Харахад тун аз жаргалтай гэр бүлүүд байдаг. Тэд ер нь хэзээ ч бид нар шиг хэрэлдэж сөргөлдөггүй байх гэж бодогдоно.
Гэтэл тийм биш. Энэ хорвоогийн бүх гэр бүлд хэрүүл тэмцэл заавал байдаг бөгөөд үндсэн таван шалтгаан үргэлж оршиж байдаг. Гагцхүү аз жаргалтай гэр бүлүүд тэдгээр шалтгааныг дор дор нь ухаалгаар шийдэж явдаг ажээ.
1. Гэр бүлийн хэрүүл сөргөлдөөний хамгийн түгээмэл шалтгааны нэг нь бүсгүйчүүд нэр алдартай, олны танил, эсвэл олон охид бүсгүйчүүдийн хайрыг татсан царайлаг эртэй хувь заяагаа холбох дуртай байдагт оршино. 10 эмэгтэй бүрийн 9 нь боломжтой бол ийм л эртэй гэрлэх ба буруутдаг. Эмэгтэйчүүдийн хайрыг татаж дассан эриин хувьд эхнэртээ хэзээ ч анхаарал халамж тавьдаггүй. Ингээд байнгын сөргөлдөөн болдог. Уг нь нудний шил зүүж даруухан алхдаг эртэй суувал тэд харин таныг халамжлахыг үзүүлж өгнө. Нэр алдартай эрчүүдтэй хоромхон хугацаанд цэнгээд өнгөрөхөд л болно. Харин нөхөрт гарахдаа зөв явдалтай, шударга, хариуцлагатай эрийг сонгох хэрэгтэй.
2. Гэр бүлийн хэрүүл сөргөлдөөний дараагийн шалтгаан нь бэлгийн ханамж байдаг. Энэ дэлхий дээр насан туршаа халуун дур тачаал шатаж явдаг хүн байхгүй. Эрэгтэй эмэгтэйчүүдийн аль аль нь цагийн эрхээр сексийн талаар бие биедээ хөрдөг. Хүсэл тачаалыг өндөр хэмжээнд байлгах, улмаар гэр бүлийг бэлгийн аз жаргалтай байлгах зэрэг нь эмэгтэй хүний ухаанаас шууд хамаардаг. Ер нь эмэгтэй хүн өөрийн хүсэл тачаалд хүрч байгаа тэр зүйлсийг нөхрөөрөө хийлгэж сурах хэрэгтэй. Энэ нь элдэв секс үйлдэл, тэр бүү хэл гурваараа секс хиих явдал хүртэл байж болно. Зориг орохын тулд бага зэрэг ууссан ч буруутахгүй гэж үздэг өндөр мэдлэг боловсролтой эмэгтэйчүүдийн. хувьд хүний сэрэл хүсэл зөвхөн тархинд төрж, мөн тархиараа таашаал авдаг гэдгийг ойлгодог учраас янз бүрийн секс алхам гарамгай хийдэг.
3. Гэр бүлийн хэрүүл тэмцлийн гурав дахь том багана нь хардалт байдаг. Зарим эмэгтэйчүүд эр хүн нэгэнт түүний нөхөр болсон тул бусад эмэгтэй рүү харах ч эрхгүй гэж үздэг. Сэтгэлийн хэт хөдөлгөөнтэй сэтгэл хөдлөлөө хянах чадваргүй эрэгтэй эмэгтэйчүүдийн хувьд харин ч эхнэр нөхөр авах нь там болж хувирах талтай. Уг нь хүний аз жаргал хуримын бөгжнөөс хамаарах ёсгүй. Эхнэр юмуу нөхрөө хардаж маргалдах нь эцэстээ ямар ч үр дүн авчирдаггүй. Хүн зөвхөн өөрийгөө хичээж, өөр дээрээ л ажиллах ёстой. Харин хань ижил, туслаж дэмжиж чаддаг.
4. Гэр бүлийн хэрүүл маргааны дөрөв дэх багана нь өөрийгөө гаргуунд гаргах явдал байдаг. Ялангуяа эмэгтэйчүүд ингэж их алддаг. Тэд бүх цагаа гэр бүл нөхөр ба хүүхэддээ зориулдаг. Үүнээс болоод нөхөр хүүхэд нь түүнтэй яг л боол мэт харьцах болж эргээд тэмцэл эхэлдэг. Гэр бүл зохиосон хэн байлаа ч найз нөхдөө сонирхдог зүйлээ, баяр хөөр авдаг бүхнээ орхиж огт болохгүй.
5. Хэрүүл маргааны гол том баганы сүүлчийнх нь өөрийн зөвийг харуулах гэж зүтгэдэг зуршил. Эхнэр юмуу нөхөртөө ямар нэг зүйлийг хориглоод хэрэв тэр үгэнд орохгүй зүтгээд байвал миний зөв байсан гэж харуулах үүднээс нүдээ анин алдаа хийлгэдэг. Та өөрийн зөвийг түүний алдаагаар харуулсан байж болно. Гэвч энэ нь маш том хэрүүл маргааны эхлэл болдог байна.
9 Comments
deerhiin ali n ch bish yum bnaa.
ene erchuudiig er ni yawal zugeer we
harin tiimee chamtai sanal 1 baina. terniig muu ug helenguut ternes muuhai ug yu bilee gej bodood davj setgehseer baital ih muuhai aashtai bolson deer davj muu sanaanlahsaar baital aimar muu sanaatai bolson oorsdoo l ingej evddeg baihgui yu daa.My bodloor yag adilhan harts tegvel ter uhaarah baih orond tuuntei heruul hiijesen dor um sur tuuniig baigaa baihgui um shig bai tegeed l 1 odor yu bolj baina geed l ter bodoh baihdaa.zereg ineeldej tsuvj uurlaj baigaarai
minii xuvid manai noxriin xuniig ix muuxaigaar bodoj xardaj serddeg zan n bid 2iig xereldexed xurgedeg yum shig sanagddag.Bi boloxoor exende yum bolgonig n uuchilj xachin turgen zangiig n tevchij barag uurldaggui yum xeldeggui bsan chini odoo zugeer yum duugarxaraa n uur xureed xereldex geed bdag boltson bn le.Minii bodoogui yumiig chi tegj bodson geed tulgaad uur xurgeed ……Bi uug n ix tevcheertei xereldej meddeggui xoorxon aashtai xuuxed bj bile.Odoo noxriinxoo tiim xachin zangaas bolood turgen uurtai,muuxai ugnuudiig zoriudaar noxorto xeldeg boltson.Ooroo xuniig odood tiim bolgood bgaa yum chini.Tegeed deerees n manai geriixnig n tsarai zusiig n xaraltsaagui baij yanz bureer duudax sanaatai.Estoi lai l bn.Tegj deerelxuuleed,yanz bureeree gutguuleed baij bx tevcheertei xuuxnee olood avna biz.Bi lav uunees iluu tevchij chadaxgui………..Muu teneg amitan.
Bugdeeree buhniig sainaar harj, shnaar bodoj baival buh yum saihan boldog yum bilee. Minii ger bul mash ih heruultei bdg bailaa. Bi bolohoor nuhuruus mini bolj bn l gej buhimddag bailaa. Hadamuudaas bolj bn, yer ni busad humuusees bolj bn gej buhimddag bsan. Gevch buhniig uuchlaad buhniig saihnaar haraad ireheer heruul garahaa bolison. Heruul garaad bgaa buruugaa uuruusuu haigaarai zaluusaa. Zuulun ni hatuugaa iddeg horvoo shuu. Buhniig saihnaar harj amidraarai.
Ene bvgd arai oor bdag ym shigee.
Mini xuvid bol xamgiin tom shaltgaan bol xadam eej. Vvnii daraa xvvxed. Tegeed Xardalt. Etsest ni zorvvd zan chanar byuy ooriinxooroo zvtgex ees l boldog baix. Bas neg tom shaltgaan bol emegtei xvnii careeriin asuudal bdag.
Gexdee bid bvgd oor oor xuvi tavilangaar yavj bga, texleer yag eronxiilood xelexed xetsvv baix tiimv?
Nadtai bol deerx shaltgaanaas bolj exnerteigee xezee ch taaraxgvi ym bna gedgee bi oilgood bga. Bid xoer salaxaar shiidsen. 24 minut baitugai l tesch vzlee. Ooroo uxaarna baix gej xvleej vzlee, svvld ni uurlaad xelj vzlee, teged bi iim dvgnelt xiisen: Xvn ooroo ooriigoo l oorchilj chaddag, tiimees ter ooriigoo l oorchilox estoi.
Gaixaltai amidral shvv ene xorvoo…
Za xvxdvde turshad vzerei! Yamrch hervvl uurlah tunihas vvdeltei.enig hen ix xideg emegteichvd.teher xvxnvde yamrch galzursan uur teserch delberdg uur ded tal ni 24minutin dara yuch vgvi alga boldog herew gal tsog nemkvil bol. 24minut duuga huradagch ymu nogo oroondo ordogch ymu uur chn xvred bwal hervles oor yuch hamagvi higerei.tgel martagdchn uurlsn vede xvn ervl uhaangvi bdag tim bolhor ger bvle ervler awran hamgalarai
yaj heruul garahgui baih uu
Хэрүүл маргаангүй сайхан амьдарцгаагаарай залуусаа