Чингис хаан дэлхийн агуу цэргийн жанжин төдийгүй “секс” эзлэн түрэмгийлэгч байжээ

Оросын генетикийн эрдэмтэд агуу эзэн хааны хромосомын мөр Евро-Азийн бүс нутгийн хэдэн арван хүмүүсийн генийн санд хадгалагдсан байгааг олж тогтоожээ. Тэд Монголын хаан маш идэвхитэй бэлгийн харьцаанд ордог байсан гэдгээр тайлбарлаж болох юм гэж үзэж буй аж. Магаданы Шинжлэх Ухааны Академийн Мироспав Деренкогоор ахлуулсан эрдэмтэн, судлаачдын баг дэлхийн хамгийн том эзэнт гүрнийг байгуулсан хааны удмын генетикийн ул мөрийг илрүүлсэн байна. Туршилтын аргаар, өөрөөр хэлбэл Чингис хааны хромсомыг тооцоолон гаргасан гэж “The Australian”-д бичжээ. Орос, Польшийн эрдэмтдийн хамтарсан ажил гурван жилийн өмнөөс эхэлсэн байна. Тэр үед тэд хоорондоо нягт холбоотой, эцгээс хүүд өвлөгдөж байгаа “Ү” хромсомыг олж мэджээ. “Эрдэмтдийн тооцож үзсэнээр өнөө үеийн 16 сая гаруй хүн ийм хромсомын цуглуулгатай” гэж Британий “The Telegraph” мэдээлж байна. Хэрэв эрэгтэй хүний “Ү” хромсом нь удмаас удамд ямар ч өөрчлөлтгүйгээр хадгалагддаг байсан бол бид өөрсдийн өвгөдийг нарийн тодорхой олж мэдэж болох юм. Гэвч хромсомын хувьсал явагдах нь тодорхой. “Ү” хромсомын бага хэмжээний өөрчлөлт (цаг хугацаа өнгөрөх тусам бий болдог) нь Азийн ард түмний өвөг 1000 жилийн өмнө (нэмэх, хасах 300) амьдарч байсныг тогтоох боломжтой болгосон юм. Дээрх хромосом нь Чингис хаан болон түүний удмынханд харьяалагдана гэж үзэж байгаа. Учир нь тэд нийгмийн онцгой статуст хамаарагддаг.

Мөн тийм их хэмжээний хүүхэдтэй болох боломж тэдэнд илүү байгаа ба түүхэн баримтуудаар давхар батлагдаж байгаа юм. Чингис хаан ойролцоогоор 800 жилийн өмнө амьдарч байсан бөгөөд албан ёсоор буюу түүхэнд тэмдэглэгдсэнээр таван хүүтэй. Гэхдээ бодит байдал дээр илүү ч байж болох юм. Эрдэмтдийн тооцоолж үзсэнээр агуу эзэн хаан маань гурван зуун жилийн дараа гэхэд таван сая үр ачтай, харин 800 жилийн дараа гэхэд бүр ч илүү хэмжээний байх нь тодорхой. Түүхэн дэх шилжилт хөдөлгөөн болон баримтуудыг авч үзвэл цус холилдох үйл явц нь Монголын эзэнт гүрний хил хязгаараас холдож чадахгүй бөгөөд зөвхөн тодорхой төрлийн угсаатнуудад “Ү” хромосом өвлөгдөх боломжтой.

Энэ судалгаанд Чингис хаамы байгуулсан Монголын эзэнт гүрний нутаг дэвсгэрт амьдарч байсан 18 угсаатны бүлгийн 1437 эрэгтэй хамрагдсан. Үүнд Алтайн казакууд, телеут, хакас, буриад, монгол, курд, орос гэх мэт үндэстэн ястнуудыг оролцуулжээ. “Интерфакс время”-н мэдээлж байгаагаар генетикийн баримтуудыг цуглуулахдаа арван жилийн сурагч болон оюутнуудыг илүү оролцуулсан байна. Гэхдээ уг судалгаанд оролцогч нь түүний аав болон өөрөө нэг угсаатанд харьяалагддаг гэдгээ мэдэж байх ёстой гэсэн шалгуур тавьсан байсан аж. Тэдний олж тогтоосноор Чингис хааны боломжит үр удам Монголын эзэнт гүрний гуравны нэгийг эзэлж байгаа ажээ. Одоогийн ОХУ-ын зүүн хэсэг буюу Алтайн хязгаар, Буриадад “Чингисийн цус” хадгалагдсан байгаа ба анх оросууд бий болсон газруудад илрээгүй байна. Гэхдээ энэ нь эцсийн дүгнэлт биш юм, Учир нь оросын томоохон удмын ван, гүн, хаадууд Монголоос гаралтай байсан.

Тухайлбал, Чаадаев гэх овог нь Цагаадай буюу Чингис хааны хүүгээс үүсэлтэй. Одоогоор эрдэмтэд судалгаагаа үргэлжлүүлж байгаа бөгөөд “агуу хааны” тухай илүү олон зүйл олж нээнэ гэдэгтээ итгэлтэй байна.

SOURCE: Дээдсийн хүрээлэн

13 Comments

  1. бат-эрдэнэ says:

    ТЭР ИХ ОЛОН УЛСЫГ ЭЗЭЛХД ХААДЫН ХАТАНУУДЫГ АВДАГ ХУУЛЬТАЙ БУУЖ ӨГСӨН ХААД ОХИДОО ӨГДӨГ ГЭЭД 20-60ХҮРТЭЛ 40ЖИЛ СЕКС ХИЙХЭД ЖИЛ 10 ХҮҮХЭД ГАРАЛГҮЙ ЯАДАГ ЮМ

  2. Эрка says:

    Бүтэхгүй сайт байна

  3. Эрка says:

    Яасан сэкс гэхээр бүгдээрээ сэтгэгдэлээр үлдээжээ. Хөдөө мал дээр байхад малчид малаа сэксдэхийг харсаар байгаад донтой, багаасаа айраг уусаар байгаад архичин болдог.
    Төрийн ордон, төрийн байгууллагууд эдгээр донтой элементүүдээр дүүрсэн ш дээ. Худлаа юм биш, охид бүсгүйчүүлийг үстэй хар боовоороо айлгаад

  4. xumusee exleed bodoldoo.. says:

    xумуусээ эxлээд бодолдоо. эрдэмтэд гэж тэнэг xун биш уу дээ. энэ боломжтой шуу дээ. гэxдээ 100 хуви гэж хэлж болохгуй. зарим нэг логиг дугнэлт орж буй юм. ийм их гэнээ тарааж чадсан 13р зууний эрэгтэй хэн бэ гээд чингис хаан гээд таачихаж байгаа байхгуй юу даа. эцэгээс хууд дамждаг у гэний маркэр гэж байдгийг эрдэмтэд олоод тэгээд судлаад байна шуу дээ. тиймээс сэтгэгдэл бичихийн умну бас жоохон судалсан ойлголттой болох хэрэгтэй

  5. Khalkh says:

    Iim yum yarij yavaa ter erdemted ch yahav Chingisiin ur sad boloh geed uhen hatan guih n argagui, harin iim niitleliig iim nertei site deeree bichij baidag ter erguug buudaj alah yumsan

  6. Java says:

    Гацаа мэдрэлүүд чинь хятадын хаадтай адилтгаж үздэг байна ш д

  7. Shaphire says:

    Zass musaichul Chingisig oorinho bolgoh ged bur yadchix yma! Bvr orsud hvrtel Chingsin udam boloh ni dutaj de! Medrel muutai tvvxig guiwulagchid!

  8. chinggis says:

    bas l soliotoi yum bichij. eregtei xund belgiin 1 xos xoromsom bdagin. neg n X chromatid, nugu n Y chromatid. xarin emegteid zuvxun 2 X chromatid bdagin. Y chromatid n vrt n uvlugdvul eregtei xuuxed gardagin. Y chromosome shiljvel l geed yariad bxiin.

  9. chinggis says:

    soliotoi yum. chinggis khaan l ter xaviar guigeed yavaad bval l gej. tegeed ch chinggis-n esiig olson bish yuugaa xudlaa yaridag bnaa.

  10. Mongol says:

    Ttsagtaa suut porno od baisan baix.

  11. buddha says:

    аваргууд ч дуртайгаа нухдаг байсан биз 😀

  12. Name says:

    Манай хүн ч мэдээж хүнд гар байсан байгаа л даа

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.