Шөнийн эрвээхэй буюу гундсан сарнай

Саун массажны газар гэж эрчүүдийн алжаалыг тайлж зугаацуулдаг, эмс охидын биеэ үнэлэх нууц газар болсон гэж сүүлийн хэдэн жил хүмүүс байнга ярих болсон. Гэвч энэ бүхэнд төр засаг дорвитой анхаарч арга хэмжээ авахгүй байсаар. Улаанбаатар хотод нилээд томд тооцогдох сауны газраар орлоо. Нарийн шатаар уруудан ороход бүдэг гэрэлтэй орчин, халуун чийгний эхүүн үнэр хамар цоргин угтав. Оготны нүх шиг зэрэгцсэн онгорхой, хаалттай олон хаалганууд харагдлаа. Эхний хаалганы үүдэнд хоёр охин хоорондоо их л чухал зүйл ярьж байгаа бололтой үе, үе, тас, тас хөхрөлдөх аж. Цаад талд нь бас нэг охин нүүрээ тольдон будаж сууна. Түүний хажууд үсээ задгай тавьж богино хар юбка, цагаан өнгийн майк өмссөн охин шал ширтэн гөлийж сууна. Түүний майк нэвт гэрэлтэнэ, орж гарах эрчүүдийн харц хамгийн түрүүн түүн дээр тусах юм. Эдний сауны өрөөнүүд үнэ ханшийн хувьд харилцан адилгүй байв.

Хамгийн хямд давчуу жижиг өрөө нь 3500 төгрөг. Харин амрах өрөөтэй нь 6-12 мянга, тусгай үйлчилгээ массаж нь 25-45 мянга, за тэгээд хоногоор авах гэвэл бүр ч талийж өгөх бололтой. Энд эрэгтэй, эмэгтэй, хөгшин, залуу, гэр бүл, найз нөхөд, дарга цэрэг, гадаад, дотоодын гээд зүсэн зүйлийн хүмүүс үйлчлүүлдэг гэнэ. Арай л сохор, доголон, солиотой, галзуу, орон гэргүй траншейны тэнэмэлүүд ирдэггүй бололтой.

Дунд зэргийн нуруутай 40 гаруй насны тарган, туранхай хоёр эр орж ирээд үйлчлэгч охидоос элдвийг асууж шалгааж гарав. Тарган залуутай үг өдөж танилцаж амжлаа. Ямар зорилгоор саунд орох гэж байгааг нь сонирхов. Тэрбээр эхнэр гурван хүүхэдтэй нэгэн аж. Харин түүний найз бүрэг дуугүй залуу эхнэр хүүхэдгүй юм байна. Тамсагийн нефьтийн компанид жолооч хийдэг. Хөдөө 15 хоног ажлаад, 15 хоног хотод ирж амардаг гэнэ. Амрах хугацаандаа ажлынхаа алжаалыг тайлахаар хааяа нэг саунд суудаг гэв. Эхнэртэй залуу “Хүмүүс ганцхан чамдаа хайртай. Хэзээч хаяхгүй хуурахгүй үүрд чамайгаа хайрлана гэж ам өчиг өгч эхнэр, нөхөр болдог ч хорвоогийн бичигдээгүй хуульд захирагдан дийлдэх тохиолдол байх юм. Хааяа ч гэсэн шөнийн эрвээхэй, гундсан ч гэсэн залуу сарнайнуудыг таалах гоё шүү дээ” гэж өөрийгөө зөвтгөн элдвийн юм хамж шимэн ярьлаа. Чи арай ганцаараа явж байгаа юм биш биз. Гурвуулаа мөнгөө хэмнээд дундаа хоёр сарнай авах уу гэж санал тавьж шалж гарав. Тэрбээр охидоос “Нуруугаа угаалгаж болох уу” гэж асуув. Энэ нь нууц үг дохио бололтой. Олон хоног усанд ороогүй болохоор хирээ угаалгасны дараа дуудна шүү гэж үл ялиг мушилзан хүчээр инээхчээн аядлаа. Үйлчлэгч охид “Болно, болно” цаана чинь дотор хаалганы хажууд хонх байгаа дарчихаарай гэв. Дээд зэрэглэлийн үйлчлүүлэгчид “Нуруу угаах” массажист охидыг өөрөө сонгохын тулд өмнүүрээ эгнүүлэн жагсаах нь яг л бараа таваар сонгож байгаа юм шиг. Харж харж өөрт таалагдсан охидыг заана. Ингээд хамтдаа бассейнд орж, зугаацах болон буйдантай амрах тусгай өрөөнд ордог гэнэ. Үйлчлүүлэгч юу хүснэ тэр бүгдийг нь үг дуугүй гүйцэлдүүлнэ гэж нэгэн массажист охин ярив. Манайдаа нилээн нэртэйд тооцогдох энэ саун массажны газраар төрийн түшээд, дарга нар УИХ-ын гишүүдээс эхлээд дуучид, урлагийнхан гээд олны танил хүмүүс үйлчлүүлдэг юм байна. Үйлчлэгч охидын дунд оюутнаас эхлээд нөхөр хүүхэдтэй нэгэн ч байдаг аж. Тэр бүү хэл нөхөр нь үүнийг мэддэг бөгөөд орой ээлжийн ажлаас нь эхнэрээ тосч авдаг байна. Бидний ярьдаг борооны дараах мөөг шиг олширсон сауны олон газруудын нэгээр шагайхад ийм л дүр төрх харагдаж байх юм. “Охид хүүхнүүд садарлах нь ихэдвэл улс үндэстэн мөхдөг” гэдэг. Өдгөө цаг дор хормой хотны явдал эрээ цээрээ алдаж, саун массажны газрын нэрэн дор нууцаар садар са­мууныг хөхүүлэн дэвэргэж байна. Энэ бүхнийг хууль, хүчний байгууллага, төрийн түшээд цэгцлэнэ гэдэгт ард түмэн найдах л үлдлээ.

Нийгмийн толь

7 Comments

  1. noname says:

    Nandad ene chini heregtei bna haana bdgiin hayagiig ni bichchiheerei

  2. Fuck Gambush says:

    Sarora l baigaa biz dee. Tuuniigee neg ih tom gazar geed bich-chihsen baih yum. Gambushaa chi ali esvel Sunjin Grand zochid buudal orson yum uu?. Yah gej tiishee orson yum be?. Esgii hiihed nohoi hereggui gedeg baih aa.

  3. hehe says:

    erchuud ingej zavaarch yavdguu bol yu gej iim yum bh yum be.yadaj zaluus naiz ohinoo avaad yvchih chadvartai bsan bol iim bhgyi shde. oorsdoos n l bolj bgaa yumiig odoonii ohiduud gej ireed l yarihii n yaanaa. yaana da ene mongoliin archaagyi erchuudiig.

  4. dream says:

    venus l bn shd

  5. Zaluu says:

    Neeree dawgui gazuud zunduu l bgaashde! hugiin hongild orchood tom gazar geed bgaan bh daa! Lalriin shaarnuudaas bolood ayataihan aljaalaa ch tailj bolhoo baichjee dee yanz n! Huurnuudiig zurgiig n il gargawal taarna! Ter ter saund ter ter biyee unelej bsan geed!

  6. saak88888888 says:

    Ene tegeed haana bdag uym be bi law ochoj bgaagyi gazar uym shig bh uym ,Sarora-n door bdag mon yy eswel oor gazar uym boluu

  7. er hun says:

    haanaas yu olood bichchihsiin be. tom saund iim yum baidiimu bi lav medku yum bn. harin end tend ortsnii hongild bdiin bish uu.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.