Хэлүү болон үтрээгээр дур ханах

Эмэгтэй хүн дур ханахад хэлүү болон үтрээний аль нь гол үүрэгтэй болох талаар секс судлаачид, физиологичдийн дунд өргөн маргаан болж байжээ. Энэхүү маргааны эхийг анх Зигмунд Фройд үүсгэсэн бөгөөд тэр залуу охидын хувьд дур ханахад нь хэлүү чухал үүрэгтэй гээд үүнийгээ охид гар хангалга хийж хэлүүгээ цочроож дур ханадагаар тайлбарладаг байжээ.

Харин насанд хүрч бэлгийн хавьталд орсноор үтрээ голлон цочирч дур ханахад илүү үүрэгтэй болдог гэж үздэг байв. Иймээс хэлүү цочирсноос үтрээ цочирч дур ханах нь “насаңд хүрэгсдийнх” бөгөөд “илүү эрхэм” гэсэн үзэл бодол газар авсан байжээ.

Фройдын энэ онол цөөнгүй эмэгтэйд нөлөөлж, хэлүүгээрээ дур ханадаг эмэгтэйчүүд өөрсдийгөө “бүрэн хөгжөөгүй”-н шалтгааныг хайж секс эмчилгээнд хандах явдал цөөнгүй байжээ.

Харин Мастерс, Жонсон нарын судалгааны нэг томоохон ач холбогдол нь хэлүү болон үтрээгээр дур ханахын аль нэгииг онцгойлон үзэх нь нэг их ач холбогдолгүй гэдгийг тогтоож өгсөн явдал юм.

Тэдэнэхүү дүгнэлтийг гаргахдаа дараах асуудлыг үндэс болгожээ. Эмэгтэй хүний биеийн аль ч хэсэг цочирсон байхад дур ханах физиологи үндэс нь адилхан байдаг. Тиймээс хэлүү болон үтрээний алиар нь ч дур ханасан тохиолдолд “дур ханалтын суурь” болон бага аарцгийн булчин адилхан агшдагийг тэд тогтоожээ.

Тэр ч байтугай зовхон хөхний толгой нь цочирсноор дур ханадаг эмэгтэйчүүд байдгийг судалгааныхаа явцад илрүүлжээ. Энэ тохиолдолд ч мөн л дээр дурдсан булчингууд агшиж байсан байна. Эдгээрээс үндэслэн аль ч тохиолдолд дур ханах нь физиологийн хувьд нэг л үйл явц гэж тэд эцэслэн дүгнэжээ (мэдээж мэдрэмж янз бүр байж болно).

Тэдний илрүүлсэн өөр нэг асуудал бол эмэгтэй хүний дур ханахад хэлүү ямар нэгэн хэмжээгээр заавал оролцдогийг тогтоожээ. Хэлүүг зориуд цочроолгүй нэгэн хэмжээгээр зааваа цочирч, “үтрээгээр дур ханахад” чухал үүрэг гүйцэтгэдэг байна. Учир нь хэлүүний хөвч бэлгийн бага уруултай холбоотой тул шодой үтрээнд орох үед хэлүү ямар нэгэн хэмжээгээр цочирдог байна. Сүүлийн үед судлаачид эмэгтэй хүний дур ханахад хэлүү гол үүрэг гүйцэтгэдэг бол дур ханасны гол илрэл нь үтрээнд явагддаг гэж үзэх болжээ.

3 Comments

  1. titan says:

    Энэ ч vнэн байха нэг дуршиж vзий  байз .бидэнд ашигтай зоволгоо огтогт баяраллаа.

  2. MAX says:

    НАМАЙГ

  3. driller says:

    алийг ни сайхан хэд долоогоод сад тавиулчихаж болно ш дээ тэгээд дараа ни өөрөө ханатлаа хөхүүлээд хэвтэж бх сайхан шуу

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.