Хэн нэгэн хүнтэй гүн гүнзгий харилцаатай байна гэдэг ихээхэн тэвчээр шаарддаг зүйл. Ганцхан оргилсон хайр дурлал үүнд бас хангалттай бишээ. Бас бие биеийнхээ өмнө хариуцлага хүлээхэд бэлэн байх хэрэгтэй. Бүсгүйчүүд бид эцсийн мөчөө хүртэл чамтай сексийн тал дээр сэтгэл дундуур байгаагаа хэлэхгүй байж мэднэ.
Энэ нь эрчүүд дурлалын ухааныг төгс мэдчихээд огт алдаа гаргахгүй байна гэсэн үг биш. Уншигч таныг сексийн талаар хангалттай мэдлэгтэй гэдэгт эргэлзэхгүй байгаа ч санаж явахад илүүдэхгүй хэдэн зүйлийн талаар санал бодлоо хуваалцъя.
1. Бэлгийн хувьцаанд орохын өмнө усанд орохгүй байх…
Тийм ээ, эрчүүдийн төрөлх үнэр бүсгүйчүүдэд таалагддаг. Зарим хүүхэн бүр нөхрийнхөө тамхины нь үнэрт хүртэл дуртай байдаг юм гэнэлээ. Гэхдээ хүн бүр тийм биш, үнэр бүр тийм тааламжтай ч байдаггүй. Тэгээд ч бид угаасаа нохойноос дутахгүй үнэрч улс. Тиймээс янагийн нэгэн сайхан шөнийг өнгөрөөе гэж бодож байгаа бол ямартай ч хөл, сугаа угаагаад, ялзарсан улаан лооль шиг үнэртэй ус, түрхлэг хэрэглэхгүй байхыг хичээгээрэй.
2. Хурдан дуусгасандаа уучлал гуйх хэрэггүй
Бүсгүйчүүдэд таашаал авах тэрхэн үед нь чи “ёслолын буудлагаа” хийх нь хамгаас илүү таалагддаг. Харин түрүүлж шалчийчихаад настай эмээг зам гаргаж өгөөд хичээлдээ хоцорчихлоо гээд хошуугаа унжуулж зогсох 10 настай хүү шиг дахин дахин уучлал гуйх нь огт таалагдахгүй. Хэрвээ чи яг “болохоо байгаад” харин бүсгүй чинь болоогүй байвал чихэнд нь “чи минь ямар дур булаам юм бэ?” гэж шивнэ. Харин энэ бол нялх хүүхдийн үг шиг сонсогдохгүй шүү. Түүний тавихыг түргэлүүлж, эс гэхэд чамайг түрүүлж дуусгасанд бүсгүй чинь тэлтэл гонсойхгүй.
3. Сексийг байдаг л “юм” болгож хувиргав аа!
Чи бүсгүй хүнтэй секс хийнэ гэдгийг автомашин засахтай адил зүйл гэж андуурч эндүүрэв ээ? Хэдэн эрэг боолтыг нь чангалж эргүүлээд л болчихдог зүйл даанч биш. Гэр ахуйн цахилгаан хэрэгсэл бүр биш, харин эмэгтэй хүн-мэдрэмтгий, өөрчлөгдөмтгий, хувирамтгай амьд бодгаль. Чи уулзах бүртээ нөгөө л газраа, нөгөө л байрандаа, нөгөө л дарааллаараа илээд, нэг л байрлалд доороо хийчихээд л үрээд байж болохгүй. Бүсгүйчүүд эр хүнээс өөрийг нь мэдэрч, хөдөлгөөнд нь зохицон уусч байгаасай гэж хүсдэг юм.
4. Зугтаж болохгүй
Хэдийгээр бүх эмэгтэй халуун сексийн дараа хархүүтэйгээ тэврэлдэн хэвтэж далан долоон юм ярих гэдэггүй ч, сексийн дараа үнэхээр чамайг хажуудаа байхыг хүсдэг. Хэд хөдөлж хамаг юмаа шувтарчихаад л халуун орноосоо, хайртынхаа өврөөс битгий босон харайж бай. Энэ нь бүсгүй хүнд аймшигтай ганцаардал төрүүлдэг: Ялангуяа дуусгангуутаа хацар дээр нь хальт үнсчихээд шүршүүр лүү үсэрч, зурагтын удирдлага шүүрэн авч эсвэл хоол хайгаад хөргөгч рүү явчих нь доромжлол мэт санагддаг. Бүр тэсэхэд хэцүү байлаа ч ядаж зүүрмэглэхийг маань хүлээж болно биз дээ?
5. Өөхөлж мариалсан хэсгээс чимхэж зулгаах хэрэггүй
Ийм үйлдэл үзүүлснээр чи бүсгүйгээ чамд яг л байгаагаараа, бүхлээрээ таалагдаж байна гэдгээ харуулах гэж хичээдэг байх л даа. Харин эмэгтэйчүүд ингэж боддоггүй юм ш дээ. Тэд чамайг биеийн чинь энэ хэсгийг үзэн ядаж байгаа юм байна даа гэж л бодно. Байдал хэцүүдвэл маргаан үүсч, чи яагаад ч дийлэхгүй байдалд орж ч мэднэ. Тиймээс хэдий үрчииж хорчийсон юмуу, өөхөлж бандайсан ч бай алаг үзэлгүйгээр бүх биеийг нь ижилхэн л илж таалаарай.
6. Оймстойгоо орондоо битгий ороорой
Таныг өмдөө хальт шувтлахад л сайхан сексэд хангалттай гэж боддонгүй байх гэж итгэж байна. “Үгүй ер дөө, миний муу оймс энэ хүүхэнд ямар гэм хийсэн юм бэ?” гэж боддог юм биш биз дээ? Үнэндээ та дээгүүрээ нүцгэн, дан оймстойгоо байхдаа ямаршуу харагдахаа төсөөлөн бодож үзсэн үү? Хэрвээ оймс чинь цагаан бол дуудлагаар гэрт ирж бүжиглэдэг стриптизчин шиг, өөр өнгөтэй бол хувцас солих өрөөндөө сууж байгаа хөлбөмбөгчин шиг л харагдана. Бүсгүйгээ чиний булчинлаг сайхан биеийг бүхэлд нь харж таашаах бололцоо өг л дөө. Хоёр муу үрчгэр оймсоос болоод хайрынхаа шөнийг “будаа болгочихъё” гэж боддоггүй биз дээ?
7. Хүн унтуулахгүй ноолоод байх
Чиний хувьд 1 цагаас бага хугацаагаар үргэлжилсэн бол секс биш. Гэвч энэ бүтэн цагийн дотор бүсгүйн чинь үтрээ хуурайшаад хэцүүдэж магадгүй шүү дээ. Хэрвээ хагас цагийн дараа гэхэд хайрт чинь дур тавьж чадаагүй бол куннингулис хийж туслаарай.
8. Эвэршсэн хөлөөрөө үрэх
Найз бүсгүй чинь нэгэнтээ “Би чамайг бүхлээр чинь хайрладаг. Би чиний бүх юманд хайртай” гэж хэлсэн байж магадгүй л дээ. Гэхдээ энэ чинь эвэршиж хатуурсан хөлийн өсгийгөөр үрүүлээд байх нь таалагддаг гэж хэлсэн хэрэг биш шүү. Түүнээс гадна хөлнийхөө эвгүй үнэрийг бас бодолцоорой доо.
9. Дуусангуутаа л алчуур шүүрэх
Дөнгөж тавингуутаа л алчуур шүүрэх чинь хамгийн өөдгүй зангийн нэг шүү. Чи усны ёроолд бүтэж үхэх шахсан шумбагч биш дээ, үрийн шингэн чинь гарч бараг дуусаагүй байхад нэг их ариун цэврийг сахьдаг хүн болж бүсгүйгээ битгий гомдоогоорой. Тэртэй тэргүй хөөрхий бүсгүй үтрээний чийглэг нь хангалттай байсан бол уу, хэт их шүүрэл ялгарсан байх вий дээ гээд л сэтгэл нь зовж байгаа. Дур тавьсан бол эхлээд ядаж бүсгүйгээ үнс, тэгээд ч бага зэргийн шингэн илүү байлаа гээд үхэв л гэж!
10. Зөвхөн ганц хэлүүг нь үрээд байх
Хэлүүнийх нь байрлалыг олж тогтоонгуутаа л уралдааны машины араа шиг битгий байдаг чадлаараа үрээд байгаарай. Хэлүү хэдий сэрлийн гол цэг мөн ч бүсгүй чинь чамайг биеийн нь бусад хэсгийг илж таалаасай гэж хүсээд л хэвтэж байгаа шүү…
11. Орон дотор уран гимнастикаар хичээллүүлэх
Чиний бодож олсон байрлал бүр түүнд таалагдана гэж эндүүрэв дээ. Зарим нь найз бүсгүйд чинь доромжлол, өвдөлт, ял шиг санагдаж ч болно. Хүн бүр уран гимнастик ч юм уу уран нугаралт хийх чадвартай биш шүү дээ. Шинэ санаа гаргах чинь сайхан хэрэг, түүнийгээ хайрттайгаа зөвлөж ярилцаарай. Циркийн үзүүлбэрт амьтан сургаж байгаа юм шиг секс хийх нь эмэгтэй хүнд төдийлөн таалагдахгүй гэдэгт итгэж болно.
12. “Чи яав?” гэж асуух
Чи түүнд таашаал төрүүлж цэнгэл амсуулсан гэдэгтээ итгэлтэй байгаа бол “Чи яав?” гэж битгий асуу. Ялангуяа чи циркийн амьтан шиг сургуулилуулж, автомашин шиг хурдлуулж, амраахгүй ноолж ноолчихоод “Яав, болов уу?” гэж асуугаад бүсгүйг баярлуулна гэж санаа юу?
13. Сэтгэл санааны байдлаа хэт бүдүүлгээр илэрхийлж хараал тавих
Чи хэзээ ч юм эр хүн орон дотроо харгис бүдүүлэг байх нь эмэгтэй хүнд таалагддаг гэж уншсан бол юманд хэмжээ хязгаар гэж бий гэдгийг санахад илүүдэхгүй л болов уу? Элдвийн хараал тавилаа гээд бүсгүй баярлан инээх нь юу бол. Харин ч өөрийг нь хэлж байгаа мэт санагдаж туйлын эвгүй байдалд орж хоцорно. Ийм байдалд орсон бол дахиж чамтай уулзана гэж үү?
14. Шүгэлдэж, орилох
Порно кино үзсээр байгаад порно од болъё гэж бодсон бол найз бүсгүйгээ дасгалын хэрэгсэл болгоод хэрэггүй. Сексдээ сэтгэл хангалуун сайхан байгаагаа шүгэлдэж, орилж илэрхийлэх нь эмэгтэй хүнд таалагдах тийм ч сайхан үзүүлэлт биш. Спортын тэмцээн дээр хүссэнээрээ орилохгүй юу.
15. Хөлрөх
Сексийн үед хөлрөх нь зүй ёсны явдал. Хэн ч хөлөрдөг. Харин чамд таашаал өгөх гэж ингэж зовлоо гэж харуулах гээд хөлсөө дээрээс нь урсгаад байвал бүсгүй чинь чамаас ой гутна гэдгийг шуудхан хэлчихье. “Биелэгдэшгүй даалгавар” кинон дээр Том Круз ганц дусал хөлсөө унагаахгүйн тулд яадаг билээ? Ганц дусал хөлс бүх л дохиоллын системийг ажиллуулах чадалтай байдаг байх аа? Түүнтэй яг адилхан гээд л бодчих.
10 Comments
bas 1 yum matchihaj eruul emegtei hun ern hurytsaliin ued utree n er huushina gej bdaggui yum bi emegteichuudiin emcheer heden jil ajillasan hunii huvid helii chii ooroo horolttei huuhen bn esvel uteenii urevseltei bn daa emchid uzuul gej zovlii doo! tegeed hudlaa medeelel taraaj humuusiig bitgii toorogduul;eed bai
ok
er n yahaaraa ene emegteichuud ingej dandaa mayaglaad bdagiin sexiig zovhon er hun l hiih huseltei emegtei hun husdeggui gej uu? chinii ter ch bolohgui ene ch bolohgui geed l erchuud bolgon shiver hulmastai bdag enduurchihsen gar ve!!!!! shal durgui hurchilee bn.tegeed l mgl erchuud buduuleg ene ter geed l hudlaa chalchaad gadaad erchuud saihan ene ter geed yavdag teneg geruudiin 1 l bn doo chi buur uur hurchilee!!!!! erchuudee doromjilj hezee hanah ve ta nar!!!!!!!!!!!!!!!!!!!!!!11
Medremjtei baival l bvh zvil ok
Vneheer vnen bichjee,sex ch bas hairiin neg heseg,hairtiigaa ed es bvhneeree mederch hairlaj enhriileh ne chuhal shvv zaluusaa!
ene bichsen hun ni emegtei hun bh te.Gehdee estoi unen bichjee, sain ch bichij.zaluusaa ta nart edgeer dutagdlaas gants neg ni bdag bol zasahad iluudehgui shuu.ter “za bolov uu” gej asuuh unen teneg bdag ym shuu. emegtei hun enhriilel, hundleld durtai bdag.
dajgvi saihnaar bichjee taalagdlaa. ugaasaa l mongolchuud ert deer vyeesee zagas naaduulah urlagiin asar tom soyoltoi uls bilee. sex bol gantshan er hvnii ilvvdel vriin shingenee gargah ajil bish bolhoor emegteichvvdee enhriilj hairlaj jargaaj hvndleh ni chuhal aa chuhal
shal hudlaa yum bichdeg gichii ve? ooriinhoo bodliig l bichihsen bna shd. neeh onol hun garaad irj gene hun bolgon oor shuu de
asd
куннингулис yu xii gsn ug ym bol?
hehe