“Загас наадуулна” гэдэг ихэнх тохиолдолд сайн дурын хэрэг. Тийм учраас янз бүрийн шинжлэх ухааны судалгаанаас үзэхэд бүсгүй хүн энгэр зөрүүлэхээс татгалздаг 99 шалтгаан байдаг гэж бодохоор бас инээд хүрмээр. Бүсгүйчүүдэд загас наадуулах онцгой шалтгаанууд байдаг аж. Шалтгаан хэдийгээр олон арваараа байх хэдий ч багцалж үзвэл 13 байжээ.
Нэг. Эгчмэд байхын тулд…
Бүсгүйчүүд дунджаар сонирхолтой, ирээдүйтэй энэхүү ажлыг залуучуудын нэгэн адил 17 орчим насандаа үйлдэнэ. Гэхдээ ялгаа байна. Эрэгтэй хүүхдүүд нум сум харваж, амьтны амь хороож дүрсгүйтэж яваад шилжилтийн насандаа эр эмийн ажлыг төдийлөн анзаарахгүй өнгөрөөнө. Харин охидууд бол 12 настайгаасаа /анхны сарын тэмдэг үзэгдэх болсон цагаас/ эхлэн эмэгтэй хүн болох баярт өдөртөө бэлтгэж байдаг. Зарим нь тэсгэлгүй хэн нэгний оронд орчихно. Тиймээс юм үзчихсэн догь эмэгтэй болохын тулд загас наадуулна.
Хоёр. Залуу харагдахын тулд…
Сексологичдын үзэж буйгаар эмэгтэйчүүдийн дур хүсэл зөвхөн 30 насанд нь оргил үедээ хүрдэг аж. Хэрвээ нөхөрт гараагүй бол бэлгийн ажлын давтамж 20-30 насанд 3.5 дахин буурдаг байна. Тийм учраас эмэгтэйчүүд залуу насандаа алдагдсан “алтан мөчөө” эргүүлэн сэргээхийн тулд хэнтэй ч, хаана ч хамаагүй дураа хангахад бэлэн байдаг. 30 настай эмэгтэйчүүдийн бараг гуравны нэг нь загас наадуулах бүрт дур ханадаг бол 20 насанд зөвхөн наймны нэгд нь таашаал авдаг юм байна.
Гурав. Торгон, гоёмсог дотоождоо учир утгагүй мөнгө зарцуулдаггүй гэдэгтээ итгэхийн тулд…
Гоёмсог дотоож бол дур тачаалыг өдөөдөг гэдгийг эмэгтэйчүүд бүгд хүлээн зөвшөөрдөг. Yнэтэй дотоож багахан ч гэсэн урлагийн бүтээл төдийгүй гоо зүйн сэтгэлгээ, ертөнцийг үзэх үзлийн хэсэг гэж үздэг. Иймэрхүү дотоож өмсөнө гэдэг загас наадуулахад бэлэн болсны илрэл. Өөрөөр хэлбэл, хөгжим тоглоход нот хэрэгтэй байдгийн нэгэн адил гэсэн үг.
Дөрөв. Хэрүүл маргаан үүссэний дараа эвлэрэхийн тулд…
Эмэгтэйчүүд сөргөлдөөнт нөхцөл байдал үүсэхэд нүүр, хүзүү нь улайж, хүүхэн хараа нь томорч, ам нь хатаж, амьсгаа нь түргэсдэг. Бэлгийн дур тачаал нь хүрсэн үед эмэгтэйчүүд яг үүнтэй адил болдог. Энэ бол биеийнх нь даавар ялгарч байгааг харуулна. Уурласан үедээ ялгарсан дааврыг арилгах нөхцөл байдаггүй учир хэдий чинээ их уурлана эвлэрэхдээ төдий чинээ дур тачаал нь хөөрдөг. Эвлэрсний эцэст гайхамшигтай ханамж авдаг байна.
Тав. Туршлага суухын тулд…
Эмэгтэйчүүд эрчүүдээс загас наадуулахыг сурдаг. Харин эрэгтэйчүүд ухаалаг, туршлагатай бүсгүйчүүдтэй энгэр зөрүүлэхийг илүүд үздэг. Бүсгүйчүүдийн цөөнгүй хэсэг нь хайртай залуугаа туршлагагүйтэж алдахгүйн тулд нас ахисан, танил төдий хүмүүстэй ойртож туршлага “судлахыг” хүсдэг байна.
Зургаа. Дур хүслээ хангахын тулд…
Энд тайлбар шаардлагагүй. Эр хүний үнэр, нүдний харц, булчин шөрмөс, өгзөгний хэлбэр, гарын хөдөлгөөн нь эмэгтэйчүүдийн дур хүслийг агшин зуур хүргэдэг учир боломжийг ашиглахгүй бол дараа нь өөрийгөө буруутгах тохиолдол гардаг гэнэ. Эмэгтэйчүүдийн дур хүсэл өглөөгүүр голдуу хүрнэ. Хэрвээ их л хүсч байвал бие махбодь чинь шаардаж байна гэсэн үг.
Долоо. Амралт зугаалгын үеэр болсон зүйлээ эргэн дурсахын тулд…
Байгалийн сайханд бал сараа өнгөрүүлсэн юм уу эсвэл амралт зугаалгын үеэр онцгой тохиолдолд бие сэтгэлийн таашаал авч байсан тэр үеэ эргэн дурсах нь эмэгтэйчүүдийн дур тачаал хүрэх бас нэг шалтгаан болдог аж.
Найм. Жирэмсэн болохын тулд…
Хэрвээ нөхөрт гарчихсан бол сайн хэрэг. Зарим тохиолдолд цаг зав муутай байдгийн улмаас сонголт хийх боломж байдаггүй. Хүүхэдтэй болохыг хүсэмжлэн бэлгийн ажил хийх явцад хамтрагчтайгаа сэтгэл зүйн онцгой байдалд ордог төдийгүй амархан ханамж авдаг тухай олон эрэгтэйчүүд ярьдаг ажээ.
Ес. Сэтгэлээ амрааж, түргэн унтахын тулд…
Бүсгүйчүүд үүлэн борооны ажлаас татгалзахын тулд “ядарч байна”, “толгой өвдлөө” гэх мэтээр цааргалдаг. Харин үнэхээр ажил төрөлдөө дарагдан ядарч нойр хулжих үед бэлгийн ажил жинхэнэ тус болно. Эмч нарын үзэж байгаагаар загас наадуулах нь цусны эргэлт, тархины үйл ажиллагаанд сайнаар нөлөөлдөг байна.
Арав. Алдар цуутай хүмүүстэй дотносохын тулд…
Нэр цууд гарсан дуучид, тамирчид, жүжигчид, зурагтын нэвтрүүлэгчидтэй ойр дотно танилцаж, ойртох тусам тэдэнтэй ганц оройг ч гэсэн оронд өнгөрүүлэхийг хүсдэггүй бүсгүйчүүд цөөнгүй байдгийг социологийн судалгаа харуулжээ.
Арваннэг. Загас наадуулахын амтыг мэдрэхийн тулд…
Зарим үед бүсгүйчүүд жинхэнэ дур ханасан эсэхээ сайн мэддэггүй учраас шуудхан хэлбэл нэг бус хүмүүстэй янз бүрийн байрлал, хэмнэлээр загас наадуулна. Yзсэн, мэдсэн бүхэн туршлага болон үлдэнэ.
Арванхоёр. Өөрийн ур чадвар, авъяасыг харуулахын тулд…
Yүний тулд орондоо юу чаддаг бүхнээ шавхан харуулж, эр хүний сэтгэлд хоногшин үлдэхийг мөрөөдөхгүй эмэгтэй нэгээхэн ч үгүй.
Арвангурав. Сэтгэлийн ханамж авахын тулд…
Амьдралд баярлаж, жаргаж, цэнгэх арга хэлбэр байдаг. Түүний нэг нь сэтгэлийн цэнгэл эдлэх. Сэтгэлийн цэнгэлийг орондоо эдлэх нь эмэгтэйчүүдийн мөрөөдлийн нэг аж.
SOURCE: unen.mn
7 Comments
temkag demjjiine. yahaaraa dandaa ingedgiin eejgui yumshig.
halh ntr yu vee. bolijooj
Sain uu ohidoo..bi odoo 20 nastai gantsaaraa..ceck hj uzsengui l yvj bn.humuusiin yarisniig sonsohoor ih l goy bsan gehiin..mayben nadtai adilhan gantsara bga ohid mun cekc-n talaat iluu dotnosohiig husvel nadruu mail bicherei halh_2005@rocketmail.com
ene bol oor emegteichvvdiig yarij bn fire bagabandi 2oo.mongo oloh gdg emegteichvvdiig biye vnelegch(yanhan)gdg bh.bitgii bvh shn emegteichvvdiig doromjilood bai.dandaa yanhand mongo toldog yumuu haashaiin sonin garuud be
Harin teh er ni gol shaltgaan bol mongo oloh shv de!
mungu olohiin tuld gedeg shaltgaan bhgui bhiin?
he ortoi l um bn
hehe