Архидалтын үе дахь бэлгийн сулрал

Бэлгийн харьцаа гэдэг нь зөвхөн эр эмийн оролцоотойгоор бий болдог цорын ганц, нандин сэтгэцфизиологийн үйл мөн юм. Энэхүү үйлийн тогтолцоо нь өөр хоорондоо харилцан уялдаа холбоотой, шүтэлцээтэйгээр дараалан үүсэх үе шатуудаас тогтдог.

Үүнд:

Бэлгийн дур хүсэл өдөөгдөх буюу либидор

Бэлэг эрхтэнд хөвчрөлт өгөгдөх буюу бэлэг эрхтэний хөндийлөг биет нь цусаар дүүрэх

Бэлэг эрхтэнээ эмэгтэй нь үтрээнд оруулснаар үрийн шингэн гадагшлах буюу дур тавих эвокуляции

Бэлгийн дур ханамж авах буюу оргазм

Энэхүү үйлийн тогтолцооны аль нэг шатанд патолгийн өөрчлөлт үүссэнээс үүдэн бэлгийн ажиллагааны хямрал бий болдог.

Жишээ нь: Дур хүсэл буурах, бэлэг эрхтэний хөвчрөлт сулрах, үрийн шингэн эрт алдагдах гэх мэт.

Архи нь бэлгийн үйл ажиллагаанд янз бүрээр нөлөөлөх нь их байдаг. Зарим нэг нь архи уумагц бэлгийн сэрэл ихээр хөдөлж, дур тачаал нь оргилдог бол /26%/ зарим нэгэнд нь бүр эсрэгээр нөлөөлж огт дур хүсэлгүй болдог /56%/ бол бэлэг эрхтэний ажиллагаанд нь огт нөлөө үзүүлдэггүй хэвийн хэмжээндээ байдаг /21%/.

Мөн согтуу үед тархи нугас архинд хордож, бэлгийн мэдрэмж суларснаас хурцахуйн үргэлжлэх хугацаа хэвийнхээсээ хавьгүй уртасч, дур тавилт нь удаан үргэлжилдэг. Энэхүү архины харилцан адилгүй үйлчилгээ нь тухайн хүний дээд мэдрэлийн үйл ажиллагааны хэв шинж, галбир, зан төрхийн онцлого зэргээс шалтгаалдаг байна. Дээд мэдрэлийн үйл ажиллагааны галибарын хувьд холерик юмуу меланхолик авиртай эрчүүд, мөн түүнчлэн өөртөө итгэл муутай, ичимтгий, бүрэг, үргэлж эргэлзэн тээнэгэлздэг зан төрхийн онцлогтой хүмүүс бэлгийн сулралд хялбархан өртдөг.

Мөн дотоод шүүрлийн булчирхайн өөрчлөлт, дотор эрхтэний системийн онцлог, архи даах чадвар, архи шингээх чадвар зэргээс шууд шалтгаална. Мөн архи уусан хугацаа чухал рольтой. Архийг тогтмол олон жил уусан хүмүүст ялангуяа эдгээр хүмүүс нь урьд нь неврозоор өвдөж байсан бол төдий чинээ бэлгийн сулралд амархан ордог.

Үүнээс гадна архины хордлогын нөлөөгөөр хүний сэтгэцийн үйл ажиллагааны бүрэлдэхүүн хэсэг болох танин мэдэх оюун ухаан, зан, сэтгэлзориг, ухамсар бүхэлдээ хувиран өөрчилөгддөг.

Хүний тархи нь нугас болон вегетатив мэдрэлийн эсийг болвол архинд илүү их мэдрэмтгий байдаг. Ийм ч учир зарим хүмүүст, ялангуяа залуучуудад архи хэтрүүлэн хэрэглэснээс бэлгийн ажиллагааг удирдан чиглүүлдэг мэдрэлийн эд эсэд архи үйлчилсэнээр бэлгийн харилцааны хамгийн гол үед нь бэлэг эрхтэний хөвчрөлт сулрах үзэгдэл ажиглагдах нь бий.

Архисах өвчнийг:

Эхний буюу архинд донтож эхлэх үе.

Дунд буюу шараа тайлах үе

Төгсгөлийн буюу бие хүн доройтох үе гэж 3 хуваадаг бөгөөд эдгээр үе шат болгонд гарах бэлгийн эмгэг нь илрэх илрэл, хүнд хөнгөний байдлаараа хоорондоо ялгаатай байдаг.

1-р үед. Архинд хорхойсч, архи даах чадвар нэмэгдэн, өөрийгөө хянах чадвар сулран, бэлгийн амьдрал энх замбараагүй болно. Энэ үе шатанд архины сэргээх үйлчилгээний нөлөөгөөр бэлгийн идэвхи түр зуур нэмэгдэх боловч төдөлгүй буурна. Энэ үед бэлэг эрхтэний хөвчрөлт хэвийн хэмжээнд байгаа ч гэлээ үрийн шингэнээ эрт алдах эмгэг ажиглагдана. Бэлгийн дур хүсэл энэ үед бүрэн хадгалагдана.

2-р үед. Ихэвчлэн шараа тайлах хам шинж гарах бөгөөд энэ нь эхний үед их хэмжээний архи уусны дараа бищ тавгүйрхэн хөлөрч, зүрх дэлсэн, ам хатаж, хоол идэх дургүй болж, суларч ядрах байдлаар илэрнэ. Ингэж архийг удаан хугацаагаар тасралтгүй ууснаас тархи, нугасанд байрладаг.

Эр бэлэг эрхтэн хөвчрөх, үрийн шингэн цацагдахыг удирдан зохицуулдаг мэдрэлийн төв дарангуйлагдана. Үүний улмаас бэлгийн дур тачаал буурч, хөвчрөлт муудаж, бэлгийн идэвхи суларна. Хурцахуйн үйл явц өөрчилөгдөж дураа хангаж чадахгүй биеэ тарчлаан зовооно. Ийнхүү эхний үед үүссэн бэлгийн сулралын шинж тэмдэг нь аажимдаа тогтмолжин бэлгийн сулралтай болно.

3-р үед. Төгсгөлийн үе шатанд архи даах чадвар эрс буурч, хэдийд ч, хаан ч, хамаагүй согтоох ундаа хэрэглэж, хоногт олон дахин согтон, шартах, шараа тайлах хэлбэрээр олон өдөр тасралтгүй архиддаг. Энэ үед хувь хүний төрөлхийн араншингийн сөрөг тал хурцадан илэрч, зан төлөвийн өөрчлөлт бий болно. Архины архаг хордлогын улмаас энэхүү төгсгөлийн үе шатанд бэлгийн үйл ажиллагааг удирдан зохицуулдаг, мэдрэлийн төвүүд бүрэн гамтэж , хурьцах чадваргүй болж бүрэнатрофия бий болно. Ингэснээр бэлгийн ажиллагаа бүрэн байхгүй болох, дур хүсэл огт үгүй болох, ямарч тохиолдолд хөвчрөлт өгөгдөхгүй болон бэлгийн амьдрал огт үгүй болно. Энэ нь тархи нугасны бүтцийн өөрчлөлттэй холбоотой тул ямар ч засрал авахгүй.

Ийнхүү архичин хүний бэлгийн үйл ажиллагаа сулрах нь ялангуяа архидалтын 2 ба 3-р үед архины хардалт дэмийрэл үүсэхэд чухал нөлөө үзүүлдэг. Энэ нь цаашдын гэр бүлийн амьдралд төдийгүй нийгэм , хамт олонд ч гүн гүнзгий хор хөнөөл учруулах аюултай.

SOURCE: nar.mn

2 Comments

  1. zaluu says:

    bi 20 toi belgiin haritsaand heviin l ordog beleg erhten huvchruh muudval yaaj sergeeh ve

  2. dsfvg says:

    w w w . b o l o d . m n Монголын насанд хvрсэн хvн бvхэнд зориулсан онц ноцтой шуурхай мэдээллийн сайт!!!

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.