Хүчирхийлэл… Ямар хатуу, бас аймшигтай үг бэ. Хүн болгон ийн өгүүлдэг. Гэсэн ч энэ үг, энэ үйлдэл өнөө хэр бидннй дунд оршин тогтносоор л байх. Ийн хэлэх болсон учир нь манай сонины “Хүмүүс” буланд маань 15-хан настай ч ахынхаа хүчирхийлэл дор зургаан жил амьдарч байсан охин хандсан юм. Байсан гэх учир нь тэр охин эдүгээ монголд байхгүй бөгөөд, Өмнөд Солонгост тус улсын иргэнтэй гэр бүл болон амьдарч байгаа. Түүнийг С.Ононтуул гэдэг.
-Чамайг солонгос хүнтэй гэр бүл болсон гэж сонсч байсан. Бас солонгост амьдардаг гэж байсан шүү дээ. Монголд хэзээ ирэв?
-Ирээд бараг долоо хоносон. Удахгүй буцна. Тийм ээ, би солонгост амьдардаг болоод 1.5 жил л болж байна.
-Манай уншигчдад нөхрийнхөө талаар яриач. Уучлаарай, ингэж асуух болсон учир нь сүүлийн үөд солонгос нөхөртэй монгол хүүхнүүд маш хэцүү амьдардаг талаар ихээхэн яригдах болсон. Магадгүй энэ талаар ч чи сонсч байсан байх?
-Миний нөхрийг Co Жин Ху гэдэг. Одоо 45 настай. Миний хувьд харийн бас, хөгшин эрийг насан туршийнхаа амьдралын ханиар сонгосон. Эхлээд энэ бүхэнтэй дасах хэцүү юм шиг санагдаж байсан ч төрсөн гэртээ түүнээс дор доромжлол амсч байсан болохоор тийм ч хэцүү байгаагүй ээ. Манай хадам ээж 70 гарсан хөгшин байдаг. Хааяа хөгшинтэй л ойлголцохгүй зүйл гарна уу гэхээс, байхаасаа байхгүй нь их нөхөртэйгээ бол нэг их асуудал байхгүй ээ. Ингэхэд хүн өөрөө л хэцүү амьдралыг бий болгодог юм шиг надад санагддаг. Санагддаг ч гэж дээ, ер нь би үүнд итгэлтэй байдаг шүү.
-Тийм гэж үү?
-Тийм ээ. Миний амьдрал тийм л байсан шүү дээ. Харин одоо арай дээрдэж байна. Хэдийгээр би харийн нутагт өөр овогтой, өөр заншилтай нөхөртэй амьдардаг ч гэсэн миний сэтгэл дотор эх орон минь үргэлж л байдаг юм.
-Ойлгож байна аа, нутгаа саналгүй яахав. Төрсөн нутаг, төрсөн гэр гэдэг санахгүй байхын аргагүй шүү дээ?
-Тийм ээ /санаа алдав/ Маш их санадаг, монгол нутгаа. Харин гэрээ огт санадаггүй.
-Уучлаарай. Яагаад, гэрээ санадаггүй хүн гэж байдаг юм уу?
-Байдаг л юм шиг байна. Би гэрээ биш ээжийгээ их санадаг байсан. Тийм болохоор монголд эргэж ирсэн. Ирэхдээ ээжийгээ эргэн дэргэд нь байж, толгойг нь сүүлчийн удаа түшсэн. /хоолой нь зангирав/. Би их азтай бас азгүй хүн юм. Азтай нь тэр хол нутагт байдаг ч ямар ч байсан ээжийнхээ толгойг түшээд, эцсийн амьсгаагаа таттал дэргэд нь байж чадсан. Харин азгүй нь ээждээ ямар их хайртайгаа харийн нутагт очоод мэдсэн ч хэлж чадалгүй байсаар л явуулчихлаа.
-Ээж хүн, эх хүн үрдээ гомдоно, тэднийгээ уучлахгүй байна гэж байхгүй шүү дээ. Чи ээждээ хайртай гэдгээ хэлж чадаагүй богино хугацаанд ч болов асарч хамт байсан болохоор ээж чинь чамд баярлаж байгаа?
-Тийм байх аа. /санаа алдав/ Ингэхэд би их хатуу сэтгэлтэй байгаа биз. Ээжийгээ алдаад дөнгөж долоо хонож байж, огт уйлахгүй яриад л …
– Үгүй дээ. Харин ч ухаалаг, бас хатуужилтай юм. Надад ингэж л бодогдсон. Мэдээж уншигчид маань ч бас ингэж бодох байх?
-Тийм гэж үү. Миний нулимс дууссан юм шиг байна лээ. Харин хатуужил надад бий. Үзэн ядалт бүр ч их бий, надад…
-Хэрэв чамд хэцүү биш бол одоо хоёулаа ахын чинь тухай ярилцая?
-Тийм ч их хэцүү биш ээ. Тэгээд ч би танай сонинд ахынхаа тухай л яръя гэж хандсан. Ах ч гэж дээ, ухаанаа алдсан араатан.
-Надад тэр энэ гэж хэлэх үг алга. Гэхдээ яг чам шиг дарамтад орсон, байсан охид цөөнгүй байдаг тухай энэ чиглэлийн үйл ажиллагаа эрхэлдэг нэгэн Төрийн бус байгууллагаас гаргасан судалгаа харж байсан?
-Тийм үү. Яг над шиг зовлонг туулсан монгол охид байдаг гэж үү… Тийм бол тэдэнд та, танай сонин туслах хэрэгтэй шүү. Ямар ч хүний зовлонг хөндлөнгөөс нь хараад хэн ч мэдэхгүй. Үүнийг би мах ясаараа, амьдралынхаа хамгийн гэрэл гэгээтэй насандаа туулсан. Надад заримдаа тэр амьдрал маань зүүдлэгддэг би яг галзуурсан юм шиг болдог гэсэн, манай нөхөр л тэгж хэлдэг юм. Харин би “хар дараад” гээд л өнгөрүүлдэг.
-Танай ах хэдэн настай вэ. Нэрийг нь хэлж болно биз дээ?
-28-тай. Тэр чинь хүн биш ээ, малнаас дор араатан. Тийм амьтны нэрийг хэлээд яахав. Одоо хийсэн ажилгүй, тэгсэн мөртлөө өөрийгөө болгоод л байдаг юм шиг байна лээ. Би ээжийгээ гаргах гэж байхад өглөө нь хальт тааралдсан. Ээжийгээ л бодож байсан болохоор миний хажууд ирчихсэн зогсч байхыг нь анзааралгүй хагас цаг болсон байсан. Харин гэнэт дуугарахад нь өөрийгөө солиорчихсон юм болов уу гэж бодож байсан…Үнэнийг хэлэхэд би ахыгаа махны ширхэг, ясныхаа үртэс бүрээр үзэн ядаж байна. Тэр хүн миний төрсөн ах мөртлөө миний амьдралыг тамын доод там болгосон. Харин тэр амьдралаас минь тухайн үед найзалж байсан найз охин маань гаргаж өгсөн нь энэ солонгос нөхөр маань юм шүү дээ.
-Би хэлмээргүй байна л даа. Гэхдээ асуухаас өөр арга алга. Ах чинь чамайг хүчирхийлдэг байсан гэж сонссон?
-/хэсэг дуугүй суув/ Тийм ээ. Намайг зодож, бас хардаж, сүүлдээ хүчирхийлж байсан. Дөнгөж 13 нас хүрч байхдаа би төрсөн ахынхаа хүчирхийлэлд өртсөн. Би хотын хүүхэд мал мэдэхгүй. Гэхдээ мал, азарга хэзээ ч унагаа гишгидэггүй гэж номоос уншиж, бас зурагтаар танин мэдэхүйн нэвтрүүлгээр үзэж байсан. Гэтэл манай ах намайг эзэрхийлж, эзэгнэдэг байсан. Би ахыгаа ална гээд орон дотроо хутга хийгээд унтдаг байсан ч нам унтаад л хутгаа булаалгаад, зодуулдаг байсан. Тухайн үед манай ах намайг хичээлд дагаад явдаг байсан. Манай ангийн хүүхдүүд танай ах чамайг аймаар халамжлах юм гээд л атаархаад, харин би дотроо уйлаад л явдаг байсан. Ангийнхаа хүүхдүүд бүү хэл ээждээ хэлж чадахгүй тэр араатанд би таван жил доромжлуулсан. Харин нэг өдөр ээж маань анзаарч, тэгээд л ахыг гэрээсээ хөөсөн ч манай ах нуугдаж байгаад намайг гэрээс хулгайлж, хээр аваачиж хүчирхийлээд …Би тэндээс арай гэж зугтаж ээж дээрээ ирсэн. Ээж намайг хэчнээн ойлгож байсан ч ахыг цагдаад өгч чадаагүй. Бас төрүүлсэн үр нь болохоор хайрласан юм байгаа биз. Тийм болохоор нь би ээждээ хэлээд л өөрийнхөө замыг сонгосон… Энэ хүнтэй суух гэж удаан бодсон шүү. Ээж маань ч эргэлзээд л бас нэг араатны гарт охиноо өгөх нь, би ямар үйлтэй хүн бэ гэж уйлаад л. Би ч бас эргэлзээд л. Нээрээ энэ хүн бас араатан шиг авир гаргаад байвал яана гэж… Тэгээд л шийдсэн дээ, тухайн үед, одоо ч надад үүнээс өөр гэрэлтэй зам байсангүй. Нэгэнт харийн хүнтэй суусан болохоор, өмнөх амьдарлыг маань нөхөр мэднэ гэж санаа зовохгүй, ядаж үүгээрээ сэтгэл амар байх шив дээ. Харин манай нөхөр араатан биш, гэхдээ гэр бүлсэг, халуун дулаан орчин гэдгийг мэддэггүй, тиймэрхүү хөндийдүү хүн. Өглөө босоод л хийсэн хоол идээд л ажилдаа явлаа гээд л гараад шөнө болгож ирэнгүүтээ хоол идээд л унтаад өгнө… Нэг бодлын амар юм шиг ч боловч яг тулаад ирэхээр аймаар уйтгартай амьдрал. Би түүний хувьд шөнөд бөөрийг нь дулаацуулж, өглөө, орой хоолыг нь хийдэг үйлчлэгч л гэсэн үг. Гэхдээ би гутардаггүй ээ, гуниглаад юу ч бүтэхгүй юм чинь, нэг л өдөр надад аз ирнэ гэж итгэдэг. Ганц л амьдрах хорвоод хүнд аз, эз хоёрыг зэрэг заяадаг гээ биз дээ. Би зовлонг хангалттай туулсан, одоо надад … Бурхан ингэж хатуурхахгүй байлгүй дээ.
Өнөөдрийн монгол
24 Comments
pizda yumaa nere hunii amidraliig ingej haychaad odoo bas nasand hureegui huuhed tsetserleg surguuliin gadaanaas haraad yawj bgada huuhduudee sain harj baiyaa iimerhuu muu yumnuud uhehchgui tgd uhjiisan doojoogui yumnuud ; bgaa huuhen toohgui nowshnuud l bgaa doo golon nudelsen
zail zail iim balai yum hen zohiodog bnaa
nas oiroltsoo egch duu nar lav hamt shoudaad hamt neg oroond 2 zluutai duu duugaa avaltsan yavj bsniig medh yum bn. mon hoid aav n oxinoo huchindeed suuld n xoid aav n het ix davraad yanhan shg haritsaaad irhiin tsagt huchinduullee geed esvl uchriig oilgosnii daraa huchinduulj bsnaa gent medeed l urd n huchindehd n barag eserguutsehgui gariinh n aysar baidg oxiduudiig medn. gehdee ene arial hetruulegtei zoxiol yuma 5 jil hcuhinduulen ch gj yu baih ve 3 udaa hucinduuleed l argaa olon bailguidee esvl naad oxin chin suuldee 5 jiliin daraa uzen yadaj ehlsn baih urd n saihan uedee sxn baigaad l taashaal avdag l bsn baih.
бубл-д. Ахдаа хүчиндүүлж үзээгүй чи энийг ойлгохгүй ээ. Ийм балиар юм зохиож бичих солиотой санаа чамд л байдаг юм байгаа биз. Энэ охины ах шиг новшнууд бурхан байхгүй юм шиг, өөрөө мөнх амьдрах юм шиг одоохондоо ингээд явж л байг. Энэ ертөнц чинь бүгдийг харж байдаг эзэнтэй, гэсгээлтэй хорвоо. Цаг нь болохоор эрлэг номын хаан өөрөө ирээд новшийг там руу чирээд явна.
бузар адгууснууд! хуулийг хатуу болгож хүчин хийгсдийн боовийг ни амидаар ни 100 хувааж таславал таарна.
ха ха
ene lav zohiomol yum shig ee 15 han nastai bj hvntei suuj yavna gej bh uu, 5 jil hvchirhiilvvlsen gechheed 13 s aagehiin, shar soningiinhon dandaa l iim yum zohioh yum aa, arai ch ahdaa hvchirhiilvvlne gej bhgvi blgvi dee, iim hertsgii hvn gej bhgvi biz, harin nileedgvi ohiduud hoid aavdaa hvchirhiilvvlj zovdog gej sonssim bna, iim amidralaar amidragsdiid uruvduj bna
nobsoo tsi gerdeen ireeejee nuhur jin baana
unendee nadadch bs iim ym tohioldsn. bi 11hen nasandaa ahdaa ongonoo tsooluulsn. hervee tiim ym bloogui bll bi er nuhurtuu uuriiiguu zoriulah bsn. ghdee minii amidral odoo saihanl bndaa
heleh ch vg alga… buudchih yumsan!!!
ymar hunii tursun ah geheeree uuriin tursun duugee tegdeg bnaa, uneheer gutamshigtai ymaa, uheeseiiiiiiiii
za za unendee medeh ym algaa ene bol unheer gutamshigtai l ym bna da ter ah n yu bodoj baisan mal ve
ter 3 dee bichsen hun, er hunee ch hatdaa
Ter ah ni hun bish bsiin bnoo. Araatan ch iim awir gargahgui shuudee.
Bi ch gesen araatantaa hamt amidarchil bn az bolohod yaj ter araatniig duugai bailgahiig medne.
Burhandaa talarhaj yawiidaa
amidral yamar laitai yum be bainga boloh bytehgyi hulgaichuud teneg erhtendee zahiragdaad iim yum hiigeed baihiimaa. mongold novshnuudiig aldag tseverlegch heregtei.
yagaad gevel ted chine shorond suugaad ch yuu ch oilgohgyi
tiimerhyy amitad adgiin muugaar yheesei !!!!!!
ter ahiig ni meddeg bol ch 1 sn hashraah yumsan hun daramtalj huchindeh yamar bdgiig medruuleh yumsan iim hun law uudtei yawahgui ee
chi ter 3 dr setgegdel bichsen pizda bitgii shaagaad bai uur yamar arga bn chiniiheer yumig boditoor harj suraach llraa ter ahig tnaidag bl huuriig alhimsaan
Iim dontoi eriin orontsognuudiig zasaj baival taarna,gehdee viliin vr gej yum bdag bolhoor hezee negen tsagt hariu ne irdeg yum shvv
er hund helhed chi ooroo iim amidral tuulagui bolhoor oilgohgyu bgaa…iim tan shig amidrald oor harj handah ah duus bhgyu bol oor yah estoi bsiin be? hunii naimaa gedeg chin pimp dabamgailsan har tamhiar huchindee oruulj zaedag naimaa.ene hun negent odoo tamiin amidralasaa angijirsan bol bolooshdee..oor yamar bolomj bgaan be chi heleed ogchooch? Amidral gedeg hetsuu bolkuigee hurbel deeshee tenger hol dooshoo gazar hatuu yaaj ch boldgyu yum.bodul chi joohon huuhed baihaldaa suuld chi mednee amidralig
aimaar yum be?
haha bi bish l dee.gehdee naadah chini zuunii medee soninii survaljlagch busgui.hudlaa yum zohiogood bichsen bhgui yu
soliotoin setgetsiin gajigtai esehiig ni shalguulaad emnelegt horivol yasiin? ger buliin humuujil bas ih dutmag bgaa bolhoor tegsen bh da aygui l bol aavgui de. ohinii naiz ohin ni hunii naimaa hiisen bn shuu de unende. hohirogch emegtei bolhoor ooriin gesen bodolgui zorilgoggui daichin bish . bershleeliin toloo temtsdeggui tiim l hun bn da. korea huntei suuhaas oor zunduu bolomj baidiim shuu gej helmeer bn. gol ni ezen hicheevel zaya hicheene.
b chi arai ter buzar ah ni yum bish biz dee. iim buzar yumnuud uhvel taarna. torson duugee baihdaa yahav dee yostoi malnaas dor amitan yumda
onontuul chi end baigaa sh dee