Хүүхдэдээ хоол зажилж өгөөд ДОХ халдаажээ

Хүний дархлал хомсдлын вирусийн халдвартай эх нярай хүүхдийнхээ хоолыг зажилж өгөх үед вирус халддаг аж. энэ тухай эмч эрдэмтэд албан ёсоор анх удаа мэдэгдлээ. мөн ядуу болон хөгжиж байгаа орнуудад ийм тохиолдол илүү их гарах болсон байна. 1993-2004 оныг хүртэл эрдэмтэд цус,бэлгийн зам,хөхний сүү гэсэн гурван замаар ХДХВ халдах боломжтой хэмээн үзэж байсан юм. цус хөхний сүүнээс бусад тохиолдолд эхээс хүүхдэд халдвар дамжих боломжгүй гэдэг ч буйлнаас нь цус гарах аманд нь шарх үүссэн үед хүүхдэдээ хоол зажилж өгөхөд дээрх өвчний халдвар дамждаг болохыг саяхан тогтоожээ. ийм замаар нярай хүүхэд халдвар авсан тохиолдол АНУ-д гурван удаа бүртгэгджээ. маяамид амьдардаг 15 сартай хүү ХДХВ-ин халдвар авсан нь 1993 онд тогтоогдсон байна. тэр хүүгийн авга ах нь ХДХВ-ийн халдвартай байсан агаад хүүг 9-14 сартай байхад нь хооллодог байжээ. 2 дах тохиолдол нь 1995 онд гарч гурван настай хүү халдвартай хэмээн оношлогдсон аж. түүний ээж хоолыг нь зажилж өгдөг байснаас халдвар дамжжээ. 2004 онд мэмписийн есөн сартай охин дараагийнх нь болжээ. охины эх түнийг дөрвөн сартайгаас нь эхлэн хоолыг зажилж өгдөг байж. хүүхдийн хоолыг зажилж өгөх үед буйлнаас шүүрсэн цус хоолонд шингэж хүүхдийн ходоодонд шуудан орон аймшигт өвчин халдаасныг судлаачид тогтоожээ.

SOURCE: news.mn

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.