Бүсгүйчүүд минь! Та бид “орон дотроо идэвхгүй” байдаг гэж шүүмжлүүлдэг шүү дээ. Заримдаа магадгүй бид энэ байдлаасаа болоод хайртай хүнээ сексдээ “гаргуун” хэн нэгэнд алдчихаад “бөгсний хэнээтэй балиар хүүхэн” гэж зүхэн нулимс дуслуулж суудаг. Эрхэм бүсгүйчүүд минь уучлаарай, би та нарыгаа гомдоох гэж ингэж бичсэнгүй. Мэдээж, бид бүгдээрээ тийм биш л дээ. Гэхдээ, юмыг яаж мэдэх вэ, бид ар гэрийнхээ амьдралын олон янзын ачаанд дарагдаад энэ талаар анхаарлаа жаахан сулруулчихсан юм биш биз гэж бодоод үзэхэд илүүдэхгүй биз дээ? Секс гэдэг бас ч үгүй нарийн “шинжлэх ухаан” байдаг юм шиг байна. Тийм болохоор бас “бичигдээгүй” ч гэсэн бас өөрийн гэсэн дүрэмтэй байдаг бололтой. Энэ дүрмийг нь бид мэдэх хэрэгтэй. Тэгээд ч ямар хими, тригонометрийн томъёо биш дээ, сурах, тогтооход ч бас арай таатай байх байлгүй. Та үүнийг уншаад өөрийн саналаа бидэнд ирүүлээрэй.
Бидний өмнө урт удаан амьдрал бий шүү!
Жирэмслэлтээс хамгаалах найдвартай арга хэрэглэлгүйгээр сайн секс байна гэж үгүй. Яанаа, жирэмсэн болчих вий гэж шаналж хэвтэхийн оронд сексийн хамаг сайхныг бодож, мэдэрч байх нь дээр биз дээ? Эсвэл дүүрч гэж бодож хүүхэд олчихоод, хайран биеэ зовоох, эсвэл бүр нөгөө “хэцүү” нэрт өвчин хүрчихээд л антибиотик идэж суух бүр ч хэрэггүй.
Хүсэхгүй бол хэрэггүй
Хосууд хэн хэн нь секс хүсч байж л хийх хэрэгтэй. Тэхгүй бол сайн секс болохгүй. Хэн нэг нь биеэ зээлдүүлж, эсвэл хүчирхийлж байгаа хэрэг болно шүү дээ.
Ялгааг нь мэдэр
Сайн секс бол олон янз, талтай байх ёстой. Нөгөө л байдаг байрандаа, нөгөө л цаг хугацаандаа, нөгөө л хувцастайгаа, нөгөө л байрлалдаа байх л юм бол секс гэдэг гараа угаадаг шиг л механик зүйл болно шүү дээ. Та гараа угааснаар хэзээ таашаал авснаа нэг сана даа?
Ярь
Сексийн тухай хайрттайгаа ярилцаж, санал бодлоо солилцож, өөрийн хүслээ илэрхийлж, ирээдүйн төлөвлөгөө зохиох хэрэгтэй. Yүнээс айж болгоомжлох хэрэггүй. Ингэж ярилаа гээд аймшигтай юм ер болохгүй, тэгээд ч цаадах чинь чамайг яг “яаж”, “үүнийг” “хийх” гээд байгааг л ойлгоно гэсэн үг. Мэдээж цаашаа бол чамд таалагдана. Нэгэнт чи өөрийнхөөрөө байсан бол дараа нь түүний элдэв санааг хэрэгжүүлэхээс татгалзах нь шударга биш явдал болно шүү.
Битгий их ид
Цадталаа хоол идсэний дараа бэлгийн ажил битгий хий. Нэгдүгээрт түнтийсэн гэдэстэй тийм түргэн, таатай хөдөлнө гэж юу л бол. Тэгээд ч өөрийгөө ямар харагдахыг нэг төсөөлөөд үз дээ. Хоёрдугаарт цатгалан эрэгтэй хүн сексээс илүү нойр хүсдэг гэдгийг шинжлэх ухаан нэгэнт нотлочихсон шүү дээ.
Цэцэн ухаан, цэлмэг оюунтай бай
Согтуу эмэгтэй хүн сексийн чадвараараа резин хүүхнээс лав 1 хуруу доогуур байдаг юм гэнэ лээ. Таашаал авах байдал нь ч мөн тийм хэмжээтэй гээд бод доо. Харин шал согтуу залуугийн хувьд секс гэдэг савнаасаа хальж гарсан шүдний оог буцааж шахах гэж оролдохтой л адил зүйл. Yүнийг чадах хосгүй авьяастай тийм ч олон биш шүү дээ. “Хачин” байж сур
Чи хувиа бодож болохгүй.
Хайрт чинь сексээс таашаал авахыг адилхан л хүсч байгаа ш дээ. Гэхдээ чи шуудай гурилны тавиур биш дээ, хоосон үлдэж болохгүй. Тэхээр амиа бод. Энэ чинь л хачин байна гэсэн үг байхгүй юу.
Тэнэг юм битгий бод
Чи одоо ямаршуухан харагдаж байгаа бол гэж хэзээ ч битгий бод. Энэ байрлалд чи тийм ч гоолиг харагдахгүй байлаа гээд, эсвэл ийм гэрэлд чиний том алаг нүд олигтой дэрвэлзэхгүй байлаа гээд яадаг юм? Секс чинь сайхан болж байвал тийм дэмий юм бодох ямар хэрэг байна?. Сайхан сексэд ямар ч дүрэм гэж байдаггүй. гэхдээ бас хамаарахгүй зүйл ч гэж байдаггүй
2 Comments
bi sexdee unen galzuu bi untsan huuhen buree l tavildag namaig husvel mail bciheerei
Ugasa mashin shig amia bodod hurdan dusgadag erchvd eswel ter emegteidee hairgvi eswel yamrch seksin bolowsrolgvi bvdvleg hodoni mangar gsn vg saihan seks xideg emegtei xvnig jargaj chadna gdg bol eregtei xvni bas neg tom soyol.