Өсвөр насны залуусын хүсэн хүлээдэг баяр нь яахын аргагүй арван жилийн төгсөлт.
Төгсөлтийн үдэшлэгийг ихэнх залуус бэлгийн амьдрал эхлэх хамгийн таалмжтай мөч гэж үзэх нь бий.
– Зарим оронд хонхны баярын үдэшлэгийн дараа бага насныхны жирэмслэлтийн оргил үе болдог нь судалгаагаар тогтоогджээ.
– Төлөвшиж гүйцээгүй залуус том хүний амьдралд орох эхлэлийг яагаад ч юм секстэй холбон үздэг.
– Сургууль төгсөхөөс өмнө хувийн дотно харьцаанд орж амжаагүй хэсэг чухам хонхны баярын дараа ийм оролдлого хийх шаардлагатай, гарцаагүй байх ёстой зүйл гэсэн итгэл үнэмшилтэй явдаг. Дурсах юмтай ч болно. Гэвч харамсалтай нь залуус ийм арга хэмжээнд явахад хэрхэн биеэ бэлтгэх, хамгаалалт /бэлгэвч/ хэрэглэх талаар дийлэнх нь санаа тавьдаггүй.
Залуусын тухай Америкийн зарим чанар муутай кино ч хийсвэр, өнгөц ойлголт төрүүлэхэд нөлөөлдөг.
Тиймээс хонхны баярын давтагдашгүй сайхан мөч залуусын болчимгүй алхмын гайгаар насан туршид үлдэх толбо, төлөөд баршгүй эмгэнэл болгохгүй байх, учир мэдэхгүй охид, мөн тэдэнтэйгээ адил хөвгүүдийн сексийн харьцаа нь хүсээгүй жирэмслэлт, гомдол цөхрөл зэрэг маш тааламжгүй үр дүнд хүргэж мэдэх эрсдэлтэйг тооцоолоорой. Хоромхон зуур тэвчээр алдсанаар ямар хохирол амсаж болохыг охид, хөвгүүдээ сайтар анхаараарай.
Үдшийн сонин
5 Comments
тийм байсан юмуу ааяаа хаха
tegehdee yg honhnii bayraaraa bvgd hiihiig hvsdeg shdee …..umnun vzsen ch ter vzeegvi ch bsan ter bvgd l
10 jilee tugsuhuusuu umnu uzchihsen bdag gej unen shu
tugsultuusuu umnu hiigeed uzchihsen gedeg unen shu
yooo ene udshiin sonin yamar t1 yum bichdiin be. neg sudalgaa yavuulaad uzeerei 10n jiliin honhnii bayraas ali heden jiliin omnoos ohid hovguud chini sex hiitsgeegeed eheltsen baidii shde