Бразилын Сан Пауло хотод болсон загварын долоо хоногийн үеэр 26 настай загвар өмсөгч залуу амьсгал хураажээ. Тэйлс Соарес гэгч уг загвар өмсөгчийн гутлын үдээс нь орооцолдон, бүдрэхдээ шалан дээр нүүрээрээ унасан байна. Залуу хүнд бэртэл авч, амиа алдсан явдал олныг цочроожээ.
“Ocksa” брэндийн хувцастай явсан түүнийг унахад үзэгчид шоуны нэг хэсэг гэж бодож байсан аж. Түүнийг эмнэлэгт хүргэсэн ч амьсгал хураасан байжээ.
Загварын долоо хоногийг зохион байгуулагчид харамсалтайгаар амиа алдсан загвар өмсөгчийн ар гэрийнхэнд эмгэнэл илэрхийлэн, хүлцэл өчиж, шаардлагатай бүхий л тусламжийг үзүүлнэ гэдгээ илэрхийлсэн байна.
26 настай Тэйлс Соарес нь маш эрүүл чийрэг залуу байсан талаар хамт ажиллагсад нь ярьжээ.
2 Comments
Шаахаа болиочээ! Наад хүн чинь зүрхний шигдээсээр нас барсан гэсэн мэдээ байсан ш д. Худлаа юм зохиож бичихээ болиочээ.
Гүй ээ нээрээ хүний үхэл гэдэг амархан шүү