынхаа тусламжтайгаар нэг нэгэндээ халуун бүлээн мэдрэмж төрүүлж, итгэл найдвар, эрч хүч өгч, анхааруулж, зоригжуулж, хүслээ илэрхийлж чаддаг.

Иллэг бол үггүй харьцааны сэрэл тачаалын биелэл юм. Гарынхаа алганд түрхсэн тосоо халтал амрагийнхаа биенд иллэг хийнгээ энхрий зөөлөн ч гэсэн чанга дарж, иллэг, илбэх хоёрыг ээлжлэн хийгээрэй. Та иллэгээ үргэлжлүүлэн хий, харин ингэхдээ түүнийг айлгаж болох огцом хөдөлгөөн битгий хийгээрэй. Ингэхдээ зөвхөн зөн билэгтээ найд. Дараачийн хөдөлгөөний тухай бодолгүй түүний биенд нь хүрснээр танд төрж буй ер бусын гайхамшигтай мэдрэмжинд анхаарлаа төвлөрүүлээрэй. Түүний биенд нь иллэг хийнгээ нүдээ аниад түүний биеийн галбир, булчин, шөрмөсийн эс ширхэг бүрийг мэдэр. Булчин шөрмөс нь зангирсан хэсэгт зөөлөн иллэг хийж тайвшруул. Танаар иллэг хийлгэж буй хүнд та гадаад ертөнцтэй холбогдсон цорын ганц холбоо нь байх ёстой. Тааламжтай мэдрэмж нэмэгдэхэд та хоёр бие сэтгэлээрээ нэгдэн нийлсэн байх болно. Таны хийж буй иллэг нь бүжиг, чулуун дундуур урсаж буй ус, эрдэнэ шишийн талбайд салхилж байгаа салхи болон хувирна. Та өгснөө эргүүлэн авч буйгаа мэдрэнэ. Эцэст нь та түүнтэй зэрэгцэн хэвтээд унтаж болно.

Сонирхуулахад: Эртний Энэтхэг оронд амраг хайртууд амны таашаалыг ихээхэн чухалд үзэж, ам шүдээ өдөр бүр угаан цэвэрлэж гоо сайхны нөлөөлөл бүхий тусгай түрхлэг хэрэглэдэг байжээ. Мөн Энэтхэгчүүд гарын дохио зангаагаар олон зүйлийг илэрхийлдэг гэнэ. Дотно харьцаатай хосууд гарынхаа тусламжтайгаар нэг нэгэндээ халуун бүлээн мэдрэмж төрүүлж, итгэл найдвар, эрч хүч өгч, анхааруулж, зоригжуулж, хүслээ илэрхийлж чаддаг байна.

1 Comment

  1. gogo says:

    aaaaaaaa

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.