Үнэндээ бүсгүйчүүд ганцхан өдөр л өөрийн бүрэн эрхээ мэдэрч, өөрийгөө гоо сайхан, аз жаргалтай байгаагаа өөртөө нотлон харуулахыг хичээдэг. Урьд өдрийнх нь орой унтахаар хэвтэхдээ маргааш түүний амьдралын жинхэнэ мөрөөдлийн өдөр байгаасай гэж мөрөөдсөөр унтана.
Эмэгтэй хүний амьдралын мөрөөдлийн өдөр
10.00 – Хайртынхаа энхрийлэн үнссэн зөөлөн үнсэлтээр сэрнэ.
10.10 – Орон дотроо кофө, шинэхэн жимсний шүүс зэрэг өглөөний унд ууна.
10.30 – Сэргээгч хөөстэй шүршүүрт орно.
11.00 – Жинлүүр дээр гарч зогсоод (2кг) жингээ хасаж уу гэдгээ шалгана
11.10 – Хувцсаа өмсөөд, нүүрээ будаж биеэ тордоно.
12.10 – Түнтийтэл чихсэн мөнгөтэй түрийвчээ аваад үнэ өндөртэй дэлгүүрээр хэснэ.
14.00 – Дотны найз хүүхэнтэйгээ сүүлийн үеийн шинэ содон хов жив ярин өдрийн хоолонд орно. Хажуу ширээнд суугаа эрчүүд тэднийг уух юмаар дайлна.
14.30 – Гоо сайхны салоноор үйлчлүүлж, хумсаа засуулан, булчинлаг массажист эрэгтэйгээр гоолиг биендээ иллэг хийлгэнэ.
16.00 – Спорт клубт хөнгөхөн дасгал хийж, дасгалжуулагч таны биө галбирыг магтан сайшаана.
16.50 – Хуучин найз залуугаа бүдүүрч таргалсан, архичин болсон, шил түүж байхыг харна.
17.00 – Гэртээ эргэн ирээд үүдэндээ хэн нэгнээс танд илгээсэн сагстай цэцэг байхыг олж харна.
17.10 – Телевизээр дуртай олон ангит киногоо болон загварын шоу үзнэ.
19.00 – Нэртэй уран зураачийн шинэ үзэсгэлэнд уригдан таалагдсан зургаа худалдаж авна.
21.00 – Хайртаа хүн чинь таныг зоогийн газарт урьж бүдэг лааны гэрэлд оройн хоолоо идэж, засмал алмазан шигтгээтэй бөгж бэлгэнд авч, бүжиглэж үдшийг өнгөрөөнө.
23.00 – Гэртээ харьж ирээд хөөстэй онгоцонд сууж, торгомсог цагаан хэрэглэлтэй оронд орно.
24.00 – Хайртынхаа “Хонгор минь, би үүрд чинийх” гэсэн үгийг бодсоор унтана.
Гэвч өглөө бүр тэднийг сэрэхэд бодит амьдрал нь угтана.
Эмэгтэй хүний амьдралын бодит дүр төрх
6.30 – Сэрүүлгийн жингэнэх дуунаар сэрж нөхрөө ажилд нь явуулахаар сэрээхийг оролдож хариуд нь “Унтуулаад өгөөч ээ” гэсэн ууртай үгс сонсоно.
6.40 – Гал тогооны өрөө рүүгээ гүйхээрээ орж нөхөр, хүүхдүүдийнхээ өглөөний ундыг бэлтгээд нохойгоо салхилуулахаар авч гарна.
7.00 – Нойроо харамласан нөхөр, хүүхдүүдийнхээ муу үг болгоныг сонссоор сэрээж босгоно.
7.40 – Нөхрөө ажилд нь хүүхдүүдээ сургуульд явуулж, бага хүүхдээ цэцэрлэгт нь хүргэж өгнө.
8.00 – Аяга тавгаа угаагаад гэрээ цэвэрлээд, хальт мулт нүүрээ янзалсан болоод гэрээс гарна.
8.30 – Автобусанд чихэлдэн байж ажлын цагаас хоцорч ороод дарга дээрээ дуудагдана.
13.00 – Галзуу юм шиг ажилласны эцэст цайны цаг болж зүсэм хачиртай талх, аяга цай ууна.
16.30 – Бичиг цаастай ноцолдсоор арай гэж дуусахын алдад эхний мөрөнд алдаа гарсныг анзаарна.
17.00 – Замдаа дэлгүүрээр орж, тор дүүрэн хүнсээ дааж ядан автобусанд чихэлдэнэ.
17.30 – Урьдынхаа найз залууг дэгжин, өөдрөг явааг олж хараад өөрийгөө таргалж, галбираа алдсаныг анзаараад гутрана.
18.00 – Оройн хоолоо бэлдэж, нөхрөө хүлээнэ.
18.30 – Эцгээ дуурайсан хөлдүү толгойтой том хүүгийнхээ гэрийн даалгаврыг хийлгэх гэж зовно.
19.30 – Зурагтынхаа урд суун кино гарахыг хүлээж байхдаа хүүхдүүдийнхээ хувцасыг угаагаагүйгээ гэнэт санана. Угаалгын өрөөнд ороод угааж эхэлнэ.
21.00 – Бага хүүхдийн чинь гэдэс дотор эвгүйрхэж гүйлгэж, эм тан уулгаж, хөтөвчийг нь цэвэрлэнэ.
23.00 – Архи үнэртүүлж, хацартаа уруулын будагны “дардастай” нөхөр гэртээ ирж ажил ихтэй байснаа ярина.
24.00 – Унтахаар хэвтэнэ. Нөхрийнх нь хурхиралт унтах боломж эс олгоно.
1.00 – Гадаа гаргаж хөнгөрүүлээгүй нохой нь хуцаж гийнаж эхэлсэн тул салхилуулахаар хөтлөн гарна.
2.00 – Ядарсандаа болоод үхсэн мэт унтаад өгнө.
Гэхдээ хэн ч эмэгтэйчүүдийг маань мөрөөдөж, өөрийн мөрөөдлийн өртөнцдөө хүрэхийг нь хориогүй шүү дээ. Хүсэл тань биелэх болтугай.
3 Comments
ihenh n ingej naigaa sh tee nuhur n mashintai ehner n avtobusaaar mongol erchuudiin tarhiig tseneglmeer l umdaa. gehdee ohid huuhnuudee emegtei hun eregtei hunees iluu hurdan ajil amjuulj ih hudulgoontei baina gedeg chin eruul a baihiin 1 L UNDES
ke ke, haa negtee americiin setguul enee tereegees avtsiimu. Mongold edgeeriin zarim ni l baigaa, tehdee unen. Deetliin heseg ni arai hudlaa yuma, eniig yamar saihan amidral gediin. Jiriin l neg tugeemel humuusiin tugeemel muruudul, hun bolgon uurtuu tohirson muruudliin udurte, i hope.
Ядарсандаа болоод үхсэн мэт унтаад өгнө. Olon saixan busguichuud maani ingej amidarch baigaa shv